| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/03464/И |
| Дугаар | 4279 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 4279
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04279 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Т.. дүгээр байрны . тоотод оршин суух, ... регистртэй, Тайж нар овогт Ц.С,
Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, дүгээр байрны ..тоотод оршин суух, ... регистртэй, Чинсанаа овогт Д.д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Э 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сары хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байна. Хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв тайлбар хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 15,000,000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 4,500,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр болох Л.Б нь Ц.С садан төрлийн холбоотой бөгөөд бид хоорондоо сарын 1 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан ч өөрийн гараар мөнгийг нь хүлээн аваагүй. Нөхөр маань зээлийн хүүг нэхэмжлэгчийн эхнэр Р.О-т өгч байгаа, машиныг нь засч өгдөг гэж надад хэлж байсан. Ах дүүгийн хоорондох асуудлыг би мэдэхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр Д.Э-д зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.С нэхэмжлэлтэй, Д.Э холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 146,500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 146,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА