| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00448/и/ |
| Дугаар | 452 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 452
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн 153/2016/*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1966 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд орж, 1974 оны 6 сард эвлэлийн илгээлтээр гарч эцэг эхийн хамт мал малласан. 1976-1979 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ 1990 он хүртэл мал малласан. Миний шүүхэд өгсөн баримтуудыг үнэлэн 1974 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сар хүртэл, 1979 оны 07 дугаар сараас 1986 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Мөн би өвчтэй шүүх хуралдаанд оролцож чадахгүй тул намайг байлцуулахгүйгээр нэхэмжлэлд байгаа нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1974 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сар хүртэл, 1979 оны 07 дугаар сараас 1986 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
-Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивийн тасгийн 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 102 тоотоор ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 3 дугаар бригадын 1973, 1974,1975, 1976, 1979, 1985 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивийн тасгийн 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 102 тоотоор ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадын 70 дугаар дансны Д.*******ын хөдөлмөрийн хөлсний түүвэр,
- Гэрч Д.*******ын... Би Ховд аймгийн ******* суманд 1971-1991 оныг хүртэл малчнаар ажилласан. Д.******* нь 1974-1977 онуудад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ 1990 он хүртэл ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг,
-Гэрч В.... Би Ховд аймгийн ******* нэгдэлд 1970-1991 он хүртэл ажилласан. Д.******* нь 1974-1977 онуудад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ 1990 он хүртэл ажилласан. Бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ийг 1974 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сар хүртэл, 1979 оны 07 дугаар сараас 1986 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнааражиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Д.******* нь шүүх хуралдаанд оролцож чадахгүй намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр явуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, ؿ 56 56.1 дэх хэсэгт нэийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 100 дугаар зүйлийн 100.1, 132 дүгээр зүйлийн 132.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг 1974 оны 06 дугаар сараас 1976 оны 07 дугаар сар хүртэл, 1979 оны 07 дугаар сараас 1986 оныг хүртэлХовд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, ؿ 56 56.1 дэх хэсэгт нэ улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг лдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА