Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 129

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25ы өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28ы өдрийн 453 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Прокуророос шүүгдэгчС.БЭрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.6-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 болгон өөрчилсүгэй”,

 

1.2. “ШүүгдэгчС.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”,

 

1.3. “ШүүгдэгчС.БЭрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчС.Бын биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хохирогч Д.А, Б.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Х.Цэцэгхорлоо нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                           Б.БАТЦЭРЭН

 

                                                          Ч.ХОСБАЯР

 

                                                   Б.ЦОГТ