Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 113

 

       Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1963 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, ам бүл 3, /нөхөр хүүхдийн хамт/ Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дөшнийхөн овогт Жумбын Оюун-Эрдэнийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, хүсэлт гаргагч  Ж.Оюун-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Ж.Оюун-Эрдэнэ нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.

           Хүсэлт гаргагч Ж.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1963 онд төрсөн.  1979 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийг төгсөөд хөдөө илгээлтээр гарч, 1979 оны 06 сараас 1979 оны 12 сарыг дуустал аав, ээжийнхээ хамт мал малласан. 1980 оны 01 дүгээр сараас эхлэн Мөст сумын “Туяа” нэгдлийн барилгын бригадад туслах ажилчин болсон. Аймгийн архивт манай сумын барилгын бригадтай холбоотой баримт бичиг шилжиж ирээгүй гээд байдаг. Иймд миний 1979 оны 06 сараас 1979 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан 6 сар, 10 хоног, барилгын бригадад 1980 оны 01 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 15 хүртэл ажилласан 10 жил, 5 сар, 11 хоног бүгд 10 жил 11 сар 21 хоногийн ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Гэрч: Балжин овогт Уламбаярын Баастын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 1979 онд 8-р ангиа төгсөөд түүнээс хойш 1990 он хүртэл Ж.Оюун-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан. Би барилгын бригадад туслах ажилтан хийж байсан. Барилгын бригад нь 30-40 ажилтантай байсан гэх мэдүүлэг,

Гэрч:Таваг овогт Аюушийн Сувдаагийн  шүүх хуралдаанд мэдүүлсэн:1979 онд Ж.Оюун-Эрдэнэтэй хамт 8-р ангиа төгсөөд 1980 оноос 1990 он хүртэл нэгдлийн туслах бригадад ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. Барилгын бригадын дарга О.Хуягаа, Х.Бондоо гэж байсан. Нийт 20 иод ажилтантай сард 70 төгрөгийн цалин авдаг  байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  байна. Учир нь:     

            Хүсэлт гаргагч Дөшнийхөн овогт Жумбын Оюун-Эрдэнэ нь 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн барилгын бригадад нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:

 Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн.... 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  70 тоот архивын лавлагаа,

1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.1 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ  нь

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дөшнийхөн овогт Жумбын Оюун-Эрдэнийг 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын “Туяа” нэгдлийн барилгын бригадад норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ж.Оюун-Эрдэний  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.    

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.