| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0807/э |
| Дугаар | 0881 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 0881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
хохирогч: Б.М
шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бн Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806097880621 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Д, 19 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Мишээл зоогийн газарт угаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хадам ээж, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Д нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицеруудйн ордоны орчимд Т.Б цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч 3.000.000 төгрөгийг,
2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэртт Д.М Судан улс руу ажиллагаанд явуулж өгнө гэж хуурч 2.000.000 төгрөгийг,
Б.Д нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Х Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.М Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж хуурч 6.000.000 төгрөгийг,
2018 оны 9 дүгээр сарын 01-ний дөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Г Өмнөд Судан улс руу ажллагаанд явуулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүмүүсийн мөнгийг авсан нь үнэн боловч би ганцаараа аваагүй. Өвөөгийн Б гэдэг хүн хамт авч байсан. Би хүмүүсээс авсан мөнгөнөөсөө энэ хүнд бэлнээр мөнгө өгч байсан тул надад баримт байхгүй. Ө.Б сургалт хариуцсан хүн. Надтай цуг ажиллаж байсан О хүргэн ах байсан. Анх явуулах боломж байсан тул явуулж өгнө. Намайг хүн олоод өг гэж байсан боловч, би хүмүүс олж иртэл хэтэрхий олон хүн авч ирсэн гээд болилоо гэж хэлсэн. Би хүмүүсийн мөнгийг аваад өрөндөө өгсөн байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Ө.Б надаас 7.0 сая төгрөг авсан. Ө.Б өөр хүмүүсийг явуулж өгнө гэж байгаад ажлаасаа гарсан. Би 4.500.000 төгрөгийн өртэй байсан. Бусад мөнгөө ахуй амьдралдаа зарцуулсан. 2018 оны 03 дугаар сараас эхлэн 8 дугаар сар хүртэл хүмүүсээс мөнгө авч байсан. Судан улс руу жилд нэг удаа хүмүүс явуулдаг байсан. Өвөө Б надаас мөнгө авчихаад яагаад аваагүй гэж байгааг гайхаж байна. Би бэлнээр мөнгө өгч байсан тул баримт байхгүй гэв.
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д гэдэг эмэгтэй Хууль сахиулах их сургуульд хүүхэд оруулна гэхээр нь утсаар холбогдсон. А гэдэг найз маань энэ хүний утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд 6.0 сая төгрөг өгвөл оруулж өгнө гэхээр нь хүүхдийн бичиг баримт мөнгөтэй өгөөд явуулсан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгөөд нотариатаар батлуулсан. Цаад хүмүүсийг нь мэдэхгүй байна. Намар 9 дүгээр сард хүүхэд сургуульд оруулж өгнө гэсэн учир иргэн Д мөнгө өгсөн. 6.0 сая төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 онд намайг 4 сартай жирэмсэн, 6 настай, 4 настай охидуудын минь хамт манай нөхөр Г гэх хүн хаяад явсан юм. Би тэр цагаас эхлэн охидуудаа өөрийн хүч хөдөлмөрөөр тэжээж өдий зэрэгт хүргэсэн. Тэгээд 2017 онд Г гэх залуутай танилцаад нэг гэрт орсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Баянхонгор аймагт байх цэргийн ангид ажиллаж байхдаа би хүнээс мөнгө зээлсэн байсан юм. Дараа нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаж байхдаа банкнаас зээл аваад уг мөнгөнүүдээ төлөхийн тулд хүмүүсээс мөнгө авсан. Уг мөнгөнүүдийг би өөрөө л хэрэглэсэн цааш нь хүнд өгсөн юм байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицерүүдийн ордны хажууд Ө.Б, М.Б нартай уулзсан. Би М.Б офицерын сургуульд оруулж өгнө гэж хэлээд өөрийн 232100059234 дугаарын дансаар 3.0 сая төгрөг шилжүүлэн авсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Д.М Судан улс руу явуулж өгнө гээд хадам ээж Х.О данс руу мөнгийг нь шилжүүлэн авсан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.М дүүг Хууль сахиулахын сургуульд оруулж өгнө гээд 6.0 сая төгрөг авсан. 2018 оны 7 дугаар сард Г утсаар яриад Судан явуулж өгнө гээд урьдчилгаа 1.0 сая төгрөгийг авсан. Дээрх хүмүүсээс мөнгө авахдаа зээлийн гэрээ байгуулж нотариатаар орж авч байсан гэжээ./ хх-ийн 192/
Хохирогч М,Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын эхээр би ажил дээрээ ээлжинд гарч байхдаа хамт ажилладаг хүмүүстэйгээ Судан руу ажиллагаанд явах талаар ярьсан чинь хамт ажилладаг дэслэгч А гэх залуу надад ажиллагаанд явуулахаар хөөцөлдөж өгдөг таньдаг хүн байгаа тэр хүн мөнгийг нь өгчих юм бол асуудалгүй явуулдаг гэж хэлсэн. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр А манай эхнэр Б бид 3 ажиллагаанд явуулж өгдөг Д гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал баарны хажууд машин дотор уулзаад явуулж өгөх талаар ярилцсан. Д тухайн үед хээрийн бэлтгэлд гаргалгүйгээр шууд явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд нийт 5.0 сая төгрөг өгчих гэхээр нь би 16-гийн Хаан банккнаас 5.0 сая төгрөг аваад бэлнээр Д өгсөн. Тэгээд мөнгөө өгсөн гэж нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Тухайн үед би машин авах гээд цалингийн зээл авчихсан байсан болохоор тэр мөнгөнөөсөө өгсөн юм. Ингээд мөнгө өгсөнөөс хойш Д хөөцөлдөөд байна л гэдэг байсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Тэгээд бүтэх шинжгүй болохоор нь мөнгөө авий гэхэд өрөө дарчихсан гээд нэг ч төгрөг өгөөгүй гэжээ. /хх-н 6-7/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо офицерүүдийн ордны ХААН банкны гадна талд Д гэх эмэгтэйд Хууль сахиулахын их сургуульд хүүхэд явуулж өгч чадна гэхээр нь бэлнээр 6.000.000 төгрөг өгч нотариатаар зээлийн гэрээ байгуулсан. Би Цалингийн зээл аваад 6.0 сая төгрөг өгсөн. Гэтэл ямар нэгэн нааштай хариу өгөхгүй сүүлдээ утсаа авахгүй хөөцөлдөж байна, захиралтай нь уулзаж байна гээд мессэж бичдэг болсон. Гэтэл хүн амьтан залилсан сураг дуулсан гэжээ. /хх-н 98-100/
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний зүс таньдаг найз Б гэх залуу Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажилладаг юм. Тэгээд надад найдвартай цэргийн ангид ажилд оруулж чадах эмэгтэй хүн байгаа хэрэг болвол хэлээрэй гэсэн. Тэрээр надад олон удаа хэлж итгэл төрүүлсэн болохоор би Д гэдэг хүний данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ хаана ч байсан хамаагүй ямар ч байсан 8 дугаар сарын 6-наас өмнө ажилд оруулж өгнө гэсэн гэрээ хийсэн. Д өөрийгөө Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажилладаг гэж хэлж байсан гэжээ. /хх-н 102-106/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Налайх дүүргийн Зэвсэгт хүчний дугаар ангид цахилгаанчнаар ажилладаг юм. Би 6 дугаар сард Өмнөд Судан руу ажиллагаанд явахаар бэлтгэлд гарсан байсан юм. Гэтэл манай хүүхдийн бие өвдөөд би явах боломжгүй болсон. Тэгээд хүүхдийн бие дээрдээд би дахин ажиллагаанд явах санаатай Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажилладаг ахлах ахлагч М ажиллагаанд явах боломж байна уу гэж асуусан. Гэтэл тэрээр би хүнээс асууя гэсэн. Тэгээд удалгүй эргэж залгаад чи энэ хүнтэй ярь гэсэн. Тэгээд утсаар ярьж байгаад 032 дугаар ангийн үүдэнд очиход дэслэгч Б гарч ирээд Д гэх хүнтэй уулзуулсан. Намайг 2.0 сая төгрөг шилжүүл гэхээр нь би Д гэдэг хүний данс руу 2.0 сая төгрөг шилжүүлсэн гэжээ. /хх-н 109-113/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр манай ажлын буюу Зэвсэгт хүчний дугаар ангид ажилладаг залуу болох М надад би Өмнөд Судан руу ажиллагаанд явах гэж байгаа нэг хүн найдвартай явуулж өгөх гэж байгаа нэг хүн дутуу байгаа гэнээ гэж хэлэхээр нь итгээд явахаар болсон. Тэгээд Д гэдэг хүн над руу яриад ЗХЖТ-т даргын нарийн бичиг хийдэг ажиллагаанд явах хүмүүсээс нэг нь явахаа больсон чамайг явуулий чи 5-6 сая төгрөг өг гэсэн. Тэгээд урьдчилгаанд нь 1.0 сая төгрөг өгчих гэхээр нь би түүний данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн. Би ямар нэгэн гэрээ хийлгүй шууд шилжүүлсэн гэжээ. /хх-н 115-119/
Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Зэвсэгт хүчний дугаар ангид 2012 онд шилжиж ирж ажилласан. Намайг ирэхээс өмнө Г гэх хүн тус ангид ажиллаж байсан юм байна лээ. 2018 оны 6 дугаар сард манай цэргийн ангийн саатуулах байрны дарга Ө.Б Д намайг танилцуулсан бөгөөд манайд хуучин ажиллаж байсан хүний эхнэр нь байгаа юм гэж хэлж байсан. Ингээд түүнээс хойш таньдаг болсон. 2018 оны 6 дугаар сард Д танилцаж байх үед Д жанжин штабын томоохон албан тушаалтан бригадын генерал Д таньдаг гэж Б ярьж байсан юм. Б яаж мэддэгийг нь би мэдэхгүй. 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр би жижүүрт гарч байхад Х Судан улс руу явмаар байна таньж мэддэг хүн байна уу гэхээр нь би Д генералыг таньдаг нэг хүн байгаа гэж хэлсэн чинь тэр хүнтэйгээ холбоод өгөөч гэсэн. Тэгээд маргааш нь Д Х холбож өгсөн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор мөнгө төгрөгнийхөө асуудлыг өөрсдөө шийдээрэй гэж хэлээд салсан санагдаж байна гэжээ. /хх-н 8-9/
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Д гэдэг хүнийг танина. Анх 2018 онд манай эхнэрийн дүү О Судан улс руу ажиллагаанд явна гэж манайд ирэхдээ Д гэдэг ажиллагаанд явуулж өгдөг хүний талаар ярьсан. О, Д хоёр Баянхонгор аймгийн Хилийн цэргийн дүгээр ангид хамт ажиллаж байсан юм гэсэн. Тэгээд Д утсаар ярихад асуудалгүй явуулж өгнө гэсэн. Ингээд 2.000.000 төгрөг өгсөн гэжээ. /хх-н 10-11/
Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны хавар Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний дүгээр ангид шалгалтаар очсон. Шалгалт хийх явцад тухайн ангийн дарга удирдлагын хамт ангийн алба хаагчдын амьдарч байгаа орон байраар явж танилцсан. Тэгж явахад нэг өрх толгойлсон эмэгтэй 3 хүүхдийн хамт хүйтэн байранд амьдарч байсан ба анх харахад хоол унд хомс, даарч зутарсан царайтай байсан. дүгээр ангийн захирагч Б хурандаа надад танилцуулахдаа манай ангид офицерээр ажиллаж байсан гэх залуугийн эхнэр нь байгаа юм. Г эхнэр хүүхдээ хаяад явчихсан юм гэж танилцуулсан. Тэгээд Г сургийг гаргаж өгөөч гэсэн. Би анги удирдлагуудад Д гэр орныг харж хандах талаар анхааруулсан. Би хотод ирээд Г олж уулзахад энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэхэд Д өөр хүний хүүхэд гаргачихсан байсан юм. Тэгээд би явсан гэж тайлбарласан. Би Г чиний мах цусны тасархай байгаа учраас чи хааяадаа сард 100.000 төгрөг өгч бай гэхэд зөвшөөрсөн. Гэтэл удалгүй залгаад Г хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй байна гэхээр нь би Г дахин дуудаж уулзсан. Дараа нь Д над руу залгаад миний амьдрал хэцүү байна та надад ажил олж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Зэвсэгт хүчний дүгээр ангид тогоочоор ажилд оруулж өгсөн. Гэтэл удалгүй А дарга над руу яриад нөгөө Д чинь ажлаа хаяад алга болчихсон гэж хэлсэн. Д над руу залгаад амьдрал ахуйгаа яриад байдаг болохоор нь би хүн чанарын хувьд тусалж байсан юм. Би энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгдөг эрх бүхий албан тушаалтан биш. Харин эсрэгээрээ тухайн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавьдаг байгууллагын ажилтан юм. Би Д тус болж л байсан түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэжээ. /хх-н 12-13/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Д манай нөхрийг ажиллагаанд явуулж өгнө гэсэн тул бид хоёр түүнд 4.0 сая төгрөг өгсөн юм. Гэтэл Д уг мөнгийг Д генералд өгсөн гэхээр нь гэрт нь очиж уулзахад би тийм мөнгө төгрөг авдаг хүн биш юун мөнгө төгрөг харин ч би уг ажиллагаанд явуулдаг хүнд хяналт тавьдаг хүн гэж хэлээд гэрлүүгээ орчихон. Тэгэхээр нь Д мөнгөө яасан гэж асуусан чинь хадам ээжийн эмчилгээнд 2 сая төгрөгийг нь зарцуулсан. 2.0 сая төгрөгийг нь яаснаа мэдэхгүй байна гэсэн гэжээ. /хх-н 14/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Д бол миний төрсөн хүү Г Г эхнэр юм. Гэхдээ энэ хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Манайд 2017 оны 10 дугаар сард өөрийн 2 нас гарантай, 1 болон 3 дугаар ангийн 3 охины хамт ирээд амьдарч байгаа. Одоо 2 сар гарантай жирэмсэн гэж байсан. Манай бэр ажилд сайн, хүний хэлсэн зүйлийг дуулгавартай хийж гүйцэтгэдэг, хүнийг их хүндэлдэг, хөдөлмөрч, өрөвч сэтгэлтэй, 3 охиноо өдий зэрэгтэй өсгөж байгаа хүн юм. Өөрийх нь хэлсэнээр ах, дүү, аав, ээж гэж байхгүй юм шиг байсан. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манайд 2 залуу ирээд Д уулзий гэсэн ямар асуудлаар явж байгааг асуухад мөнгө авах юм гэж байсан. Дараа нь 17-ны өдөр бас нэг залуу ирээд мөн мөнгөний асуудал ярьсан. Би нарийн учрыг нь мэдэхгүй байна гэжээ. /хх-н 125-126/
Зээлийн гэрээ /хх-н 22/, Б.Д ХААН банкны дансны хуулга /хх-н 23-75/
Б.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н /,
Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 84/
Б.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 78-80/, прокурорын тогтоол /хх-н 81-82/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 83/ зэрэг болно.
Б.Д нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицеруудийн ордоны орчимд Т.Б цэргийн ангид ажилд оруулж өгнө гэж хуурч 3.000.000 төгрөгийг,
2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Д.М Судан улс руу ажиллагаанд явуулж өгнө гэж хуурч 2.000.000 төгрөгийг,
2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Х Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.М Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж хуурч 6.000.000 төгрөгийг,
2018 оны 9 дүгээр сарын 01-ний дөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Г Өмнөд Судан улс руу ажллагаанд явуулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М,Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... дэслэгч А гэх залуу надад ажиллагаанд явуулахаар хөөцөлдөж өгдөг таньдаг хүн байгаа тэр хүн мөнгийг нь өгчих юм бол асуудалгүй явуулдаг гэж хэлсэн. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр А манай эхнэр Б бид 3 ажиллагаанд явуулж өгдөг Д гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Генерал баарны хажууд машин дотор уулзаад явуулж өгөх талаар ярилцсан. Д тухайн үед хээрийн бэлтгэлд гаргалгүйгээр шууд явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд нийт 5.0 сая төгрөг өгчих гэхээр нь би 16-гийн Хаан банккнаас 5.0 сая төгрөг аваад бэлнээр Д өгсөн гэсэн мэдүүлэг, /хх-н 6-7/, Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Д гэх эмэгтэйд Хууль сахиулахын их сургуульд хүүхэд явуулж өгч чадна гэхээр нь бэлнээр 6.000.000 төгрөг өгч нотариатаар зээлийн гэрээ байгуулсан. Би Цалингийн зээл аваад 6.0 сая төгрөг өгсөн. Гэтэл ямар нэгэн нааштай хариу өгөхгүй сүүлдээ утсаа авахгүй хөөцөлдөж байна, захиралтай нь уулзаж байна гээд мессэж бичдэг болсон гэсэн мэдүүлэг /хх-н 98-100/, Хохирогч М.Бn мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... найз Б гэх залуу Зэвсэгт хүчний 0 дугаар ангид ажилладаг юм, надад найдвартай цэргийн ангид ажилд оруулж чадах эмэгтэй хүн байгаа хэрэг болвол хэлээрэй гэсэн. Тэрээр надад олон удаа хэлж итгэл төрүүлсэн болохоор би Д гэдэг хүний данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ хаана ч байсан хамаагүй ямар ч байсан 8 дугаар сарын 6-наас өмнө ажилд оруулж өгнө гэсэн гэрээ хийсэн гэсэн мэдүүлэг /хх-н 102-106/, Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ....утсаар ярьж байгаад 032 дугаар ангийн үүдэнд очиход дэслэгч Батбаяр гарч ирээд Д гэх хүнтэй уулзуулсан. Намайг 2.0 сая төгрөг шилжүүл гэхээр нь би Д гэдэг хүний данс руу 2.0 сая төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 109-113/, Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М надад би Өмнөд Судан руу ажиллагаанд явах гэж байгаа нэг хүн найдвартай явуулж өгөх гэж байгаа нэг хүн дутуу байгаа гэнээ гэж хэлэхээр нь итгээд явахаар болсон. Тэгээд Д гэдэг хүн над руу яриад ЗХЖТ-т даргын нарийн бичиг хийдэг ажиллагаанд явах хүмүүсээс нэг нь явахаа больсон чамайг явуулий чи 5-6 сая төгрөг өг гэсэн. Тэгээд урьдчилгаанд нь 1.0 сая төгрөг өгчих гэхээр нь би түүний данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 115-119/, Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө.Б Д намайг танилцуулсан бөгөөд манайд хуучин ажиллаж байсан хүний эхнэр нь байгаа юм гэж хэлж байсан. Ингээд түүнээс хойш таньдаг болсон. 2018 оны 6 дугаар сард Д танилцаж байх үед Д жанжин штабын томоохон албан тушаалтан бригадын генерал Д таньдаг гэж Б ярьж байсан юм. Б яаж мэддэгийг нь би мэдэхгүй. 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр би жижүүрт гарч байхад Х Судан улс руу явмаар байна таньж мэддэг хүн байна уу гэхээр нь би Д генералыг таньдаг нэг хүн байгаа гэж хэлсэн чинь тэр хүнтэйгээ холбоод өгөөч гэсэн. Тэгээд маргааш нь Д Х холбож өгсөн гэсэн мэдүүлэги /хх-н 8-9/ , Гэрч Ө.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Д гэдэг хүнийг танина. Анх 2018 онд манай эхнэрийн дүү О Судан улс руу ажиллагаанд явна гэж манайд ирэхдээ Д гэдэг ажиллагаанд явуулж өгдөг хүний талаар ярьсан. О, Д хоёр Баянхонгор аймгийн Хилийн цэргийн дүгээр ангид хамт ажиллаж байсан юм гэсэн. Тэгээд Д утсаар ярихад асуудалгүй явуулж өгнө гэсэн. Ингээд 2.000.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед 339 дүгээр ангийн захирагч Б хурандаа надад танилцуулахдаа манай ангид офицерээр ажиллаж байсан Г гэх залуугийн эхнэр нь байгаа юм. Г эхнэр хүүхдээ хаяад явчихсан юм гэж танилцуулсан. Тэгээд Г сургийг гаргаж өгөөч гэсэн. Би анги удирдлагуудад Д гэр орныг харж хандах талаар анхааруулсан. Би хотод ирээд олж уулзахад энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэхэд Д өөр хүний хүүхэд гаргачихсан байсан юм. Тэгээд би явсан гэж тайлбарласан. Би Г чиний мах цусны тасархай байгаа учраас чи хааяадаа сард 100.000 төгрөг өгч бай гэхэд зөвшөөрсөн. Гэтэл удалгүй Д залгаад Г хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй байна гэхээр нь би Г дахин дуудаж уулзсан. Дараа нь Д над руу залгаад миний амьдрал хэцүү байна та надад ажил олж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид тогоочоор ажилд оруулж өгсөн. Гэтэл удалгүй А дарга над руу яриад нөгөө Д чинь ажлаа хаяад алга болчихсон гэж хэлсэн. Д над руу залгаад амьдрал ахуйгаа яриад байдаг болохоор нь би хүн чанарын хувьд тусалж байсан юм. Би энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгдөг эрх бүхий албан тушаалтан биш. Харин эсрэгээрээ тухайн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавьдаг байгууллагын ажилтан юм. Би Д тус болж л байсан түүнээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Д манай нөхрийг ажиллагаанд явуулж өгнө гэсэн тул бид хоёр түүнд 4.0 сая төгрөг өгсөн юм. Гэтэл Д уг мөнгийг Дн генералд өгсөн гэхээр нь гэрт нь очиж уулзахад би тийм мөнгө төгрөг авдаг хүн биш юун мөнгө төгрөг харин ч би уг ажиллагаанд явуулдаг хүнд хяналт тавьдаг хүн гэж хэлээд гэрлүүгээ орчихон. Тэгэхээр нь Д мөнгөө яасан гэж асуусан чинь хадам ээжийн эмчилгээнд 2 сая төгрөгийг нь зарцуулсан. 2.0 сая төгрөгийг нь яаснаа мэдэхгүй байна гэсэн гэсэн мэдүүлэг /хх-н 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Д нь генерал н.Дг таньдаг байдлаа ашиглан өөрийн өрийг дарахын тулд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө, их сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө гэх мэтээр бусдыг хуурч мөнгө авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Д гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 17.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул түүнээс 5.000.000 төгрөгийг М.Х, 3.000.000 төгрөгийг М.Б, 2.000.000 төгрөгийг гаргуулж Д.Мд, 6.000.000 төгрөгийг Б.М, 1.000.000 төгрөгийг гаргуулж Б.Г тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Б.Дагиймаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Д 17.000.000 төгрөгийг гаргуулж үүнээсээ 5.000.000 төгрөгийг М.Х, 3.000.000 төгрөгийг М.Б, 2.000.000 төгрөгийг гаргуулж Д.М, 6.000.000 төгрөгийг Б.М, 1.000.000 төгрөгийг гаргуулж Б.Г тус тус олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН