| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0041/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 46
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.С-ад, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-, Б.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804002760013 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Б.Л, Ц.Б-, Ч.С-
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Д.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн ... суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., нөхөр 0-6 насны .. хүүхдийн хамт .. дүүргийн .. тоот хашаанд оршин суух Б- овгийн Ц-ийн Б- /РД:............
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., нөхөр .. настай хүүгийн хамт ..дүүргийн .. дүгээр хороо, Нисэх 11 дүгээр гудамжны 1А тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо ....оршин суух Б- овгийн Б-ы Л /РД:.........../.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..дүүрэгт төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... оршин суух Б- овгийн Ч-ийн С- /РД:УГ85012922/.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч Ц.Б-, Б.Л нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Киссо” бааранд үйлчлүүлж байхдаа уг бааранд үйлчлүүлж байсан Б.Г-ын гадуур хувцасны баруун талын дотор талын энгэрийн халааснаас Хаан болон Төрийн банкны карт тус бүр нэг ширхэг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, бэлэн 360.000 төгрөг бүхий бор хүрэн өнгийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 405.800 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ч.С- нь өөрийн найз Ц.Б-, Б.Л нарыг бүлэглэж Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Киссо бааранд үйлчлүүлж байсан Б.Г-ын бор хүрэн өнгийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг мэдсэн, улмаар тус баарны гадна талд Ц.Б-, Б.Л нар нь бор өнгийн хэтэвчийг онгойлгож, мөнгө гаргаж байхыг харсан буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Лын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б- бид хоёр түрийвчийг нь үзээд байж байтал Ч.С- гадаа тамхи татаж зогсож байгаад бид хоёр дээр ирээд хажууд зогсож байсан хүнээс асаагуурыг нь гуйж аваад гэрэл тусгаад бид 3 түрийвчтэй мөнгөнөөс би 70.000 төгрөг, С- 70.000 төгрөг, Б- 90.000 төгрөг авсан… Би хийсэн үйлдэлдээ гэмшиж маш их харамсаж байна. Ээж аавынхаа нэрийг дахиж гаргахгүй, ажил хийж, архи уухгүй байж чадна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С-, Л бид хоёр дээр хүрч ирээд “та хоёр юу хийгээд байгаа юм бэ, тамхи татаад байгаа юм уу” гэхээр нь түрийвч дотроос мөнгө гаргаад ирсэн чинь С- “надад өг л дөө” гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс С-ад 70.000 төгрөг, Лд 70.000 төгрөг өгөөд би өөрөө 80.000 төгрөг авсан. Хийсэн алдаандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Ч.С-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би ганцаараа тамхи татаад зогсож байсан чинь буланд Б-, Л хоёр сууж байсан. Тэр хоёр намайг хараад гэрэл аваад хүрээд ир гэхээр нь хажууд байсан залуугийн асаагуурыг аваад очсон. Тэгсэн чинь мөнгө тоолоод зогсож байсан ба надад 70.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь хуваагаад авсан. Би тэр үед дотор байсан хүний түрийвчтэй мөнгө гэдгийг мэдсэн.. Хийсэн алдаандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 04-ний орой 18 цаг болох гэж байхад гэрээсээ гарахдаа бор хүрэн өнгийн, хуучин, эрэгтэй, голоороо нугалардаг, түрийвчинд ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх “Хаан” болон “Төрийн” банкны карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 415.000 төгрөгтэй байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байсан найзыгаа эргэхээр цайны газраас 8500 төгрөгөөр хоол худалдаж аваад, хүнсний дэлгүүрээс 2 ширхэг “Сэнгүр” нэртэй лаазтай пиво 3600 төгрөгөөр худалдаж авсан. Буцаж гэр рүүгээ харих замдаа такси барьж Хэрлэн гүүрний пост руу хүргүүлж жолооч залууд 15.000 төгрөгийг хөлсөнд төлсөн. Оройн 21 цагийн үед Хэрлэн постноос ирээд шууд Киссо бааранд ирж 100 граммын архи 2 ширхэгийг захиалж мөн Сэнгүр пиво 5 ширхэгийг тус тус захиалж нийт 25.000 төгрөгийн тооцоо хийсэн. Хамгийн сүүлд бааранд үйлчлүүлсэн мөнгөө төлчихөөд түрийвчээ хар хөх өнгийн куртикний халаасанд хийгээд сандал дээр сууж байгаад түрийвчээ алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/
Гэрч Ч.Энхбаярын өгсөн “...манай бааранд 2018 оны 12 дугаар сарын 04-ний 21 цагийн үед 50-55 орчим настай, хар өнгийн гадуур хувцастай ах орж ирж үйлчлүүлсэн. Тэр ах хоёр удаа 100 граммаар архи, 5 шил Сэнгүр пиво авсан. Захиалсан зүйлээ ууж байгаад 23 цагийн үед баарны үүдний хэсгийн ширээн дээр 4 эмэгтэйтэй хамт сууж байсан. Тэгээд баарнаас гарахдаа миний түрийвч алга болчихсон байна гээд байсан. Тэр хүн тооцоогоо хийсэн бөгөөд түрийвчнээсээ мөнгө гаргаж өгч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18 дугаар хуудас/
Гэрч Г.Эрдэнэбаатарын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран рестораны гаднаас 50-55 насны эрэгтэй хүнийг суулгаад Хэрлэн товчоо хүргэж өгсөн. Тэгээд тэр ахтай тохиролцоод орой 21 цагийн үед Хэрлэнгийн товчоон дээр яваад очиход нөгөө ах байхгүй байсан. Тэгээд 23 цагийн үед нөгөө ах над руу залгаад ах нь Киссо бааранд байна, намайг ирээд авчих гэж ярьсан. Би Киссо бааранд очоод ахыг аваад явах гэтэл “миний түрийвч байхгүй байна” гэж хэлсэн. Бид хоёр баар руу явж ороод зөөгчтэй нь уулзахад тэр ахыг 4 эмэгтэйтэй хамт сууж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15 дугаар хуудас/
Хохирогч Г-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-9 дугаар хуудас/
Эд хөрөнгийн хохирлын “...эрэгтэй түрийвч 5000, Хаан банкны карт 5000, Төрийн банкны карт 5000, иргэний үнэмлэх 18300, жолооны үнэмлэх 12500 төгрөг зэрэг нийт 45.800 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 37-р хуудас/
Шүүгдэгч Ц.Б-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 65-р хуудас/
Шүүгдэгч Ч.С-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 67-р хуудас/
Шүүгдэгч Б.Лын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 70-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагч дүгнэлтдээ: “…Ц.Б-, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Ч.С-ад Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай... ” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “…Гэм буруугийн талаар шүүгдэгч нар маргахгүй байгаа. Хохирлын хувьд тус бүрдээ хохирол төлсөн болохыг тогтоолд дурдуулах саналтай байна…” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л, Ц.Б- нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Киссо” бааранд үйлчлүүлж байхдаа уг бааранд үйлчлүүлж байсан Б.Г-ын гадуур хувцасны баруун талын дотор талын энгэрийн халааснаас Хаан болон Төрийн банкны карт тус бүр нэг ширхэг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх, бэлэн 360.000 төгрөг бүхий бор хүрэн өнгийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 405.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрхи нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ч.С- нь өөрийн найз Ц.Б-, Б.Л нарыг бүлэглэж Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Киссо бааранд үйлчлүүлж байсан Б.Г-ын бор хүрэн өнгийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг мэдсэн, улмаар тус баарны гадна талд Ц.Б-, Б.Л нар нь бор өнгийн хэтэвчийг онгойлгож, мөнгө гаргаж байхыг харсан буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.С- нь Ц.Б-, Б.Л нараас мөнгө авсан үйлдэлдээ санаатай хандсан болох нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан үйлдлээр тогтоодож байна.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Л нар хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь бусдын эзэмшлийн эд зүйл буюу хэтэвчийг сэм далд аргаар авч явсан үйлдлээр нь тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ. Шүүгдэгч Ц.Б-, Б.Л нар нь хэтэвч хулгайлах үйлдэл хийхдээ санаатайгаар хамтран ярилцаж, хамт үйлдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч нар архидан согтуурч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи шүүгдэгч нарын мэдүүлгээс тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л, Ч.Б- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид 405.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр /хх-н 37-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.Л, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Мөн Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…Ц.Б-, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял, Ч.С-ад Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай...” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ч.С-ыг хорих ялаас чөлөөлж, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Шүүгдэгч Б-, Л нарыг хорих ялаас чөлөөлж, 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх хязгаарлалт тогтоож, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү…” гэжээ.
Шүүгдэгч Л, С- нар нь хохирлоо бүрэн төлсөн, харин шүүгдэгч Б- нь 20.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л, С- нар нь бусдад төлөх төлбөргүй, харин Б-ээс хохирлын үлдсэн 20.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б- нь 14 хоногтой нярай хүүхэдтэй, Б.Л Ч.С- нар нь бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч нарыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Ц.Б-, Б.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Ч.С-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэвэл зохино.
Шүүгдэгч нарыг шүүхээс тэнссэн тул тэдний дээрхи хувийн байдалыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Ц.Б-, Б.Л, Ч.С- нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авбал зохино.
Шүүгдэгч Ц.Б-, Б.Л, Ч.С- нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг тэмдэглэе.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ