| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00483/и/ |
| Дугаар | 451 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 451
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн 153/2016/*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн 1 дүгээр яслид асрагчаар 1979-1989 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажиллаж байсн байдлаа тогтоолгох шаардлага гараад байна. Шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг 1979-1989 оныг дуустал Ховд аймгийн 1-р яслид үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* 1979-1989 оныг дуустал Ховд аймгийн 1 дүгээр яслид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь
-Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөс ирүүлсэн Б.*******ын цалингийн зартны хуулбарууд,
-Тухайн үед ажиллаж байсан хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг,
- Гэрч Д*******ын... Би Б.*******той 1979-1989 он хүртэл Ховд аймгийн дүгээр яслид хамт ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг,
-Гэрч Б.*******... Би 1979-1989 онуудад Ховд аймгийн эрүүлииг хамгаалах газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.******* нь тэр үед 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ыг 1979-1989 оныг дуустал Ховд аймгийн 1 дүгээр яслид үйлчлэгчээр байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дүгээр зүйлийн 132.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, ******* овогт ******* *******ыг 1979-1989 оныг дуустал Ховд аймгийн 1 дүгээр яслид үйлчлэгчээр байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА