| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2023/04805/И |
| Дугаар | 210/МА2024/01774 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01774
*******024 09 *******3**************0/МА2024/0*******774
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн *******8*******/ШШ2024/02454 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.*******д холбогдох
******* СӨХ-ны тамга гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
*******.*******. ******* СӨХ нь Сүхбаатар дүүргийн *******0 дугаар хороо, *******00 айлын *******,*******,*******,*******,,, *******0 дугаар байрнуудын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр*******007 онд байгуулагдсан. Тус сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш буюу*******007 оноос хойш хууль бусаар, хуурамч нотлох баримтад тулгуурлан О.******* гэгч нь өөрийгөө тус СӨХ-ны дарга гэж өргөмжлөн, тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх ашиг болох эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрхийг зөрчиж байна.
*******.2. Сүхбаатар дүүргийн *******0 дугаар хороо, *******,*******,*******,*******,,, *******0 дугаар байрны оршин суугчдын*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар 57.8 хувийн ирцтэй хуралдаж Б.*******ийг ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон. Гэвч Б.******* хуулийн дагуу ******* СӨХ-ны даргаар томилогдон ажиллаж байгаа ч тамга, гэрчилгээгүй учраас оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, СӨХ-ны ажил хуулийн дагуу явагдахгүй байгаа юм.
*******.3.*******022 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын *******/*******749 тоот албан бичгээр ******* СӨХ-ны тэмдэг болон бусад зүйлсийг тус СӨХ-ны Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг О.*******д хүргүүлсэн боловч үүнийг хэрэгжүүлээгүй байна. Иймд О.*******эс ******* сууц өмчлөгчдийн холбооны тамгыг албадан гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.*******. ...2022 оны******* дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн *******0 дугаар хороо, Улсын Их хурлын гишүүд сонгогчидтойгоо уулзах нэрийдлээр оршин суугчдын хурал зарлан гарын үсэг цуглуулж, тэр хурлаа СӨХ-ны хурал болгон ашиглаж ******* СӨХ-ны нэр барьж санаатайгаар хуйвалдан тамга, тэмдэг гарган авах хүсэлт гаргасан. Мөн үндэслэлгүйгээр гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай бичсэн байна. Б.Батбилэг нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4.9 дэх заалт, Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******эс ******* Сууц өмчлөгчдийн холбооны тамгыг албадан гаргуулж, нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******,0 дугаар зүйлийн0.*******, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.*******эс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.*******. ...******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн*******009 оны******* дугаар сарын *******6-ны өдрийн 002 тоот тогтоолоор О.*******эг гүйцэтгэх захирлаар сонгон ажиллуулсан ба одоо ч тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа гэж үзэж байна.
2009-2022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдаагүй байхад О.*******эг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гишүүд, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эрх бүхий субъект нь*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг зохион байгуулсан Н., н., С., С., М., Б., Н. нар биш юм.
4.2.*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн *******0 хорооны *******00 айлын *******-4,,, *******0-р байрны өмчлөгч оршин суугчдын дахин төлөвлөлт болон Гэгээ СӨХ-ны талаархи бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд: Хуралд хэлэлцэх асуудалдаа ******* СӨХ-ны өмнө нь ажиллаж байсан Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал О.*******эг үүрэгт ажлаас нь огцруулахаар хурлын тэмдэглэл хөтлөгдсөн, гэтэл дээрхи хэлэлцэх асуудлаа хэлэлцээгүй орхигдуулсан хурал болсон нь маш их эргэлзээтэй байна.
СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар Д.г, СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээр Ц.,*******.*******, Б.*******, Л., Б., Д., Д. нарыг сонгож, Хяналтын зөвлөлийн гишүүнээр Б., С., Д. нарыг сонгов гэжээ. СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахыг Удирдах зөвлөлийн дарга Д.д үүрэг болгов гэх,
Сүхбаатар дүүргийн шүүхийн*******024 оны дугаар сарын *******4-ний өдрийн *******8*******/ШШ2024/02454 дугаартай шийдвэрийн дүгээр талд ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдөр товлон хуралдуулж, хуучин СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.*******эг огцруулж шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүн Б.*******ийг ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул уг хурлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.
Гэтэл*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн Гэгээ СӨХ-ны талаархи бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд: Хуралд хэлэлцэх асуудалдаа ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал О.*******эг үүрэгт ажлаас нь огцруулахаар хурлын тэмдэглэл хөтлөгдсөн, гэтэл дээрхи асуудлаа хэлэлцээгүй орхигдуулсан.
Хавтаст хэрэгт*******022 оны******* дүгээр сарын *******4-ний өдрийн СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал О.*******эг огцруулж шинээр байгуулагдсан удирдах зөвлөлийн гишүүн Б.*******ийг ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон.
4.3.*******022 оны******* дугаар сарын*******5-ны өдөр ******* СӨХ-г татан буулгахыг зөвшөөрсөн иргэдийн нэрсийн жагсаалтуудад байгаа хүмүүс нь сууц өмчлөгчид мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэхээр хуульд заасан*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар Д.г, СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээр Ц.,*******.*******, Б.*******, Л., Б., Д., Д. нарыг сонгов. Хяналтын зөвлөлийн гишүүнээр Б., С., Д. нарыг тус тус сонгожээ.
Гэтэл СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д., СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.,*******.*******, Б.*******, Б., Хяналтын зөвлөлийн гишүүнээр Б. нар нь сууц өмчлөгчид биш болохыг ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал О.*******э нь нотлоно.
Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.4-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.
2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн *******8*******/Ш32023/07533 дугаартай шүүгчийн захирамжид Б.******* гаргасан нэхэмжлэлдээ хүүхэд наснаас Сүхбаатар дүүргийн *******0 хороо цагаан байрнууд дунд өсөж амьдарсаар ирсэн. Одоо аав, ээж, ах дүү нар минь амьдарч байгаа гэсэн байна. СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнийг сууц өмчлөгчдөөс сонгоно гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн, Б.******* нь сууц өмчлөгч биш байхад Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, улмаар ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон Б.******* нь СӨХ-ны тамгыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зуйлийн 5.5-д Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна. гэх хавтаст хэрэгт ******* СӨХ-ны хэвлэмэл хуудсыг нэхэмжлэгч тал ашиглаж нэхэмжлэлээ үйлдээгүй байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны дугаар сарын *******4-ний өдрийн *******8*******/ШШ2024/02454 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.*******. ******* СӨХ нь тамга тэмдэггүй учраас үйл ажиллагаа доголдсон. Б.*******ийг өмчлөх эрхгүй гэдэг ч энэ нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. ******* СӨХ-ны оршин суугчдын хурлыг албан ёсоор*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдөр хийж нийт оршин суугчдын 50 хувиас дээш хувийн саналаар удирдах зөвлөл байгуулсан. Уг удирдах зөвлөлийн гишүүдээс Б.*******ийг даргаар сонгосон. Шүүхэд төлөөлөх эрхийг удирдах зөвлөлөөс олгосон. Удирдах зөвлөлөөс Б.*******ийг сонгосон ч тамга тэмдэггүй болохоор бланк хэрэглэх боломжгүй байдалд орсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
*******. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч О.*******д холбогдуулан ******* СӨХ-ны тамга гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн ******* дэх заалтад шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчтой бус болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.*******. ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь Хантайшир-8 СӨХ нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад, тус холбооны удирдах зөвлөлийн*******007.04.28-ны өдрийн шийдвэрээр нэрээ сольж, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас*******007 онд 82 дугаартай гэрчилгээ авч, үйл ажиллагааг тус дүүргийн *******0 дугаар хорооны *******-4,,, *******0 дугаар байрны хэмжээнд явуулдаг байна. /хх-ийн 72, 83 дугаар тал/
Тус холбооны гүйцэтгэх захирлаар С.Бямбааг*******007 оны******* дүгээр сарын*******8-ны өдрөөс томилсон, О.ийг гүйцэтгэх захирлаар томилсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх боловч уг холбооны гүйцэтгэх захирлаар О.******* ажиллаж байсан асуудлаар талууд маргаагүй.
******* СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бүх гишүүдийн хурлыг*******022 оны******* дүгээр сарын 08-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, тогтоосон хугацаанд 57,8 хувийн ирцтэй хурлыг хийсэн талаар тус хурлын тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн*******-9 дүгээр тал/
Энэ хурлаар өмнө нь ажиллаж байсан удирдах болон хяналтын зөвлөлийг татан буулгаж, Ц., З.*******, Б.*******, Л., Б., Д., Д. нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгосон байна. /хх-ийн *******2 дугаар тал/
Иймд дээрх хурал болон хурлаас гарсан шийдвэр нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дүгээр зүйлийн.*******,.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэх тул тухайн хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Ийнхүү шинээр сонгогдсон удирдах зөвлөл нь*******022 оны******* дүгээр сарын *******4-ний өдөр хуралдаж, мөн өдрөөр ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаас О.ийг чөлөөлж, Б.*******ийг сонгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.8.2-т заасанд нийцжээ.
3.2. Мөн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4.9-д гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын******* хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч О.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг мэдсэн атлаа холбооны тэмдгийг /тамга/ хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, дээрх хуульд заасан хугацаа хэтэрсэн байх тул уг тэмдгийг эзэмшиж буй явдлыг хууль бус гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн4 дүгээр зүйлийн4.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагад буцаан өгөх үүрэгтэй байна.
3.3. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь түүнийг ажлаас чөлөөлсөн удирдах зөвлөлийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд эрх бүхий холбогдох байгууллагад, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй учир тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
Иймд ******* СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдаагүй, бүх гишүүдийн хурлаар О.ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар хэлэлцэх асуудлаа хэлэлцээгүй, тус хурлаас сонгогдсон удирдах болон хяналтын зөвлөлийн зарим гишүүд сууц өмчлөгчид биш гэх агуулга бүхий хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино.
4. Мөн хариуцагч нь сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурал хууль бусаар явагдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй, тухайн хурал болон хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаарх тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
******* СӨХ-ны хэвлэмэл хуудсыг ашиглаж нэхэмжлэл гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагч талын гомдол хангагдахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн *******8*******/ШШ2024/02454 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн ******* дэх заалтын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4.9 дэх заалт, гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2,**************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА