| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00182/И |
| Дугаар | 210 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Цогбадрахад холбогдох үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 09 сарын 17-нд Х.Цогбадрахад 45.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Х.Цогбадрах нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 48 тоотод оршин суух КЛ69090615 регистрийн дугаартай Увш овогт Хоохорын Цогбадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Гэрэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байгаа үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Зээл, зээлийн хүү 45.835.808,22 төгрөгийг 2017 оны 09 сарын 17-ны дотор төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Х.Цогбадрахаас үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Х.Цогбадрах нь үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 14/01 тоот Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, зээлийн хяналтын карт, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Х.Цогбадрах нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 45.835.808,22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Х.Цогбадрах нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 835808,22 төгрөг, нийт 45.835.808,22 /дөчин таван сая найман зуун гучин тав найман зуун найман төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.Цогбадрах нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 45.835.808,22 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 387129 төгрөгний тал хувь болох 193564,5 төгрөгийг хариуцагч Х.Цогбадрахаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Цогбадрах нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА