| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01181/И |
| Дугаар | 01170 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01170
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 142/ШШ2016/01170 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 23 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Рэнцэнжамцын Хоролгаравын нэхэмжлэлтэй Г.Батбилэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Хоролгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Хоролгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэн Батбилэгтэй гэрээ хийж мөнгө зээлдүүлсэн боловч одоо авч чадахгүй шүүхэд нэхэмлэл гаргасан юм. Гэвч хаяган дээрээ байхгүй, хаяг тодорхойгүй гэж буцаагдсан юм. Эрдэнэ баг 24-03 тоот хаяг УБҮ-н “Энерги” цех цэвэрлэх байгууламжид операторчин утас: 94354030, 95342288, 94352888 нөхөр. Машин 76-50 ОРХ. Булган бугат 2-р баг (нөхөр) Хан жаргалант. Мишкагийн Нарансүх.Одоогоор жирэмсний амралттай, Булган аймагт байгаа сурагтай. 94354530 Даваажав (ээж нь). Иймд эрэн сурвалжлуулж олж туслана уу” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Хоролгарав нь Г.Батбилэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.
Г.Батбилэг нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1 200 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулан нэхэмжлэгч Р.Хоролгараваас нийт 5 800 000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул Р.Хоролгаравын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Г.Батбилэгийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Г.Батбилэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Р.Хоролгараваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Г.Батбилэгийг /регистрийн дугаар ФМ84071102/ эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Г.Батбилэгийг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Хоролгараваас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА