| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 151/2020/01707/и |
| Дугаар | 223/МА2024/00027 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 223/МА2024/00027
2024 9 26 223/МА2024/00027
Л.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2024/00583 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ................. хотын .................... дүүрэг, ..дүгээр хороо, ........ дугаар хэсэг, ........... байрны ..............тоотод оршин суух, ............. овогт Л.............. Ц............,
Хариуцагч: ........... аймгийн ........... сум, ..........дүгээр баг, ........... хаягт оршин суух, ........... овогт Т......... Г.........т холбогдох,
“Эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эр төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой малыг биет байдлаар гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 22,320,000 төгрөг, өвс тэжээлийн үнэ 8,000,000 төгрөг нийт 30,320,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г.......
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б...........
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэн Л.Ц миний бие хариуцагч Т.Гөөс 2015 оны 9 дүгээр сард маллуулахаар тохиролцож хүлээлгэн өгсөн 280 хонь, 24 ямаа, бүгд 304 толгой мал буцаан гаргуулж авахаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба энэ үед статистикийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа хонь, ямааны дундаж үнэлгээгээр малаа үнэлэхэд 24 толгой ямаанаас нас бие гүйцсэн эм ямаа 8, ишиг 8, шүдлэн ямаа 8, 280 толгой хониноос нас бие гүйцсэн эм хонь 98, нас бие гүйцсэн эр хонь 34, эр хязаалан хонь 18, эм хязаалан хонь 23, шүдлэн эр хонь 23, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24 толгой мал нь нийт 57,920,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г нь урьдчилан тохиролцоогүй, малаа буцаан авахаар утсаар ярьсан, хүмүүс явуулсан, өөрөө биечлэн очсон зэргээр удаа дараагийн шаардлагыг хангаагүй, надаас хариулгын хөлс урамшуулалд 1,500,000 төгрөг авсан атлаа 2013-2021 он хүртэл мал малласан хугацааны хөлс урамшуулал, өвс тэжээлийн мөнгө тооцож, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд 22,320,000 төгрөгийн үнийн дүн бүхий сөрөг нэхэмжлэл ирүүлсэн учраас арга буюу хонь, ямааны үр, төлийг мөн хугацаагаар тооцож, 1099 толгой хонь, 151 толгой нийт 163,030,000 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч энэ асуудлаар харилцан ойлголцох эвлэрэх хүсэлт, саналтай байна.
Өөрөөр хэлбэл, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр биднийг малаа авахаар очиход хариуцагч Т.Г нь эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, охин төлөг 19, эр хурга 24, эм ямаа 8, ишиг 8 бүгд 232 толгой бог малыг 2017 оны 10 дугаар сард багтаан буцаан өгөхөөр тохирч энэ тухай баримт /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/-д харилцан гарын үсэг зурсан, энэ баримт нь үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан тул уг баримтад үндэслэн хариуцагч Т.Гөөс 42,500,000 төгрөгийн үнэ бүхий эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 24, эм ямаа 8, ишиг 8 бүгд 232 толгой бог мал буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Мал хариулгын хөлс урамшуулал мөн жил бүр авах төлийн тоо, толгойг хэрхэн тооцох талаар амаар хэлэлцсэн төдий болохоос бичгээр нэгэнт гэрээ хийгээгүй, маргаж байгаатай холбоотой юм. Нэхэмжлэлд дурдсан бог малын төрөл, нас хүйс, толгойн тоогоор өгөх боломжгүй нөхцөлд малынхаа үнийг зах зээлийн одоогийн ханшаар гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд миний малыг хорогдсон, үрэгдсэн гээд тоо, толгойгоор нь буцаан өгөхөөс татгалзсан атал түүний нэр дээрх малчин өрхийн А данснаас үзэхэд 2014-2020 он хүртэл хугацаанд огт хорогдоогүй, харин өссөн, зөвхөн бог мал нь гэхэд 2014 онд 905, 2015 онд 915, 2016 онд 1011, 2018 онд 943, 2019 онд 990, 2020 онд 1090 толгой мал тоологдсон байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн баримтад тэмдэглэсэн 252 толгой бог малаа буцаан авахаар удаа дараа шаардаж, очиход малыг тоо ёсоор эргүүлж өгөөгүй бөгөөд тооцоо, тохиролцсон баримтгүй, зөвхөн хийсвэр тооцоогоор цалин, урамшуулал хөлс 2 нэхэмжилж, түүгээр барьцаалан миний малыг буцаан өгөхөөс зайлсхийж, үндэслэлгүйгээр хууль бусаар эзэмшиж эхэлсэн гэж үзэж байна. Түүний хууль бус эзэмшлээс малаа буцаан авах, малын төлийг завшсан, үрэгдүүлсэн үндэслэл байгаа эсэхийг шалгуулахаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн прокурорын 307 дугаартай тогтоолд “Т.Гийн үйлдэлд хонь, ямааг залилан авсан, завшсан гэх гэмт хэргийн шинжгүй, Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн маргаан байна” гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрлэсэн. Тэгээд өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Т.Гөөс малаа гаргуулах эрхтэйг тул Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хөлс урамшуулал сар бүр өгөх, тэжээл өвсөөр хангах талаар огт тохиролцоогүй, гэрээ, хэлцэл хийгээгүй. Т.Гт итгэж хариуцуулсан малаа 2015 онд Зуунмод сумын иргэн Ч.Энхболд, Т.Эрдэнэбулган нарын хамт малаа авахаар очиход мал хариулгын хөлс өгөөд ав гээд миний малыг өгөөгүй. Дараа нь 2017 оны 10 дугаар сард Ч.Энхболдын хамт малаа авахаар очиход нүүдэл хийсэн, мал ялгах боломжгүй гээд өгөөгүй. Энэ үеэс түүний хууль бус эзэмшил эхэлсэн гэж үзнэ.
-Жил бүр хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдий хэмжээний өвс тэжээл зарцуулсан гэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. 8 жилийн турш миний малыг хууль бусаар эзэмшиж, малын төл нэг ч нэмж өгөөгүй, хорогдуулсан болохоос, миний малыг огт өсгөж үржүүлээгүй, малыг шаардсан хугацаанд буцааж өгөөгүй атлаа цалин хөлс авахаар сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, түүнийг хангахаас татгалзах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
2.Хариуцагч Т.Гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: “...2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ байхгүй хойгуур манай дүү Т.Ган-Эрдэнийг таньдаг Э.Алтангэрэл гэдэг хүнээр малаа туулгуулж, манайд авчраад явсан байсан. Тэр үед би өөрөө эзэнгүй байсан учраас малыг нь тоолж авсан хүн байхгүй. Манай талийгаач ээжид мал тууж ирсэн Э.Алтангэрэл гэдэг хүн нь 120 хонь, 30 ямаа авч ирсэн гэсэн гараар бичсэн бичиг үлдээсэн байсан. Ер нь би Л.Ц гуайтай малыг нь маллах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй, түр хугацаагаар маллаад өгөөч гэж гуйсан учраас л малыг нь тавиулсан. Тууж ирүүлсэн хонь, ямаа нь тарга, тэвээргэ муутай мал ирсэн. Муу мал байсан учраас ирсэн өдрөөсөө үхэж үрэгдэж эхэлсэн. Тэр үед ээж маань "их муу мал ирсэн байна, үхээд байна, эртхэн эзэнд нь хэлж учрыг нь ол" гэж удаа дараа хэлж байсан. Л.Ц гуай 2013 оны 9 дүгээр сард манайд ирэхэд нь "мал чинь үхээд байна, их тарга тэвээргэ муутай, муу мал ирсэн, үхээд байна" гэж хэлж, зарим үхсэн малыг өөрт нь үзүүлээд "та ер нь малаа аваарай" гэж хэлсэн боловч аваагүй. Малаас нь үхэж үрэгдэж нэлээн ихээр хорогдсон. 2014 оны хавар мал төллөх үеэр эм хонь, хурганы хорогдолтой байсан. 2014 оны зун 7 сард 1 удаа мал маллуулсны хөлс гэж 500,000 төгрөг өгсөн. Тэр үед би дахин Л.Цт "хөгшин эр хониноос үхээд байна" гэж хэлэхэд "эр хонь үхдэггүй юм" гээд өөрөө тоогоогүй, мөн "мал нь үхэж хорогдоод байна" гэж хэлж байсан боловч малаа авахгүй, өвс тэжээл ганц ч удаа авчирч өгөөгүй.
2015 онд н.Болдоо нь " Л.Цтэй наймаа хийсэн тул танайд тавьсан хонийг нь авъя" гэж манайд ирсэн. Л.Ц өөрөө ирээгүй болохоор би "Л.Цтэй уулзаж, хөлс мөнгөө авч тохирсны дараа өгнө" гэж хэлээд өгөөгүй. Дараа жилийн намар нь манайхыг нүүж байхад анх Л.Ц нь Т.Эрдэнэбулган, Болдоо хоёртой хамт манайд ирээд "Болдоод өгөх ёстой хонийг чи өгөөгүй байна" гэж ирсэн. Тэгэхээр нь би "та хонио авах гэж байгаа бол танаас цалин хөлсөө авч байж өгнөө" гэж хэлээд малыг нь өгөөгүй явуулсан, түүнээс хойш ахиж над дээр ирээгүй. 2017 оны өвөл Л.Цтэй утсаар яриад "мал муудаад, үхэж үрэгдээд байна, өвс тэжээл хэрэгтэй байна" гэж хэлэхэд "чи өөрийнхөө малыг тэжээх гэж байгаа биз" гэж хэлсэн.
Ер нь 2014-2019 онуудад төл малын хорогдол ихтэй байсан. Л.Ц анхнаасаа хөлс мөнгөгүйгээр малаа маллуулах, мал маллагааны хөлс өгөхгүйгээр малаа авах гэсэн санаатай юм байна гэсэн бодлыг надад төрүүлсэн. Тохиролцсон хөлсөө өгсөн бол би малын хорогдлыг тооцоод малыг өгөөд явуулах байсан. Л.Цийн нэхэмжилж байгаа 280 толгой хонь, 24 толгой ямааг өгөх боломжгүй. Анхнаасаа мал нь ирсэн цагаасаа хойш үхсэн, өвөлжилт хаваржилтын хүндэрсэн цаг үеүдэд мал ихээр хорогдсон. Мал үхэж үрэгдэж байгаа талаар удаа дараа утсаар өөрт нь хэлэхэд тоохгүй, өвс тэжээл нэг ч удаа авч өгч байгаагүй. Энэ хүний нэхэмжилж байгаа хохирлыг 100 хувь барагдуулах боломжгүй. Малын тоо 304, 150, 117 гээд зөрүүтэй байгаа.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд бид хоёр сарын хөлс дээрээ маргасан, муу мал ирсэн тул сард 500,000 төгрөгийн хөлс нэхэхэд Л.Ц нь 350,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд малаа авахдаа 6,000,000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн боловч 8 жил болоход зөвхөн 2016 онд нэг удаа 500,000 төгрөг өгөөд үүнээс хойш цалин, хөлс өгөөгүй. Түүнээс гадна би малын өвс тэжээлд 3,000,000-5,000,000 төгрөг зарцуулдаг. Л.Ц нь нэг удаа л 1,000,000 төгрөгийн өвс, тэжээлийн мөнгө өгсөн. Иймд 8 жилийн өвс, тэжээлийн мөнгө 8,000,000 төгрөг, мал маллагааны 22,320,000 төгрөг, нийт 30,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.
3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Т.Гөөс эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, эм төлөг 19, эр хурга 23, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8 нийт 232 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч Л.Цт олгож,
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 22,320,000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирол 8,000,000 төгрөг нийт 30,320,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,420,650 төгрөг, хариуцагч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гөөс 300,550 төгрөгийг нэхэмжлэгч Л.Цт олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Т.Гийн давж заалдсан гомдлын агуулга: “...а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь эрүүл мэндийн улмаас “эмнэлэгт хэвтэж байгаа учраас анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй, тиймээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг хуульд заасан зохицуулалтын дагуу шүүхийн электрон шуудангаар холбогдох нотлох баримтын хамтаар хавсарган илгээсэн боловч энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
б.Анхан шатны шүүхээс тухайн иргэний хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, өөрсдийн гаргасан дүгнэлтийг няцааж эсрэгээр шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан байдлаар хэргийг шийдвэрлэжээ. Эдгээр нөхцөл байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2024/00583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хэргийн материалтай танилцах үед шүүх хуралдааныг жич зарлах талаар шүүгчийн туслах мэдэгдэж байсан. Шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр товлосон гэдгийг шүүхээс мэдэгдсэн ба Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн элэгний клиникт элэгний эмчилгээнд хамрагдах, эмнэлэгт хэвтэх болсноо хэлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн баримтын хамт явуулсан. Миний хувьд өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулж байгаагүй. Шүүгч хүсэлтэд хавсаргасан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хариуцагч талыг эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн, өөрсдийн гаргасан дүгнэлтийг няцааж эсрэгээр шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн төлөөлөгч Батбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо 4 хоногийн өмнө шүүхэд мэдэгдэж, хүсэлтээ бичгээр хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүгч захирамж гарган, түүний эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн давж заалдсан үндэслэлийг дэмжиж байна гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талын давж заалдах гомдол ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гээд шүүгчийн захирамжид гомдол гаргаад байгаа мэт санагдлаа. Гэтэл шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байгаа эсэхийг хууль хэрэглээний талаас нь анхаарч үзээсэй гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдлынхоо үндэслэлийг нарийвчлан тодорхойлж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2024/00583 дугаар шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Уг хэрэг маргаан нь 4 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Анх өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж зөвхөн хүлээлгэж өгсөн малын хэмжээгээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодорхойлж өгсөн. Өмнө нэлээн өргөн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага байсан бол нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай учир зүйгээ олох талаас нь хандаж өөрчилсөн байгаа. Хариуцагч Т.Гийн хувьд нэхэмжлэгч Л.Цтэй эвлэрэн хэлэлцээд, тохиролцох боломжууд байсан боловч хариуцагч Т.Г нь шүүхийн дуудсан хугацаанд ирдэггүй, 10 гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Түүнийг албадан ирүүлэхээр 2 удаа шүүгчийн захирамж гаргасан. Шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаас хүндэтгэлтэй хандаж байхад гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад саад учруулж өчнөөн удаа шүүх хуралдаан хойшилсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ч эмнэлэгт хэвтсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Т.Гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч Л.Ц нь “...анх 57,920,000 төгрөгийн үнэ бүхий 252 толгой мал гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эр хонь 34, эм хонь 98, эр төлөг 18, охин төлөг 19, эр хурга 24, эм хурга 24, эм ямаа 8, ишиг 8, нийт 232 толгой /тооны/ мал гаргуулахаар шаардлагаа өөрчилж, 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан хэргийн оролцогчийн хүсэлтээр “Iphone 11 загварын гар утасны зураг”-т үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Ч.Энхболдын /1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар хуудас/ мэдүүлэг зэрэгт үндэслэн шаардлагаа тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь бидний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй, 2013-2016 онд 500,000 төгрөгийн цалинтай малчин байгаагүй, энэ хооронд би малаасаа үр төл, ашиг шим хүртээгүй...” гэж маргасан.
Хариуцагч Т.Г нь “Э.Алтангэрэл нь 120 хонь, 30 ямаа тууж ирсэн гэсэн бичиг үлдээсэн байсан... тарга тэвээргэ муутай мал ирсэн учраас үхэж үрэгдсэн, энэ талаар Цандэлэг гуайд хэлсэн,...2014 оны 7 дугаар сард мал маллуулсны хөлсөнд 500,000 төгрөг өгсөн,...2015 онд Болдоо гэх хүн Цандэлэгтэй наймаа хийсэн тул хонь, ямаа авна гээд ирэхээр нь цалин хөлсөө авч байж өгнө гээд өгөөгүй,...хэдэн толгой мал авчирсан нь тодорхойгүй, малын тоо 117, 150, 232, 304 гээд зөрүүтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар тайлбар гарган маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “ажлын хөлсийг 350,000 төгрөгөөр тохирсон, малын өвс, тэжээлд жилдээ 3,000,000-5,000,000 төгрөг зарцуулдаг, Л.Ц нэг удаа 1,000,000 төгрөг өгсөн, иймд 8 жилийн өвс, тэжээлийн мөнгө 8,000,000 төгрөг, мал малласан ажлын хөлсөнд 22,320,000 төгрөг гаргуулах”-аар шаардсан.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
4.Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 89 дүгээр зүйлийн 89.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар арга хэмжээг авна” гэж заасан.
Шүүх дээрх хуулийн зохицуулалтад тусгасан мэтгэлцэх зарчмыг хангахдаа мөн хуулийн 25 дугаар зүйл зааснаар хэргийн оролцогч эрх, үүргээ эдлэх боломжоор тэгш хангах учиртай.
5.1.Анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааныг товыг мэдсэнээс хойш 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 36 минутад “ ...эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтэд 2024 оны 6 дугаар сарын 14 гэсэн огноо бүхий, Дашийн Батбаяр...стационари…онош B1E.O... тэмдэглэгээ бүхий баримт”-ыг хавсарган шүүхэд ирүүлсэн байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан нийтлэг зарчмыг баримтлах бөгөөд мөн зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий үйл баримтыг тогтоохдоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан үзээгүй байгаа нь мэтгэлцэх зарчмыг хангах арга хэмжээ аваагүй гэж үзэх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.
6.Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар тодорхойлох бөгөөд 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” тодорхойлохоор заажээ.
6.1.Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа малыг 57,920,000 төгрөгөөр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 232 толгой малыг 42,500,000 төгрөгөөр үнэлж шаардлагаа тодорхойлсон байхад шүүх Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сайтаас татаж авсан /хэрэгт авагдаагүй/ мэдээллээр нэхэмжлэл гаргах үеийн үнийг тодорхойлж, дундаж үнийг тогтоон нэхэмжлэгчийн тодорхойлсон үнийн дүнгээс өөр буюу 55,520,000 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн нэхэмжлэгчийг эрхийг зөрчсөн гэж үзнэ.
6.2.Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 232 толгой мал гаргуулах, түүний өмгөөлөгч нь 232 толгой мал буюу 42,500,000 төгрөг гаргуулах гэж зөрүүтэй тодорхойлсон шүүх уг нөхцөлийг сайтар тодруулж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй.
7. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдсан гомдлоос “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн” гэх үндэслэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлын хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
8. Хариуцагч Т.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,731,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу шүүгчийн захирамжаар буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2024/00583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хариуцагч Т.Гийн гаргасан давж заалдсан гомдлоос заримыг хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Т.Гөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,731,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД