| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0007/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 39
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000480033 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн ...суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр .. хүүхдийн хамт .. тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо .. дүгээр хороо, .. оршин суух Ц- овгийн Д- /РД:СЧ86051279/.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18-19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........хашааны гадна талд хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын баруун хөлөн тус газарт нь зүүн хөлөөрөө хавирч газар унаган биед нь баруун талын шилбэ ясны зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******ид холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ цагаан сарын баяраас үлдсэн айраг пивыг уугаад байж байтал 18 цагийн үед эхнэр Их гүний 10-11 тоот хашаанд ажлын газрынхантайгаа байна хүрээд ир гэхээр нь очсон. Намайг яваад ортол архи аягалж өгсөн ба би хоёр гурван хундага архи уусан. Тэгээд манай эхнэрийн ажлын газрын Д- гэдэг залуу гэрээс гарахаар нь би дагаж гараад “юу байна хөгшөөн” гэж мэндэлтэл би “танай ах эгчийг танина шүү, муу бацаан минь” гэж над руу уурласан. Д- намайг цохиод миний хамарнаас цус гаргачихсан, тэгээд жоохон сэргээд хартал манай эхнэр бие засах газраас гарч ирж байхаар нь эхнэртээ хандаж “зодоон болж байхад намайг салгачихгүй айлд архи ууж суулаа, одоо гэртээ харъя” гэж хэлтэл манай эхнэр жоохон байж байгаад явъя гээд байхаар нь миний уур хүрч нэг удаа өшиглөсөн юм. Гэтэл эхнэрийн ажлын газрын Х- гэх эмэгтэй чи эхнэрээ зодох гэлээ гээд хашааны гадна хэсэгт жижиг хаалганы харалдаа байсан 2 ширхэг поошигны дэргэд эхнэрийг явуулахгүй байхаар нь би Х- эгчийг зүүн хөлөөрөө хавирхад газарт хальтираад унаж хөл нь хугарсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээг хийлгэж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32, 33-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын газрын бичиг хэрэг Мөнхцэцэгийн гэрт хамт олонтойгоо байж байхад манай ажлын Б- нөхрөө дуудсан байсан. Бид нар архи уусан бөгөөд би Б-д хандаж миний дүү нөхрийгөө аваад гэртээ харь гэтэл Б- би явахгүй гээд нөхрийгөө ч явуулахгүй, өөрөө ч явахгүй байгаад байсан. Б-г явахгүй гэж хэлэхийг нөхөр нь сонсчихоод “чамайг үргэлж наадуултайгаа хамт байхыг чинь харнаа, чи гэртээ харинаа” гэх зэргээр сүрдүүлж байснаа Б-гийн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Б-гийн нөхрийг болиоч гээд түлхсэн чинь намайг зүүн хөлөөрөө баруун хөлийг минь хавираад газар унагаачихсан. Би хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Би Д-оос ажилгүй байсан хугацааны төлбөр 900.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9-р хуудас/,
Гэрч *******............ийн өгсөн: “...манайд байхад Х- эгч Д- намайг хавираад унагаачихсан чинь гишгэж чадахгүй байна, шагай мултарчихвуу гэсэн зүйл ярьж байсан. Тэр үед Х- эгчийн хувцас шороо болчихсон хөлөндөө их зовиуртай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...манай нөхөр надад хандаж “танай ажлын газрынхан намайг зодчихлоо” гээд миний баруун хацар луу хальт алгадсан. Дараа нь Х- эгч гарч ирээд намайг зодох гэж байна гэж ойлгоод Д-оос намайг хамгаалаад миний урдуур ортол Д- Х- эгчийг холдуулах гээд хөлөөрөө хавираад унагаачихсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/
Гэрч Г.Мөнгөнтуяагийн өгсөн “...Би Б-г нөхөр аваад явсан байна уу гэж харахаар гэрээс гартал хашааны том хаалганы гадна талд Д- Х-ыг хөлөөрөө хавираад унагаж байсан. Би Х-ыг босгох гэтэл Х- хөл эвгүй болчихлоо гээд босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...Д- нь Х-ыг хөлөөрөө хавсарч унагахыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 14-р хуудас/
Гэрч өгсөн “...Намайг харж байхад Д- гэх залуу Х-ыг хавсарч унагаасан ....” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/
Шинжээч эмчийн өгсөн “...дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйл дээр унах, цохих, өшиглөх, хавирч унагах зэрэг үйлдэл хийх үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаанд ердийн явцаараа эдгэрэх боломжтой. Хүний биологийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна...” /хх-н 22-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/060 дугаартай “…*******ын биед баруун талын шилбэ ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/
*******ийг урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 36-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн “... овогтой Х- би Д-оос бэлнээр 300.000 төгрөг, нөхрийнхөө дансаар дамжуулж 600.000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн баримт /хх-н 49-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, 4-р хорооны тодорхойлолт /хх-н 35,36-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...хэрэг хийсэндээ маш их гэмшиж өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Торгууль төлөх хугацааг тогтоож өгнө үү... “ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18-19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их гүний 10 дугаар гудамжны 11 тоот хашааны гадна талд хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын баруун хөлөн тус газарт нь зүүн хөлөөрөө хавирч газар унаган баруун талын шилбэ ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавирч унагаасан үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/060 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь иргэн *******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч “...900.000 төгрөг хохирол авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч ”…900.000 төгрөг төлсөн…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ