| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0881/Э |
| Дугаар | 873 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.Баярмаа
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д, М.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01166 1064 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.Б, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Д, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 228а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай хуучин эцсийн дугуй засварын хажууд иргэн Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай хуучин эцсийн дугуй засварын хажууд иргэн М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Мөнхтөгсийн гэрт очиж тэндээ архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой 22 цагийн үед харих гээд Мөнхтөгсийн гэрээс гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Упиастайн хуучин эцэст байдаг дугуй засварын хажууд зогсож байхад 25 орчим насны эрэгтэй одоо бол хохирогч М.Б гарч ирээд /яах уу/ гэж санаа алдахаар нь би дүү юу болсон гэж асуусан чинь М.Б ах ганц юм уучих гэсэн юм би сая найз охиноосоо салчихлаа гэхээр нь би авч явж байсан 0,5 шилтэй сархад архи гаргаж бид хоёр гурван саарал байрны хажууд гадаа хувааж ууж байгаад би тасарчихсан нэг сэрэхэд М.Баасанхүү миний дээр гарчихсан цохиж байгаа болон мөн Б намайг гудамжинд хөөж байсанг санаж байна..., Би өмнө бол харж байгаагүй харин хэрэг гардаг өдөр найз охиноос салсан сэтгэл санаа тавгүй байна гэхээр нь танилцаад би өөрөө авч явсан нэг шил архи хувааж уусан..., Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..., Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй одоо бол М.Баасанхүү Хөвсгөл аймагт байгаа гэсэн хотод болохоор ах эгч нар нь байгаа..." гэх мэдүүлэг /хх 11-12/,
Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр "Улиастайн хуучин" эцсийн хажууд 30 гаран насны залуутай танилцсан тэгээд тэр залуу намайг "нэг шил архи аваад өгчих" гэхээр нь өөрт байсан мөнгөөр 0.5 грамм архи аваад бид хоёр хамт уусан тэр үед тэр залуу надад өөрийн нэрийг Д гэж танилцуулсан, тэгээд бид хоёр авсан архиа ууж дуусгасан чинь Д гэх залуу намайг дахиж нэг шил архи авч өг" гэхээр нь би "Чадахгүй" гэж хэлсэн чинь над руу согтуу агсраад дайраад байсан түүнээс болж бид хоёр маргалдаж барилцаж авахад Д гэх залуу миний зүүн шанаа хэсэгт гараараа гурваас, дөрвөн удаа цохиж бид хоёр харилцан зодолдож хоёр биедээ хөнгөн гэмтэл учруулсан..., Би хэрэг гардаг өдөр гудамжинд танилцаад тэгээд нэг шил архи хувааж уусан. Өмнө нь харж байгаагүй сайн танихгүй. Харин дараа нь цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөхөд бүтэн нэрийн Д гэдгийн мэдсэн.., Бид хоёрын хажууд хүн байгаагүй Дашсүрэн бид хоёр л байсан..., Надад иргэн Д.Да-ээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй бид хоёр тухайн үед согтуу байсан болохоор хоорондоо маргалдаж зодолдсон болохоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй..., Надад ямар нэгэн гомдол санал байхгүй мөн одоо миний бие зүгээр байгаа..." гэх мэдүүлэг /хх 15-16/,
Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ ялыг хүлээн зөвшөөрч байна..., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо улиастайн хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байхад танихгүй 30 гаран насны залуу ирээд хоёулаа нэг шил архи аваад хуваагаач уучих уу? Гэхээр нь би надад байсан мөнгөөр архи авах гэхэд 02 дугаар сарын 01-ний өдөр гээд архи зарахгүй байхаар нь би нөгөө залуутай 10 байрны хажууд байдаг дэлгүүр ороод би 0,5 шилтэй Сархад, архи, мөн ундаа тамхи аваад бид буцад улиастайн хуучин эцсийн автобусны зогсоолын ард байсан нэг давхар байрны гадаа хувааж уугаад хоорондоо танилцсан тэгэхэд тэр залуу өөрийн нэрийг Д гэж хэлсэн тэгээд бид хоёр авсан архи хувааж ууж дуусгасан чинь намайг дахиж нэг шил архи ав гэхээр нь би авахгүй би одоо харьж унтлаа гэсэн чинь намайг явуулахгүй байхаар нь би уурандаа баруун талын нүд хэсэгт нь зүүн гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгтэл нөгөө Д гэх залуу намайг бас миний нүүр хэсэгт бас цохисон бид хоёр бол харилцсан зодолдсон миний нүүр хэсэгт бас цохисон бид хоёр бол харилцсан зодолдсон. Тэгээд бид хоёр хоорондоо салаад би улиастайд байдаг таньдаг ах Батзоригийн гэрт очиж хоносон харин маргааш өглөө нь намайг хашааны гадаа хүн намайг дуудаж байна гэхээр гарж очиход өчигдөр орой надтай архи хамт ууж байсан Д байсан тэгэхээр нь би уулзахад намайг бас намайг цохиж авчхаад яваад өгсөн..., Би 2019 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр БЗД-н 23 дугаар хорооны нутаг дэвсгэр улиастайн хуучин эцэс орчим хохирогч Д.Д-тэй хамт архи ууж байгаад дахиж намайг архи ав гэхэд би авахгүй гээд хоорондоо зодолдож би Д.Д-ийн биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/;
Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсьан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Мөнхтөгсийн гэрт очиж тэндээ архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой 22 цагийн үед харих гээд Мөнхтөгсийн гэрээс гараад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэст байдаг дугуй засварын хажууд зогсож байхад 25 орчим насны эрэгтэй одоо бол хохирогч М.Б гарч ирээд /яах уу/ гэж санаа алдахаар нь би дүү болсон гэж асуусан чинь М.Б ах ганц юм уучих гэсэн юм гэхээр бид хоёр танилцаад нэг шил архи аваад гурван саарал байрны хажууд гадаа хувааж ууж байгаад би тасарчихсан нэг сэрэхэд бид хоёр хоорондоо зодолдсон тухайн үед юунаас болж маргалдан зодолдсоныг санахгүй байна..., Би өмнө бол харж байгаагүй харин хэрэг гардаг өдөр Улиастайн хуучин эцэст танилцаад хамт архи ууж хоорондоо маргалдаж харилцан зодолдсон..., Би хохирогч М.Б-ийн биед гарсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан надад дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй..., Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна тухайн хэрэг гардаг өдөр хохирогчийн хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харилцан зодолдож хоёр биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үнэн..., Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх 55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2032 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2012 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай хуучин эцсийн дугуй засварын хажууд иргэн Д.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Д-ийн: "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...0,5 шилтэй сархад архи гаргаж бид хоёр гурван саарал байрны хажууд гадаа хувааж ууж байгаад би тасарчихсан нэг сэрэхэд М.Б миний дээр гарчихсан цохиж байгаа болон мөн Баасанхүү намайг гудамжинд хөөж байсанг санаж байна..." гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай хуучин эцсийн дугуй засварын хажууд иргэн М.Баасанхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
Хохирогч М.Б-ийн: "...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ... Дашка гэх залуу намайг дахиж нэг шил архи авч өг" гэхээр нь би "Чадахгүй" гэж хэлсэн чинь над руу согтуу агсраад дайраад байсан түүнээс болж бид хоёр маргалдаж барилцаж авахад Д гэх залуу миний зүүн шанаа хэсэгт гараараа гурваас, дөрвөн удаа цохиж бид хоёр харилцан зодолдож хоёр биедээ хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Б, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Б, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б, Д.Д нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч М.Б, Д.Д нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б, Д.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
- Д.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Б, Д.Д нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Баасанхүү, Д.Дашсүрэн нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР