| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0040/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ж-д холбогдох эрүүгийн 1804001140035 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч А.Ж- /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр .. хот, .. төрсөн, эмэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал .. эцэг эх, дүү, хүүхдийн хамт .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй С- овогт А-гийн Ж- /РД:.........../
Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч А.Ж- 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гар утсаараа төрсөн эх Д.Э-гийн “Ван сэмбэрүү” нэртэй фэйсбүүк чатаар нэвтрэн орж, түүнтэй хамт ажилладаг Д.Д-д “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн, 690.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн бөгөөд үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч А.Ж- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Улаанбаатар хотод ганцаараа байр түрээсэлж байхдаа байрны түрээсийн мөнгө нэхэгдээд мөнгөгүй болчихоод өөрийнхөө гар утсаар ээж Д.Э-гийн фэйсбүүк рүү ороод ээжтэй цуг ажилладаг М- гэх хүн рүү мөнгө зээлэхүү гээд мессеж бичсэн чинь өөдөөс хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би 700.000 төгрөг хэрэгтэй байна гэж хариу бичсэн чинь төрийн банкны данс байвал явуулчих гэсэн. Тэр үед надад төрийн банкны данс байхгүй болохоор найз Н-той холбогдоод Н-гийн төрийн банкны дансыг явуулаад Н- руу өөрийн 5750462679 дугаарын дансыг өгсөн. Тэгсэн чинь удахгүй 690.000 төгрөг орчихлоо гээд Н-г хэлэхээр нь өөрийн хаан банкны данс руу тэр мөнгийг шилжүүлж аваад байрны түрээсээ өгсөн. Би тухайн үедээ ээждээ хэлээгүй юм. Дараа нь цагдаа дуудаад тэгээд ээждээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/
Хохирогч Д.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг Д.Э-гийн Вансэмбэрүү гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас чат бичиж эгчээ надад мөнгө зээлээч гэхээр нь хэд хэрэгтэй юм бэ? гэсэн чинь 700.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрт байсан 690.000 төгрөгийг өөрийн 330000074538 дугаартай төрийн банкны данснаас шилжүүлсэн. Д.Э- гэж бодоод 30-ны цалин буухаар өгөөрэй эгч нь 23-нд Австрали улс руу ниснэ гэж хэлсэн. Ингээд 30-ны өдөр өнгөрч 11 дүгээр сарын эхээр Э- руу утсаар яриад мөнгөө авъя гэхэд юун мөнгө вэ? танаас мөнгө аваагүй гэхээр нь чиний хаягнаас 2017 оны 10 сарын 16-ны өдөр мөнгө хэрэгтэй байна гээд мессеж бичиж 690.000 төгрөг авсан шүү дээ гэхэд тийм үү би фэйсбүүк хаягаа хакардуулсан би фэйсбүүк хаягаа ойрд ашиглаагүй гэж хэлсэн. Багануурт миний төрсөн ах дүүс байхгүй. М- миний итгэлтэй дүү байгаа юм. Би М-д 600.000 төгрөгийн өглөгтэй байсан. Тийм учраас Э-гийн мөнгө ороод ирвэл авчихаарай гэж хэлсэн. Үүний дагуу М- намайг төлөөлж цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 60-62/
Хохирогч Н.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын хамт олонтойгоо байж байтал надтай цуг ажилладаг байсан Д- эгчийн фэйсбүүк хаяг руу манай ажлын насосны машинист Дорлигжавын Э- гэх хүний “Ван сэмбэрүү хос цэцэг” гэх нэртэй фэйсбүүк чатаар 700.000 төгрөг зээлээч 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд буцааж өгнө гэсэн мессеж ирүүлсэн байсан ба тухайн үед Д- эгч надад өгөх ёстой байсан 690.000 төгрөгийг түүнд зээлээр өгчих үү гэхээр нь би өгчих гэж хэлсэн. Д- эгч тухайн үед Э-гийн фэйсбүүк чатаар буцаж хариу мессеж бичиж Төрийн банкны данс байгаа эсэхийг нь асуухад мессеж чатаар 271400015089 дансны дугаарыг өгсөн ба уг данс руу интернет банкаар 690.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Э-гийн фэйсбүүк рүү зээлдүүлсэн мөнгөө авъя гээд мессеж бичтэл оройхон хариу бичье, хаана байгаа вэ? гэх хариу ирүүлээд түүнээс хойш огт хариу бичээгүй. Тэгэхээр нь би Э-гийн гар утас руу залгаад мөнгөө авъя гэтэл би фэйсбүүк хакердуулсан. Би тийм мессеж бичиж, мөнгө аваагүй гэсэн хариу хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Зээлдүүлсэн 690.000 төгрөгөө Э-гийн охин Ж-аас бэлнээр хүлээн авсан. Одоо ямар өр төлбөр, хохирлын маргаан байхгүй..” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 57/
Гэрч А.Ж- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сард яг цаг хугацаагаа санахгүй байна. Би өөрийнхөө гар утсаар ээж Д.Э-гийн фэйсбүүк рүү ороод ээжийнхээ ажлын хүн болох М- гэх хүн рүү мөнгө зээлэх үү гээд фэйсбүүкээр мессеж бичсэн. Тэгсэн өөдөөс хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? гээд хариу ирсэн. Тэгэхээр нь би 700.000 төгрөг хэрэгтэй байна гэж хариу бичээд би найз Н-гийн дансны дугаарыг явуулсан. Тэгээд найз Н- руу өөрийнхөө хаан банкны 5750462679 дугаарыг өгөөд 700.000 төгрөгөө авсан. Байрны түрээсийн мөнгө төлөх гээд түрээсийн мөнгө олдохгүй байсан болохоор Д- гэх эгчээс мөнгө авчихсан юм. Тухайн үед байрны түрээсийн мөнгө 700.000 төгрөг нэхэгдэж байсан юм. 2018 оны 06 дугаар сард ээжтэй цуг ажилладаг М- гэдэг эгчид 690.000 төгрөг бэлнээр өгч байсан. Тухайн үед Д- эгч Австрали улсад байж байгаад Монголд ирсэн талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-н 18, 63, 68-69/
Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Миний фэйсбүүкээр хүн ороод Д- эгчээс 690.000 төгрөг нэхэж авсныг би сүүлд Д- эгчийг надаас мөнгө гуйж ярихад мэдсэн. 2018 оны 5 дугаар сард миний фэйсбүүкний нэр “Ван сэмбэрүү” гэж байсан. Манай том охин А.Ж- миний фэйсбүүкний нууц үгийг мэднэ. Анх надад уг хаягыг нээж өгч байсан юм. Би өөрийн гар утсаараа фэйсбүүк рүү ордог. Охин маань миний фэйсбүүк хаягийг ашиглаж чатаар Д- эгчээс мөнгө гуйгаад 690.000 төгрөг авсан байсныг 2017 оны 11 дүгээр сард мэдсэн. Тэгээд охиноос асуусан чинь эхэндээ би аваагүй гэж байсан. Одоо охин маань мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-н 19-22/
Гэрч Л.Н- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2014 онд миний бие нэг охинтой цуг хичээл давтдаг байсан бөгөөд хааяа фэйсбүүк чатаар холбогддог байсан. Тэгээд тэр охин надтай чатаар холбогдоод хүнээс мөнгө авах гэсэн чинь төрийн банкны данс хэрэгтэй байна тус болооч гэхээр нь би өөрийнхөө дансыг өгсөн. Тэгээд надад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 18 минутад 690.000 төгрөг орж ирээд буцаагаад тэр охины хүсэлтээр 5750162679 гэсэн данс руу 690.000 төгрөгийг 14 цаг 40 минутад шилжүүлж өгсөн. Би энэ талаархи баримтыг Багануурын цагдаа нарт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 25/
Хохирол төлсөн тухай баримт /хх-н 6/
А.Ж-ын иргэний цахим үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 28, 30/
А.Ж-ын төрөлтийн түүх /хх-н 31-34/
А.Ж-ын Хаан банкны дансны хуулга /хх-н 37/
Ял шийтгэлийн талаар: А.Ж- нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-ийн 49-50/
Улсын яллагч дүгнэлтдээ:
Шүүгдэгч А.Ж- 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гар утсаараа төрсөн эх Д.Э-гийн “Ван сэмбэрүү” нэртэй фэйсбүүк чатаар нэвтрэн орж, түүнтэй хамт ажилладаг Д.Д-д “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн, 690.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Ж- нь бусдын 690.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, хуурч залилсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг Д.Э-гийн Вансэмбэрүү гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас чат бичиж эгчээ надад мөнгө зээлээч гэхээр нь хэд хэрэгтэй юм бэ? гэсэн чинь 700.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрт байсан 690.000 төгрөгийг өөрийн 330000074538 дугаартай төрийн банкны данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын хамт олонтойгоо байж байтал надтай цуг ажилладаг байсан Д- эгчийн фэйсбүүк хаяг руу манай ажлын насосны машинист Дорлимгийн Э- гэх хүний “Ван сэмбэрүү хос цэцэг” гэх нэртэй фэйсбүүк чатаар 700.000 төгрөг зээлээч 2017 оны 10 дугаар сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд буцааж өгнө гэсэн мессеж ирүүлсэн байсан ба тухайн үед Д- эгч надад өгөх ёстой байсан 690.000 төгрөгийг түүнд зээлээр өгчих үү гэхээр нь би өгчих гэж хэлсэн. Д- эгч тухайн үед Э-гийн фэйсбүүк чатаар буцаж хариу мессеж бичиж Төрийн банкны данс байгаа эсэхийг нь асуухад мессеж чатаар 271400015089 дансны дугаарыг өгсөн ба уг данс руу интернет банкаар 690.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Н- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Тэгээд тэр охин надтай чатаар холбогдоод хүнээс мөнгө авах гэсэн чинь төрийн банкны данс хэрэгтэй байна тус болооч гэхээр нь би өөрийнхөө дансыг өгсөн. Тэгээд надад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 18 минутад 690.000 төгрөг орж ирээд буцаагаад тэр охины хүсэлтээр 5750162679 гэсэн данс руу 690.000 төгрөгийг 14 цаг 40 минутад шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг, хаан банкны дансны хуулга, хохирол төлсөн баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт:
Шүүгдэгч А.Ж- нь бусдын 690.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, хуурч залилсан нь тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Ж- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гар утсаараа төрсөн эх Д.Э-гийн “Ван сэмбэрүү” нэртэй фэйсбүүк чатаар нэвтрэн орж, түүнтэй хамт ажилладаг Д.Д-д “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн, 690.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, хуурч залилсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ж- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд зүйлийг цахим хэлбэр ашиглан, хуурч залилсан” гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
А.Ж- нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-ийн 49-50/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж- нь хохирол төлбөр болох 690.000 төгрөгийг төлсөн болно. /хх-н 6/
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 690.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.Д- нь хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд А.Ж-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид учируулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэж зааснаар шүүгдэгч А.Ж- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан 690.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул энэ зүйл хэсгийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар А.Ж-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авбал зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА