| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0249/Э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 270
2019 04 05 2019/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч /хохирогч/ Б.М-,
шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... М-, ... Э- нарт холбогдох эрүүгийн 1810027320206 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “...” хорооллын үйлчилгээний төвийн барилга дээр “хамт ажилладаг Н-ыг урьд өдөр нь зодсон байна” гэж өмөөрч улмаар С.Э-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, газар унагаан толгой, цээж рүү нь өшиглөж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “...” хорооллын үйлчилгээний төвийн барилга дээр Б.М-ыг арматурын төмрөөр гар болон хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүгдэгчтэй эвлэрч тохиролцсон тул нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 1810027320206 дугаартай хэргээс:
Хохирогч С.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай дүү тухайн барилгын сангийн инженертэй дээврийн давхарт юм хийж байсан хүмүүсээс ус зайлуулах хоолой хаана хаана байгаа талаар асуухад мэдэх хүн байхгүй болохоор нь “хийж байгаа ажлаа мэддэгүй юм уу” гэж хэлснээс болж тэнд ажил хийж байсан хүмүүстэй маргалдаж манай дүүг зодсон байсан. Манай дүү над руу залгаад “дээвэр дээр намайг зодоод байна” гэхээр нь очтол манай дүү нөгөө залууг нэг цохиод барьцалдаад авахаар нь тэнд байсан хүмүүс салгасан байсан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед би ажил дээрээ ирээд 2 дүүгийн хамт машин дотроо хувцсаа солиод сууж байтал дээврийн ажил хийдэг 170 см өндөртэй халзан толгойтой хар малгайтай цагаан царайтай залуу ирээд “яахаараа хүүхэд зоддог юм бэ” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр залуутай зодолдоод байж байтал цаанаас хүмүүс ирээд намайг татаад газар унагаасан. Би газар толгойгоо дараад хэвтэхэд нөгөө залуу миний цээж, толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн 2 хүн хоёр талаас өшиглөж байгаад яваад өгсөн. Би босоод хартал манай дүү Э- Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний хацар руу гараараа цохиж газар унагаагаад толгой, цээж рүү өшиглөсөн. Би тэр залууг гараараа нүүрэн тус газар нь цохиж, хөл рүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Хохирогч Б.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хийж байтал манай ажлын Х, Н- нар өчигдөр ажлаас болж сангийн хүмүүстэй маргалдсан чинь Н-ыг зодсон гэхээр нь ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан болсон талаар асуухаар барилгын автомашины зогсоол дээр сангийн ажил хийдэг Э-тай уулзсан. Би Э-аас “та нар яагаад зүгээр байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгэхгүй зодож, нүдэж хөөгөөд байгаа юм бэ, танай инженер дарга нар хүртэл юм хэлээгүй байхад” гэхэд “чи хэн юм бэ” гээд над руу салаавч гаргаад миний ам руу баруун гараараа цохихоор нь би зөрүүлээд хамар орчимд нь баруун гараараа цохисон. Бид хоёр бие биенийгээ цохиж эхэлсэн. Э- газар унахад түүнтэй хамт байсан сахалтай 30 гаран насны залуу миний хөл рүү төмрөөр цохиод дахин нүүр рүү цохих гэхээр нь би гараараа төмрийг хааж барьж авах гэж байгаад баруун гарын чигчий хурууг цохиулсан. Э- босч ирээд миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохиод, намайг боогоод байж байтал Н-, Н-, Н-, Б- нар ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Г.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал 11 цагийн үед Ц- “доор М- ах хүнтэй муудалцаад байх шиг байна” гэхээр нь Б-, Н-, Ц-, Б-, Э-, Н-, Н- нарын хамт 1 давхар руу буусан. Биднийг очиход зодоон болоод дууссан байсан. М- ахаас юу болсон талаар асуухад нэг бүдүүн залуу М- ахтай маргалдаад “хэдүүлээ цагдаа гэхгүйгээр гурав, гурваараа зодолдох уу” гэхээр нь би “одоо хэрүүл хийгээд байлгүй ажлаа хий” гэж хэлээд хэрүүлийг зогсоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Г.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал 10-11 цагийн үед барилгын дээврийн давхраас утсаа цэнэглэхээр 1 давхар руу буухад М- нэг бүдүүн залуутай барьцалдаад зодолдоод байхаар нь дундуур нь орж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч А.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хорооллын үйлчилгээний төвийн барилга дээр ажлаа хийж байтал Б- “доор зодоон болоод байна” гэхээр нь буугаад очиход М- ахыг Э- боочихсон байхаар нь салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Тухайн өдөр ажлаа хийж байхад Энхбаяр ирээд “хэдэн ах нар бид нарыг зодоод байна” гэхээр нь очиход барилгын сангийн инженер эмэгтэй, нэрийг нь мэдэхгүй барилгын даамал, Н-, Б- нар байсан. Би сангийн инженер эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “юу болсныг нь сайн мэдэхгүй байна” гэхээр нь Н-аас юу болсон талаар асуухад “барилгын сангийн ажилчид ирээд манай шахаж тавьсан хөөсийг авч шидээд байхаар та нар яаж байгаа юм” гэхэд Н-, Б- хоёрыг зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Ж.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би барилгын дээр үнс тараагаад байж байтал барилгын доор хүмүүс зодолдоод байхаар нь буугаад очиход манай ажилтан М- ахын хөмсөг нь сэтэрсэн цус гарсан, Н- гараа барьсан зогсож байсан. Манай ажилчидыг зодсон хүмүүс нь манай барилгын сангийн ажилчид байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Тухайн өдөр ажил дээрээ байхад манай ажлын Н- нэг залуутай маргалдаад зогсож байхаар нь очсон. Тэгээд байж байтал надтай хамт үнс шуудайлж байсан Н-ыг нэг танихгүй залуу ирээд үсдээд өшиглөөд авахаар нь салгасан чинь миний араас нэг залуу ирээд малгайтай цамцнаас минь татаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиж унагаасан. Би салгаж байна гэж хэлэхэд газар байсан төмөр аваад цохих гээд байхаар нь зугтаасан. Миний араас чулуу шидээд байсан. Би ахлах Н-т хэлээд бид хоёр буцаад хамт очиход нөгөө хүмүүс нь явсан байсан. Н-аас юу болсон талаар асуухад “миний толгой руу өшиглөсөн, миний толгой өвдөөд байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч С.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой 17 цагийн үед ажлын шаардлагаас болж дээврийн ажил гүйцэтгэж байгаа бригадын хүмүүстэй маргасан. Бидний зүгээс ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх талаар шаардлага тавихад ямар нэгэн хариу хэлэхгүй байсан. Би “энэ бригадыг ахлаж байгаа хүн байна уу” гэхэд эхэндээ чимээгүй байж байгаад нэг залуу “би байна, яах гээд байгаа юм, яасан олон үгтэй юм бэ” гэснээ намайг заамдаж аваад нүүрэн тус газар цохиход хажуу талаас салгасан. Тэр залуу надад “хоёулаа сайхан халз үзье” гэхээр нь “дараа нь иймээ тиймээ юм байхгүй биз дээ” гэж хэлээд бид хоёр хоорондоо зодолдсон. Би түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиход зөрүүлээд миний нүүрэн тус газар цохисон. Гэтэл ерөнхий инженер ирээд бид нарыг салгасан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед өчигдрийн маргаанаас болоод халзан толгойтой залуу /М-/ манай ах Э-ыг зодсон. Э- ахын хамар болон амнаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч А.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа зохих журмын дагуу хийж байтал захиалагч талын Б- ирээд “ахлаж байгаа хүн чинь хаана байна” гэхээр нь “энд байхгүй, доошоо буусан байх” гэхэд “хүн амьтанаа харж байхгүй муусайн малнууд” гэхээр нь уурлаад “яагаад ингээд байгаа юм, захиалагч гэхээрээ ингэдэг юм уу” гэхэд Б- намайг барьж аваад газар унагааж толгой болон шанаа руу өшиглөсөн. Тэгээд бид учраа олоод салсан боловч энэ маргаанаас болж өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бас зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14014 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын чигчий хурууны 2-р үенд 1х0.5 см шархтай. Зүүн хөмсөгт 0.5х0.5 см хүрэн өнгийн зулгаралттай.
1. Б.М-ын биед баруун гарын чигчий хурууны 2-р үенд шарх, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 64-р хуудас/,
Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 14014 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Мохоо зүйлд мод, чулуу, төмөр зэргийг хамааруулж ойлгож болно. ...М-ын баруун гарын чигчий хурууны 2 дугаар үен дэх шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд зүүн хөмсөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гарын чигчий хурууны шарх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь тус тусдаа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун гарын чигчий хурууны шарх нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цохих гэдэг нь өөрөө ямар нэг хатуу биетыг цохих үед үүсэх ба цохигдох нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14013 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: зүүн чихний дэлбэнд 1х0.1 см хүрэн өнгийн зулгаралттай.
1. С.Э-ы биед зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 68-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14012 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: духны зүүн хэсэгт 4.5х0.5 см хамрын хянганд 1х0.8 см хүрэн өнгийн зулгаралттай.
1. С.Б-ий биед дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 71-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14011 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгт 1х1 см зулгаралттай. Дээд уруулын зүүн хэсэгт 1х0.5 см шархтай. Баруун чамархайд хавдартай.
1. С.Э-ын биед дээд уруулд шарх, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 74-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14016 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14015 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн тохойнд 1.5х0.8 см хүрэн өнгийн зулгаралттай.
1. А.Н-ын биед зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 81-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Э-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 119-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Б-ийг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 120-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн А.Н-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 121-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн Г.Н-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 122-р хуудас/,
Шүүгдэгч Б.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай ажлын Х-, Н- нар өчигдөр ажлаас болж сангийн хүмүүстэй маргалдаж зодуулсан гэхээр нь ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан гарсан талаар асуухаар баригдаж байсан барилгын автомашины зогсоол дээр сангийн ажил хийдэг Э-тай уулзсан. Би Э-аас “та нар яагаад зүгээр байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгэхгүй зодож, нүдэж хөөгөөд байгаа юм бэ, танай инженер дарга нар хүртэл юм хэлээгүй байхад” гэхэд “чи хэн юм бэ” гээд над руу салаавч гаргаад миний ам руу баруун гараараа цохихоор нь зөрүүлээд хамар орчимд нь баруун гараараа цохисон. Бид хоёр бие биенийгээ цохиж эхэлсэн. Э- газар унахад түүнтэй хамт байсан сахалтай 30 гаран насны залуу миний хөл рүү төмрөөр цохиод дахин нүүр рүү цохих гэхээр нь би гараараа төмрийг хааж барьж авах гэж байгаад баруун гарын чигчий хурууг цохиулсан. Э- босч ирээд миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохиод, намайг боогоод байж байтал Н-, Н-, Н-, Б- нар ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,
Шүүгдэгч С.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 ны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн үед ах Э-, дүү Б-э нарын хамт ажил дээрээ ирээд автомашины зогсоолд хувцсаа сольж байсан чинь дээврийн ажил хийдэг барилгын бригадын ахлагч М- ирээд “та нар манай ажлын хүнийг зодсон байна, яасан их хүн зоддог юм бэ” гээд бид гуравтай маргалдаж байгаад “та нартай алалцана” гээд малгайгаа буруу харуулаад өмсөж байсан куртикээ шидээд ах Э-ыг зодож эхэлсэн. Би газраас 50 см орчим арматурын төмөр автал өөдөөс 2 залуу ирж байхаар нь арай настай залуугийн /М-/ зүүн гар руугаа төмрөөр цохиход араас нэг залуу намайг татаад газар унагаасан. Гэтэл шар усны гуталтай залуу миний чих рүү өшиглөсөн. Би босоод ах, дүү хоёр руу харахад тэр хоёр газар уначихсан хоёр талаас нь хүмүүс өшиглөөд байсан. ...Би тухайн үед хэрүүл маргаан зодоон хийж байхдаа М-ын баруун гарын чигчий хуруу руу төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Харин хөмсөгт нь гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/
Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.А-ын мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, гэрч Б.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 105-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/, “Хос эверест” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 107-р хуудас/, Баянзүрх дүүргийн прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 720 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 109-110-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 604 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 113-114-р хуудас/,
Шүүгдэгч С.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 116-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 117-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 118-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “...” хорооллын үйлчилгээний төвийн барилга дээр “хамт ажилладаг Н-ыг урьд өдөр нь зодсон байна” гэж өмөөрч улмаар хохирогч С.Э-ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, газар унагаан толгой, цээж рүү нь өшиглөж зодон биед нь “дээд уруулд шарх, баруун хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Шүүгдэгч С.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “...” хорооллын үйлчилгээний төвийн барилга дээр хохирогч Б.М-ыг арматурын төмрөөр цохиж биед нь “баруун гарын чигчий хурууны 2-р үенд шарх, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч С.Э-ын …2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед би ажил дээрээ ирээд 2 дүүгийн хамт гадна талгай дээд машин дотроо хувцсаа солиод сууж байтал дээврийн ажил хийдэг М- ирээд “яахаараа хүүхэд зоддог юм бэ” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр залуутай зодолдоод байж байтал цаанаас хүмүүс ирээд намайг татаад газар унагаасан. Би газар толгойгоо дараад хэвтэхэд нөгөө залуу миний цээж, толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн 2 хүн хоёр талаас өшиглөж байгаад яваад өгсөн. ...Миний хацар руу гараараа цохиж газар унагаагаад толгой, цээж рүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Хохирогч Б.М-ын ...Би Э-аас “та нар яагаад зүгээр байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгэхгүй зодож, нүдэж хөөгөөд байгаа юм бэ, танай инженер дарга нар хүртэл юм хэлээгүй байхад” гэхэд “чи хэн юм бэ” гээд над руу салаавч гаргаад миний ам руу баруун гараараа цохихоор нь би зөрүүлээд хамар орчимд нь баруун гараараа цохисон. Бид хоёр бие биенийгээ цохиж эхэлсэн. Э- газар унахад түүнтэй хамт байсан сахалтай 30 гаран насны залуу миний хөл рүү төмрөөр цохиод дахин нүүр рүү цохих гэхээр нь би гараараа төмрийг хааж барьж авах гэж байгаад баруун гарын чигчий хурууг цохиулсан. Э- босч ирээд миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохиод, намайг боогоод байж байтал манай ажлын Н-, Н-, Н-, Б- нар ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Г.Б-ийн …М- ахаас юу болсон талаар асуухад нэг бүдүүн залуу маргалдаад “хэдүүлээ цагдаа гэхгүйгээр гурав, гурваараа зодолдох уу” гэхээр нь би “одоо хэрүүл хийгээд байлгүй ажлаа хий” гэж хэлээд хэрүүлийг зогсоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Г.Н-ын …Би барилгын дээврийн давхраас утсаа цэнэглэхээр 1 давхар руу буухад М- нэг бүдүүн залуутай барьцалдаад зодолдоод байхаар нь дундуур нь орж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч А.Н-ын …Би барилга дээр ажлаа хийж байтал Б- “доор зодоон болоод байна” гэхээр нь буугаад очиход М- ахыг Э- боочихсон байхаар нь салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Ц.Б-ийн …Н-аас юу болсон талаар асуухад “барилгын сангийн ажилчид ирээд манай шахаж тавьсан хөөсийг авч шидээд байхаар та нар яаж байгаа юм гэхэд Н-, Б- хоёрыг зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Ж.Ц-гийн …Би барилгын дээр үнс тараагаад байж байтал барилгын доор хүмүүс зодолдоод байхаар нь буугаад очиход манай ажилтан М- ахын хөмсөг нь сэтэрсэн цус гарсан, Н- гараа барьсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэрч Б.Б-гийн …Н-ыг нэг танихгүй залуу ирээд үсдээд өшиглөөд байхаар нь салгасан чинь миний араас нэг залуу ирээд малгайтай цамцнаас минь татаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиж унагаасан. Би салгаж байна гэж хэлэхэд газар байсан төмөр аваад цохих гээд байхаар нь би зугтаасан. ...Н-аас юу болсон талаар асуухад “миний толгой руу өшиглөсөн, миний толгой өвдөөд байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч С.Б-ий …2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед өчигдрийн маргаанаас болоод халзан толгойтой залуу /М-/ манай ах Э-ыг зодсон. Э- ахын хамар болон амнаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч А.Н-ын …2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа зохих журмын дагуу хийж байтал захиалагч талын Б-э ирээд “ахлаж байгаа хүн чинь хаана байна” гэхээр нь “энд байхгүй, доошоо буусан байх” гэхэд “хүн амьтанаа харж байхгүй муусайн малнууд” гэхээр нь уурлаад “яагаад ингээд байгаа юм, захиалагч гэхээрээ ингэдэг юм уу” гэхэд Б-э намайг барьж аваад газар унагааж толгой болон шанаа руу өшиглөсөн. Тэгээд бид учраа олоод салсан боловч энэ маргаанаас болж өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бас зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14014 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.М-ын биед баруун гарын чигчий хурууны 2-р үенд шарх, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 64-р хуудас/,
Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн ...14014 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Мохоо зүйлд мод, чулуу, төмөр зэргийг хамааруулж ойлгож болно. ...М-ын баруун гарын чигчий хурууны 2 дугаар үен дэх шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд зүүн хөмсөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гарын чигчий хурууны шарх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь тус тусдаа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун гарын чигчий хурууны шарх нь мохоо зүйлийн цохих болон цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэглэх боломжтой. Цохих гэдэг нь өөрөө ямар нэг хатуу биетийг цохих үед үүсэх ба цохигдох нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14011 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Э-ын биед дээд уруулд шарх, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 74-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Э-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 119-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн С.Б-ийг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 120-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн А.Н-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 121-р хуудас/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагчийн Г.Н-ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 122-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Б.М- яллагдагчаар өгсөн: …Би Э-аас “та нар яагаад зүгээр байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгэхгүй зодож, нүдэж хөөгөөд байгаа юм бэ, танай инженер дарга нар хүртэл юм хэлээгүй байхад” гэхэд Э- “чи хэн юм бэ” гээд над руу салаавч гаргаад миний ам руу баруун гараараа цохихоор нь зөрүүлээд хамар орчимд нь баруун гараараа цохисон. Бид хоёр бие биенийгээ цохиж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд С.Э- яллагдагчаар өгсөн: …Би газраас 50 см орчим арматурын төмөр автал өөдөөс 2 залуу ирж байхаар нь арай настай залуугийн /М-/ зүүн гар руу төмрөөр цохиход араас нэг залуу намайг татаад газар унагаасан. Би хэрүүл маргаан зодоон хийж байхдаа М-ын баруун гарын чигчий хуруу руу төмрөөр цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.М- нь “хамт ажилладаг Н-ыг урьд өдөр нь зодсон байна” гэж өмөөрсний улмаас маргалдан харилцан зодолдож шүүгдэгч Б.М- нь хохирогч С.Э-ын бие махбодид, шүүгдэгч С.Э- нь хохирогч Б.М-ын бие махбодид тус тус халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-, С.Э- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-, С.Э- нарын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нар нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М-, С.Э- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч/шүүгдэгч Б.М-, хохирогч С.Э-, шүүгдэгч С.Э- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.М-, С.Э- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.М-, С.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-, С.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-, С.Э- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М-, С.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... М-, ... Э- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, С.Э- нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-, С.Э- нарт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М-, С.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-, С.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР