Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01722

 

 

 

 

 

 

  2024 09 06 210/МА2024/01722

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/02072 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, Э.******* нарт холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч Э.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.******* нь ******* сайтад өгсөн ярилцлагадаа: Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Тэд өөрсдийнх нь хуульч Д. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол ийм хэмжээний мөнгө өг гээд нэхээд л байгаа. Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтанд өртөнө дөө гэсэн. Харуул хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчираад, хүч бэхэлгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. Монгол хүний эрүүл мэндийн төлөө ийм хөрөнгө оруулалтыг төр засгаас эхлээд дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа гэсэн худал мэдээлэл тараасан.

1.2. С.******* миний бие Э.*******тай уулзаж 2 тэрбум төгрөг шантаажилсан, том биетэй залуучууд хөлсөлж барилгын ажил зогсоосон, сүрдүүлсэн, хүмүүсийг турхирсан асуудал байхгүй. Э.******* нь хэвлэлд мөнгө төлж, С.******* миний нэр төрд халдсан тухай кино хийлгэж, удаа дараа хэвлэлээр худал мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна.

1.4. Э.******* болон ******* ХХК нар өөрийн үйл ажиллагаа явуулдаг ******* сайтаараа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтайгаар гийн ******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан учир уг худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-ийн www.******* сайт нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н.: Олимпын аварга Э.*******д хандаж хэлэхэд олны хайрыг хүлээж чадахгүй бол түмний шившиг болдог шүү гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Энэхүү мэдээгээр Олимпын аварга Э.******* нь Олимпын хорооны өмчлөлийн байрыг газартай нь цуг өөрийн болгосон, ийм ойрхон зайд хоёр блок том барилга барих стандарт нөхцөл байгаа юм уу, шөнө оройн цагаар барилгын ажил явуулж тав тух алдагдуулж байна гэж Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.ас шаардаж, ХХК / мед эмнэлэг/-ийн өргөтгөлийг барихаар барилгын ажил эхлүүлж буйг оршин суугчид эсэргүүцэл жагсаал хийж байгаа тухай бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

2.2. Мэдээллийн сайт учир мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн өрнөж байгаа үйл явдалтай холбоотой эсрэг талын байр суурийг илэрхийлэх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.*******аас тодруулж, өгсөн ярилцлагын хүрээнд Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтай мэдээг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

Уг мэдээгээр Эмнэлэг байгаа объектыг Э.******* нь газрын хамт 2017 онд хувь хүн Б.ээс худалдаж авсан. Энэ газар Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг 2014 онд шүүхээс тогтоож өгсөн. Оршин суугчид эсэргүүцэн жагсаалт хийж байна гэж бодохгүй байна. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь хэд хэдэн удаа уулзахад ямар ч асуудалгүй, хамтарч ажиллая гэх мэтээр ярилцаад явж байснаа сүүлдээ өөрсдийнх нь хуульч Д. гэдэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэсэн. Улмаар С.******* рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгааг хэлсэн. Бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтанд өртөнө гэснээр л маргаашнаас нь эхэлж элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, манай хашааг нураасан гэх Э.*******ы өгсөн ярилцлагыг олон нийтэд мэдээллэсэн юм.

2.3. ******* ХХК-ийн www.******* сайтын зүгээс ярилцлагад дурдаж байгаа С.*******тэй холбоотой асуудлыг Э.*******аас утсаар тодруулж үнэн бодитой эсэх, энэ талаарх нотлох баримт байгаа эсэхийг лавлаж асуухад Байгаа, энэ ярилцлагад ярьсан бүх зүйл үнэн гэж хэлсэн. ******* ХХК-ийн www.******* сайт нь нэхэмжлэлд дурьдсан дээрх мэдээг гүтгэлэгийн шинжтэй, бусдын нэр төр, алдар хүндэд гэм хор учруулах санаа зорилго агуулаагүй бөгөөд Э.*******ы надад нотлох баримт байгаа, бүх зүйл үнэн гэсэн яриагаар нь мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан гэх ойлголт төрүүлэхгүйн тулд Э.*******аас ярилцлага авч, мэдээ бэлтгэж, олон нийтэд мэдээлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Хариуцагч Э.*******ы тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйл болон Арвандолдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн дээр хэн боловч бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Иргэн Э.******* нь иргэн С.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараагаагүй бөгөөд бодитой болсон явдалд өөрийн санаа үзэл бодлоо хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан илэрхийлсэн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох... үүргийг хүлээсэн тул дараах нотлох баримт, үйл баримтад үндэслэн хариу тайлбар гаргаж байна.

Өмгөөлөгч С.ар дамжуулан 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэж хэлүүлсэн талаар;

ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, /Тэмээтэй хөшөөний зүүн талд/ 2,967 м.кв талбай бүхий газрын эрхийг эзэмшдэг. Энэхүү талбайд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0013649 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу Барилгын суурийн ажлыг гүйцэтгэхээр 2023 оны 9, 10 дугаар саруудад төлөвлөн ажилласан байдаг.

Энэхүү барилгын ажлыг гүйцэтгэх явцад иргэн С.******* түүний эхнэр н. нартай удаа дараа уулзах, утсаар холбогдох, түүний өмгөөлөгч С. нартай уулзах зэргээр үйл явдал болж өнгөрсөн.

сайтад гарсанчлан өмгөөлөгч Д. гэдэг хүнийг уулзуулан манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэдгээ хэлсэн байдаг. Энэхүү нэхэмжилсэн төлбөр нь хууль ёсны дагуу юу эсхүл хууль бус аргаар бусдаас их хэмжээний төлбөр нэхэмжилсэн үү гэдэг асуудал чухал гэж үзэж байна.

Монгол Улсад аливаа иргэн аж ахуйн нэгж барилга барихдаа Барилгын тухай хууль, стандарт, норм, дүрэм журмаар тогтоосон хэмжээгээр холбогдох төлбөр хураамжийг төлөх ёстой. ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөвшөөрлийн төлбөр хураамжийг төрийн байгууллагад тушааж зөвшөөрсөний үндсэн дээр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0013649 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан.

Хэдийгээр иргэн Э.******* түүний эхнэр Х. нар нь барилга барих талаар зөвлөгөө авч, хамтран ярилцаж санал солилцох талаар уулзсан нь үнэн боловч албан ёсоор хууль ёсны дагуу тохиролцон иргэн С.******* түүний эхнэр нараар ажил гүйцэтгүүлэх талаар тохиролцож баталгаажуулсан гэрээ хэлцэл, ямарваа нэгэн төсөв, баримт гэх зүйл байхгүй болно.

3.2. Барилгын ажлыг зогсоосон талаар: Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0013649 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрччилгээний дагуу Барилгын суурийн ажлыг гүйцэтгэхээр 2023 оны 9, 10 дугаар саруудад төлөвлөн ажилласан байдаг. Барилга барих бэлтгэл ажил буюу суурийн ажлыг гүйцэтгэхээр эргийн бэхэлгээ хийх явцад маш олон удаагийн үйлдлээр барилгын ажлыг зогсоосон. Ингэхдээ үл таних 20-30 орчим зарим тохиолдолд 70-80 хамгаалалтын албаны ажилтанууд барилгын талбайд байгаа ажилтнуудыг дарамтлах, доромжлох, сүрдүүлэх байдлаар үйл ажиллагааг зогсоож байсан. Энэ талаарх дүрс бичлэг, Цагдаагийн байгууллагад хандаж байсан өргөдөл, гомдол, гэмтэж бэртсэн ажилтнуудын цагдаагийн байгууллагад хандсан өргөдөл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.

3.3. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* сайтад гарсан мэдээний талаар: Нэр төрд халдсан гэх тухайн өдрийн мэдээнд Д. гэдэг хүнийг уулзуулан Манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэдгээ хэлсэн байдаг гэдгээс өөрөөр нэхэмжлэгчийн нэр огт дурдагдаагүй. Гэрчүүдийн мэдүүлэг ч зөрөхгүй нэг зүйл ярьсаар атал нэр төрд халдсан гэх байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

3.4. Гэрчүүдийн мэдүүлгийн талаар: Болсон явдлын талаар иргэн Х., , С. нарыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр асуусан. Гэрчүүд нэг зүйл дээр огт зөрөөгүй, ижил мэдүүлэг өгсөн.

Мэдүүлэгт: Гэрч Х.ын мэдүүлгийн ...2 дахь хуудасны эхний догол мөрөнд Манай үйлчлүүлэгч С.*******ий 2 тэрбум төгрөг авах саналтай байна.

Гэрч Ш.гийн мэдүүлгийн ...2 дахь хуудасны 9 дэх догол мөрөнд Манай нөхрийн өмгөөлөгч уулзаад 2 тэрбум төгрөгийн зардал гарах юм байна гэж хэлсэн. Өмгөөлөгчөөрөө дамжуулж...

Гэрч Д.гийн мэдүүлгийн ...нийт гарах ажлын зардал 2 тэрбум төгрөг байна шүү гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд өгсөн.

Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр 2 тэрбум төгрөг авах санал тавьсан гэдэг нь тодорхой болсон ба энэхүү төлбөрийг чухам юунд зориулж, ямар учир шалтгаанаар авах болсон, хууль ёсны мөн эсэхийг нэхэмжлэгч тал огт нотлоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3.5. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан асуудлууд болох 2 тэрбум төгрөг нэхсэн, барилгын ажил зогсоосон гэх мэт асуудлууд нь өнөөдрийн байдлаар манай зүгээс гаргасан гомдлоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 231004124 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн байх тул тус хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч ******* ХХК, Э.******* нарт холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч Э.*******тай холбогдох хэсгийн тухайд;

5.1.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 7.6-д ... Гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч С.******* хариуцагч Э.******* нарын хооронд хамтран ажиллах талаар санал солилцож, уулзаж харилцаж байсан талаар хэн аль нь мэдүүлсэн, мөн энэ талаар нэхэмжлэгч С.******* болон Э.******* нар хүлээн зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч нь бодит байдлыг зөрүүтэй илт худал мэдээлсэн гэх боловч талуудын хооронд 2 тэрбум төгрөгийн талаар яригдаж байсан байна гэж үзэв гэсэн нь гол маргаж байгаа үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй, дутуу орхигдуулсан, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, мэдээллийн агуулгын үнэн худлыг тогтоохгүйгээр оновчгүй дүгнэлт хийжээ.

Тодруулбал, хариуцагч Э.******* нь өөрийн компани болох мед ХХК-ийн үйл ажиллагааны хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор эмнэлэг үйлчилгээний өргөтгөл барихаар төлөвлөн ажиллаж байгаатай холбоотойгоороо нэхэмжлэгч С.*******д хамтарч ажиллах санал амаар болон бичгээр тавьсан байдаг. Э.******* болон түүний эхнэр мед ХХК-ийн захирал Х. нар нь хамтран ажиллах саналдаа Режис плэйс барилгаас цахилгаан татах, эзэмшил газарт нь шугам сүлжээний ажил явуулах, барилга хоорондын орц гарцыг нэгтгэх, дундын хашааг буулгах, 2 барилгыг холбосон гүүр хийх, авто зогсоолоо хамтран ашиглах зэргээр комплекс орчин бүрдүүлэх саналыг тусгаж, мөн нэхэмжлэгч С.*******ээс зөвлөх үйлчилгээ авах санал тавьж Зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг нэхэмжлэгч талд явуулж байсан.

Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс хамтарч ажиллах саналыг судлан өөрийн өмгөөлөгч Д.ар дамжуулан дээрх бүх ажлуудын зардал 2 тэрбум орчим төгрөг болохоор байна гэдгийг Э.*******д хэлүүлсэн бөгөөд хариуцагч Э.*******ы зүгээс боломжгүй гэдэг хариу өгснөөр уг хамтын ажиллагааны асуудал дахин яригдаагүй.

Уг үйл баримтууд нь ажил хэргийн хүрээнд яригдсан хамтын ажиллагааны санал, саналын хариу байсан гэдэг нь гэрч Ш.гийн ...Э.*******ы зүгээс хамтарч ажиллах санал тавьсан. Манай нөхрийн барьсан барилгын хажууд тэднийх оффисын барилга барихаар зургаа гаргаж байгаа бөгөөд түүн дээрээ хамтарч ажиллах санал тавихаар уулзсан, ... Тэднийх саналаа амаар болон бичгээр тавьж ирсэн. Бичгээр тавьсан санал дээр нь шугам, сүлжээ, цахилгааны ажил хийх, орц гарцыг нэгтгэх, дундаа ашиглах, хоёр барилгыг нэгтгэх гүүр хийх гэх мэт саналыг тавьсан, гэх мэдүүлэг,

гэрч Х.ын ...С.******* захиралтай уулзсан. Манайхаас тавьсан хүсэлт болохоор нэгдүгээрт тэдний газрын дор явж байгаа дулааны шугамыг шилжүүлэхэд шаардагдах хэсэгт ажил хийх зөвшөөрөл авах, .... хоёрдугаарт хойшдоо ч гэсэн байнга хөрш байх юм чинь энэ барилгын ажлаа танай барилгын замтай уялдуулъя, хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьж би нөхөр Э.*******ы хамт С.******* түүний эхнэр н.тэй уулзсан, ...барилгын сантехникийн ажил хийх зөвшөөрөл, мөн цаашдаа хөрш учраас орц, гарцаа нэгтгээд хоёр барилга хоорондоо хамтран ажиллах боломж байна уу гэсэн утгаар хүсэлт гаргасан ... гэх мэдүүлэг,

гэрч Д. ...Э.******* эхнэр н.ынхаа хамт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах барилгыг барьсан компанийн хувьцаа эзэмшигч С.******* гэдэг хүн рүү хамтарч ажиллая гээд хамтарч ажиллах албан бичиг болон холбогдох саналаа өгсөн байдаг. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хамтарч ажиллая гэснийхээ дагуу 8 дугаар сарын 26-ны өдөр н. нь н. гэдэг хүн рүү гэрээний төслөө хүргүүлсэн байдаг, ... 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Э.******* болон н. хоёртой уулзсан, ... манай үйлчлүүлэгч надад эднийх ингээд хамтарч ажиллая гээд байнга холбогдоод байгаа юм, ...2 барилгын хооронд шилэн гүүр тавих, цахилгаан дулаан, цахилгааны нөхцөл авах, дундын хашаагаа авах, автомашины зогсоол, орц гарцаа нэгтгэх гарах нийт зардал нь 2 тэрбум төгрөг байна шүү гэж хэлсэн, ... 8 дугаар сарын 31-ний өдөр уулзахад Э.******* бид нар хамтарч ажиллах гэж байгаа танайхаас үнийн саналаа хэлээч гэж хэлж байсан, ... 2 тэрбум төгрөгийн зардалтай гэж үйлчлүүлэгчийнхээ саналыг дамжуулж хэлсэн гэх мэдүүлэг, мед ХХК-ийн 2023.08.02-ны өдрийн Режис плэйс ХХК Захирал С.******* танаа гэх Хамтран ажиллах тухай албан бичиг, Э.*******ы дугаарын утаснаас С.*******ий дугаарын утас руу бичсэн мессежэнд хийгдсэн үзлэгээр ...танай хуульчтай уулзсаны дагуу санал сонсоод хамтрагч хөрөнгө оруулагчруугаа хэлээд үнийн дүн ярьсан зүйлээ хэлээд хариу хүлээж байна, Тэгээд хариу ирэхээр нь шууд уулзья гэх мессеж, н.ын дугаарын утаснаас С.*******ий дугаарын утас руу 9 сарын 06-ны өдөр бичсэн мессежэнд хийгдсэн үзлэгээр ...Сайн байна уу Захиралаа. Би байна. Таны хэлсэн 2 тэрбум бид хоёрын мэдлээс гарсан өндөр дүн учраас хөрөнгө оруулагч Япон захиралтай ярилцах шаардлагатай байгаа. Тэгээд 5 дахь өдрийн өглөө эртхэн уулзая гэх меесежүүдээр нотлогддог.

Гэтэл Э.******* ******* сайтад өгсөн ярилцлагадаа ...Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. ....Тэд өөрсдийнх нь хуульч Д. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн... манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол ийм хэмжээний мөнгө өг гээд нэхээд л байгаа... гэж бодит байдлаас илт зөрүүтэй, өөр агуулгаар буюу манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа л бол гэдэг шалтгаанаар С.******* нь Э.*******аас 2 тэрбумыг нэхэж байгаа, одоог хүртэл түүнээс 2 тэрбум төгрөг өг гэж нэхсээр л яваад байгаа мэтээр худал мэдээлэл тараасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талууд хооронд 2 тэрбум төгрөгийн талаар яригдаж байсан уу эсхүл яригдаж байгаагүй юу гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандаагүй бөгөөд нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.*******аас манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол 2 тэрбум төгрөг өг гэж нэхээд л яваад байгаа гэх илтэд гүтгэсэн мэдээллийг худал болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан байтал анхан шатны шүүхээс маргаагүй үйл баримт дээр буюу 2 тэрбум төгрөгийн асуудал яригдсан эсэх тухайд л өнгөц дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, хууль ёсны гэж үзэхээгүй байна.

5.1.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 7.7-д Мөн нэхэмжлэгч нь ...бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтад өртөнө дөө гэсэн. Харуул хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад, хүч хэрэглэж манай хашааг нураагаад газар шорооны ажил болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон, хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л, ... шантаажингуудаас болоод гацчихлаа гэж нэр хүндийг болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх боловч хариуцагч Э.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх мэдээлэл нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй, түүний нэр төрд халдаагүй, тойроод олон өндөр байшин байдаг, мөн Захиргааны хэргийн шүүхэд маргаантай үйл баримт байгаа гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1277 тоот Хууль норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоот болон талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэтэрхий явцуу, хэргийн материалтай бүрэн танилцаагүй мэт, хариуцагч талд ашигтай байдлаар хэт нэг талын барьсан дүгнэлт болжээ.

Учир нь ******* сайт дээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нийтлэгдсэн Э.*******ы ярилцлага нь гарчигнаасаа эхлээд бүхэлдээ С.*******ий тухай бичигдсэн болох нь уншсан хүн бүрт тодорхой байдаг. Тодруулбал, Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэх гарчигтай ярилцлага бүтнээрээ хэргийн материалд хавсаргагдаж, үзлэг хийгдсэн байдаг. Уг ярилцлагад:

-Сэтгүүлчийн 4 дэх асуулт: Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гээд эсэргүүцсэн хүмүүс оршин суугчид юм уу, эсвэл танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?

-Э.*******ы хариулт: Айл хүний амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаа сүүлдээ байдал бишдсэн. Тэд өөрсдийнх нь хуульч Д. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан.Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн гэж,

-Сэтгүүлийн 5 дахь асуулт: Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ?

-Э.*******ы хариулт: Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа, ... ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх нилээн дайралтад өртөнө дөө гэсэн. Нээрээ л маргаашнаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж, худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж, манай хашааг цаанаас нь нураах зэргээр дайралтууд эхэлсэн дээ, ...би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж бодохгүй байгаа гэж,

-Сэтгүүлчийн 6 дахь асуулт: Хэл ам хийгээд байгаа танай хөрш барилгаа хэзээ барьсан юм бэ? Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?

-Э.*******ы хариулт: Эднийх барилгаа /Режис плэйс/ анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. ... Ковидын үед миний таньдаг хүнээр дамжуулж манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед Газраа зарахгүй ээ энд эмнэлэг л байх ёстой, эмнэлэг хэвээр нь авч явнаа гээд хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгээ нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэдэхэд нь би зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа.

-Сэтгүүлчийн 7 дахь асуулт: Цар тахлын үед гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо билэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа 2 тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан хүмүүс юм бэ дээ?

-Э.*******ы хариулт: Мөнгөтэй бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх.

-Сэтгүүлчийн 9 дэх асуулт: Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?

-Э.*******ы хариулт: Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л, Монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаас эхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа гэсэн яриа хийгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл 4 дэх асуултаас эхлээд 9 дэх асуултыг асууж хариулт авах энэ бүх яриа С.******* гэх хүний нэрийг хэлж эхэлж, энэ хүний тухай ярьсаар үргэлжилсэн байгаа нь тодорхой харагддаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч Э.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх мэдээлэлд нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй, мөн тойроод олон өндөр байшин байдаг гэж аргаа барсан тайлбарыг үндэслэж бусдын нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан үйлдлийг хаацайлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн хариуцагчийн тойроод олон хүн өндөр байшин байдаг, нэхэмжлэгчийн нэр дурдагдаагүй гэх тайлбар нь нөгөө талаараа С.******* биш өөр байшингийн өөр хүнээс Э.*******ыг шантаажилж мөнгө нэхсэн байж болох агуулгатай байх бөгөөд хэрэв С.*******ий талаар биш өөр хүний талаар ярьж байсан бол энэ талаарх нэг ч нотлох баримт, тойроод байдаг гэх олон өндөр байшингуудынх нь нэг ширхэг зураг ч хэрэгт авагдаагүй байдаг.

Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхэд маргаантай үйл баримт байгаа талаар зохигч хэн аль нь шүүхэд гаргасан тайлбар дээрээ хэлсэн бөгөөд энэ хэрэг нь тусдаа өөр нэхэмжлэлийн шаардлагатай, захиргааны хэрэг маргаан атал уг хэргийг бусдын нэр төрийг гутаасан худал мэдээлэл тараасан энэхүү маргаанд ямар ач холбогдолтой болох талаар бүрэн дүгнээгүй, захиргааны хэргийн шүүхэд маргаантай үйл баримт байгаа нь Э.*******ы нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан үйлдлийн аль хэсгийг зөвтгөх шалтгаан болж байгаа нь тодорхойгүй, ач холбогдолгүй байна.

5.2. Хариуцагч ******* ХХК-тай холбогдох хэсгийн тухайд;

5.2.1. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.8-д ...хэрэгт авагдсан баримтаар уг ярилцлага нь , сайтад *******: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх, , сайтад Э.*******: Эхлээд газар, дараа нь тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс дайралт эхэлсэн гэсэн гарчигтайгаар тус тус нийтлэгдсэн байх тул хариуцагч ******* ХХК-ийг гутаасан мэдээ тараасан гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв гэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй этгээдийг хариуцагчаар татах эрхтэй.

Мөн ******* ХХК-ийн ******* вэб сайт нь Монголдоо анхдагч мэдээллийн вэб сайтуудын нэг бөгөөд 2013 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж, өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт байр сууриа олсон, нийтэлсэн мэдээлэл нь маш олон хүнд хүрдэг мэдээллийн сайт юм.

Гэтэл ийм байр суурь, нэр хүндтэй вэб сайт нийтэлсэн мэдээнийхээ үнэн зөвийг нягтлаагүй бөгөөд мэдээллийнхээ тэнцвэртэй байдлыг хангаж байгаа гэх боловч С.******* болон Д. нараас ярилцлага мэдээлэл аваагүй, өөрийн вэб сайт дээрээ олон нийтэд нээлттэй тавьсан редакцийн бодлогынхоо 1.2-т Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн индэр байна, 1.3-т Мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараа мэдээллээ нийтэд түгээнэ гэх заалтуудаа зөрчиж, бусдын нэр төрийг гутаасан худал мэдээлэл олон нийтэд тараасан нь хууль бус юм.

Түүнчлэн , сайтад *******: Хүмүүст үнэнийг ойлгуулаагүй нь миний алдаа байх, , сайтад Э.*******: Эхлээд газар, дараа нь тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс дайралт эхэлсэн гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн мэдээнүүдэд үзлэг хийж баталгаажуулаагүй, мэдээний агуулга нэхэмжлэлийн шаардлагатай таарч байгаа эсэхийг баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шүүх хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, 38.5 гэх заалтуудыг зөрчсөн.

Нөгөөтэйгүүр, , гэх мэт бусад сайтаар уг мэдээлэл тавигдсан байсан ч энэ үйл баримт нь хариуцагч ******* ХХК-ийг мэдээллийнхээ үнэн зөвийг нягтлаагүй бусдын нэр төрийг гутаасан мэдээсэн тараасныг зөвтгөх, няцаах үндэслэлгүй огт болохгүй юм.

5.3. Хариуцагч Э.******* болон ******* ХХК-тай хамтад нь холбогдох хэсгийн тухайд;

5.3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 8, 8.1, 8.2-т хариуцагч Э.*******, ******* ХХК-ийг Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд аливаа мэдээллийг хүлээн авч, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөөтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн байна гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж зааснаас гадна мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол Улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8-д Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй, 12-т Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж тус тус тунхаглажээ.

Гэтэл хариуцагч нар нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх Үндсэн хуулиар заасан үүрэг, нэр төр, алдар хүндэд халдахгүй байх Хүний эрхийн тунхаглалыг тус тус зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг удаа дараа хийжээ.

5.3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 8.3-т ...хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэхэмжлэгчийн нэр төр, түүний ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх эдлэх хуулийн урьдчилсан нөхцөл нь 1. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримт, 2. Уг мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй байх үйл баримт бүхий нөхцөл байдал байхаар хуульд тусгагджээ.

1. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйл баримтын тухайд;

******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ******* сайтад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтай Э.*******ы ярилцлага нийтлэгдсэн.

Э.******* нь уг ярилцлагадаа

-Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. ....Тэд өөрсдийнх нь хууль Д. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн... манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол ийм хэмжээний мөнгө өг гээд нэхээд л байгаа.

-Ковидын үед миний таньдаг хүнээр дамжуулж манай газрыг авъя гэж санал тавьсан, ...Одоо бодоход гол зорилго нь манай газрыг авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа.

-Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтанд өртөнө дөө гэсэн...Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад, хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны ажил болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон.

-Манай улс хуультай ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л. ...Монгол хүний эрүүл мэндийн төлөө ийм хөрөнгө оруулалтыг төр засгаас эхлээд дэмжих байх гэж бодож байсан ч шантаажингуудаас болоо гацчихлаа гэж ярьсан болох нь, энэхүү ярилцлагыг ******* ХХК нь ******* сайтаараа дамжуулж олон нийтэд тараасан болох нь, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар болон ******* вэб сайт фэйсбүүк пэйжид хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр нотлогддог.

Тодруулбал, С.*******гийн бусдаас 2 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр нэхдэг, шантаажилдаг, газар нэхдэг, өгөхгүй бол гүтгэдэг, хамгаалалтын албаныхныг авчирч, хүч хэрэглэж барилгын ажлыг нь зогсоодог, хашаа нураадаг хүмүүсийг турхидаг гэж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан бөгөөд энэхүү ярилцлага мэдээлэл нь ******* вэб сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 145 сэтгэгдэл, 650 хандалттай, хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 141 хандалттай, 60 сэтгэгдэлтэй, 223 удаа шэйрлэгдэж олон нийтэд тарсан байдаг.

2. Уг мэдээ тараасан этгээд нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй байх үйл баримтын тухайд;

Хариуцагч Э.******* нэхэмжлэгчтэй холбогдуулан ******* сайтад өгсөн ярилцлагынхаа ******* ХХК нь ******* сайтаараа олон нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолсон нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй буюу С.*******ийг манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа бол 2 тэрбум төгрөг надад өг гэж Э.*******д хэзээ ямар хэлбэрээр хэлсэн, Э.*******аас хэзээ, хэдэн удаа, хэрхэн яаж нэхээд байгаа болох, газрыг нь авъя гэж хэзээ, хэдэн сарын хэдний өдөр юугаар яаж санал тавьсан эсэх, хэрэв танайх барилгын ажлаа эхлүүлвэл дайралтанд өртөнө дөө гэж хэзээ, хаана, яаж хэлсэн болох, хамгаалалтын албаны том биетэй залуусыг С.******* гэдэг хүн хэзээ хаана авчирсан, С.******* нь хэзээ яаж хашааг нь нурааж, барилгын ажлыг зогсоосон болох, хэзээ яаж Э.*******аас мөнгө шантаажилсан болохыг нотолсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан, олон нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/02072 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч болон хариуцагч Э.*******ы хооронд 2 тэрбум төгрөгийн талаар уулзалт, яриа болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээс илт харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7.6 дахь хэсэгт мөн талуудын хооронд 2 тэрбум төгрөгийн талаар яригдаж байсан гэж үзсэнээр үйл баримтын талаар шүүх зөв дүгнэлт хийсэн. Иймд ******* ХХК-ийг гутаасан мэдээ тараасан гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй.

6.2. ******* ХХК-ийн ******* сайтаас өөр , livetv.mn, мэдээ.mn, arslan.mn зэрэг олон мэдээллийн сайтууд адилхан гарчигтай, адилхан утгатай мэдээ тус тус нийтэлсэн байхад дан ганц ******* ХХК-ийн ******* сайтыг Монголдоо анхдагч мэдээдлийн вэб сайтуудын нэг, хэвлэл мээдээлийн салбарт байр сууриа олсон сайт гэх утгаар дан ганц хариуцагчаар татаж, худал мэдээлэл тараасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий нийтлэл нь , livetv.mnмэдээ.mnarslan.mn зэрэг олон мэдээллийн сайтууд дээр нийтлэгдсэн үйл баримтын тухайд бүгдийг мэдэж байсан ба үүнтэй маргахгүй байсан тул бидний зүгээс заавал шүүхийн журмаар үзлэг хийлгэх шаардлагагүй байсан.

6.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо хариуцагч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар тараасан мэдээгээ үнэн зөвийг нотолж чадахгүй байна гэж дурьдсан байна. Гэвч гэрч асуулгахад гэрч Ш. нь 2 тэрбум төгрөгийн зардал гарах юм байна, үүнийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлүүлсэн гэсэн. Мөн гэрч Д. нь 2 тэрбум төгрөгийн зардал гарах юм байна шүү гэж хэлсэн нь үнэн гэж мэдүүлэг өгсөн.

Уг гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд манай зүгээс нийтэлсэн мэдээний ... Хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид 2 хэд хэдэн удаа уулзаж байна. Тэд өөрсдийнх нь хуульч н. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн... гэх хэсэг нь худал мэдээлэл биш гэдэг нь нотлогдож байна.

Мөн уг мэдээн дээр нэхэмжлэгч С.*******гийн фото зураг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үг өгүүлбэр байхгүй байна. Нийтлэгдсэн мэдээн дээр худал мэдээлэл байхгүй ба бүх мэдээллүүд нь нэхэмжлэгч С.******* болон хариуцагч Э.******* нарын уулзалтын үед яригдсан үнэн яриа болох нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байна.

Гэрч Х. нь мэдүүлэгтээ Д. нь С.******* захирлын хэлсэн үнийн дүн нь 2-ын араас есөн 0-тэй мөнгө байлаа гэсэн. Энэ мөнгөнд юу орж байгаа вэ гэхэд манай барилгын бүхий л ажил явж байхад Рэжис талаас нэг ч санал гомдол гаргахгүй байхад зарцуулагдана. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол танай барилгын зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл бүр цаашлаад газрын эрхийг цуцлуулах боломж, бичиг баримт нь манайд байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гайхаад, тухайн үедээ юу ч хэлээгүй, эргээд холбогдъё гээд гараад явсан. Удалгүй хүний газар руу орж хийх ажлаа болиулъя гээд зөвхөн яг өөрсдийнхөө эзэмшлийн газар доорх дулааны ажил хийгдэж эхэлсэн. Тэгсэн чинь ч н. өмгөөлөгч нь над руу залгаад та нар мөнгө төгрөгөө шийдээгүй байж барилгын ажлаа эхлүүллээ гээд утасны цаанаас муухай хашхирч хэлсэн гэж мэдүүлэг өгсөн. Үзлэг хийсэн тэмдэглэл дээрх Х.аас нэхэмжлэгч С.******* рүү 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 11:10 цагт илгээсэн Танай өмгөөлөгч намайг эмэгтэй хүн гээд дээрэлхээд байх шиг байна. Учир хэлээд байхад өөдөөс доромжлоод байх юм гэх зурваснаас дээрх Х.ын мэдүүлэгт хэлсэн яриа нь үнэн гэдэг нь илт харагдаж байна. Гэрч Х. мэдүүлэгтээ Манайх зөвхөн газар шорооны ажил хийж эхэлж байсан чинь баахан оршин суугч нэртэй хүмүүс гарч ирж жагссан. Хамгаалалтын ажилтнууд гэх хүмүүс гарч ирж манай барилгын ажилтнуудыг зодож, цохиж хөөж гаргасан гэж мэдүүлэгтээ хэлсэн. Мөн 2024.04.08-ны өдрийн үзлэг хийсэн 3 бичлэгт үл таних хүмүүс хаалга хааж буй дүрс бичлэг, хашаанд баахан хүмүүс ороод ирлээ, та нар харин нэмж битгий гар хүрээрэй гэх дүрс бичлэг, Д. өмгөөлөгч, мөн цаанаас 12 хүн алхаж ирж буй дүрс бичигдсэн байсан.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд болон үзлэг хийсэн баримтуудаас харахад нэхэмжлэлийн үндэслэл болж буй хариуцагч Э.*******ы манай сайтад өгсөн ярилцлагадаа ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд хэрэв тэгвэл танайх дайралтанд өртөнө дөө гэсэн... Харуул хамгаалалтын алба гэхэд том биетэй залуус авчраад, хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны ажил болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон гэж ярьсан зүйлс нь худал мэдээлэл биш үнэн зөв гэдэг нь тодорхой харагдаж нотлогдож байна.

6.4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий нийтлэлд нэхэмжлэгч С.*******гийн нэр тодорхой бичигдээгүй хэсгүүдийн талаар давж заалдах гомдолдоо дурдахдаа өөрийн санаанаасаа зохиож, С.******* гэх хүн л цаана нь байгаа гэх хардлагын төдий зүйл бичжээ. Тухайлбал, Режис плэйс гэх барилгыг С.******* гэх хувь хүн бариулсан уу эсхүл өөр нэртэй хуулийн этгээд бариулсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа ба уг барилгыг С.******* гэх хувь хүн бариулсан гэдгээ нотолж чадаагүй. Харин анхан шатны шүүх маргаан бүхий нийтлэлийн утга, өгүүлбэр, үг үсгийг сайтар уншиж шалгаж, дэлгэрэнгүй үнэлэлт дүгнэлт өгч хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/02072 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Э.*******ы төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдахдаа иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл энэхүү барилгын ажил хийгдэх явцад иргэн С.*******, түүний эхнэр н. нартай удаа дараа уулзаж утсаар холбогдсон. Түүний өмгөөлөгч Д. нартай уулзах үйл явдал болж өнгөрсөн. www.******* сайтад гарсанчлан өмгөөлөгч Д. гэдэг хүнийг уулзуулан манай үйлчлүүлэгч С.******* 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэдгийг хэлсэн байдаг. Энэхүү нэхэмжилсэн төлбөр нь хууль ёсны төлбөр үү, эсхүл хууль бус аргаар бусдаас их хэмжээний төлбөр нэхэмжилсэн үү гэдэг асуудал чухал гэж үзэж байна. Э.*******, Г. нар нь барилга барих талаар зөвлөгөө авч, хамтран ярилцаж, санал солилцох талаар уулзсан нь үнэн боловч албан ёсоор гэрээ хэлцэл байгуулж баталгаажуулсан зүйл байхгүй. Гэрчүүдийн мэдүүлгийн талаар болон хэргийн талаар иргэн Г., н., н. гэх гурван иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд иргэн Г.ын мэдүүлгийн 2 дахь хуудасны эхний дугаар нь манай үйлчлүүлэгч С.******* 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэдгээ Д. хэлсэн гэдгийг тайлбарлаж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн н.гийн гэрчээр өгсөн мэдүүлгийн 2 дахь хуудсанд ...манай нөхрийн өмгөөлөгч Д. уулзаад 2,000,000,000 төгрөгийн зардал гарах юм байна гээд хэлүүлсэн... гэдэг. Мөн Д. мэдүүлэгт 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэдэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг дамжуулж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ мэдээн дээр гараад байгаа зүйлийг гэрчүүд нэг үйл баримтаар нотолж, нэг л процессыг, яг л мэдүүлсэн, 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэдгийг Д. дамжуулж хэлсэн болохоо тайлбарладаг. Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг 2,000,000,000 төгрөг авах санал тавьсан гэдэг нь тодорхой болсон ба энэхүү төлбөрийг чухам юунд зориулж байгаа, ямар учир шалтгаанаар авч байгаа, С.******* гэдэг хүнд төлөх ёстой төлбөр эсэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага тавьсан эсэх асуудал юм.

7.2. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр www.******* сайтад гарсан иргэний нэр төрд халдсан гэх мэдээ нь Д. гэдэг хүнийг уулзуулан манай үйлчлүүлэгч С.******* 2,000,000,000 төгрөг авах саналтай байна гэдгийг хэлснээс өөрөөр нэхэмжлэгчийн нэр төрд халдсан зүйл байхгүй. Барилга барих бэлтгэл ажил буюу суурийн ажлыг гүйцэтгэхээр эргэн бэлтгэл хийх явцад маш олон удаагийн үйлдлээр барилгын ажлыг зогсоосон. Ингээд үл таних хүмүүс, 2 сар орчим зарим тохиолдолд 70-80 хамгаалах албаны ажилтан барилгын талбайд байгаа ажилтнуудыг дарамтлах, доромжлох, сүрдүүлэх байдлаар үйл ажиллагааг нь зогсоож байсан. Бидний зүгээс хавтаст хэргийн материалд энэ талаарх баримтуудыг өгсөн байгаа. Энэ нь тухайн үед газар дээр нь болж байгаа үйл баримтуудыг бичлэгт буулгасан үүнд үзлэг хийлгэсэн. Тухайн бичлэг дээр барилга барих гэж байгаа ажилтнуудыг барилгын талбай дээрээс нь түрүүлж гаргаад хашааг нь хааж байгаа үйл явдал байдаг. Нэхэмжлэгч тал нь тухайн хүмүүс нь манайд огт хамааралгүй, оршин суугчид гэх тайлбарыг өгдөг боловч бодит байдал дээр хамгаалалтын алба зохион байгуулсан, хамгаалалтын албаных нь дарга нь н.Батжаргал гэдэг хүн байсан. Иймэрхүү байдлаар үйл ажиллагаанд нь саад учруулж эхэлсэн. Иймд анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ХХК, Э.******* нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

4. Хариуцагч Э.******* нь 2023.10.25-ны өдөр Эхлээд газар, дараа нь 2 тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх гүтгэлэг эхэлсэн гэсэн гарчигтай ярилцлагадаа хажуу талын барилгын эзэмшигч болох С.******* болон эхнэртэй нь манай гэргий бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Тэд өөрсдийнх нь хуульч Д. гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн манай үйлчлүүлэгч С.******* 2 тэрбум төгрөг авах саналтай байна гэж палхийтэл хэлсэн. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Ямартай ч манай бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу гарсан тул бид барилга эхлүүлнэ гэдгээ хэлэхэд Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө дөө гэсэн. Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхлэгээ хийх ажлыг зогсоосон. Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шантаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроос хүмүүсийг турхираад л , монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчингуудаас болоод гацчихлаа гэж ярьсан, уг ярилцлагыг хариуцагч ******* ХХК нь өөрийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ******* сайтад нийтэлсэн болох нь тогтоогдсон. /хх-60-70 дугаар тал/

Дээрх ярилцлагын агуулга буюу мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

4.1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., мөн хуулийн 21.3-т Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ. гэж зохицуулсан.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд талуудын хооронд хамтарч ажиллах, энэ хүрээнд 2 тэрбум төгрөгийн асуудал яригдсан байх боловч энэ талаар хариуцагч нь бусдад дамжуулан ярихдаа бодит яригдсан зүйлийн талаар бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн нэрийг тухайлан дурдаж, хуульчаараа дамжуулан мөнгө нэхсэн, уг мөнгийг өгөөгүйгээс барилгын ажлыг зогсоосон гэх агуулга бүхий мэдээллийг ярилцлага өгөх хэлбэрээр нийтэд тараажээ. /хх-ийн 67 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь талуудын хооронд 2 тэрбум төгрөгийн асуудлаар яригдаж байсан бодит үйл баримтын талаар мэдээлээгүй харин эсрэгээрээ уг мөнгийг нэхэмжлэгч үндэслэлгүй шаардаж буй мэтээр сөрөг агуулга бүхий мэдээллийг өгсөн байна.

Хариуцагчийн зүгээс дээрх мэдээлэлд дурдагдсан үйл баримт, түүний үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул ийнхүү хийсэн мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж дүгнэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн ...талуудын хооронд 2 тэрбум төгрөгийн талаар яригдаж байсан байна, бусад мэдээлэлд ...нэхэмжлэгчийн нэрийг дурдаагүй, түүний нэр төрд халдаагүй, ...байна гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4.2. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчтай холбогдох асуудлаар үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэдий боловч ийнхүү илэрхийлэхдээ тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгагүй байх нь хуульд нийцэх юм. Иймд хариуцагчийг Монгол Улсын Үндсэн хууль болон Олон Улсын гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлгүй болсон байна.

5. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан.

5.1. Хариуцагч ******* ХХК нь Э.*******ы ярилцлагыг нийтлэсэн зорилгоо тайлбарлахдаа олимпын аварга Э.*******д хандаж хэлэхэд олны хайрыг хүлээж чадахгүй бол түмний шившиг болдог шүү гэх гарчигтай мэдээний дагуу мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хүргэсэн гэх агуулгаар тайлбарладаг боловч түүний ярилцлагад нэхэмжлэгчийн нэрийг дурдан үндэслэлгүй мөнгө нэхэж буй талаар яригдсан, эзэн бие тодорхойгүй этгээдэд холбогдох зүйл яригдаагүй байхад ийнхүү түгээж буй нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгодоо нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Э.*******д холбогдох асуудлаар мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ярилцлагыг нийтэлсэн гэх атлаа уг ярилцлагад нэр бүхий өөр этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудал хөндөгдөж байхад мэдээллийг нягтлалгүйгээр түгээсэн, яригдаж буй асуудлаар эсрэг талын /тухайн этгээдийн/ байр суурийг нэмэлтээр мэдээлээгүй нь дээрх хуульд зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болно.

Иймд хариуцагч Э.*******ы ярилцлага бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөр гарчигтай нийтлэгдсэн нь ******* ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ... ******* хэвлэл мэдээллийн хэрэгслээр ******* гэдэг хүний нэр төрд халдсан нь баримт нотолгоотой учир гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцсэн бөгөөд давж заалдах шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/02072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч ******* ХХК, Э.******* нарт даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА