Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 4344

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04344

Улаанбаатар хот

 

     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж,өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн Татварын хэлтсийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ..дугаар бичил хороолол, ...тоотод байрлах, ... регистртэй, ... улсын бүртгэлийн дугаартай, “Хөх тогоруу” ХХК-нд холбогдох

 

Татварын өр төлбөрт 7,828,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөх тогоруу” ХХК нь 2014 оны НӨАТ-ын тайлангаар 6,174,872 төгрөг, 2014 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 220,869 төгрөг, 2014 оны суутган-1 тайлангаар 1,433,000 төгрөг нийт 7,828,741 төгрөгийг өр төлбөртэй байна. Дээрх өрийг төлүүлэхээр хариуцагч байгууллагад удаа мэдэгдэл хүргүүлж, татвар төлөгчийн арилжааны банкин дахь дансны хөдөлгөөнийг хаасан боловч өр төлбөрөө барагдуулаагүй бөгөөд тус байгууллагын нэр дээр ямар нэг үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна. Иймд “Хөх тогоруу” ХХК-иас татварын өр төлбөрт 7,828,741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          

            Хариуцагч “Хөх тогоруу” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч байгууллагаас шаардсан 7,828,741 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Хөх тогоруу” ХХК-нд холбогдуулан татварын өр төлбөрт 7,828,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Хөх тогоруу” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагын шаардсан шаардсан 7,828,741 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Баянгол дүүргийн Татварын хэлстийн нэхэмжлэлтэй, “Хөх тогоруу” ХХК-нд холбогдох татварын өр төлбөрт 7,828,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлага болох 7,828,741 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч байгууллагаас  70,105 төгрөгийг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд/ оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА