| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00190/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 207
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Энхбатад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 324.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Энхбат нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 03 дугаар сард 200.000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 324.899 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 31 тоотод оршин суух РД:СИ 76082812 Боржигин овогт Доодонгийн Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн 324.488 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 12 сарын дотор төлж барагдуулна. Тус үйлдвэр нь 2015 оны 01 сараас 2016 оны 02 сар хүртлэх 413.219 төгрөгийг нэхэмжилж үүнээс 200.000 төгрөгийг төлж үлдэх 213.219 төгрөгийг төлж барагдуулахаар 2016 оны 03 дугаар 25-ны өдрийн 76 тоот шүүгчийн захирамж гарсан байсан” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Энхбатын тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүн 324.899 төгрөгнөөс өмнөх шийдвэрийн 213.219 төгрөгийг хасаж 111.680 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Энхбатаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 324.899 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.Энхбатаас 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 413.219 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Энхбат нь 200.000 төгрөгийг төлж биелүүлж үлдэгдэл 213.219 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл 213.219 төгрөгний төлбөрийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсаар байхад дахин давхардуулж үндэслэлгүйгээр 213.219 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Хэрэв хариуцагч дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч албадан гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Харин хариуцагч Д.Энхбат нь дээрх шийдвэрээс хойших халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 111.680 төгрөгөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50.000 төгрөгийг төлж үлдэгдэл 61.680 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 213.219 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлага 324899 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10397 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 111.680 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тавин хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Энхбатаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 61680 /жаран нэгэн мянга зургаан зуун ная/ төгрөгийг хариуцагч Боржигин овогт Доодонгийн Энхбат нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10397 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж 111.680 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тавин хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Энхбатаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР