Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 453

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Н.******* нь 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан билээ.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тухайн үед ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсныг маань мэдэх М.Олвой, Н. нарыг гэрчээр асууж дээр хугацааны ******* сумын ******* нэгдэл, Мөнх-оргил ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүх хуралдаанд хүсэлтээ тайлбарлахдаа: Би 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан. Иймд эдгээр онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.******* нь 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1370 дугаартай лавлагаа,

1983 оноос 1989 оныг дуустал ******* сумын ******* бригадын 70 дугаар данснаас ******* овогтой *******ийн хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэсэн баримт,

1977 оноос 1980 он, 1990 оноос 1993 оны 70 дугаар дансны хуулбарууд,

Хүсэлт гаргагч Н.*******тэй хамт ажиллаж байсан гэх РД:ПЙ40030770, Ишээгийн Олзвойн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ******* багийн иргэн ******* овогтой ******* 1973 онд 8-р ангиас Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр гарч ******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ирээд өнөөг хүртэл малчнаар ажиллаж ирснийг энэ бригад, багт хамт ажиллаж байсан миний бие сайн мэдэж байна гэх,

мөн хамт ажиллаж байсан РД:*******, *******ын гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ******* сумын ******* нэгдэлд 1973 онд Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр гарч малчин болсон. 1973 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа нь үнэн болно гэсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Н.*******ийг 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД:*******, ******* овогт *******ын *******ийг 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд, 1991-1993 он дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА