Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 214/МА2024/00015

 

 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2024/00249 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* ******* ХХК, Д******* ******* ХХК, Ж.Сосор*******ам, Н.Ц******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж*******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ж*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.М*******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайл*******ын агуулга: ...зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. ИХШХШТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт ...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох сал*******, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч Б******* ******* ХХК, түүнийг төлөөлж захирал  Чунагс*******гийн Ж*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж*******ы Сосор*******ам нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/З- тоот зээл болон 88/2018/Б- тоот *******ьцааны гэрээ байгуулан 674,000,000 төгрөгийг Анхдагч сүү төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн *******ьцаанд

1.Н.Ц*******, Ж.Сосор*******ам нарын өмчлөлийн Б дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2, гэрчилгээний 000541180 дугаар бүхий, 90 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2.Д******* ******* ХХК-ийн өмчлөлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг нэгдсэн эмнэлгийн *******уун талд хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000210869 дугаар бүхий, 288 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3.Д******* ******* ХХК-ийн өмчлөлийн Б аймгийн Б сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000456515 дугаар бүхий, 179 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай контор, 42 м.кв талбайтай авто граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө

4.Ж.Сосор*******ам -ын өмчлөлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000144862 дугаар бүхий, 65,52 м.кв, 26,46 м.кв, 33,64 м.кв, 24,36 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

5.Ж.Сосор*******ам -ын өмчлөлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, нэгж тал*******ын 18391411081419 дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-0, гэрчилгээний 000132061 тоот дугаартай 2788 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар

6.Д******* ******* ХХК -ийн эзэмшлийн Б аймгийн Б сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, нэгж тал*******ын 6308005535 дугаар бүхий, гэрчилгээний 000321010 тоот дугаартай 999 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар

7.Д******* ******* ХХК -ийн эзэмшлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б спирт ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж тал*******ын 1839141042 дугаар бүхий, гэрчилгээний 207852 тоот дугаартай 11223 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг *******ьцаа*******лан зээлийг авсан.

Б******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж*******ы Сосор*******ам нараас 124,082,571.02 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задлан харуулбал зээлийн алдангийн төлбөрт 124,032,571.02 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д******* ******* ХХК, Б******* ******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.Сосор*******ам, Н.Ц******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж******* шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайл*******таа: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан гэрээний зорилго, зорилтыг одоо товчхон хэлье. Монгол Улсын Засгийн газраас гэрээн дээр байгаа зорилго, зорилт нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нөөц боломж дээр тулгуурлан үйлдвэр үйлчилгээг санхүүжүүлэх санхүүгийн таатай орчин, төрийн байгууллагуудын оролцоогоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой зээл гэж энэ гэрээний эхний зорилгыг тодорхойлсон байгаа юм. Би зорилгын хувьд энэ 978,000,000 төгрөгийн төсөл бичээд 30 хувийг нь өөрөө санхүүжүүлээд 675,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж авсан. Зорилгынхоо хүрээнд би тухайн цаг үеийн нөхцөл байдал, хөл хорио, саад бэрхшээл байсан ч гэсэн зорилгоо биелүүлээд үйлдвэрээ *******иад үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд явж байна. 1 дүгээр зорилго биелэгдсэн. 2 дугаарт 18 хүнийг үндсэн ажлын байраар, 6 хүнийг түр ажлын байраар, нийт 24 хүнийг ажлын байраар хангасан. Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт авч шүүхэд нотлох *******имтаар өгсөн. Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ б******* төлж 2023 ондоо багтааж дуусгасан. Сүүний үйлдвэрлэл нь улирлын чанартай байдаг. 6-10 дугаар сард малчдаас сүү худалдан авдаг. Дандаа зардал гарч байдаг. Орлого ордоггүйг тухайн үед мэдээгүй. Жилийн эцсээр бүтээгдэхүүний бор*******лалтаа хийж байгаад төлбөрийг төлөх боломжтой болохоороо хийдэг байсан. Тэгтэл зээлийн төлөлтийн хуваарь дээр алданги үүссэн. Алдангиа дараа жилээс нь ойлгож эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газар бидэнтэй нягт хамтарч ажиллаж байсан. Ажлын хэсэг нь жилд 2 удаа ирдэг байсан. Тухайн үеийн Хууль зүйн хэлтсийн дарга Н, С нар ажлын хэсгүүдтэй ирээд бидэнтэй уулзаад алдаа гаргасан байна. Бид ч анзаараагүй байна. Алдангийн хувьд та санаа зоволтгүй гэж ажилчдын хурал дээр ойлголт өгсөн. Би ийм итгэл үнэмшилтэй алдангийг болох юм байна гээд бодоод явж байсан. Стай хэд хэдэн удаа уулзсан. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр ир гэсэн албан бичиг ирсэн. Би тэр өдөр нь очиж уулзсан. Нөхцөл байдлаа танилцуулаад алдангийн асуудлыг хэлсэн. Тэгэхэд С дарга танайхыг ойлгож байгаа. 2020, 2021, 2022 оны алдангийг хэдүүлээ ярилцаад тооцохгүйгээр 2023 оны алдангийг та ойрын хугацаанд төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 2023 оны алданги 34,800,000 төгрөгийг төлөөд алдангийн асуудал цэгцрэх болов уу гэж бодсон. Гэтэл шийдэх боломжгүй байна шүүхээр шийдвэр гаргаж байж эцэслэнэ гэсэн байдлаар хандсан. Тэгээд эвлэрэн хэлэлцэх боломж байгаа гэхээр нь 2 удаа очиж уулзсан. Э******* төлөөлөгч хууль зүйн хэлтсийн дарга С бид гурав 2 удаа уулзсан. Хамгийн сүүлийн уулзалт дээр компанийн тамгаа аваад очсон. Гэрээний нөхцөл болоогүй байна. Та тамгаа орхичихоод явчих гэж хэлсэн. Дараа нь ярьсан чинь шүүхээрээ шийдүүлье гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ хийж авсан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 674,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 61,000,259 төгрөг нийтдээ 734,000,000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг *******имтлан хариуцагч Б******* ******* ХХК, Ж.Сосор*******ам нараас зээлийн гэрээний алдангид 62,016,285.51 /жаран хоёр сая арван зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д******* ******* ХХК, Н.Ц******* нарт холбогдох хэсэг болон 62,066,285.51 /жаран хоёр сая жаран зургаан мянга хоёр зуун наян таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг *******имтлан хариуцагч Б******* ******* ХХК, Ж.Сосор*******ам нараас улсын тэмдэгтийн хураамж 468,031 /дөрвөн зуун жаран найман мянга гучин нэг/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Ж******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайл*******лахдаа: ...Нэхэмжпэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний алдангийн төлбөрт 124,082,571.02 төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон байдаг. Үүнийг задлан авч үзвэл, алданги 124,082,571.02 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, тухайн төлбөрүүдийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хуучнаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай Б******* Луу ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3- тоот зээлийн гэрээ байгуулж, 674,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Мөн өдөр 88/2018/Б- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө *******ьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж.Сосор*******ам, Н.Ц*******, Д******* ******* ХХК-ийн өмчлөлийн 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг *******ьцаалсан байдаг.

Анхан шатны шүүх та*******дын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б******* ******* ХХК, Ж.Сосор*******ам нараас зээлийн гэрээний алдангид 62,016,285.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

НЭГ.Та*******дын хооронд байгуулагдсан гэрээг буруу дүгнэж, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай Б******* Луу ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 88/2018/3- дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаардаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгээр зохицуулсан зээлийн гэрээний зохицуулалтууд нь нэг удаагийн шинжтэй, иргэд хоорондын зээлийн үйл ажиллагаанд хамаардаг учраас та*******дын хооронд байгуулсан 88/2018/3- дугаартай Зээлийн гэрээ, 88/2018/Б- дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн *******ьцаа (ипотек)-ны гэрээг тус тус иргэд хоорондын нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээний харилцаа гэж үзэх боломжгүй. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хуучнаар буюу 88/2018/3- дугаартай гэрээ байгуулах үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хамаарна.

Тодруулбал, 88/2018/3- дугаартай гэрээг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулахад Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх *******ьцаа, эсхүл ... бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэж хуульчилсан.

...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар зөвхөн нэхэмжлэгч байгууллага нь улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох төрийн байгууллага бөгөөд тусгай сангийн хөрөнгийн санхүүжилтээс олгосон зээлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжтэй гэж үзэж байна.

Улмаар та*******дын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд тусгагдсан алдангийн зохицуулалтууд нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг илэрхий, ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул байгуулагдсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхад анхан шатны шүүхээс алдангид 62,016,285.51 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

 

ХОЁР. Үндсэн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад анз гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ Б******* ******* ХХК-ийн алдангийн дэлгэрэнгүй жагсаалтаар нотлогдсон гэж тайл*******ладаг боловч тухайн тооцоолол нь бүхэлдээ хууль бус байна. Тодруулбал, Анхан шатны шүүхийн шийдвэрт 88/2018/3- дугаартай зээлийн гэрээний 1.5-д Зээлдэгч нь энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги тооцно гэснийг үндэслэсэн байдаг.

Гэтэл алдангийн дэлгэрэнгүй тооцоолол нь тухайн нэгж сарын үнийн дүнгээс бус нийт үлдэгдэл төлбөрөөс алдангийн 0.1 хувийг тооцсон байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна. Учир нь хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/483 дугаартай албан бичгээр үүргийг бүхэлд нь шаардсан өдрөөс эхлэн хүү, алданги тооцогдох боломжгүй болсон буюу зээлийн гэрээний харилцаа дуусаж, өр төлбөр үлдсэн байсан.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус зохицуулсан байхад 4 жилийн дараа гаргасан нэхэмжлэлийг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.6 дахь хэсэгт Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулсан байхад бүхий л өр төлбөрийг төлж дууссан хариуцагч нарын үйл ажиллагаанд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

ГУРАВ. Үүргийг бүхэлд нь шаардсан өдрөөс эхлэн хүү, алданги тооцогдох боломжгүй болсон тухайд:

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний та*******д гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, та*******дын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 9.3-т хэрэв зээлдэгч энэ гэрээг санаатай болон болгоомжгүйгээр зөрчвөл зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэжээ.

Та*******дын хооронд урт хугацаатай буюу 5 жил /гэрээнд бичигдснээр 60 сар/- ийн хугацаатай гэрээ байгуулагдсан боловч хариуцагч Б******* Луу ХХК нь зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж зээлийг гэрээг ноцтой зөрчсөн гэж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байдаг.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/483 дугаартай албан бичигт ...зээлийн гэрээний 1.9 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээг ноцтой зөрчсөн байна. Зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн гэрээний 4.2.6 болон 4.2.7 дахь хэсэгт зааснаар сар бүрийн 20-ны өдрөөс өмнө эргэн төлөлтийг төлөх үүргийг зээлдэгч тал хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан боловч эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний 9.3 дахь хэсэгт Хэрэв зээлдэгч энэ гэрээг санаатай болон болгоомжгүйгээр зөрчвөл Зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 674,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 16,067,285 төгрөг, алдангийн төлбөрт 12,406,573 төгрөг нийт 702,473,858 төгрөгийг ажлын 10 хоногт төлж *******агдуулна уу. Дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг б******* төлж *******агдуулаагүй тохиолдолд Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу зээлийн төлбөрийг буцаан төлүүлэх болсныг танд үүгээр мэдэгдэж байна гэж 88/2018/3- дугаартай зээлийн гэрээг 2020.03.05-ны өдрөөр тасал******* болгон цуцалж, зээлийн гэрээний бүх дүнгээр шаардаж, мэдэгдсэнээр тус зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байдаг.

Хэрэгт авагдсан *******имтаар болон зохигчдын тайл*******аар хариуцагч нар нь дээрх албан бичигт дурдагдсан 702,473,858 төгрөгийг б******* төлж *******агдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй байхад анхан шатны шүүх 62,016,285.51 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна

 

ДӨРӨВ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн тухай:

4.1.Та*******дын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш үлдэгдэл өр төлбөрийг төлөхөд Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа огт явуулж чадаагүй, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах шаардлага үүссэн . Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл та*******дын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж зохицуулсан тул бидэнд гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд хүндэтгэн үзэх үндэслэл бүхий шалтгаан байсан. Энэ талаарх холбогдох нотлох *******имтуудыг шүүхэд мэдүүлсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрт хэрхэн үнэлж, дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

4.2.Авлигатай тэмцэх газраас тухайн зээлтэй холбогдуулан 2018.12.25-ны өдрөөс 2019.08.05-ны өдрийг хүртэл манай компанийн авсан зээлийг шалгаж, дансны хөдөлгөөнийг хязгаарласан байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

 

ТАВ. Анхан шатны шүүх нотлох *******имтыг буруу үнэлж, дүгнэсэн тухайд:

Нэхэмжлэгч зээлийн алдангид 124,082,571.02 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх 50 хувиар бууруулж, шийдвэрлэхдээ нотлох *******имтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Хэргийн оролцогчид нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, харин ...алдангийн тооцоолол тодорхой бус, алдангийг тооцсон талаар тодорхой дурдаагүй... гэж маргасан, нэхэмжлэгч нь алдангийн тооцооллын талаар үндэслэл бүхий тайл******* хэлж, мэтгэлцээгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэгсийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайл******* түүнтэй холбоотой *******имтыг өөрөө нотлох, нотлох *******имтыг цуг*******лах, гаргаж өгөх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох *******имтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжпэгч нэхэмжпэлийн шаардлага, үндэслэл тайл*******аа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь алдангид 124,082,571.02 төгрөгийг нэхэмжлэхдээ Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн хөшүүргийн тооцоог үндэслэл болгосон байх боловч алдангийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тооцох эрх зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зохицуулсан.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Зээл төлүүлэх мэдэгдэл" 1/483 дугаартай албан бичгээр та*******дын хооронд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3- тоот Зээлийн гэрээний үүргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөр тасал******* болгон дуусгавар болгож, нийт зээлийн эргэн төлөх мөнгөн дүнг нийт 702,473,858 төгрөгөөр тогтоон шаардсан тул нэхэмжлэгч нь нэмэлтээр алдангийн төлбөрт 124,082,571.02 төгрөгийг шаардах эрхгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжпэгч нь хүү, алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

... Үндсэн зээлийн гэрээний хавсралтын дагуу бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор байгуулагдсан боловч нэхэмжлэгч байгууллага буюу хуучнаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Зээл төлүүлэх мэдэгдэл 1/483 дугаартай албан бичгээр 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөр тасал******* болгон зээлийн гэрээг дуусгавар болгосон, тус албан бичигт дурдсан төлбөрийг хариуцагч нар б******* төлж *******агдуулсан болохыг анхан шатны шүүх буруу, үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2024/00249 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон зээлийн гэрээний алдангийн төлбөрт 124,082,571.02 төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Т.М*******- тайл*******таа: ...Нэхэмжлэгч нь 2020.03.18-ны өдөр зээлийн гэрээгээ дуусгавар болгочихсон байхад өр үүссэн ба уг өрийг төлөөд дууссан. Гэтэл тэрнээс хойшхи хугацаанд алданги тооцож нэхэмжилж орж ирсэн. Энэ *******имт нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгатайгаа зөрчилддөг. Жижиг дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******д төлөөлөх эрх олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр Э.Э******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй гэж харагдаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117.1-д заасан үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна... Алдангийн тооцоог харвал 2019.01.01-ний өдрөөс эхлээд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бодсон байдаг. Алдангийг хавтаст хэргийн 122-131 дүгээр талд авагдсан алдангийн тооцоолол байдаг ба энэ нь илэрхий алдаа зөрчилтэй байна. Жишээ нь хариуцагч мөнгө төлсний дараа тодорхой хэмжээнд хоногийг нь таслаад бодчихсон байна. Хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан *******имтын 244 дугаар жагсаалтыг харахад 2020.03.19-ний өдөр үлдэгдэл төлбөр 106,000,000 төгрөг гэсэн байгаа. Мөн 2020.03.20-ны өдөр хариуцагч 92,945,635 төгрөгийг төлсөн байна. Ингээд тооцоод үзэхэд 13,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарч ирэх ёстой. Гэтэл 2020.03.23-ны өдрийн тооцоог харахад 44 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоод алдангийг өдөр болгон 44,000 төгрөгөөр нэмээд явчихсан байна. Уг нь бол 13 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарч ирэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл алдангийг хоног тутамд 30980 төгрөгөөр нэмэгдүүлчихсэн байна. Дахиад 40,605,083 төгрөгийг илүү тооцож орж ирсэн байна. 2020.05.13-ны өдөр 5 сая төгрөг төлсөн, энэ нь 6.2 сая төгрөгийн илүү тооцоолол байна. 2021.02.23-ны өдөр 79,022,000 төгрөгийг төлснийг мөн тооцоогүй. Энэ нь 10211616 төгрөгөөр илүү тооцсон байна. Мөн 2022.01.31-ний өдөр 81 сая төгрөгийг төлсөн. 2023.12.22-ны өдөр 10 сая төгрөг төлсөн байхад төлөөгүй мэтээр алданги тооцож нэхэмжилсэн байна. Нийтдээ 368 сая төгрөгийг төлсөн байхад алдангийн гүйцэтгээгүй үүргээс нь хасаагүй тооцоолол хийсэн тооцооны илэрхий алдаатай гэж харагдаж байна... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйл гэж үзээгүй. Яагаад гэхээр нь Монгол Улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг ганцхан ЖДҮ-г дэмжих сангаас өгч байгаа. Одоогийн хүчин төгөлдөр хууль нь биш, 2018 онд гэрээ байгуулагдсан учир тухайн үеийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хууль нь энэ гэрээнд хэрэгжих ёстой. Энэ хуулиараа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ биш, 451 дүгээр зүйлд заасан тусгайлсан гэрээ байсан. Энэ тусгайлсан гэрээгээр ерөөсөө алданги, анз зэргийг шаардах эрх байдаггүй. Хуулинд тодорхой заачихсан гэрээ байдаг... гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* тайл*******таа: ...Жижиг дунд үйлдвэрийн сан, Б******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлээр зохицуулагдах харилцаа биш юм. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, 13 дугаар бүлэгт заасан *******ьцааны гэрээ тус тус байгуулагдсан юм. Алдангийн тухайд гэвэл та*******дын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ зээлдэгч нь эргэн төлөлтөө төлөөгүй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.1%-ийн алданги тооцно гэж гэрээнд заасан ба та*******д зөвшөөрөөд гарын үсгээ зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Б******* ******* ХХК-ийн хувьд алданги 2019 оноос үүссэн бөгөөд үүнийг задалвал 2019.12.31-ний өдрийн байдлаар 6,943,689.88 төгрөг, 2020.02.29-ний өдрийн байдлаар 5,449,445.56 төгрөг, 2021.12.31-ний өдрийн байдлаар 48,428,372 төгрөг, 2022.12.31-ний өдрийн байдлаар 45,548,668.58 төгрөг, 2023.12.31-ний өдрийн байдлаар 30,055,072.52 төгрөг гэж тус тус тооцогдсон байна. А/84 дугаар тушаалыг үндэслээд 8.1 сая төгрөгийн алдангыг төлснөөр тооцож алдангыг хүчингүй болгосон. Алдангийн дэлгэрэнгүй тооцоо алдаатай байна гээд байна. Хамгийн анх 2019.07.21-ний өдөр алданги 13,256,582.19 төгрөг байсан. Яагаад 07 сарын 21-ний өдөр алданги тооцогдсон бэ? гэхээр зээлдэгч 07 дугаар сарын 20-ны өдөр зээлээ төлөх ёстой байсан. Ингээд үндсэн зээлээ төлөөгүй учраас тухайн сард төлөх ёстой үндсэн зээлээс нь алданги тооцогдсон байгаа. Ингээд зээлдэгч нь зээлээ төлөхгүй явсаар 2019.08.21-ний өдөр хүртэл төлөөгүй. Сар болгон зээлээ төлөхгүй байгаа учраас төлөгдөөгүй хоног тутамд алданги тооцогдоод яваад байсан. 2020.03.19-ний өдрийн байдлаар зээлдэгч нь нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байсан учраас үндсэн зээл нь 106,715,344.99 болсон байгаа. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга дээр 2020.03.20-ны өдөр зээлдэгчийн төлсөн 92.9 сая төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангид татчихаар цаана нь 44,7 сая төгрөгийн үндсэн зээл үлдсэн юм. Б******* ******* ХХК-ийн алдангийн дэлгэрэнгүй жагсаалт дээрээс тодорхой харагдаж байгаа. Зээлдэгч нь тухайн сард төлөх ёстой эргэн төлөлтөө нэг ч төгрөг дутаахгүй төлөх ёстой байдаг ба дутуу хийвэл үлдэгдэл мөнгөнөөс нь алданги тооцоод явдаг журамтай юм. Бид алдангийг өөрсдөө тооцож гаргадаггүй ба санхүүгийн тусгай программ тооцож гаргадаг. Зээлийн гэрээний хугацааг цуцалж байна гэсэн үг үсэг бүхий албан бичиг энэ хэрэгт огт байхгүй. Харин зээлээ төлөхгүй бол бид хуулийн байгууллагад хандана гэсэн байгаа. Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлын хувьд сайдын тушаалаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4 сарын хугацаагаар хойш*******лсан байдаг. Авлигатай тэмцэх газраас дансыг битүүмжилсэн байна гэсэн байдаг ба 2019 оны 12 дугаар сард хэргийг хаагаад дансыг нь б******* чөлөөлсөн байна. Иймд хариуцагч Б******* ******* ХХК-ийг алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхээс хангахгүй орхисон алдангийн 50% нь болох 62 сая төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч С.Ж*******ы гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

3.Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Б******* ******* ХХК, Д******* ******* ХХК, Ж.Сосор*******ам, Н.Ц******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 124,082,571.02 /нэг зуун хорин дөрвөн сая наян хоёр мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр *******агдуулаагүй тохиолдолд зээлийн *******ьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж,

 

Хариуцагч тал зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлийн 674,0 сая төгрөг, зээлийн хүү 61,2 сая төгрөг, нийт 735,25 сая төгрөгийг төлж *******агдуулахаар хуваарь хийгдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 713, 423,318. 32 төгрөг төлж, 21,835,896 төгрөгийн дутуу төлөлттэй байсныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 64,8 сая төгрөг төлж үндсэн төлөлтийг б******* дуусган алдангид 43,0 сая төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд улс орны хэмжээнд нийтийг хамарсан цар тахлын хөл хорио тогтоож, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, эдийн засаг, санхүүгийн доголдол үүссэнээс зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломжгүй болж одоо хүртэл санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, үүссэн алдагдлаа нөхөж чадахгүй байгаа байдлыг харгалзан үзэж алданги 124,3 сая төгрөгийн чөлөөлж үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд алдангийг төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч Д******* бор ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сосор*******ам, *******ьцаа хөрөнгийн өмчлөгч Н.Ц******* нараас 124,032,571.02 төгрөгийн алданги тооцож нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Анхан шатны шүүх та*******дын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 124,032,571.02 төгрөгийн хэмжээг 50 хувиар бууруулж, 62,016,285.51 төгрөгөөр тооцож хариуцагч Б******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сосор*******ам нараас гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, *******ьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 62,016,285.51 төгрөг болон хариуцагч Д******* бор ХХК, Н.Ц******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх та*******дын хооронд байгуулсан гэрээг буруу дүгнэсэн буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан байхад мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ гэж дүгнэсэн, гэрээний харилцаа дуусгавар болсон байхад алданги гаргуулсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч 88/2018/3- дугаартай зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар 05-ны өдрөөр тасал******* болгон цуцалж, зээлийн гэрээний үүргийг бүх дүнгээр шаардаж, мэдэгдсэнээр тус зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тул алданги шаардах эрхгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас зээл төлөх боломжгүй байсан тухай нотлох *******имт хэрэгт өгсөнийг анхан шатны яаж дүгнэсэн нь тодорхойгүй, нотлох *******имтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

6.Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Б******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сосор*******ам нартай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88/2018/3- дугаартай зээлийн гэрээ байгуулж, 674,000,000 /зургаан зуун далан дөрвөн сая/ төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Анхдагч сүү төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Б******* ******* ХХК-д олгосон.

 

Дээрх гэрээний *******ьцаанд Н.Ц******* Ж.Сосор*******ам нарын өмчлөлийн Б дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13Б байр, 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2, гэрчилгээний 000541180 дугаар бүхий, 90 м.кв талбайтай орон сууц, Д******* ******* ХХК өмчлөлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг нэгдсэн эмнэлгийн *******уун талд хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000210869 дугаар бүхий, 288 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б аймгийн Б сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000456515 дугаар бүхий, 179 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай контор, 42 м.кв талбайтай авто граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж.Сосор*******амын өмчлөлийн Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0, гэрчилгээний 000144862 дугаар бүхий, 65,52 м.кв, 26,46 м.кв, 33,64 м.кв, 24,36 м.кв талбайтай хувийн сууц, Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б хэсэг, 4 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах, нэгж тал*******ын 18391411081419 дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-0, гэрчилгээний 000132061 тоот дугаартай 2788 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Д******* ******* ХХК /РД:2106051/-ийн эзэмшлийн Б аймгийн Б сумын 5 дугаар баг, Анхдагчдын өргөн чөлөө 1 дүгээр гудамж, 126а тоот хаягт байрлах, нэгж тал*******ын 6308005535 дугаар бүхий, гэрчилгээний 000321010 тоот дугаартай 999 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, Б аймгийн Б сумын 6 дугаар баг, Б спирт ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж тал*******ын 1839141042 дугаар бүхий, гэрчилгээний 207852 тоот дугаартай 11223 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар зэргийг тус тус *******ьцаалсан байна.

 

6.1.Энэхүү гэрээний зорилго нь Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж зарцуулна гэсэн байх бөгөөд та*******д гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд заасан нөхцөлийг *******имтлан харилцан тохиролцсон болох нь зээлийн гэрээний нийтлэг үндэслэлийн зохицуулалтаар нотлогдож байна.

 

Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг...хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1.Зээлийн гэрээгээр та*******д хэлэлцэн тохирсон хүү тогтоож болно /2022.11.04-ний өдрийн өөрчлөлт орохоос өмнө/, 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ..., 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө ...зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон 674,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн бөгөөд та*******д зээлийн гэрээг бичгээр үйлдэж хүү тохирсон байх тул зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх та*******дын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

7.Та*******д зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин зээлийн гэрээний 1.5 дугаар зүйлд заасан алданги төлөх эсэх талаар маргажээ.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж сар бүр хүүгийн төлбөрт 1,717,315 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 14,918,500 төгрөгийг зээлдүүлэгчид тус тус төлөх байсан. Зээлдэгч болох хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр та*******д тохиролцсон байна.

 

Хариуцагч Б******* ******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,717,315 төгрөг төлсөн боловч 2018 оны 7 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сарын зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 7,312,438 төгрөгийг төлсөн байна. 2019 оны 1 дүгээр сар, 2 дугаар сард зээлийн хүүгийн төлөлтийг хийсэн, 3 дугаар сард дутуу төлөлт хийсэн, 4 дүгээр сард зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй, 5 дугаар сард дутуу төлсөн, 6 дугаар сард зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл сар бүр 14,918,500 төгрөг төлөх байтал 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 92,945,630 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 8,165,098 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 79,022,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 89,511,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр 89,511,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 179,022,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 39,569,160 төгрөг, 2024 оны 1 дүгээр сард нийт 64,853,000 төгрөгийг тус тус төлж гэрээнд заасан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг б******* төлж *******агдуулсан боловч зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлдөггүй байсан болох нь хариуцагчийн шүүхэд нотлох *******имтаар гаргаж өгсөн зээл төлөлтийн *******имтаар тогтоогдож байна.

 

7.1.Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний 1.5-т Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.1 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байх тул зээлдүүлэгч, зээлдэгчээс алданги шаардах эрхтэй.

 

Гүйцэтгээгүй үүрэг гэдгийг зээлийн үндсэн төлбөр дээр хүү нэмсэн дүнг ойлгох тул нийт дүнгээс алданги гаргуулахаар тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй бөгөөд хариуцагч алдангийг төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Нэхэмжлэгч байгууллага алдангийн хэмжээг тодорхойлохдоо хэрэгт зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Б******* ******* ХХК-ийн алдангийн дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн бөгөөд энэхүү *******имтаар хариуцагчаас гаргуулах алданги 124,032,571 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлон нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд алдангиас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байсан байна. Харин тухайн алдангийн бодолт дүнгийн талаар анхан шатны шүүх хуралдааны шатанд маргаагүй.

 

Хариуцагч алдангиас чөлөөлүүлэх хүсэлтээ тайл*******лахдаа Авлигатай тэмцэх газраас данс хаасан, мөн ковид цар тахалын улмаас хөл хорио тогтоосны учир зээлийг хугацаанд төлж чадаагүй тул алдангийг төлөх үндэслэлгүй гэж тайл*******ласан.

 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-д зааснаар Б******* ******* ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын үндэсний танхимаас гаргуулаагүй боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/ цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байсаныг харгалзан үзэж алданги 124,032,571.02 төгрөгийн хэмжээг 50 хувиар бууруулж, 62,016,285.51 төгрөгөөр тооцож хариуцагч Б******* ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сосор*******ам нараас гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэсэн нь зохигчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Хариуцагч тал Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/483 дугаартай Зээл төлүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 51-р хуудас/-ээр Б******* ******* ХХК-д мэдэгдэл явуулснаар зээлийн гэрээний харилцааг дуусгавар болсон гэж гомдол гаргасан боловч энэхүү үндэслэл нь Б******* ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 88/2018/З--1 тоот гэрээний хавсралт /1-р хх-ийн 110-р хуудас/ гэх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар үгүйсгэгдэж байна. Мөн зохигчийн байгуулсан 88/2018/3--1 дугаартай гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан.

 

9.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайл*******таа Жижиг дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******д төлөөлөх эрх олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр Э.Э******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй гэж харагдаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117.1-д заасан үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна гэв.

 

Жижиг дунд үйлдвэрийн газраас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/198 дугаартай албан бичгээр Э.Э*******д итгэмжлэл олгосон байх бөгөөд энэхүү итгэмжлэлээр түүнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчөөгүй байна.

 

10.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох *******имтад тулгуурлан хэргийн үйл *******имтыг зөв тогтоосон, зохигчийн тайл******* болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох *******имтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна

 

Иймд хариуцагчийн төлөөлөгч С.Ж*******ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2024/00249 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Ж*******ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч С.Ж*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 468,032 /дөрвөн зуун жаран найман мянга гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайл*******аас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч та*******д шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

 

Л.ХИШИГДЭЛГЭР