Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 432

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимдхаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар баг, *******ын 30- 23  тоотод оршин суух   овогт гийн *******гийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Ховд аймгийн  Жаргалант сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******од  холбогдох  153/2016/*******/ и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч: Н.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэ-Оюун

Хариуцагч: Д.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг

Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                   

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******оос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг   хүсжээ.     

           Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******той миний бие Н.******* нь 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийж гэрлэлтээ 20******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлуулсан. 20******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.*******ийг төрүүлсэн. Д.******* нь 2011 оны 10 дугаар сараас эхлэн архи ууж, агсам тавьж эхэлсэн, охиныг төрсний дараагаас цээж рүү цохиж, элдэв янзаар доромжилж эхэлсэн. Үүнээс хойш миний толгой нүдрүү цохидог бүр сүүлдээ сохор болох юм байна гэж айдаг болсон. Бүр сүүлдээ янз бүрийн хүнтэй нийлж, “... чи хэзээ явах гэж байна...” гэж эмэгтэй хүнээряриулж байсан. Намайг янз бүрийн хүнтэй хий хардаж, элдэв бусын зан гаргаж, ажил дээр ирж зодож цохиод болохгүй болохоор нь орцонд хонох, айлд хонох зэргээр байдаг. Миний ээжийг элдэв янзаар хэлдэг. Д.******* нь гэртээ янз бүрийн хүн авч ирж архидах, ганцаараа архи уудаг, архины эмчилгээнд хоёр удаа явуулсан бөгөөд дахин архи уусан. Архи уусан үедээ хүмүүсийн хажууд хувцасаа тайлах, ойр хавийн оршин суугчдыг ч амар тайван байлгадаггүй. Охиноо харуулаад үлдээхээр өөрөө архи уугаад согтчихсон, согтуу хүмүүсийн хажууд үлдээчихсэн, өөрөө тасраад уначихсан байдгаас хүүхэд хүртэл хүмүүжлийн болон бие махбодь, сэтгэл зүйн дарамтанд байдаг. Иймээс охиноо өөрийн асрамжинд авч Д.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай, охиноо асрамжиндаа авч байгаа тул гэрлэхэд зориулан авсан байрыг хүүхэд амьдрахад зориулан авна. Хүн шиг амьдрах юмсан гэж бодоод би цалингийн зээлээрээ  машин авсан боловч Д.******* архидаад эвдсэн. Д.******* нь байнга архи ууж элдэвээр хэлж, зодож дарамталдаг, охины эрүүл мэнд хүмүүжилд сөрөг нөлөөтэй байдаг тул цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Ийм байдлаар Д.*******той цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулах, охин Б.*******ийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Ховд Жаргалант *******-р баг ******* 30 дугаар байр 23 тоотод байх орон сууцыг охины амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд авах шаардлагатай байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч  дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага дээр хариуцагч Д.*******той харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулья гэв.

Хариуцагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.*******тай хуримаа хийж 20******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод түүнээс хойш маш их сайхан амьдарч байсан. Бидний дунд гэр бүлийн маргаан байдаг боловч гэрлэлтээ цуцлуулах хэмжээнд хүртлээ даамжирсан гэж бодохгүй байна.  Би архи уудаг ч байнга зодож нүддэг  асуудал байхгүй. Бид хоёр нэг л удаа зодолдсон. Би эхнэрээ охиноо аваад хүрээд ир, хамтдаа амьдарцгаая гэж гуйдаг боловч сүүлдээ охинтой ч утсаар яриулахгүй, уулзуулахгүй болохоор нь би гуйж үзсэн, загнаж үзсэн, би гэр бүлийнхээ амьдрал болон охиныхоо ирээдүйг бодоод хоёулаа ойлголцоод сайхан амьдръя гэж зөндөө гуйсан. Н.******* нь надад ямарч шийд хэлээгүй. Би охиноо эцэггүй, хүний тогоо харуулж амьдруулах ямарч сонирхолгүй байна. Би архи байнга ууж, эхнэр хүүхэддээ хайр халамжгүй байсан бол энэ буруугаа ойлгож цаашид сайхан амьдарна гэж бодож байна. Мөн хөрөнгийн хэсгийг гаргуулна гэсэн шаардлагад тэр байрыг миний аав ээж хоёр банкны зээлээр авч  өгсөн. Зээлийг аав ээж хоёр төлдөг бид төлдөггүй. Н.******* өөрийн нэр дээр лизингээр орон сууц авсан. Бидэнд амьдрахад болж бүтэхгүй зүйл нэг ч байхгүй. Н.******* яагаад надтай нэг ч үг ярихгүй өөрийнхөөрөө зүтгээд байгааг ойлгохгүй байна.  Би амьдарлаа, охиноо бодоод салах ямар ч бодолгүй байгаа тул бидний амьдралыг харгалзан үзэж бидэнд хамтдаа амьдрах боломж олгож өгнө үү. Би алдаагаа засаж, эхнэр охиноо зовоохгүй сайхан амьдарна гэж бодож байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.  гэрлэлтээ цуцлуулах, охин Б.*******ийг эх Н.*******гийн асрамжинд үлдээх, охин Б.*******ийг 6-9 сарууд, 9-6 саруудад амралтын өдрүүдээр миний бие нь өөр дээрээ байлгаж охиноо асарч, хамт байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд Н.*******тай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.Нэхэмжлэлийн бусад  шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******оос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Н.*******  хариуцагч Д.******* нар нь 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь 20******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  олгосон 0*******4744 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.

Охин Б.******* 20******* оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн болох нь  зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт , Ховд аймгийн Жаргалант сумын *******  багийн Засаг даргын тодорхойлолт, 0*******4744 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Д.*******  нар нь шүүхээс өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд хэн аль нь эвлэрэх санал санаачилга гаргаагүй,   хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас  зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй  гэж үзлээ.

Хүүхдийн нас биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 20******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.*******ийг эх Н.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.2-т зааснаар  20******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.*******ийг    тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.        

Нэхэмжлэгч хариуцагч нар дундын хамтран өмчлөх  эд хөрөнгүүд дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрлээ. Үүнд: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Н.*******, охин Б.******* нарт таван ханатай дан бүрээстэй шалгүй гэр, машины үнэ 2 000 000 төгрөг, охин Б.*******т жил бүр 600 доллароор тооцож, 14 жилийн хугацаанд 8400 долларын хадгаламж хийж, аав Д.*******, ээж Н.******* нар хамтран эзэмшигч байна, жил бүрийн ******* дугаар сарын 30 гэхэд дансанд байршуулана, хадгаламжийг охин Б.*******ийг 18 нас хүртэл хугацаатай хийгдэх ба хадгаламжид байршуулсан долларыг Б.******* нь захиран зарцуулна, хуульд заасан үндэслэлүүдээр эцэг Д.******* охин Б.*******т тэтгэлэг төлнө, охин Б.*******ийг асран хамгаалах , харгалзан дэмжих, өсгөж хүмүүжүүлэх үүрэг эцэг эхийн аль алинд нь тэгш байх ба , хүүхдийг амралтын өдрүүдэд эцэг Д.******* асрамжиндаа байлгах, жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд эцэг Д.*******ын асрамжинд байлгахаар харилцан тохиролцов.Эдгээр нөхцөлүүд дээр  талууд эвлэрсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Н.******* хариуцагч Д.******* нарын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “ Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.******* нь охин Б.*******ийг эх Н.*******гийн асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч,  халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь  зүйтэй. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “ хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй “ гэж заасны дагуу хариуцагч Д.******* нь охин Б.*******тэй 6-9 саруудад, 9-6 саруудад амралтын өдрүүдээр өөр дээрээ авах, охин Б.*******тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Н.*******гийн  зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т  зааснаар овогт гийн *******, ******* овогт *******ийн *******  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 20******* оны 01 сарын 01-ний өдөр төрсөн охин Б.*******ийг эх Н.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  20******* оны 01 сарын 01-ний өдөр төрсөн охин Б.*******ийг 11  нас хүртэл тухайн бүс нутагт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******оор  тэжээн тэтгүүлсүгэй.       

   4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч охин Д.*******ийг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Д.*******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эхН.*******  нарт тус тус даалгасугай.

   5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр  эвлэрч Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Н.*******, охин Б.******* нарт таван ханатай дан бүрээстэй шалгүй гэр, машины үнэ 2 000 000 төгрөг, охин Б.*******т жил бүр 600 доллароор тооцож, 14 жилийн хугацаанд 8400 долларын хадгаламж хийж, аав Д.*******, ээж Н.******* нар хамтран эзэмшигч байна, жил бүрийн ******* дугаар сарын 30 гэхэд дансанд байршуулана, хадгаламжийг охин Б.*******ийг 18 нас хүртэл хугацаатай хийгдэх ба хадгаламжид байршуулсан долларыг Б.******* нь захиран зарцуулна, хуульд заасан үндэслэлүүдээр эцэг Д.******* охин Б.*******т тэтгэлэг төлнө, охин Б.*******ийг асран хамгаалах , харгалзан  дэмжих, өсгөж хүмүүжүүлэх үүрэг эцэг эхийн аль алинд нь тэгш байх ба , хүүхдийг амралтын өдрүүдэд эцэг Д.******* асрамжиндаа байлгах, жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд эцэг Д.*******ын асрамжинд байлгахаар харилцан тохиролцож  эвлэрснийг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидаддаалгасугай.

            7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч  Д.*******оос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

рлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ