Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 200

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч                                                                                    биелүүлснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Отгонбаярт холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Отгонбаяр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 01-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөгийг Э.Отгонбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 42-р байрны 49 тоотод оршин суух ЕВ86022116 регистрийн дугаартай Өлзийт овогт Эрдэнэцогтын Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Отгонбаяр миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 42-р байрны 49 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 5066.5 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр төлж барагдуулсан” гэжээ.

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Э.Отгонбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094  төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Э.Отгонбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Э.Отгонбаяр нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр”  уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “42-49 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч Э.Отгонбаярын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Отгонбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр төлж, төлбөр төлсөн баримт мөн хариу тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 Иймд хариуцагч Э.Отгонбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 төгрөгийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр төлж, тайлбарыг нотлох баримтын хамт бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч байгууллага нь 316094 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10133 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Э.Отгонбаяр нь улсын тэмдэгтийн хураамж 10133 төгрөгний тал хувь болох 5066 төгрөг 50 мөнгийг төлж баримт ирүүлсэн байх тул хариуцагч Э.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 316094 /гурван зуун арван зургаан мянга ерэн дөрвөн/ төгрөгийг хариуцагч Э.Отгонбаяр нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10133 төгрөгний тал хувь болох 5066 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5066 төгрөг 50 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгож, хариуцагч Э.Отгонбаяр нь улсын тэмдэгтийн хураамж 5066 төгрөг 50 мөнгийг нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт төлсөн болохыг дурдсугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          

 

 

ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ