Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 211

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Буянт суманд 1961 оны 02 сарын 28-ны өдөр төрсөн, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 6-р багт оршин суух СИ61022817 регистрийн дугаартай Их хардэл овогт Лувсандашийн Дэрийлаамятавын хүсэлттэй “ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Туяа  оролцов.

 

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

 

Хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Дэрийлаамятав миний бие 1977 оны 1-р сараас 1978 оны 4-р сар хүртэл хэвлэл түгээгч, 1978 оны 05 сарын 01-нээс 1979 оны 05 сарын 17-ныг хүртэл Жаргалант багийн малчнаар ажилласан. 1979 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1982 оны 06 сарын 22-нд цэргээс халагдаж ирээд 1982 оны 07 сарын 01-нд Буянт-Оргил нэгдлийн зөвлөлд Авто ХАА-ын машин механизмын слесариар ажиллаж байгаад 1985 оны 06 сарын 01-нд жолооны курсэд явсан. 1986 оны 03 сарын 05-наас Хашаа худаг, барилга засварын бригадад 1989 оныг дуустал ажилласан. 1990-1991 оныг дуустал нэгдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах газрын түүхий эдийн сахиул хийж байсан. Иймд 1977-1991 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх хүсэлт гаргагчийн  шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятав нь 1977-1991 оныг хүртэл  Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

Хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятав нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1977 оны 01 сарын 01 нээс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл хэвлэл түгээгч, 1978 оны 05 дугаар сарын 01-нээс 1979 оны 05 дугаар сарын 17-ныг хүртэл тус нэгдлийн Жаргалант багт малчинаар,1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 01 хүртэл авто машин механизмын слесарь,1988 оны 03 дугаар сарын 01-нээс тус нэгдлийн хашаа барилгын бригадад ажилчинаар 1991 оны 04 дүгээр сарын 01 хүртэл,1991 оны 06 дугаар сарын 05 наас 1992 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл тус нэгдлийн чанар тордолтын цехийн сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 242-р цалингийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 30-ны өдрийн 56-р тушаал, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 10 сарын 08-ны өдрийн 108-р тушаал, гэрч Н.Баатар, гэрч А.Агвандорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятавыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1977 оны 01 сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд хэвлэл түгээгч, 1978 оны 05 дугаар сарын 01-нээс 1979 оны 05 дугаар сарын 17-ныг хүртэл тус нэгдлийн Жаргалант багт малчинаар,1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл авто машин механизмын слесарь,1988 оны 03 дугаар сарын 01-нээс тус нэгдлийн хашаа барилгын бригадад ажилчинаар 1991 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл, 1991 оны 06 дугаар сарын 05-наас 1992 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл тус нэгдлийн чанар тордолтын цехын сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Мөн хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятав нь 094901 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 400172 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний иргэний үнэмлэх,18 дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн дэвтэр цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.2.4, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Дэрийлаамятавыг Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1977 оны 01 сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд хэвлэл түгээгч, 1978 оны 05 дугаар сарын 01-нээс 1979 оны 05 дугаар сарын 17-ныг хүртэл тус нэгдлийн Жаргалант багт малчинаар,1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1985 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл авто машин механизмын слесарь,1988 оны 03 дугаар сарын 01-нээс тус нэгдлийн хашаа барилгын бригадад ажилчинаар 1991 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл,1991 оны 06 дугаар сарын 05-наас 1992 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл тус нэгдлийн чанар тордолтын цехийн сахиулаар тус тус ажиллаж байсан болон 094901 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 400172 дугаартай цэргийн батлахын  жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Л.Дэрийлаамятавын урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                                          С.БАЙГАЛЬМАА