| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0026/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 30
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001310011 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хаягтай, урьд 2011 онд Багануур дүүргийн Эрүүгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял хойшлогдож байсан, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан, Б- овгийн ******* ******* /РД:............./.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин суудаг иргэн Т.*******гийн монгол гэрийн хаалгыг хашаанд байсан төмөр, тоосго зэргээр хөшиж гэрт орж гэрээс Самсунг маркийн 355.000 төгрөгийн үнэ бүхий хавтгай дэлгэцтэй зурагт, эрэгтэй хүний жинсэн өмд 20.000 төгрөг, эрэгтэй хүний жинсэн цамц 25.000 төгрөг нийт 400.000 төгрөгийн эд зүйлийг орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны орой найз *******гийн гэрт нь хоносон бөгөөд маргааш нь *******гийн ээж аав хоёр нь ажлаар нэг тийшээ явсан. *******гийн гэрт найз нараа дуудаж архи ууцгаасан. Бид нар шөнө болж байхад хоорондоо маргалдаж муудалцсан улмаар цагдаа нар ирж байна гэхээр нь би нуугдсан. Тэгээд буцаад *******гийн гэрт ирэхэд гэр нь цоожтой байхаар нь үүдний амбаарынх нь цоожийг урт нарийнхан төмөр болон улаан хүрэн өнгийн тоосго зэргээр эвдэж дотогш орж *******гийн шинээр худалдаж авсан байсан жинсэн өмд, цамц зэргийг асван. Тэр үед миний хажууд *******гийн дүүгийнх нь найз гэх залуу хараад зогсож байсан ба би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд тэр залууг Хуцаад байх гэрт нь үлдээчихээд ганцаараа *******гийн гэрт буцаж ирээд гэрээс нь 42 инчийн хар өнгийн зурагтыг нь авч гэрийнх нь ойролцоох жалганд нуучихаад эгчийндээ очиж хоносон. Маргааш өглөө нь худгаас ус авах гэж гараад худаг дээр байсан хөдөөний хүнд зурагтыг 100.000 гаруй төгрөгөөр зарсан. Одоо тэр хүнийг харвал танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49, 50 дугаар хуудас/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн орчим Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн хамт олонтой ******* аймагт байдаг ээж мод руу явсан. Өмнөх өдөр нь манай хүү ******* болон түүний найз ******* нар манайд хоносон бөгөөд бид хоёр явахдаа хүү *******д гэрээ сайн харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарын цоож эвдэрсэн гэрт хүн байхгүй байхаар нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэчихээд хүү ******* руу залгахад цагдаагийн байгууллага дээр хулгайд алдагдсан зурагтынхаа талаар уулзаж байна гэж хэлсэн. Би цагдаа дээр очиж болсон үйл явдлын талаар мэдсэн. Эд хөрөнгийн үнэлгээний тайлан дээр гарсан 400.000 төгрөгийн хохирлыг хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
Хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт *******, *******, ******* нар байсан ба бид нар хамт архи пиво уусан. Тэгээд шөнийн 23 цагийн үед ******* бид хоёр маргалдаж зодолдсон бөгөөд тайвшираад гэртээ байж байхад гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Гэтэл ******* гэрт байсан хар өнгийн цүнхийг үүрээд гэрээс гараад зугтаасан. Дараа нь цагдаа нар гэрт орж ирээд *******, ******* бид гурвыг эрүүлжүүлсэн. Маргааш нь гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрчихсэн, гэрээс хар өнгийн 42 инчийн зурагт, жинсэн өмд, цамц зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 17 цагийн үед *******гийн гэрт очиход ******* ******* нар байсан. Тэгээд бид нар том савтай пиво уусан. Шөнө 23 цагийн орчимд *******, ******* хоёр хоорондоо маргалдаж хашаан дотор зодолдоод байсан. Тэгсэн чинь цагдаагийн машин хашааны гадаа ирсэн бөгөөд би хажуу айлын хашааг даваад зугтаахад ******* намайг дагаад хүрээд ирсэн. ******* бид хоёр цагдаа нараас нуугдаж байгаад цагдаа нарыг явсаны дараа *******гийн хашаа руу ороход *******гийн гэр нь цоожтой байсан. ******* гэрийн хажуунаас тоосго болон турбо төмөр аваад гэрийнх нь цоожийг эвдэж гэр рүү нь орсон. Тэгээд гэрт байсан ууттай хувцас авсан, би *******д хандаж эзэнгүй айлаас гаръя гэж хэлэхэд ******* тэгээд хаашаа явах юм гэхээр нь манай гэр рүү очъё гэж хэлээд хамт явсан. Бид хоёр *******гийн гэрээс гараад явж байхад ******* эд нарыг бариад яв гээд сурагч цүнх болон ууттай хувцсыг надад өгсөн. Гудамжны үзүүрт явж байхад өөдөөс машины гэрэл туссан бөгөөд ******* зугтаая гээд бид хоёр айлын хашаа давсан. Энэ үед би барьж явсан ууттай хувцсыг унагаачихсан. Гэтэл ******* над руу уурлаж төлж өгөөрэй гээд байсан. Тэгээд ******* бид хоёр манай гэрт ирсэн бөгөөд ******* манайд 10 орчим минут сууж байгаад би хөдөө явлаа гээд манайхаас гараад явсан. Тэрнээс хойш *******тай тааралдаагүй бөгөөд *******гийн гэрээс эд зүйл алдагдсан талаар мэдээд мэдүүлэг өгч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 34 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн “…Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 8 тоот хашаа нь баруун талдаа айлгүй ертөнцийн зүгээр урагш харсан улаан өнгийн гүйдэг хаалгатай хашаа байв. Хашааны баруун гар талд жижиг шавар амбаар байв. Хашааны хаалгыг онгойлгуулан ороход хашааны баруун хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цагаан өнгийн модон хаалгатай үүдэндээ модон амбаартай монгол гэр байв. Үүдний амбаарын хаалганд үзлэг хийхэд хаалганы урд талын рам мод хугарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гэрт үзлэгийг үргэлжлүүлэхэд ширээн доор онгорхой хүрэн саарал өнгийн чемодан байв. Уг чемодан дээр гарын мөр тогтох боломжгүй гадаргуутай байв.…” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3,5 дугаар хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээ “...Самсунг 42 инчийн өнгөт зурагт 355.000 төгрөг, эрэгтэй жинсэн өмд 20.000 төгрөг, эр жинсэн цамц 25.000 төгрөг, нийт 400.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 21-р хуудас/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 57, 58-р хуудас/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 дүгээр удаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-н 63, 64-р хуудас/
*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 75-р хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 78-87 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...2011 онд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял хойшлогдож байсан, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан...” гэсэн хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хорих ял оногдуулах саналтай…” гэв.
Шүүгдэгч “…гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөр төлсөн, хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин суудаг иргэн Т.*******гийн монгол гэрийн хаалгыг хашаанд байсан төмөр, тоосго зэргээр хөшиж гэрт орж гэрээс Самсунг маркийн 355.000 төгрөгийн үнэ бүхий хавтгай дэлгэцтэй зурагт, эрэгтэй хүний жинсэн өмд 20.000 төгрөг, эрэгтэй хүний жинсэн цамц 25.000 төгрөг нийт 400.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь айлаас зурагт, өмд цамц хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн гэрийн хаалганы цоожийг төмөр, тоосгоор эвдэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 400.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 21-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч *******ыг хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг гэрийн цоожийг эвдэн орсон тул орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч *******ийн “…Эд хөрөнгийн үнэлгээний тайлан дээр гарсан 400.000 төгрөгийг бэлнээр авсан…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 61 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ