Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 459

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум,******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух, ПЖ:77091*******9 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох 180,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ч.******* нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 1192421 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP******* төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Ч.******* нь 120000 төгрөг, алданги 60000 төгрөг нийт 180000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хэрэглэгч Б.*******гээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 60,000 төгрөг нийт 1800,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-аас гэрээ байгуулж, NP******* төхөөрөмжийг худалдан авсан нь үнэн. Жи Мобайл ХХК-ний нэхэмжилж байгаа 180,000 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******д холбогдох NP******* төхөөрөмжийн үнэ 180000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ч.*******д холбогдох NP******* төхөөрөмжийн үнэ 180000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ч.ганцагаан нь 180,000 төгрөг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийн тал нь хувь 3025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 3025 төгрөг, хариуцагч Ч.*******аас 3025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА