| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/02500/И |
| Дугаар | 210/МА2024/01742 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/01742
2024 09 11 210/МА2024/01742
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/03632 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХК, Б.******* нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагч Б.*******ын өмгөөлөгч Н.*******, хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 6 дугаар хороо Өргөө хотхоны дүгээр байрны 8 давхрын ******* 62,27 м.кв орон сууцыг захиалсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг, нийт 112,086,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Мөн өдрөө бэлнээр захиалгын гэрээний төлбөрийг 100 хувь барагдуулсан бөгөөд тухайн үөэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан.
1.3. Ашиглалтад оруулмагц ******* ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.*******той уулзаж ярилцахад би бүх эрхээ Б.******* гэх хүн рүү шилжүүлсэн, гэхдээ санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.******* удахгүй гаргаж өгнө, Б.******* өмнө нь захиалсан иргэдийн мэдээллийг авсан тул айх зүйл байхгүй гэж хэлсэн.
1.4. Ингээд Б.*******аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахад эхэндээ асуудлыг шийдэж өгнө санаа зоволтгүй гэдэг байсан. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд гэрчилгээ гаргуулах асуудлаар Б.*******ад хандахад надад хамаагүй, дахиж битгий холбогдоорой, гэрээ хийсэн ******* ХХК-тай учраа ол гэдэг болсон.
1.5. Харин ******* ХК-д хандахад тус компанийн захирал Б.******* Б.******* руу шилжүүлсэн Б.*******аас ав гээд огт хүлээн авдаггүй, харилцан биө биө рүүгээ чихдэг болно. Ингээд эдгээр этгээдийн хооронд орон сууцны асуудал эзэнгүйдүүлэх болж миний өмчлөх эрхээ баталгаажуулах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. ******* ХК нь өөрсдийн эрхээ Б.******* руу шилжүүлсэн гэх баримтыг үзүүлээгүй, нөгөөтэйгүүр Б.******* нь хулээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй маргаад байгаа.
Иймд, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 6 дугаар хороо Өргөө хотхоны дүгээр байрны 8 давхрын ******* 62,27 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ******* ХК болон Б.******* нарт даалгаж өгнө үү.
2. Хариуцагч ******* ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.******* нь анх Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 6 дугаар хороо Өpгөө хотхоны байр 8 давхрын 62,27 м.кв орон сууцны гэрээ байгуулан захиалж, гэрээний төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан тал дээр манай компанийн хувьд маргахгүй болно.
2.2. Улсын бүртгэлийн дугаартай Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 6 дугаар хороо Өргөө хотхоны ******* дуусаагүй барилгын гэрчилгээг 2008 онд ******* ХК дээр анх гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухай үеийн гүйцэтгэлтэйгээр Б.*******ад шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ тухай үед манай компанид захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг мөн давхар хамтад нь шилжүүлэн өгсөн болно. Б.******* нь өмнөх захиалагчдын гэрчилгээг гарган өгөх үүргийг хүлээсэн. Эдгээр захиалагч дунд Б.******* нарын олон хүн байсан.
Иймд нэхэмжлэгч Б.******* нь Б.*******аас гэрээний үүргээ шаардах эрхтэй бөгөөд ******* ХК нь бүх эрхээ шилжүүлсэн тул манай компанид хамааралгүй.
3. Хариуцагч Б.*******ын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг банкнаас авсан зээлийн хүрээнд ******* ХК-аас шилжүүлэн авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэр бүхий айлууд хэрхэн ямар байдлаар хууль ёсны дагуу тухайн орон сууцанд орсон талаарх нөхцөл байдлыг огт мэдэхгүй. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлд дурдсаны дагуу надтай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд ******* ХК-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад ******* ХК-аас надад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн эсэх талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй бөгөөд тухайн цаг хугацаанд барилгын суурийн ажил, өрлөгийн ажил эхэлсэн байсан тул байрны хаяг, хаалганы дугаар тодорхой бус байхад хэрхэн ямар байдлаар хаягжилт тавигдаж гэрээ хийгдсэн эсэх нь анхаарал татаж байгаа, харин уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр ******* ХК нь банкнаас авсан зээлийн зарим хэсгийг хаалгасан талаарх байдлыг уг хуулийн этгээдээс тодруулах нь зүйтэй.
3.2. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ямар байдлаар төлбөрийг хууль ёсны дагуу төлж дуусгасан талаарх баримтаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа, гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн харьяалал зөрчиж, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.3. банкнаас авсан дээрх орон сууцыг барьж ашиглалтад оруулахтай хамааралтай олгогдсон зээлийн маргаан болох банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.*******ад холбогдох иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хар дархад овогт Баяраагийн ******* нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дүгээр байр, ******* 62,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Б.*******ад даалгаж, хариуцагч ******* ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 718,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 718,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хариуцагч Б.*******ыг шүүх хуралдаанд биөчлэн оролцох эрхийг хангаагүйгээс гадна, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, шүүх өөрийн санаачлагаар буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 13 хороолол 6-р хороо Өргөө хотхоны -р байрны 8 давхрын ******* 62,27 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх нь өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө гудамж, дүгээр байр ******* 62,27 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.******* өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хэм хэмжээг зөрчсөн байна.
5.2. ******* ХК, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний 2-т Үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэн хүлээн авагч Б.*******ад ******* ХК-аас шилжүүлэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулсан атлаа хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа захиалагч нартай байгуулсан гэрээнүүдийг Б.*******ад хүлээлгэн өгсөн мэтээр тайлбарласан нь огт үндэслэлгүй юм.
Б.******* нь Б.******* гэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй буюу орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууц худалдан борлуулаагүй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгсөн шүүх зөвхөн нэг хариуцагчийн гаргасан хариу тайлбарт дурдсан нөхцөл байдлаар орон сууц захиалгын гэрээний эрх, үүрэг Б.*******ад шилжсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
******* ХК нь банк ХХК-ийн өр төлбөртөө тухайн барилгыг өгсөн талаарх үйл баримтууд байдаг бөгөөд энэ талаараа ч хариуцагч Б.*******ад шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа дурдсан хэдий ч үүнийг шүүхээс харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргажээ.
2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Тухайн барилгыг 30 хувийн гүйцэтгэлтэй гэж ярьдаг. Намайг шилжүүлж байхад тухайн барилга дууссан байсан. 30 хувь гэдэг нь намайг шилжүүлэхээс өмнө гарсан байсан гэрчилгээ. Яг тухайн үеийн зургийг гүүглээс татаад авчихсан. Намайг шилжүүлж өгөхөд баригдсан байсан гэдгийг нотлох үүднээс зураг гарган өгч байна. Мөн захиалагч нар төлбөрөө төлсөн гэх баримтыг гаргаж өгч байна гэх боловч хэргийн матөриалд тухайн баримтууд нь хавсаргагдаагүй, тухайн нотлох баримтуудыг шүүх хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байгаа нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
5.3. ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө гудамж, дүгээр байрыг Бэлэглэлийн гэрээ-гээр Б.*******ад шилжүүлэхдээ 650,5 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг шилжүүлсэн байдаг бөгөөд энэ нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай гэрчилгээгээр Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ******* хаягт байршилтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгөөр Б.*******ыг бүртгэсэн, мөн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн улсын улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай гэрчилгээгээр 2926 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******ыг бүртгэсэн улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдоно.
2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр 30 хувийн гүйцэтгэлтэй 650,5 м.кв талбай бүхий орон сууцны дуусаагүй барилгыг Б.******* хүлээн авч, барьж ашиглалтад оруулснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбайн хэмжээ нь 2926 м.кв талбайтайгаар улсын бүртгэгдсэн бөгөөд ******* ХК нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 4 хувийг л барьсан нь нотлогдож байхад шүүхээс Б.*******ад ******* ХК-ийн орон сууц захиалгын гэрээний эрх, үүрэг шилжсэн хэмээн дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм.
Б.******* нь дээрх маргаан бүхий орон сууцны барилгыг барихын тулд банк ХХК-аас зээл авч, бүрэн барьж улсын комисст хүлээлгэж өгсөн ба ******* ХК-ийн байгуулсан гэх 18 айлын орон сууц захиалгын гэрээ, түүнтэй холбоотой баримтуудыг хүлээн аваагүй, тус гэрээнүүдийн эрх, үүрэг шилжиж ирээгүй болно.
5.4. Нэхэмжлэгч Б.*******, ******* ХК-ийн хооронд байгуулсан гэх 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/03 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Б.******* нь 112,086,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх баримтыг нэхэмжлэлдээ хавсаргадаг боловч түүнтэй холбоотой өөр бусад санхүүгийн баримтуудыг нэхэмжлэгч болон ******* ХК-ийн зүгээс огт гаргаж өгөөгүй байхад шүүх шийдвэрийн үндэслэлдээ Б.******* нь орон сууцны үнэ 112,086,000 төгрөгийг бүрэн төлсөн нь ******* ХК-ийн тодорхойлолт, мөн бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон., нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч Б.******* гаргаж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.
Б.******* нь 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/03 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзээд ******* ХК-ийг хариуцагчаар татаж байхад нь шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний агуулга болон талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хуульд нийцүүлэн зөв тодорхойлсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байхад ******* ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
5.5. Маргаан бүхий орон сууцыг Б.******* нь барьж, ашиглалтад оруулахын тулд банк ХХК-д барьцаалан зээл авч, тухайн зээлийн мөнгөөрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулсан хэдий ч тухайн орон сууц барьцаалсан зээлтэй холбоотой хэрэг, маргаан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хангалттай нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
Мөн хариуцагч ******* ХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 24/145 дугаартай тодорхойлолтод ... 8-р давхрын ******* 2 ороо, 62,27 м.кв орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж,... гэж бичсэнээс үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХК-ийн хооронд байгуулсан гэх орон сууц захиалгын гэрээгээр хэдэн өрөө орон сууцыг худалдан борлуулсан нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл гэрээндээ гараар 3 өрөө гэх боловч гүйцэтгэгч ******* ХК нь 2 өрөө гэж тодорхойлолт гаргаад байгаа нь өөр хоорондоо зөрүүтэй илэрхий баримт юм. Гэтэл шүүхээс өөр хоорондоо зөрүүтэй баримтын талаар ямар нэгэн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биөлүүлэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхийн хууль зөрчсөн шийдвэр биөлэгдэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.******* бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож байгаа нь логикийн алдаатай буюу хуулийн зөрчилтэй шийдбэр болсон.
5.6. Хариуцагчийн шүүх хуралдаанд биөчлэн оролцох эрхийг хангаагүй тухайд; Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Тухайлбал, хариуцагч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийн матөриалтай танилцсан байх бөгөөд энэ хугацаанд хэргийн материалд цугларсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт, хамтран хариуцагчаар татах хүсэлт, шүүгчийн хариуцагчаар татсан захирамж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсантай холбогдуулан дээрх баримттай л танилцаж гарын үсэг зурсан байдаг, үүнээс хойшхи хугацаанд цугларсан баримтуудыг хариуцагч Б.*******ад огт танилцуулаагүй байсан.
Шүүгчийн туслахын дуудсанаар хариуцагч Б.******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд очиж, 6 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд 2024.06.10, дугаарын утасны дугаарыг бичиж, гарын үсэг зурсан ба шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг Н.аас гэрчийн мэдүүлэг авахтай холбоотой шүүх хурал гэж тайлбарласан байдаг.
Гэрчээс мэдүүлэг авах шүүх хурлын товыг танилцаж, гарын үсэг зурсан хэдий ч шүүхээс хэргийн матөриалтай огт танилцуулаагүй, харин өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэргийн матөриалтай танилцсан болно. Анхан шатны шүүх нь бусад хэргийн оролцогч нарт 2024.06.10, 2024.06.27, 2024.07.19-ний өдрүүдэд хэргийн матөриал танилцуулсан нь Хэрэг танилцуулсан тухай баримт-аар нотлогддог.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32024/13357 дугаартай захирамжаас үзэхэд, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биөлэлтийг хангуулах шаардлагатай гэж шүүхээс шийдвэрлэсэн талаар 7 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн туслахтай утсаар холбогдож мэдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт ирсний дараа шүүх хурлыг товлохоор болсон талаар мэдэгдсэн байдаг.
2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.*******ад хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн асуудал огт байхгүй, хэргийн матөриалын 42-р хуудсанд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр огноотой 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас-нд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар гарын үсэг зурсан, харин хариуцагч Б.*******ад 2024.07.02 гэсэн огноотойгоор Гарын үсэг гэсэн хэсэгт гэж, Утасны дугаар гэсэн хэсэгт За ойлголоо гэв гэсэн тэмдэглэгээ бичигдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хааана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүргээ зөрчсөн байна.
Зохигч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийнхээ хүрээнд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн туслах Э.нийн дугаарт холбогдоход 7 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт шүүх хурал болох талаар хэлсэн байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс 7 дугаар сарын 18-ны өдөр Sain bain uu. Hovdod huduu yvj bgaa tul 19nii hurald orj amjihgui bolson uchir hurling hoishluulah huseltei baina гэх хүсэлтийг мессежээр дамжуулан шүүгчийн туслахийн дугаарын утсанд илгээсэн ба шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хүсэлтийг танилцуулсан боловч шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, түүний эзгүйд шүүх хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн матөриалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, нотлох баримттай танилцах, түүнийг шинжлэн судлах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд биөчлэн оролцох, мэтгэлцэх, үг хэлэх зэрэг хуульд заасан эрхийг ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь блокоороо Б.*******ын нэр дээр байдаг тал дээр маргахгүй. Гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэлд нь өмчлөх эрх үүссэн нөхцөл хамаарна гэж үзэж шүүх дүгнэлт хийсэн учир үүнийг буруутгах үндэслэлгүй.
6.2. Б.******* болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд худалдагдааггүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй байх ёстой гэх заалт байсаар байтал өөр өмчлөгч нар гарч ирж байгаа нь үндэслэлгүй байна гэж хариуцагч тал тайлбарладаг. Тэгэхээр энэ нь гэрээний дагуу байгаагүй гэдгийг Б.******* болон ******* ХК мэдэж байсан нь хэрэгт авагдсан хариуцагч ******* ХК-ийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Тухайн орон сууцны олон иргэд захиалгын гэрээ байгуулаагүй байх боломжгүй ба иргэдийн захиалгын гэрээний хөрөнгө оруулалтаар тухайн орон сууцыг барьдаг. Тиймээс иргэдийн жагсаалтаар хэн, хэдэн төгрөг төлсөн, ямар захиалгын гэрээг хэзээ, хэрхэн байгуулсныг хүлээлцсэн бөгөөд Б.*******ын хадам н. гэх хүн байсан ба энэ нөхцөл байдлаас яг гэрээний дагуу байгаагүй болохыг талууд мэдэж байсан нөхцөл тогтоогддог. Орон сууцны гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр хавтаст хэргийн 35 дахь талд Б.*******ын ******* ХК-д гаргасан хүсэлт байх бөгөөд тухайн хүсэлтэд ******* ХК ямар хэмжээгээр барьсан байх нөхцөл байдлыг Б.******* өөрөө тодорхойлж бичсэн байдаг. Бэлэн мөнгөөр хүлээн авсан эсэх асуудалд эргэлзээтэй байна гэх тухайд 2012 онд гэрээний талууд зөвхөн ******* ХК болон Б.******* 2 л байсан ба Б.******* огт байгаагүй. Энэ нөхцөл байдлын талаарх баримтаа гаргаж өгч бэлэн мөнгөөр өгч авсан 2 тал хүлээн зөвшөөрч маргахгүй байхад хожим орж ирсэн гуравдагч этгээд болох Б.******* үндэслэлгүй тайлбар гаргаж байна гэж үзэж байна.
6.3. Б.*******ын маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор өөр шүүх дээр өөр маргаан явж байгаа гэдэг тайлбар бол худлаа. Хан-Уул дүүргийн шүүх дээр маргаж байгаа шүүх хуралдаанд миний биө иргэдийг төлөөлж орж байгаа бөгөөд тэр дунд Б.******* гэх хүн байсан боловч тухайн маргааныг Баянгол дүүргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, зөвхөн энэ маргаан үлдсэн тул давхцал үүсээгүй, давхцал үүссэн гэх нөхцөл байдлыг Б.******* нотлох баримтаар нотлох үүрэгтэй боловч энэ талаар нотлох үүргээ биөлүүлээгүй гэж үзэж байна.
6.4. 2 өрөө, 3 өрөө гэх асуудалд ******* ХК-ийн тодорхойлолтод 2 өрөө орон сууц гэж бичсэн нь эргэлзээтэй болсон гэж байна. Гэтэл 2 өрөө эсхүл 3 өрөө орон сууц байсан талаар талууд маргаангүй, тайлбараа гаргаад явж байсан ба энэ нь 3 өрөө орон сууц байсан. Хүмүүс гэрчилгээгээ авсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч худал хэлсэн мэдээлэл гаргасан байна гэх хариуцагч талын тайлбарт иргэн н. гэх хүний 2 орон сууцны асуудал 2020 оноос хойш Баянгол дүүргийн шүүхээр явж шүүхийн шийдвэр гарч дууссан. Б.*******ын том гэрчилгээтэй хэсгээс өөрийнхөө орон сууцанд хамаарах хэсэгт гэрчилгээ гаргуулж авсан талаар л хэлсэн ба энэ талаар Б.******* өөрөө мэдэж байгаа. Учир нь Б.******* өөрөө хариуцагчаар орсон.
6.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой асуудлаар шүүх хуралдааны товтой холбоотой асуудал байдаг. 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрч асууж шүүх хурал хойшилсон ба тухайн хуралд Б.******* ирээгүй, мөн шүүх хуралдааныг 7 дугаар сарын 19-ний өдөр товлосон ба 7 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байхад тухайн тэмдэглэлийг хариуцагч тал нь бид өөрсдөө залгаж 7 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр мэдсэн гэж үгүйсгэсэн. Гэтэл хариуцагч талын гомдолдоо хавсаргаж өгсөн баримтан дээр 7 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн туслахтай ярьсан тэмдэглэл харагдаж байгаа тул энэ нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн гэдэгтэй тохирч байгаа тул 7 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр мэдсэн гэх нөхцөл байдал өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар няцаагдаж байгаа юм.
Хэргийн матөриалтай танилцах боломжоор хангаагүй гэх тухайд хариуцагч тал нь тухайн хэргийн талаар шүүх хуралдааны өмнөх өдөр мэдэж байгаа биш, 5 дугаар сараас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явж байсан атлаа хэргийн материалтайгаа танилцаж, мэтгэлцэж шүүх хуралдаанд орох нөхцөл боломжийг нь шүүх хаасан зүйл огт байхгүй. Тиймээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч Б.*******ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. 2008 онд манай компани тухайн барилгыг барьж эхэлсэн бөгөөд суурийн хэмжээ 3 давхарт гарсан байх үөд бид 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг гаргаж авч байсан. 2014 онд тухайн барилга баригдаад дууссан буюу гадна фасат, цонх хаалга, дээвэр зэрэг нь хийгдэж дуусаад дотор талын заслын ажил дээр тодорхой хэмжээний ажлууд дутуу байх үед тухайн үеийн тооцоотой нь хамт Б.*******ад миний бие шилжүүлж өгч байсан. Ийнхүү шилжүүлж өгч байхдаа тухайн орон сууцанд хөрөнгө оруулсан 18 айлын гэрээ болон үлдэгдэл төлбөр 652,000,000 төгрөгийг гаргаж цааш нь бусад айлуудад зарахад 3,500,000,000 төгрөгийн ашиг олохыг нь хүртэл тооцоолж өгсөн баримт байдаг. Миний зүгээс энэ харилцааг дууссан гэж бодож байтал сүүлд тухайн орон сууцанд орсон айлууд нь ордероо авч чадахгүй байна гэж шүүхэд дуудагдсан. Гэтэл манай компани одоо энэ асуудалд хамааралгүй байхад биднийг холбож байгаа нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн манай компаниас гаргасан тодорхойлолтын тухай яригдаж байна. Б.*******ын орон сууц нь 62,27 м.кв 3 өрөө орон сууц гэх талаарх схем зураг байгаа тул 2 өрөө, 3 өрөө эсэхэд маргах зүйл байхгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХК, Б.******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... манай компани бүх эрхээ Б.*******ад шилжүүлсэн тул нэхэмжлэгч Б.******* нь Б.*******аас гэрээний үүргээ шаардах эрхтэй, манай компанид хамааралгүй болсон гэж, хариуцагч Б.******* ... нэхэмжлэлд дурдсаны дагуу надтай аливаа байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй, миний зүгээс нэхэмжлэгчид орон сууц худалдаагүй бөгөөд ******* ХК-аас дуусаагүй барилгыг шилжүүлэн авахад өмнө нь ийм байдлаар захиалгын гэрээ хийсэн талаар ямар ч мэдээлэл, баримтыг өгөөгүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа маргааны үйл баримтын талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
3.1. Б.*******, ******* ХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй 2012/03 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХК нь Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Өргөө хотхон орон сууцны хорооллын Б блокын 8 давхарт 62.27 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Б.******* нь гэрээний үнэ болох 112,086,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Дээрх гэрээний үнийг Б.*******аас хүлээн авсан талаарх ******* ХК-ийн 2012.04.05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 652.76 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг ******* ХК-аас Б.*******ад хариу төлбөргүйгээр шилжүүлэх агуулга бүхий 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ гэх нэртэй баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 20 дугаар тал/
Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 2,926 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.*******ыг бүртгэж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 48 дугаар тал/
3.2. Хариуцагч нарын тайлбар болон дээрх баримтуудаас үзвэл ******* ХК-аас Б.*******ад болон дугаартай барилгыг шилжүүлсэн, харин ******* ХК нь 60 дугаартай барилгыг өөрөө барьж ашиглалтад оруулсан талаар тайлбарласан байх ба дээрх нотлох баримтуудаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Б.******* болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан 2012.04.05-ны өдрийн 2012/03 тоот гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээн аваагүй гэж тодорхойлсон Б блокын 8 давхар 62.27 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тай барилгад байршилтай болохыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, энэ талаарх баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байхад зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
3.3. Түүнчлэн, 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч ******* ХК-аас нотлох баримтаар барилгын зураг болон захиалагч нарын төлбөр төлсөн гэх баримтууд гаргаж өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Б.******* нар маргаж буй орон сууцанд өөр этгээд амьдарч байгаа гэх тайлбарыг гаргасан байх ба уг орон сууцыг одоо хэн эзэмшиж, ашиглаж байгаа болох, улмаар гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж хэргийг хянан шийдвэрлэх байжээ. Ингэснээр тухайн орон сууц нь талуудын маргаж буй орон сууц мөн эсэх, уг эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрх хэзээ, хэнд үүссэн болохыг тогтооход ач холбогдолтой.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлага гаргасан боловч эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох нь эрх бүхий байгууллагын чиг үүрэг байна. Нэхэмжлэгч нь хэлцлийн үндсэн дээр үүсэх эд хөрөнгийн харилцаа, түүнээс үүдэлтэй өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах нь ач холбогдолтой бөгөөд энэ талаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйн гадна, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулах буюу нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийх эрхийг хуулиар олгоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/03632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 718,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биөлүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.ГАНДИЙМАА