| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0900/Э |
| Дугаар | 901 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Ц.Ц
шүүгдэгч Л.Б, түүний орчуулагч Ц.Сэлэнгэ
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ц, Л.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02770 1253 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Ц, 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Хөвсгөл аймгийн Улаан уул сум Төгөл 5-р багт оршин суух, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /
Шүүгдэгч Бүгд найрамдах Перу улсын иргэн Л.Б, 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүгд найрамдах Перу улсад төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Нехатроникч мэргэжилтэй, Као кар ХХК-д механикч ажилтай, Баянзүрх дүүргийн 5-р хороо Ромео жулетта хотхоны 466 байрны 120 тоотод аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар гудамж 135 тоот байшинд Л.Б, Ц.Ц нар таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 сарын 27-ны өдөр ... Б-д хандан "би хэзээ чамаас мөнгө авч байсан юм бэ" гэж хэлээд хэрэлдэж маргалдаж байхад Бенжамин миний цээжин тус газар гараараа түрхсэн чинь би хойшоо болохдоо өмсөж байсан фудволкноос нь зуураад энгэрийг нь урсан чинь Б гартаа таарсан хатуу зүйлийг над руу шидэж миний цээжинд оносон /юу шидсэнийг санахгүй байна/ тэгэхээр нь би ширээн дээр байсан цаасны хутгаар эаруун гарын шуун дээр нь 2 удаа зүссэн чинь Б газар байсан архины иштэй төстэй төмрөөр миний зүүн гарын бугалган хэсэгт 2 удаа цохьсон. Энэ үед биднийг зодолдож байхад Хекторын эхнэрийн ажил нь тарж байгаа гэртээ харихгүй бол болохгүй гээд гараад явсан байсан. Хектор энэ үйл явдалыг хараагүй. Бид хоёр тэгэж хэрэлдэж маргалдан зодолдож байгаад хамт тасраад унтасан байсан. Бид маргааш нь эвлэрээд 2019.04.29-ны өдрийг хүртэл хамт хоноод би гэртээ харихаар явсан..." гэх мэдүүлэг /хх 17-21/,
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө Насаа гэж танилцуулсан эмэгтэй согтуу ороод ирсэн. Согтуу орж ирэхээр нь би яаж орж ирсэн талаар асуухад хашааны хаалга өшиглөж орж ирсэн гэж хэлсэн. ...Насааг гар гэж хэлээд ажлын байрнаасаа хөөсөн. Би Насаа ажлын байрнаас гар гэж хэлээд түлхэж байхад Насаа хажуу талын ширээн дээрээс цаасны хутганы запаас авсан юм шиг байна лээ. Би хэзээ яаж хэрхэн авсаныг хараагүй. Харин намайг Насаа түлхэж байхад Насаа гэнэт миний баруун гар гарны шууны ар талыг зүүсэн. Миний гарнаас цус гарахад би Насаагийн гарт байгаа зүйлийг харсан. Тэр цаасны хутганы запас байсан. Би Насаад хандаж наадахаа хая гэж хэлэхэд Насаа гэнэт цаашаагаа хүний нэр хэлээд дуудсан..." гэх мэдүүлэг /хх 8-9/,
Яллагдагч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би хүлээн зөвшөөрч байна. Бид 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үерхэж байсан. Одоо ямар нэгэн харилцаагүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 6-135 тоотод байрлах Бүгд Найрамдах Перу улсын иргэн Л.Б намайг ажил дээрээ дуудахаар нь би очиж болох юм уу гэж асуутал чи хүсвэл болно гэхээр нь ажил дээр нь уулзахаар очсон... гэж асуутал хэрүүл маргаан болж Б миний цээжин тус газар гараараа түлхсэн чинь хойшоо болохдоо өмсөж байсан футболкноос нь зуураад энгэрийг нь урсан. Б гартаа байсан хатуу зүйлийг над руу шидэж миний цээжинд оносон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан алхны иштэй төстэй цул төмрөөр миний зүүн гарын бугалган хэсэгт 2 удаа цохьсон. Б учиргүй уурлаад байхаар нь зурагнууд дээр байсан хүүхнүүдээ тайлбарлачих гэж хэлсэн чинь Б уурлаад байхаар нь би хэрүүл хийгээд намайг гэрээсээ гаргах гээд түлхсэн нь 2019.04.27-ны өдөр бэртсэн гэмтэл нь хөндөгдөөд цус гарсан. Б миний цээжин тус газар алхны иштэй төстэй төмрөөр 2 удаа цохьсон. Би Л.Б-ий баруун гарын шууны хэсэгт цаасны хутгаар 2 удаа зүссэн. Биднийг маргалдаж зодолдож байх үед харсан гэрч байхгүй Хектор биднийг маргалдаж эхлэхээс өмнө гэртээ харьлаа гээд явсан байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 62-65/;
Яллагдагч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Энэ бол миний гэр чи битгий ир, яагаад ирээд байгаа юм бэ гээд одоо манай гэрээс гар гэж хэлээд түлхээд гаргах гэсэн чинь Ц гарахгүй эсэргүүцээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь Ц цагдаагаа дууд, дууд цагдаа чи бид хоёрын хэнийх нь нь үгэнд итгэх бол гээд гарах үед шүргэлцсэн тэгэхээр нь би хүн дуудаж байгаа болов уу гэж их айгаад Ц-ийг түлхэж байгаад гараа буулгасан чинь шуу дагаад хүйтэн мэдрэгдээд байхаар нь харсан чинь миний гарны шууг 2 удаа зүссэн байсан. Ц-ийн учирсан дагзны хуйханд учир гэмтлийг Ц манай хашааг давж байгаад хашааны дээр байсан торонд хүрж учруулсан байх бусад гэмтлүүдийг би мэдэхгүй байна. Манай ажлын байранд ширээн дээр маш олон цаасны хутганы ирнүүд байнгай байдаг учраас тэндээс аль нэгийг нь аваад зүссэн, миний гарын зүссэн ир одоо би тухайн үед нь хаясан хаана байгааг мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний нэг найз эмэгтэй биднийг танилцуулсан юм тэр өдрөөс хойш бид бэлгийн харилцаанд ордог байсан хамтран амьдрагч болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаа байхгүй зүгээр найзууд гэж хэлж болно. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна... би тийм зүйл хийгээгүй тэгвэл тэрийг чинь харъя гэж хэлсэн чинь худлаа тоглосон юмаа гэж хэлээд гэрээс гаргах гэж байсан чинь Ц миний гарны шархыг хөндөөд цус гаргасан. ..." гэх мэдүүлэг /хх 71-75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5506 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5579 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар гудамж 135 тоот байшинд Л.Б, Ц.Ц нар таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биедээ халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Л.Бенжамин, Ц.Цэгмэд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Б, Ц.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн, прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
- Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Л.Б, Ц.Ц нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Б, Ц.Ц нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Б, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР