| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0027/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/27 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/27
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000280025 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч А.Б- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, …-ийн газрын … ажилтанаар ажилладаг, ам бүл .. эхнэр Д.Э .. хүүхдийн хамт .. дүүргийн 1 дүгээр хороо, .. байрны .. тоот орон сууцанд оршин суух Б- овгийн А-ын Б- /РД:...../.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: Яллагдагч А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ....... дугаар орцны гадна иргэн С.Э-ыг ”шөнө гэртээ агсам тавьж, унтуулахгүй амгалан тайван байдал алдагдуулсан” гэж уурлаж түүний зүүн талын шанаа болон шүд рүү гараараа 2 удаа цохиж 6 дугаар шүдний булгаралт, буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн орчимд амарч байхад манай хөрш айлынхан хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдоод байх шиг байсан. Өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд гэрээсээ гартал хөрш айлын эрэгтэй шатан дээр суучихсан тамхи татаад байж байсан. Би түүнд хандаж шөнө унтуулж амраасангүй, шөнөжингөө хэрүүл маргаан хийж агсам тавьлаа, ядаж орцноос гараад тамхиа татаач гэж хэлсэн. Гэтэл Э- чи л дандаа олон юм ярьдаг, бусад нь чимээгүй байдаг гэж хэлээд намайг заамдаад авсан, тэгэхээр нь би наад өмхий амаа цааш нь ав гэж хэлээд гэдсээрээ түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27, 28-р хуудас/
Шүүгдэгч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э- гэдэг хүн удаа дараа агсам тавьдаг. Би унтлагын өрөөндөө унтах гэсэн нь Э- агсам тавиад яриа нь өрөөнд сонсогдохоор нь өөр өрөөнд орж унтсан. Маргааш өглөө нь хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж гэрээсээ гарч яваад Э-тай таарсан бөгөөд согтуу орцонд зогсож байсан. Тэгэхээр нь би та яагаад удаа дараа агсам тавиад, унтуулахгүй байгаа юм бэ? дахиад ингэх юм бол сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж хөөлгөнө шүү гэж хэлсэн чинь Э- бусад нь зүгээр байхад чи юун сүртэй юм бэ? гээд уурласан. Тэгээд намайг цохих гэж байна гэж бодоод би түрүүлээд баруун гараараа нүүр лүү цохьсон. Шүд нь хугарсан үгүйг мэдэхгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин ийм болчимгүй үйлдэл хийхгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ буюу .......дугаар орцны 00-ын өрөөнд 1 шил 0.75 литрийн архи ганцаараа уусан. Тэгээд шөнийн 01 цагийн үед манай хүү Алтангэрэл гаднаас орж ирсэн бөгөөд би тухайн үед нилээн согтуу байсан. Би хүүгээ хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж хэлтэл манай хүү миний хаагуур явах таньд хамаагүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Уг маргааны үед би шилэн ширээн дээр тохойгоороо дарж унаад ширээгээ хагалсан. Өөрөөр зодолдож маргалдаагүй. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед манай хөрш айлын эрэгтэй орцонд тааралдаж “ чи шөнөжингөө агсам тавиад унтуулсангүй, яадаг пизда вэ“ гэж хэлээд миний зүүн талын шанаа болон шүд рүү гараараа 2 удаа цохичихоод яваад өгсөн. Тэр үед миний үүдэн шүд унасан. Миний хувьд Б-аас хохирол төлбөр авсан бөгөөд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7,8-р хуудас/,
Гэрч Б.Сайнзаяагийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Э-тай тааралдахад үүдэн дээд шүд нь хугарчихсан байсан. Юу болсон талаар асуухад хөрш айлын залуу цохиод шүдийг минь хугалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
Гэрч З.Н-ийн өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна, ямартай ч 01 дүгээр сарын сүүлээр манай хүү Б-ын хөрш болох 00-ын өрөөн амьдардаг айлынхан хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэрч В.Э-ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө Э- ажилдаа ирсэн бөгөөд түүний үүдэн шүд хугарчихсан байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “урьд шөнө би хүүхэдтэйгээ жаахан маргалдсан юм, тэгээд шилэн ширээгээ хагалчихсан. Гэтэл өнөө өглөө манай хөрш айлын залуу над руу дайрч миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/044 дугаартай “…С.Э-ын биед дээд үүдэн 6-р шүдний булгаралт, буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/
Шүүгдэгч А.Б-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 32-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 31-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 3 дугаар орцны гадна иргэн С.Э-ыг ”шөнө гэртээ агсам тавьж, унтуулахгүй амгалан тайван байдал алдагдуулсан” гэж уурлаж түүний зүүн талын шанаа болон шүд рүү гараараа 2 удаа цохиж 6 дугаар шүдний булгаралт, буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
А.Б- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…С.Э-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/044 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь иргэн С.Э-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Хохирогчийн “хохирол төлбөр авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж, шүүгдэгчийн “…Би 40.000 төгрөгийн хохирол төлсөн…” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч А.Б- нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ