| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0839/э |
| Дугаар | 0878 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 0878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Г Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906026231043 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Г Д, 19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн инженер мэргэжилтэй, үйл ажиллагааны менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россия нэртэй пабны гадна Д.Б нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр найз Т, Б нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россия пабаар үйлчлүүлж байсан. Бид гурав ууж байгаад тамхи татахаар гадагшаа гарахад Б нь Б гэх залуугийн хамт байж байсан. Би Б муудалцаж байсан. Харин яг юу ярьсанаа санахгүй байгаа юм. Б миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж байсан. Харин би хариуд нь нүүрэн хэсэгт нь нэг удаа түлхэж нэг удаа цохисон юм шиг байна лээ. Тэгээд нээх өөр зүйл болоогүй би эргэж ороод гарч такси бариад гэртээ харьсан. Би Б багаасаа Дарь-Эхэд хамт амьдарч байсан. Бид хоёр багаасаа бие биенийгээ мэднэ. Бид хоёр харилцан зодолдсон байх. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /хх-ийн 13/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россия пабын гадна хуучны танил Д таараад юу байна гэж мэндэлтэл чи надтай ярьдаг болсон юм уу гэж хэлээд миний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж зодсон. Д нь Россия пабын үүдэнд Т гэх залуутай хамт тамхи татаад зогсож байсан бөгөөд би Б хамт явж байсан юм. Би Д намайг ямар шалтгаанаар цохиж зодсоныг хэлж мэдэхгүй байна. Би Д цохиж зодоогүй. Бид хоёр багаасаа нэг нэгнийгээ мэддэг юм. Бид хоёр өмнө нь ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй гэжээ. /хх-н 5-9/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө өөрийн найз Д хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россия пабад үйлчлүүлж байгаад гарч тамхи татахаар үүдэнд нь гарсан. Гадаа гараад тамхи татаж байтал Б нэг залуугийн хамт явж байгаад таараад хоорондоо мэндэлж байсан. Би эргээд 00 ороод гараад иртэл Д, Б нар хоорондоо маргалдаад байж байсан. Нэг нэгнийгээ un blok хийлээ гэсэн утгатай зүйл ярьж байсан. Д Б нүүрэн хэсэгт гарын алга хэсгээрээ түлхсэн. Үүнээс болж Б эргүүлээд Д цохих шиг болсон. Би хаана нь цохисныг хараагүй. Би дундуур нь орж салгах хооронд нэг нэгнийгээ ганц хоёр удаа харилцан цохисон гэжээ. /хх-н 14-15/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5258 тоот дүгнэлт:
1.Д.Б биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 10/
шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 11/
Г.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 16 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,
Г.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27-28/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/ зэрэг болно.
Г.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 22.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Россия нэртэй пабны гадна Д.Б нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хуучны танил Д таараад юу байна гэж мэндэлтэл чи надтай ярьдаг болсон юм уу гэж хэлээд миний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж зодсон гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5258 тоот дүгнэлтээр Д.Б биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 10/ Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би эргээд 00 ороод гараад иртэл Д Б нар хоорондоо маргалдаад байж байсан. Нэг нэгнийгээ un blok хийлээ гэсэн утгатай зүйл ярьж байсан. Д Б нүүрэн хэсэгт гарын алга хэсгээрээ түлхсэн. ҮҮнээс болж Б эргүүлээд Д цохих шиг болсон. Би хаана нь цохисныг хараагүй. Би дундуур нь орж салгах хооронд нэг нэгнийгээ ганц хоёр удаа харилцан цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/ , Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Бид гурав ууж байгаад тамхи татахаар гадагшаа гарахад Б нь Б гэх залуугийн хамт байж байсан. Би Б муудалцаж байсан. Харин яг юу ярьсанаа санахгүй байгаа юм. Б миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж байсан. Харин би хариуд нь нүүрэн хэсэгт нь нэг удаа түлхэж нэг удаа цохисон юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.Д нь Д.Б маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохисоноос тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Г.Д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Б эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухай зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял онгдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Г Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН