Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 212

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5-р багт оршин суух ЕТ87083101 регистрийн дугаартай, Гарамынхан овогт Баатарын Энхмаагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бор-Өндөр сумын 6-р багт оршин суух СК86111915 регистрийн дугаартай, Боржигон овогт Батноровын Батхүдэрт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхмаа, хариуцагч Б.Батхүдэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Батхүдэртэй 2011-2014 он хүртэл хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй. Б.Батхүдэр нь тусдаа амьдарснаас хойш хүүхдэдээ тусламж үзүүлээгүй. Иймд Б.Батхүдэрээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Батхүдэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Батхүдэр миний бие Б.Энхмаатай 2011 оны 02 сарын 13-ны өдрөөс 2014 оны 07 сарын 08-ны өдрийн хүртэл хамт амьдарсан. Хүү Б.Түвшинтөгс нь 2012 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн. Миний зүгээс ямар нэгэн шахалт дарамт үзүүлж байгаагүй. Б.Энхмаа нь айлын хүмүүстэй хонь нийлүүллээ гэж хэрэлдэж уурлаад мал ахуйгаа ялгаад явсан. Б.Энхмаа нь манайд анх ирэхдээ 102 толгой хонь, ямаатай ирээд буцахдаа 213 толгой мал ялгаж аваад явсан. Хүү Б.Түвшинтөгс нь миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлгийг төлнө” гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Б.Энхмаа нь хариуцагч Б.Батхүдэрээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Энхмаа, хариуцагч Б.Батхүдэр нар нь 2011-2014 он хүртэл хамтран амьдарч, хүү Б.Түвшинтөгс нь 2012 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд хариуцагч Б.Батхүдэр хүү Б.Түвшинтөгсийг өөрийн хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд 2012 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Түвшинтөгсөд эцэг Б.Батхүдэрээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн Б.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-120 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Түвшинтөгсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Батхүдэрээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Б.Түвшинтөгсийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Энхмаад даалгасугай.

4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Батхүдэрийн эцэг байх үр хүүхэдээ өсгөн хүмүүжүүлэх эрх үүрэг хэвээр үргэлжилж байгааг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Б.Батхүдэрээс 97905 /ерэн долоон мянга есөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Энхмаад олгож, 27705 /хорин долоон мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

6.  Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                               С.БАЙГАЛЬМАА