Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 124

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18ы өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03ы өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Т.Дт 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Т.Дт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

                                           ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                               Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                Ч.ХОСБАЯР

 

                                                                                                Б.ЦОГТ