| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00220/И |
| Дугаар | 221 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй С.Наранцэцэгт холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 459774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 09-ний өдөр хүлээн авч,
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Наранцэцэг нь 44-38 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 01-р сард 140000 төгрөг, 2015 оны 11-р сард 50000 төгрөг, 2016 оны 03-р сард тус тус төлөөд үүнээс хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болох 459774 төгрөгийг С.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 44 байр 38 тоотод оршин суух, РД:СЩ59012807, Халх овогт Сувдаагийн Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: С.Наранцэцэг миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилж байгаа орон сууцны төлбөр 459774 төгрөгийг төлж дуусгана. Тэтгэврийн зээлтэй байсан учраас төлж чадаагүй гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч С.Наранцэцэгээс халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 459774 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
-2-
Хариуцагч С.Наранцэцэг нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 459774 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 459774 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 14443 төгрөгний тал хувь болох 7221 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Наранцэцэгээс 7221 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 459774 төгрөгийг хариуцагч С.Наранцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14443 төгрөгний тал хувь 7221 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Наранцэцэгээс 7221 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА