Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 433

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

           Нэхэмжлэгч:  ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, 10 дугаар баг, ******* ******* тоотод  оршин суух, ПЯ:******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч  ******* ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэглэгч Э.******* нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр 1192593 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Э.******* нь сүүлийн 6 сарын хугацааны /2015.08.17-2016.01.17/ төлбөр болох 120,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хэрэглэгч Э.*******ас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу 303 хоногийн алданги 60,000 төгрөг нийт 180,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан  боловч нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч ******* ХХК нь Э.*******ас 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ