Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 01174

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр                        Дугаар 142/ШШ2016/01174                                       Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-27-39 тоотод оршин суух Өөлд овгийн Содномпилын Оюунгэрэлийн /регистрийн дугаар ФМ67082020/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 03 дугаар гудамжны 04 тоотод оршин суух Чандмань Ламжав овгийн Бямбаагийн Оюунцэцэгт /регистрийн дугаар ФА63041009/ холбогдох 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Оюунгэрэл нь иргэн Б.Оюунцэцэгт 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 550 000 төгрөг, мөн 08 дугаар сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 30000 төгрөгний цамц худалдаж аваад өдий хүртэл өгөхгүй байгаа тул Оюунцэцэгээс 1 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь хариуцагч Б.Оюунцэцэгээс зээл 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 550 000 төгрөг, мөн 08 дугаар сарын 16-ны өдөр 450 000 төгрөг, мөн 30 000 төгрөгний үнэтэй цамц худалдаж аваад өдий хүртэл өгөхгүй байгаа тул Оюунцэцэгээс 1 000 000 төгрөг гаргуулна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч Б.Оюунцэцэгт 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Оюунцэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Оюунгэрэлээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунцэцэгээс 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оюунцэцэгээс 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунгэрэлд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунцэцэгээс 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА