Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 432

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимдхаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагаравын 30- 23  тоотод оршин суух  Найдан овогт Нарнаагийн Буянзаяагийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Ховд аймгийн  Жаргалант сумын 12 дугаар баг, Цамбагаравын 30-23 тоотод оршин суух Асгат овогт Дашдоржийн Бат-Оршиход  холбогдох  153/2016/00071/ и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч: Н.Буянзаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэ-Оюун

Хариуцагч: Д.Бат-Орших

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг

Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                   

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Н.Буянзаяа нь хариуцагч Д.Бат-Оршихоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг   хүсжээ.     

           Нэхэмжлэгч Н.Буянзаяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Оршихтой миний бие Н.Буянзаяа нь 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийж гэрлэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлуулсан. 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Шинэцэцэгийг төрүүлсэн. Д.Бат-Орших нь 2011 оны 10 дугаар сараас эхлэн архи ууж, агсам тавьж эхэлсэн, охиныг төрсний дараагаас цээж рүү цохиж, элдэв янзаар доромжилж эхэлсэн. Үүнээс хойш миний толгой нүдрүү цохидог бүр сүүлдээ сохор болох юм байна гэж айдаг болсон. Бүр сүүлдээ янз бүрийн хүнтэй нийлж, “... чи хэзээ явах гэж байна...” гэж эмэгтэй хүнээряриулж байсан. Намайг янз бүрийн хүнтэй хий хардаж, элдэв бусын зан гаргаж, ажил дээр ирж зодож цохиод болохгүй болохоор нь орцонд хонох, айлд хонох зэргээр байдаг. Миний ээжийг элдэв янзаар хэлдэг. Д.Бат-Орших нь гэртээ янз бүрийн хүн авч ирж архидах, ганцаараа архи уудаг, архины эмчилгээнд хоёр удаа явуулсан бөгөөд дахин архи уусан. Архи уусан үедээ хүмүүсийн хажууд хувцасаа тайлах, ойр хавийн оршин суугчдыг ч амар тайван байлгадаггүй. Охиноо харуулаад үлдээхээр өөрөө архи уугаад согтчихсон, согтуу хүмүүсийн хажууд үлдээчихсэн, өөрөө тасраад уначихсан байдгаас хүүхэд хүртэл хүмүүжлийн болон бие махбодь, сэтгэл зүйн дарамтанд байдаг. Иймээс охиноо өөрийн асрамжинд авч Д.Бат-Оршихоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай, охиноо асрамжиндаа авч байгаа тул гэрлэхэд зориулан авсан байрыг хүүхэд амьдрахад зориулан авна. Хүн шиг амьдрах юмсан гэж бодоод би цалингийн зээлээрээ  машин авсан боловч Д.Бат-Орших архидаад эвдсэн. Д.Бат-Орших нь байнга архи ууж элдэвээр хэлж, зодож дарамталдаг, охины эрүүл мэнд хүмүүжилд сөрөг нөлөөтэй байдаг тул цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Ийм байдлаар Д.Бат-Оршихтой цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулах, охин Б.Шинэцэцэгийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Ховд Жаргалант 12-р баг Цамбагарав 30 дугаар байр 23 тоотод байх орон сууцыг охины амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд авах шаардлагатай байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч  дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага дээр хариуцагч Д.Бат-Оршихтой харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулья гэв.

Хариуцагч Д.Бат-Орших нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Н.Буянзаяатай хуримаа хийж 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод түүнээс хойш маш их сайхан амьдарч байсан. Бидний дунд гэр бүлийн маргаан байдаг боловч гэрлэлтээ цуцлуулах хэмжээнд хүртлээ даамжирсан гэж бодохгүй байна.  Би архи уудаг ч байнга зодож нүддэг  асуудал байхгүй. Бид хоёр нэг л удаа зодолдсон. Би эхнэрээ охиноо аваад хүрээд ир, хамтдаа амьдарцгаая гэж гуйдаг боловч сүүлдээ охинтой ч утсаар яриулахгүй, уулзуулахгүй болохоор нь би гуйж үзсэн, загнаж үзсэн, би гэр бүлийнхээ амьдрал болон охиныхоо ирээдүйг бодоод хоёулаа ойлголцоод сайхан амьдръя гэж зөндөө гуйсан. Н.Буянзаяа нь надад ямарч шийд хэлээгүй. Би охиноо эцэггүй, хүний тогоо харуулж амьдруулах ямарч сонирхолгүй байна. Би архи байнга ууж, эхнэр хүүхэддээ хайр халамжгүй байсан бол энэ буруугаа ойлгож цаашид сайхан амьдарна гэж бодож байна. Мөн хөрөнгийн хэсгийг гаргуулна гэсэн шаардлагад тэр байрыг миний аав ээж хоёр банкны зээлээр авч  өгсөн. Зээлийг аав ээж хоёр төлдөг бид төлдөггүй. Н.Буянзаяа өөрийн нэр дээр лизингээр орон сууц авсан. Бидэнд амьдрахад болж бүтэхгүй зүйл нэг ч байхгүй. Н.Буянзаяа яагаад надтай нэг ч үг ярихгүй өөрийнхөөрөө зүтгээд байгааг ойлгохгүй байна.  Би амьдарлаа, охиноо бодоод салах ямар ч бодолгүй байгаа тул бидний амьдралыг харгалзан үзэж бидэнд хамтдаа амьдрах боломж олгож өгнө үү. Би алдаагаа засаж, эхнэр охиноо зовоохгүй сайхан амьдарна гэж бодож байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.  гэрлэлтээ цуцлуулах, охин Б.Шинэцэцэгийг эх Н.Буянзаяагийн асрамжинд үлдээх, охин Б.Шинэцэцэгийг 6-9 сарууд, 9-6 саруудад амралтын өдрүүдээр миний бие нь өөр дээрээ байлгаж охиноо асарч, хамт байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд Н.Буянзаяатай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.Нэхэмжлэлийн бусад  шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Н.Буянзаяа нь хариуцагч Д.Бат-Оршихоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Н.Буянзаяа  хариуцагч Д.Бат-Орших нар нь 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  олгосон 0124744 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.

Охин Б.Шинэцэцэг 2012 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн болох нь  зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний 0000985293-40 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт , Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав  багийн Засаг даргын тодорхойлолт, 0124744 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Н.Буянзаяа хариуцагч Д.Бат-Орших  нар нь шүүхээс өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаанд хэн аль нь эвлэрэх санал санаачилга гаргаагүй,   хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас  зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй  гэж үзлээ.

Хүүхдийн нас биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамжийг харгалзан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Шинэцэцэгийг эх Н.Буянзаяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.2-т зааснаар  2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Шинэцэцэгийг    тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Бат-Оршихоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.        

Нэхэмжлэгч хариуцагч нар дундын хамтран өмчлөх  эд хөрөнгүүд дээр дараах нөхцөлтэйгөөр эвлэрлээ. Үүнд: Хариуцагч Д.Бат-Орших нь нэхэмжлэгч Н.Буянзаяа, охин Б.Шинэцэцэг нарт таван ханатай дан бүрээстэй шалгүй гэр, машины үнэ 2 000 000 төгрөг, охин Б.Шинэцэцэгт жил бүр 600 доллароор тооцож, 14 жилийн хугацаанд 8400 долларын хадгаламж хийж, аав Д.Бат-Орших, ээж Н.Буянзаяа нар хамтран эзэмшигч байна, жил бүрийн 12 дугаар сарын 30 гэхэд дансанд байршуулана, хадгаламжийг охин Б.Шинэцэцэгийг 18 нас хүртэл хугацаатай хийгдэх ба хадгаламжид байршуулсан долларыг Б.Шинэцэцэг нь захиран зарцуулна, хуульд заасан үндэслэлүүдээр эцэг Д.Бат-Орших охин Б.Шинэцэцэгт тэтгэлэг төлнө, охин Б.Шинэцэцэгийг асран хамгаалах , харгалзан дэмжих, өсгөж хүмүүжүүлэх үүрэг эцэг эхийн аль алинд нь тэгш байх ба , хүүхдийг амралтын өдрүүдэд эцэг Д.Бат-Орших асрамжиндаа байлгах, жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд эцэг Д.Бат-Оршихын асрамжинд байлгахаар харилцан тохиролцов.Эдгээр нөхцөлүүд дээр  талууд эвлэрсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Буянзаяа хариуцагч Д.Бат-Орших нарын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “ Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Бат-Орших нь охин Б.Шинэцэцэгийг эх Н.Буянзаяагийн асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч,  халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь  зүйтэй. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “ хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй “ гэж заасны дагуу хариуцагч Д.Бат-Орших нь охин Б.Шинэцэцэгтэй 6-9 саруудад, 9-6 саруудад амралтын өдрүүдээр өөр дээрээ авах, охин Б.Шинэцэцэгтэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Н.Буянзаяагийн  зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т  зааснаар Найдан овогт Нарнаагийн Буянзаяа, Асгат овогт Дашдоржийн Бат-Орших  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Шинэцэцэгийг эх Н.Буянзаяагийн асрамжинд үлдээсүгэй.

           3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2012 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Шинэцэцэгийг 11  нас хүртэл тухайн бүс нутагт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Бат-Оршихоор  тэжээн тэтгүүлсүгэй.       

   4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч охин Д.Шинэцэцэгийг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Д.Бат-Орших, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эхН.Буянзаяа  нарт тус тус даалгасугай.

   5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр  эвлэрч Хариуцагч Д.Бат-Орших нь нэхэмжлэгч Н.Буянзаяа, охин Б.Шинэцэцэг нарт таван ханатай дан бүрээстэй шалгүй гэр, машины үнэ 2 000 000 төгрөг, охин Б.Шинэцэцэгт жил бүр 600 доллароор тооцож, 14 жилийн хугацаанд 8400 долларын хадгаламж хийж, аав Д.Бат-Орших, ээж Н.Буянзаяа нар хамтран эзэмшигч байна, жил бүрийн 12 дугаар сарын 30 гэхэд дансанд байршуулана, хадгаламжийг охин Б.Шинэцэцэгийг 18 нас хүртэл хугацаатай хийгдэх ба хадгаламжид байршуулсан долларыг Б.Шинэцэцэг нь захиран зарцуулна, хуульд заасан үндэслэлүүдээр эцэг Д.Бат-Орших охин Б.Шинэцэцэгт тэтгэлэг төлнө, охин Б.Шинэцэцэгийг асран хамгаалах , харгалзан  дэмжих, өсгөж хүмүүжүүлэх үүрэг эцэг эхийн аль алинд нь тэгш байх ба , хүүхдийг амралтын өдрүүдэд эцэг Д.Бат-Орших асрамжиндаа байлгах, жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд эцэг Д.Бат-Оршихын асрамжинд байлгахаар харилцан тохиролцож  эвлэрснийг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидаддаалгасугай.

            7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч  Д.Бат-Оршихоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Буянзаяад олгосугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

рлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ