Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 151/2024/0234/и |
Дугаар | 223/МА2024/00021 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 223/МА2024/00021
2024 6 19 223/МА2024/000
“Г.к ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2024/00412 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ...................р хот, ................. дүүрэг, ............ хороо, ............... тоотод байрлах, регистрийн .................... дугаартай, “...........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймаг, ...................., .......... дүгээр баг, .................... 0 тоотод байрлах, регистрийн .............. дугаартай, “ТТ ХХК” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 844,443,584 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.За.............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б......................... нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э...............р, Г.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М..................,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б..................,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Заяамандахын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон Б.Эрдэнэцогтбаатар, Г.Халиун нарын тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Үүнд:
Манай компани 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ТТ ХХК” ХХК-тай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" АГГ/Д/Н-69 тоот гэрээ байгуулсан. Гэрээний тусгай нөхцөлийн "ГЕН 5.6"-д Ажлын зургийг боловсруулж, НОБГ, НЭМГ-р баталгаажуулснаар 298,000,000 төгрөгийг 10 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Хуульд зааснаар ажлын зураг төслийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх шаардлагатай байсан тул манай компани 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22/А47 дугаартай Зургийн ажил гүйцэтгэх гэрээг "Ган Кад” ХХК-тай байгуулсан. Гэвч захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас буюу баруун үйлдвэрийн 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй, шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийн техникийн шийдэл нөхцөлийг бүрэн тодорхойлж, эцэслэн батлуулахыг “ТТ ХХК” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хариуцсан боловч хугацаа хэтрүүлсэн. Энэ талаар бид бүхэн удаа дараа албан бичгээр “ТТ ХХК” ХХК-д мэдэгдсэн.
Нэг. Алданги 149,000,000 төгрөгийн тухайд: Ажлын зургийг тохиролцсоны дагуу буюу “ТТ ХХК” ХХК-аас шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгсний дараа бид бүхэн тохиролцсон хугацаанд, чанарын өндөр түвшинд Ажлын зургийг боловсруулсан. АГГ/Д/Н-69-01 тоот гэрээнд зааснаар дээрх ажлын зургийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 108/168 дугаартай дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 10-13-02/022/380 дугаартай дүгнэлтээр тус тус баталгаажуулсан байдаг.
Ийнхүү “ТТ ХХК” ХХК нь гэрээнд зааснаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 298,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Дээрх гэрээг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр АГГ/Д/Н-69-01 дугаартай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээнд хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, нэмэлт, өөрчлөлт оруулан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байдаг. Улмаар ажлын зургийг боловсруулсны төлбөр болох 298,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн Голомт банкны 1105119960 тоот дансанд шилжүүлсэн боловч гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн алданги төлөгдөөгүй болно. Ажлын зурагт ногдох төлбөрийг “ТТ ХХК” ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн тул төлбөрийн үүргээ 150 хоног хэтрүүлсэн. Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцөлийн 10.21, Тусгай нөхцөлийн ГЕН 10.22"-т тус тус зааснаар захиалагч нь төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам Гүйцэтгэгчид алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Захиалагчийн эхний төлбөрийн үүрэгт буюу 298,000,000 төгрөгийн хоногт төлөх алдангийн хэмжээ нь 1,490,000 төгрөг байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үржүүлбэл 223,500,000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 149,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Хоёр. Гэрээ цуцалсны улмаас бусдад 160,588,886 төгрөг төлөх болсон хохирлын тухайд: Бид бүхэн АГГ/Д/Н-69 тоот гэрээгээр хүлээсэн ажлын зураг боловсруулахад хуульд зааснаар туслан гүйцэтгэгчээр буюу "Ган кад" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22/А47 тоот “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Зургийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1-т зааснаар гэрээт ажлын хөлс нь 298,000,000 төгрөг байхаар буюу “ТТ ХХК” ХХК-тай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" АГГ/Д/Н-69 тоот гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. “ТТ ХХК” ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн ажиллагаа болон ажлын даалгаварт оруулсан өөрчлөлтөөр 180х34 хэмжээг 194х34 хэмжээтэй болж 476 м2 талбайгаар нэмэгдсэн учраас "Ган кад" ХХК нь тухайн нэмэгдсэн хэмжээнд ногдох 23,177,773 төгрөгөөр “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлснийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22/А47-02 дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, нийт ажлын хөлс 321,177,773 төгрөг болсон. Гэвч “ТТ ХХК” ХХК нь дээр дурдсанчлан ажлын зургийн төлбөрийг төлөлгүй 150 хоног хэтэрсэн бөгөөд "Ган кад” ХХК нь биднээс 22/А47 тоот зургийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги нэхэмжилсэн. “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8.2-т "...Захиалагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд тухайн төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө" гэж заасан. Улмаар захиалагч “ТТ ХХК” ХХК-аас ажлын зургийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөөгүйн улмаас "Ган кад ХХК нь биднээс алданги төлөхийг шаардсаар байна.
Тодруулбал, Сүүлчийн байдлаар "Ган кад" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 23/89 дугаартай албан бичгээр 321,177,773 төгрөгийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцож, түүний 50 хувиар буюу 160,588,886 төгрөгийг биднээс нэхэмжлэх болсон. “ТТ ХХК” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр АГГ/Д/Н-69-01 дугаартай Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээ”-нд хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бидэнд гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн. Тухайлбал, “ТТ ХХК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Гэрээ цуцлах тухай" 01/348 дугаартай албан бичгээр "Бидний байгуулсан гэрээ нь “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх байсан бөгөөд тухайн ажил цаашид шаардлагагүй болсон тул ТУЗ-ийн 2023 оны 42 дугаар тогтоол, ГЕН-ийн 9.2 дахь заалт, Иргэний хуулийн 355.2 дахь заалтыг тус тус үндэслэн талуудын дунд байгуулсан АГГ/Д/Н-69 дугаартай гэрээг цуцлах болсон" гэж мэдэгдсэн. Гэвч "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9-д зааснаар "ГЕН-ийн 9.2-т заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Захиалагч гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлнө. 9.9.3. Гэрээг цуцалсантай холбоотойгоор Гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх шаардлагатай болсон аливаа төлбөр гэж зохицуулсан байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн ажлын зургийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас туслан гүйцэтгэгч "Ган кад” ХХК-д төлөхөөр болсон алданги 160,588,886 төгрөгийг хохиролд тооцон, АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9.3-т зааснаар төлүүлэхээр нэхэмжилж байна.
Гурав. Олох ёстой байсан ашиг орлого болох 534,854,698 төгрөгийн тухайд: "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9- д зааснаар "ГЕН-ийн 9.2-т заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Захиалагч гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлнө: 9.9.5. Гэрээг цуцалсантай шууд холбоотой бусад зардал, учирсан хохирол"-ыг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж зохицуулжээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-20-ийн 4.50 дахь Төсөвт ашгийн хэмжээг тодорхойлох хэсэгт "Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн хэмжээг шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлын нийлбэр дүнгийн 15 хувиар тооцож төсөвт тусгана гэж заасан. Тус заалтыг баримтлан нийт ажлын үнээс шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлуудын нийлбэр дүнгийн 15 хувь болох 534,854,698 төгрөгийн төсөвт ашиг нь “ТТ ХХК” ХХК АГГ/Д/Н-69 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бол манай компанид зайлшгүй орох орлого гэж үзэж байна. Тодруулбал, Тухайн барилгын ажилтай холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэргэшсэн төсөвчин Х.Болор-Од нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, “ТТ ХХК” ХХК-ийн "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн агуулахын барилга-ын ажлын төсвийг тооцож баталгаажуулсан бөгөөд тус төсвийг “ТТ ХХК” ХХК-аас хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тус төсвийн төсөвт өртгийн нэгдсэн товчооны 6-д Ашиг /15 хувь/ гээд 534,854,698 төгрөг байхаар төсөвлөгдсөн болно. Манай компани барилгын норм, дүрэм болон төсөв зохих дүрмийн дагуу нийт гүйцэтгэх ажлын үнийн дүнгээс ажлын зураг боловсруулах төсөвт өртгийг хасаж, үлдэх хэсгийн 15 хувиар ашиг, орлогоо тооцоолж, ажлын үнийг 4,950,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ажлын үнэ 4,950,000,000 төгрөгөөс ажлын зургийн төлбөр 298,000,000 төгрөгийг хасаж, холбогдох дүрэм, журамд зааснаар 15 хувиар ашиг, орлогоо тооцоолон төсвөө боловсруулж, захиалагч “ТТ ХХК” ХХК-аар батлуулсан байдаг.
Гэтэл захиалагч “ТТ ХХК” ХХК нь цаашид тухайн ажил шаардлагагүй болсон гэх үндэслэлээр гэрээг цуцалсан тул бидэнд төсөл цаашид үргэлжилсэн бол зайлшгүй орох ёстой байсан орлого нь 15 хувийн ашиг болох 534,854,698 төгрөгийг АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохиролд тооцон нэхэмжилж байна. Иймд “ТТ ХХК” ХХК-аас алдангид 149,000,000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160,588,886 төгрөг, олох ёстой байсан ашиг орлого болох 534,854,698 төгрөг, нийт 844,443,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...149,000,000 төгрөгийн алдангийн тухайд гэрээний ажлыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд заасны дагуу баталгаажуулсан. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг төлөх ёстой байхад 5 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 298,000,000 төгрөг төлсөн. Ерөнхий нөхцөлд алданги төлнө, тусгай нөхцөлд заасан алдангийн хувь хэмжээгээр шүү гэж заасан. Энд 0,5 гэсэн нэг л хувь хэмжээ байгаа. Хэрвээ огт гэрээгээр зохицуулаагүй гэж үзэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. 298,000,000 төгрөгийн алданги 149,000,000 төгрөг болж байгаа. Хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах, ойлгомжгүй байгаа бол хэрхэн тайлбарлах вэ гэдэгт Иргэний хуулийн 40, 198 дугаар зүйлд заасан байгаа. Тусгай нөхцөлд ганц л алдангийн хэмжээ байгаа нь 0,5 хувь. Гол асуудал нь Барилга хөгжлийн төвөөс магадалгаа хийлгээгүй учраас гэж татгалзаж байна. Дүгнэлтэд тусгагдаад байгаа зүйл бол тухайн ажлыг баригдаж дууссаны дараа яригдах зүйл. Гэтэл хэрвээ тухайн ажлын зургийг батлахгүй байсан юм бол яагаад төрийн эрх бүхий байгууллагууд тамгаа дараад баталгаажуулаад байгаа юм. 149,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. 160,588,886 төгрөгийг хохиролд тооцож байгаа. хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг сунгасан өдрөө гэрээний 9.2-т заасан үндэслэлээр хэдийд ч цуцлах үндэслэлтэй гээд цуцалсан. Гэрээний 9.3-т гэрээний 9.2-оор гэрээг цуцалсан бол дараах төлбөрийг хариуцагчид захиалагч нь төлнө гэж заасан. Түүнд туслан гүйцэтгэгчид төлөх болсон аливаа төлбөр гэж заасан. Нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар гэрээ байгуулах гэрээний үнийн дүнг тохиролцох эрх нь өөрөө нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа. Энэ бол нэхэмжлэгчид зайлшгүй учирсан хохирол. “ТТ ХХК” ХХК-ийн ерөнхий инженер н.Алтансүх хүлээж авсан, энэ гэрээнд төлөөлж оролцож байсан. 180м-ийг 194м-ээр өөрчилж нэмэгдүүлсэн нь анхнаасаа батлагдсан ажлын зургаараа байгаад байгаа. Ажлын зургийг ТТ ХХК-ийн ерөнхий инженер н.Алтансүх зөвшөөрсөн байна. Албан бичиг явуулсан. Хариуцагч энэ тухай татгалзлаа илэрхийлээгүй. Ажилтнуудыг цөөлсөн гэж байгаа нь Төрийн хяналтын тухай хуулийн ямар зүйл заалтаар цөөлсөн тухай тайлбарлаагүй. Төрийн хяналтын тухай хууль гэрээ байгуулахад хүчин төгөлдөр үйлчилж байсан. Яагаад гэнэт 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн хяналтын тухай хууль яриад байгаа нь ойлгомжгүй байна. Хэмнэлтийн хууль батлагдсантай холбоотойгоор гэрээг цуцлаагүй, гэрээний 9.2-т заасны дагуу хэдийд ч цуцлах эрхтэй гэж гэрээг цуцалсан. Өнөөдөр 5 сар гарч байна. Энэ ажил үргэлжилсэн бол олох ёстой байсан, 15 хувийн ашгаа олох ёстой байсан. Мөн магадалшгүй ажлын 2 хувь буюу 82,000,000 төгрөгийг орлогод авч үлдэх ёстой байсан. Манай ТУЗ энэ ажлыг хэрэггүй гэж байна, гэрээний 9.2-т заасны дагуу гэж гэрээг цуцлаад, гэрээний 9.3-т заасан үүргээ биелүүлээгүй. Ийм учраас гэрээний нэхэмжлэгчид олох ёстой байсан орлого хамаарч байна. 2024 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгасан тул алданги тооцохгүй гэж байна. Энэ нь барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг л сунгасан зүйл. 298,000,000 нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд "Таван толгой түлш” ХХК-аас алдангид 149,000,000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160,588,886 төгрөг, олох ёстой байсан ашиг орлого болох 534,854,698 төгрөг, нийт 844,443,584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү” гэжээ.
3.Хариуцагч ТТ ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Г.к ХХК” ХХК-аас 844,443,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх АГГ/Д/Н-69 дугаар гэрээ” байгуулан хамтран ажиллаж байсан боловч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдын тоог тодорхой хэмжээгээр бууруулах шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид дээрх гэрээгээр гүйцэтгэх барилга байгууламж шаардлагагүй болсон тул гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажилд таарсан мөнгөн шилжүүлгийг хийсэн тул нэхэмжлэлд дурдсан алдангийг үндэслэлгүй гэж үзэж байна.
2. “Г.к ХХК” ХХК нь барилгын зураг төсөл боловсруулахад туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан хийлгэсэн нь энэ туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд манай байгууллага хариуцлага хүлээх үндэслэл байхгүй тул манай байгууллагаас энэ төлбөрийг барагдуулах үндэслэлгүй болно.
3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид хамаарах заалт байх тул зөвшөөрөх үндэслэлгүй болно. Иймд тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас алданги 149.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 534.854.698 төгрөг, нийт 683.854.698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160.588.886 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.380.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас 3.577.223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Заяамандах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтбаатар, Г.Халиун нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "ТТ ХХК” ХХК-д холбогдуулан гэрээний алдангид 149,000,000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160,588,886 төгрөг, олох ёстой байсан ашиг орлого болох 534,854,698 төгрөг, нийт 844,443,584 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2024/00412 дугаартай шийдвэрээр гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160,588,886 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид төлөх ёстой аливаа төлбөрийг захиалагч "ТТ ХХК" ХХК хариуцахаар заасан. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн боловч гэрээний заалт болон Иргэний хуулийн Арвандолдугаар бүлэг "Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал"-ийн Нэгдүгээр дэд бүлэг /219-221-р зүйл/-т гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хохирол шаардах зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, Манай компани "Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160,588,886 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9.3 дахь заалт болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан. "ТТ ХХК” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүдэж "Г.к ХХК" ХХК-д хохирол учирсан болохыг тодруулан авч үзвэл:
а. "Глорикрови констракшн" ХХК болон "Таван толгой түлш” ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АГГ/Д/Н-69 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсанаар үүргийн харилцаа үүссэн. Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн талаар зохигч нар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс үүрэг үүссэн тухай дүгнэсэн.
б. "ТТ ХХК” ХХК нь АГГ/Д/Н-69 тоот гэрээний ГЕН 5.6-д зааснаар "Ажлын зургийг боловсруулж НОБГ, НЭМГ-аар баталгаажуулснаар 298,000,000 төгрөг"-ийг нэхэмжлэхийг үндэслэн 10 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Манай компанийн туслан гүйцэтгэгч, зураг төсөл боловсруулсан "Ган кад" ХХК-тай байгуулсан гэрээгээр ажлын зургийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 108/168 дугаартай дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 10-13-02/022/380 дугаартай дүгнэлтээр тус тус баталгаажуулж, хариуцагчид хүлээлгэн өгснөөр гэрээнд заасан эхний төлбөрийг авах нөхцөл бүрдсэн. Манай компанийн зүгээс удаа дараа гэрээний төлбөрийг шаардсан боловч "ТТ ХХК" ХХК нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн буюу 150 хоногоор хугацаа хэтрүүлсэн байдаг.
в. Дээрх үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан зургийн ажлыг гүйцэтгүүлсэн туслан гүйцэтгэгч "Ган кад" ХХК-д манай компани алданги төлөх үүрэг үүссэн буюу захиалагчийн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйн улмаас манай компанид хохирол учирсан. Манай компани Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн зургийн ажлыг гүйцэтгүүлэхээр "Ган кад" ХХК-тай 22/447 тоот "Зургийн ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан, ажлын даалгавар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний төлбөрийг 321,177,773 төгрөг байхаар харилцан тохиролцсон, гэрээний төлбөр хугацаандаа төлөөгүй учраас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 160,588,886 төгрөгийн алдангийг төлөх болсон тухай үйл баримтууд нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 5 дахь хэсэгт "160,588,886 төгрөгийг нэхэмжлэгч "Глори кровн констракшн" ХХК-аас "Ган кад” ХХК-д бүрэн төлсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр ийм хэмжээний үүрэг биелүүлэх болсон тухай нотлох баримт авагдаагүй" гэж шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн тодорхой зохицуулалтыг үндэслээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Талуудын хооронд байгуулагдсан АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9.3 дахь заалтыг үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт талуудын хооронд үүрэг үүссэн байх, үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн байх, үүрэг зөрчсөнд гэм буруутай байх урьдчилсан нөхцөл үүссэн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хохирлыг заавал шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нотлохыг шаардсан нь үндэслэлгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9.3 дахь заалтад тухайлан "гэрээг цуцалсантай холбоотойгоор Гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх шаардлагатай болсон аливаа төлбөр"-ийг хохиролд тооцон төлөхөөр анхнаасаа харилцан тохирсон.
Түүнчлэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т "гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх захиалагчийн үүрэг, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэг "Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ" гэж, мөн зүйлийн 352.5.1 "... энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх"-ээр шаардах эрхтэй байхаар зохицуулсан байтал хуулийн ерөнхий болон тусгай нөхцөлд заасан зохицуулалтуудыг үл харгалзан, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулсан АГГ/Д/Н-69 тоот гэрээний 9.9.3-т заасан "аливаа төлбөр" гэдэгт туслан гүйцэтгэгч "Ган кад" ХХК-д төлөх ёстой болсон алдангийн төлбөр 160,588,886 төгрөг хамаарна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2024/00412 дугаартай шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1 дэх заалтын "Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160,588,886 төгрөг гаргуулах тухай" хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч ТТ ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Глорикрови констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ТТ ХХК” ХХК-д холбогдох иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч “ТТ ХХК” ХХК-аас гэрээний алданги 149,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 534,854,698 төгрөг, “Ган кад” ХХК-д төлөх алданги 160,588,886 төгрөг нийтдээ 844,443,584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж маргасан байдаг. Шүүгч шийдвэр гаргахдаа “Ган кад” ХХК-д төлөх алданги 160,588,886 төгрөгийг хэрэгсэхгүй орхиж, үлдэх нэхэмжлэлийг хэвээр үлдээж шийдсэн байна. Шүүгч алданги гэж нэхэмжилсэн 149,000,000 төгрөгийг хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа дараах хэдэн гол нотлох баримтыг үнэлээгүй болно. Үүнд:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан шаардах эрхтэй гэж үзсэн ба энэ заалт нь зөвхөн алдангийн хэмжээ, нэршлийн тодорхойлолтыг заасан байдаг ба заавал алданги төлөх үндэслэлийг заагаагүй болно. Харин мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй" гэж заасныг баримтлаагүй байна. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 10.21-д алдангийн тухай заахдаа захиалагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлөх тухай заагаад тусгай нөхцөлд хувь хэмжээ тогтоож өгөөгүй байдаг. Гэрээний 1.2.4-д Ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөл хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тусгай нөхцөлийг баримтална гэж заасныг үнэлээгүй болно.
2. Шүүгч талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээг тайлбарлахдаа "...гэрээний нэмэлтээр тухайн гэрээний хэрэгжих ерөнхий хугацааг талууд зөвшилцсөн агуулгатай болохоос бус ажлын зураг боловсруулж, холбогдох байгууллагаар баталгаажуулсны дараа төлөх 298,000,000 төгрөгийн үүрэг хэвээр хадгалагдаж байсан тул түүний тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна" гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг няцаасан нь хуулийн ямар нэгэн үндэслэлгүй бөгөөд гэрээний дор дурдсан гол заалтуудыг үнэлж, агуулгыг нягтлаагүй болно. Энэ нь нэмэлт гэрээний 1.2-д "2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АГГ/Д/Н/-69 тоот гэрээнд заасан ГЕН, тусгай нөхцөлд тусгасан талуудын эрх үүрэг хүчин төгөлдөр, ажлын явцын тайлан, гэрээний үнэ ба төлбөрийн нөхцөл, баталгаат хугацаа,... мөн гэрээний тусгай нөхцөлд тодотгосон заалтууд хүчин төгөлдөр байгааг талууд хүлээн зөвшөөрч байгаа болно" гэж, гэрээний 1.3-д Гэрээний ажлын даалгавар, ажил гүйцэтгэлийн хуваарийг тус тус хамтран боловсруулж, шинэчилж, шинэчлэн хавсралтаар харилцан баталгаажуулав" гэж талуудын хүсэл зоригийг гэрээнд бүрэн тусгаж, барилгын зураг баталгаажуулах хугацааг сунган хамтран баталсан байдлыг үл хайхран гэрээний заалтыг буруу тайлбарласан байдаг.
3. Нэмэлт гэрээний 1.3-д зааснаар шинэчлэн баталгаажуулсан ажил гүйцэтгэх графикт тусгасан ажлын зураг баталгаажуулах хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж байгаа зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөлөө үзүүлэх баримтыг харгалзан үзээгүй байна.
4. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 10.22, тусгай нөхцөлд зөвхөн гүйцэтгэгчийн төлөх алдангийн хувь хэмжээг тодорхой заасан бөгөөд захиалагч ямар нэгэн алданги төлөх заалт тусгаагүйг харгалзан үзээгүй зэрэг хэрэгт авагдсан олон баримтыг анхааран үзэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг, 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг, 116 дугаар зүйлийн 116.3-д "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан нь зөвхөн нэг талыг барьсан, улсын хөрөнгө мөнгийг үнэгүйдүүлж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэстэй байна. Олох ёстой байсан ашиг гэж 534,854,698 төгрөгийг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан нь мөн холбогдох хуулийн зарим заалтыг буруу тайлбарласан тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг үл ялих шалтаг гэж үзсэн байдаг. “ТТ ХХК” ХХК нь энэхүү тогтоолыг гаргахдаа Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар зөвлөмжийг буюу Засгийн газрын зөвлөмжийг үндэслэн гаргасан байдаг. Нийслэлийн 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг, 1145 ажилтантай баруун үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэн түүний орчинд амьдардаг иргэдийн эрүүл мэндэд тоос тоосонцор, тортгийн хэмжээ ихсэж, амьдрах орчинд нөлөөлж буй үйлдвэрийг зогсоох шийдвэр гаргаж, 1145 ажилтныг цомтгож буйг үл ялих шалтаг гэж үзэж нэг талд шийдвэр гаргасан. Компанийн шууд удирдлагаас үл хамаарах, урьдчилан харах боломжгүй захирлын хараа хяналтаас гадуур буюу компанийн засаглалыг хэрэгжүүлэгч. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг чөлөөт цагт хэрэгжүүлж, төрийн төлөөлөл бүхий гишүүдээс бүрдэх ТУЗ-өөс эрхийнхээ хүрээнд үйлдвэрийг зогсоох тухай гаргасан шийдвэр нь ГЕН-ийн 1.1.11-т хамаарна. ГЕН-ийн 1.1.11-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан харах боломжгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болгох Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Гэрээнд талуудыг нарийн тодорхой зааснаас гадна Иргэний хуулийн 227-д гэрээнээс үүдэлтэй хариуцлага гэж тодорхой нэрлэн заасан байхад шүүх Иргэний хуулийн 227 дахь заалтыг хатуу ойлгохгүй, гэрээний аль ч тал байж болно гэж ерөнхийлж, шууд бусад хэрэглэж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийг тодорхой заасан байхад хуулийн заалтыг илтэд гуйвуулж үүрэг гүйцэтгүүлэгч аль нь ч байж болно гэж үзэж шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн агуулгыг үгүйсгэж, талуудын байрыг сольж, “ТТ ХХК” ХХК-ийг захиалагч биш гүйцэтгэгч болгож алдаатай шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 227 дугаар сарын 227.1-д үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээс гадна үүрэг гүйцэтгээгүйгээс түүнд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэйг хуульчлан тогтоосон.
Гэвч анхан шатны шүүх шийдвэрийн 9 дүгээр хуудаст "...дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний аль ч тал байж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгчээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардаж буй тал нь үүрэг гүйцэтгүүлэгч, харин нөгөө тал нь үүрэг гүйцэтгэгч байдаг тул зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгч нь захиалагч “ТТ ХХК” ХХК гэж хатуу ойлгохгүй."... иймээс Нэхэмжлэгч талд олох байсан орлого болгож 534,854,6987-ийг хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй" гэж үзсэн. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АГГ/Д/Н-69 дугаартай "ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх" гэрээнд хариуцагч “ТТ ХХК” ХХК-ийг Захиалагч, Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байх бөгөөд Гэрээний ерөнхий нөхцөлийн (ГЕН) 1.1.1-т захиалагчийг, 1.1.3-т Гүйцэтгэгчийг нэрлэн заасан. Түүнчлэн гэрээний тусгай нөхцөлд мөн захиалагч болон Гүйцэтгэгч талыг тодорхойлсон. Гүйцэтгэгч “Г.к ХХК” ХХК нь “Ган кад” ХХК-аар барилгын зургийг хагас дутуу хийлгэсэн, бүрэн баталгаажуулаагүй, Барилгын хөгжлийн төвөөс барилга эхлүүлэх зөвшөөрөл буюу магадалгаа хийлгээгүй бөгөөд үүнээс өөр ямар нэгэн ажил хийгээгүй, ямар ч зардал, хохирол гаргаагүй болно. Зургийн үнэ болох 298,000,000 төгрөгийг “Ган кад” ХХК-д бүрэн шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй ба хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэстэй байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2024/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан заалт нь ямар нэгэн байдлаар шүүхийн эцсийн шийдвэр гарч энэ хохирол нь тогтоогдсон байхыг шаардана гэсэн ойлголт биш. Хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Энэ маргааны агуулга нь гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т зааснаар нэг талын санаачилгаар цуцална гэх заалтаар цуцалсан байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т зааснаар цуцалж байгаа тохиолдолд туслан гүйцэтгэгчид төлөх болон бүхий л төлбөрийг захиалагч хариуцна гэсэн гэрээний заалттай. Энэ хэсгийг анхан шатны шүүх яаж үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний заалтыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн болон нэхэмжлэгчийн давж заалдах журмаар тус тус гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн захирал Б.Заяамандах нь гэрээний үүрэгт 844,443,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ТТ ХХК” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.
3. Алданги 149,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК болон “ТТ ХХК” ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АГГ/Д/Н-69 дугаартай “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба гэрээнд заасны дагуу барилгын зураг төсөл боловсруулж, барилга барих ажлыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, ТТ ХХК ХХК нь тохирсон хугацаанд төлбөр 4,950,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, мөн талууд уг гэрээнд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №АГГ/Д/Н-69-01 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулснаар өмнө байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АГГ/Д/Н/-69 дугаартай гэрээний ГЕН-ийн 4.1-т заасан хугацааг өөрчилж, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт нь хэрэгт зохигчийн гаргаж өгсөн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АГГ/Д/Н-69 дугаартай ТТ ХХК ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-н 16-34/, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АГГ/Д/Н-69-01 дугаартай “ТТ ХХК ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх-н 35-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АГГ/Д/Н-69 дугаартай “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-нд Гэрээний тусгай нөхцөл ГТН-ийн ГЕН 5.6-д заасны дагуу ажлын зураг боловсруулж НОБГ, НЭМГ-аар баталгаажуулснаар 298,000,000 төгрөгийг нэхэмжлэх болон гүйцэтгэлийг үндэслэн 10 хоногт багтаан төлөхөөр талууд тохиролцсон байна. /хх 33/
Нэхэмжлэгч тал нь хариуцагч “ТТ ХХК” ХХК-ийг ажлын зургийг боловсруулсны төлбөр болох 298,000,000 төгрөгийг нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн Голомт банкны 1105119960 тоот дансанд шилжүүлсэн тул төлбөрийн үүргээ 150 хоног хэтрүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 149.000.000 төгрөгийн алдангийг нэхэмжилжээ.
Хариуцагч “ТТ ХХК” ХХК нь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байх боловч ажлын зургийг боловсруулсан төлбөр болох 298,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан барилгын зураг төсөл боловсруулах гэрээнд заасан үүрэг дуусгавар болсон байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АГГ/Д/Н-69 дугаартай “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-ний ГЕН 5.6-д заасан хугацаанд хариуцагч “ТТ ХХК” ХХК нь нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК нь ажлын зургийг боловсруулсан төлбөр болох 298,000,000 төгрөгийн алданги 149,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
4. Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160,588,886 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК нь гэрээ цуцалсны улмаас “Ган кад” ХХК-д төлөх 160,588,886 төгрөгийг хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
“Г.к ХХК” ХХК нь “Ган кад” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22/А47 дугаартай “Зургийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсны дараа /хх-н 59-62/ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22/А47-01, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22/А47-02, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 22/А47-03 дугаартай “22/47 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт” гэрээнүүдийг тус тус байгуулжээ. /хх-н 65-67/
Уг гэрээний дагуу ажлын хөлсөнд 321,177,773 төгрөгийг захиалагч нь гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохиролцсон боловч захиалагч “Г.к ХХК” ХХК нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул “Ган кад” ХХК нь гүйцэтгээгүй үүргийн алдангид 160,588,886 төгрөгийг төлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан байна. /хх-н69/
2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АГГ/Д/Н-69 дугаартай “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-ний ГЕН-ийн 9.9.3-т “гэрээг цуцалсантай холбоотойгоор гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх шаардлагатай болсон аливаа төлбөр”-г ГЕН-ийн 9.9-т заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч гүйцэтгэгчид төлөхөөр тусгасан.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд 160,588,886 төгрөг нь гэрээ цуцалсантай холбоотойгоор гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгчид төлөх төлбөр биш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан “Г.к ХХК” ХХК-ийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас “Ган кад” ХХК-д төлөх ёстой мөнгөн төлбөр анз байна.
Иймд “Г.к ХХК” ХХК 160,588,886 төгрөгийг “Ган кад” ХХК-н өмнөөс нэхэмжлэх эрхгүй юм.
5. Олох ёстой байсан ашиг орлого болох 534,854,698 төгрөгийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК нь хохирлоо “ТТ ХХК” ХХК-аас шаардах эрхтэй.
“Г.к ХХК” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотолж анхан шатны шүүхэд мэргэшсэн төсөвчин Х.Болор-Одын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн агуулахын барилга”-ын ажлын төсвийг гаргаж өгсөн. /хх-н 81-105/
6. Хэргийн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоосон байна.
7. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 5.6-д зааснаар Ажлын зургийг боловсруулж, Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газраар баталгаажуулснаар 298,000,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 149,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Ажлын зураг боловсруулсны төлбөр 298,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Г.к ХХК” ХХК-ийн Голомт банкны 1105119960 тоот дансанд шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч зохигчдын тайлбараар дээрх мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ажлын зургийг Барилга хөгжлийн төвөөр баталгаажуулах ёстой байсан боловч уг шаардлагыг нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул алданги төлөх ёсгүй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 5.6-д заасны дагуу ажлын зураг боловсруулж, НОБГ, НЭМГ-р баталгаажуулснаар 298,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан хэмжээгээр нэхэмжлэгч Г.к ХХК ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс 298,000,000 төгрөгт ногдох алданги 149,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэн, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9. “Таван толгой түлш” ХХК нь “Г.к ХХК” ХХК-тай “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АГГ/Д/Н/-69 дугаартай талуудын хооронд байгуулагдсан гэрээ”-г цуцлах тухай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдэгдэж, гэрээнээс татгалзсан байна. Гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар “ТТ ХХК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс компанийн Баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, бүтэц оронд тоонд өөрчлөлт оруулж, 3000 ажилтнаас 1850 болгон цөөрүүлэн, хүний нөөцийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх шийдвэр гаргаж, тухайн барилга барих ажлыг цаашид хийж гүйцэтгэх шаардлагагүй болсон тухай дурджээ. /хх-н 47/
10. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэл байвал талууд гэрээний хугацаа дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.
“ТТ ХХК” ХХК-ийн үйл ажиллагаанд дээр дурдсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгүй нөхцөл байдал үүсэж, гэрээнээс татгалзсаныг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.
11. Хавтаст хэргийн 82-106 дугаар талд авагдсан Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Х.Болор-Одын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг “ТТ ХХК” ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн агуулахын барилга”-ын ажлын төсвийн “Төсөвт өртгийн нэгдсэн товчоо”-ны 6-д тусгагдсан Ашиг /10%/-534,854,698 төгрөгийг нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн олох ёстой байсан ашиг орлого гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх нь гэрээний талуудын чөлөөт байдал болдог. “ТТ ХХК” ХХК болон “Г.к ХХК” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга нь “ТТ ХХК” ХХК-ийн “Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх байсан. Гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч тал барилгын зураг төсөл боловсруулах ажил хийсэн. Харин барилга барих ажил эхлээгүй байхад гэрээ цуцлагджээ.
Үүнээс дүгнэхэд “Г.к ХХК” ХХК-д ямар нэгэн зардал гарсан, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн эсэх талаар нэхэмжлэгч тал нотлоогүй, энэ талаарх нотлох баримт шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүх 534,854,698 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
12. Нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК нь “Ган кад” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 22/А47 дугаартай “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлын хөлс 321,177,773 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас алдангид төлөх болсон 160,588,886 төгрөгийг хохиролд тооцон “ТТ ХХК” ХХК-аас аргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь “ТТ ХХК” ХХК, “Ган кад” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, “Г.к ХХК” ХХК нь “Ган кад” ХХК-ийн өмнө зургийн ажил гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй улмаас нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг "Г.к ХХК” ХХК-ийн хохирол гэж үзэх боломжгүй, “Ган кад” ХХК-ийг төлөөлж хохирол нэхэмжлэх эрх “Г.к ХХК” ХХК-д олгогдоогүй байна.
13. Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас алданги 149,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 695,443,584 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 902,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Г.к ХХК” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, “ТТ ХХК” ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
14. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул “Г.к ХХК” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “ТТ ХХК” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,577,223.49 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2024/00412 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас алданги 149.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 534.854.698 төгрөг, нийт 683.854.698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.к ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160.588.886 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас алданги 149,000,000 /нэг зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160,588,886 /нэг зуун жаран сая таван зуун наян найман мянга найман наян зургаа/ төгрөг, олох ёстой байсан орлого 534,854,698 /таван зуун гучин дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг, нийт 695,443,584 /зургаан зуун ерэн таван сая дөрвөн зуун дөчин гурван мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дугаар заалтын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.к ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.380.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТТ ХХК ХХК-иас 3.577.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.к ХХК ХХК-д олгосугай.” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.к ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,380,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТТ ХХК” ХХК-аас 902,950 /есөн зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “ТТ ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТТ ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,577,223.49 /гурван сая таван зуун далан долоон мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч “Г.к ХХК” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,895 /есөн зуун жаран мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ
г