Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 0882

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Ганбулган

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Д Б   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906007230947 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19  оны 9 дүгээр  сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 616 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажллагаа явуулдаг Их буурал зочид буудлын 410 тоот өрөөнд байхдаа иргэн Д.Б Самсунг А5 маркийн гар утас, Швед улсад үйлдвэрлэсэн Мичэл корс бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр хохирогч над руу залгаад уулзая гэхээр нь очтол “Их буурал” зочид буудалд нэг хоногийн 40.000 төгрөгийн үнэтэй өрөөнд орсон. Хохирогч надад мөнгө өгөөд архи авчих гэхээр нь би архи, пиво гарч авсан. Би өмнө нь архи ууж байгаагүй тул их согтсон байсан учраас ширээн дээр байсан гар утас, цаг хоёрыг  нь аваад гарсан байсан. Гар утсыг нь 150.000 төгрөг, цагийг нь 50.000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь гэртээ идэж уух юм аваад орсон. Би архи уусан байсан тул буруутай үйлдэл гаргасан байна. Миний буруу гэв.

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна таньдаг эмэгтэй болох Б утсаар яриад Амгалангийн орчим байдаг Их Буурал нэртэй зочид буудалд уулзий гэсэн. Тэгээд би  нэг өрөө авч, гаднаас 1 шил архи, 4 ширхэг пиво аваад   15-16 цагийн орчимд буудалд орсон. Архи, пивоо уугаад дуустал Биндэрьяа унтлаа гээд орон дээр хэвтээд өгсөн. Тэр үед манай нэг найз залуу над руу залгаад байхаар нь би уулзахаар гарахдаа ширээн дээр байсан Самсунг А5 маркийн гар утас, Michel kors гэсэн бичигтэй цагны нүүрийг тойроод цагаан шигтгээтэй бугуйн цаг байхаар нь аваад гараад явсан. Тэгээд маргааш нь утас цагийг нь Урт цагааны тэр хавьд явж байгаад цагийг нэг танихгүй хүнд 150.000 төгрөгөөр, харин цагийг 50.000 төгрөгөөр нэг нэг хүнд зарсан гэжээ. /хх-ийн 15/ 

         Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 6 жилийн өмнөөс танилцаж байсан зүс таних Б гэдэг залуутай утсаар ярьж байгаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их буурал зочид буудалд нэг өрөө авч гаднаас нэг шил архи, 4 шил пиво авч орсон. Архиа ууж дуусаад миний дотор муухай болоод байхаар нь би 00 орчихоод эргээд гараад иртэл Батцоож явчихсан байсан. Буудлын ажилтнаас асуутал дөнгөж сая гараад явлаа гэсэн. Тэгээд өрөөндөө эргээд орж ирээд юмаа бүртгэсэн чинь миний утас, цаг хоёр алга байсан. Мөн цүнхэнд байсан 12.000 төгрөг мөн байхгүй болсон байсан. Тэр өдрөө Батцоожийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би маргааш нь цагдаад хандсан юм. Цагыг би 540.000 төгрөгөөр авч байсан юм гэжээ.  /хх-н 6-9/     

          Гэрч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр болох Б нь сайхан сэтгэлтэй, бас их аймхай зан чанартай, манай хүн 1979 оны 9 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Солонгос хэлтэй. Манай нөхөр бүжиглэж, дуулдаг авьяастай гэжээ.  /хх-н 17-19/                

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

          Тод үнэлгээ ХХК-ны гаргасан хөрөнгийн үнэлгээ/ хх-н 21/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

          Д.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 64/,

          Д.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 25-27/

         Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33/ зэрэг болно.

         Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажллагаа явуулдаг Их буурал зочид буудлын 410 тоот өрөөнд байхдаа иргэн Д.Б Самсунг А5 маркийн гар утас, Швед улсад үйлдвэрлэсэн Мичэл корс бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Архиа ууж дуусаад миний дотор муухай болоод байхаар нь би 00 орчихоод эргээд гараад иртэл Б явчихсан байсан. Буудлын ажилтнаас асуутал дөнгөж сая гараад явлаа гэсэн. Тэгээд өрөөндөө эргээд орж ирээд юмаа бүртгэсэн чинь миний утас, цаг хоёр алга байсан. Мөн цүнхэнд байсан 12.000 төгрөг мөн байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/, шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Архи, пивоо уугаад дуустал Б унтлаа гээд орон дээр хэвтээд өгсөн. Тэр үед манай нэг найз залуу над руу залгаад байхаар нь би уулзахаар гарахдаа ширээн дээр байсан Самсунг А5 маркийн гар утас, Michel kors гэсэн бичигтэй цагны нүүрийг тойроод цагаан шигтгээтэй бугуйн цаг байхаар нь аваад гараад явсан. Тэгээд маргааш нь утас цагийг нь Урт цагааны тэр хавьд явж байгаад цагийг нэг танихгүй хүнд 150.000 төгрөгөөр, харин цагийг 50.000 төгрөгөөр нэг нэг хүнд зарсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

         Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Д.Б нь хохирогчид 1.150.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон, хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Д.Б  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-д  заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хянал тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүргүүдийг Д.Б  хүлээлгэсүгэй.

4. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН