| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00446/и/ |
| Дугаар | 457 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 457
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, *******ууд овогт *******гийн *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: хүсэлт гаргагч Х.******* нь 1972 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* ******* багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт 1972-1976 он хүртэл бог мал маллаж байгаад 1976-1979 он хүртэл цэргийн алба хааж ирсэн. 1979-1990 он хүртэл бод маллаж улсад нийт 22 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1972-1990 он хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд хуралдаанд хүсэлтээ тайлбарлахдаа: Би тэтгэвэрт гарах нас болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би 1956 онд төрсөн боловч паспорт авахад 1957 онд төрсөн гэж паспорт авагдсан. Тэгээд архиваас шүүж үзээд паспортоо солиулсан. Тийм учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Анх 16 наснаасаа эхэлж ******* сумын ************** багт мал маллаж эхэлсэн. 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.******* нь 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** багт малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: 1971 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 00069 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Х.*******ы 1971 оноос 1975 он дуустал авч байсан цалин хөлсний талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна.
1981 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Х.*******ы 1981 оноос 1990 он дуустал авч байсан цалин хөлсний талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1366 дугаартай лавлагаа,
Монгол улсын яамны ын төв архивын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай лавлагаанд *******гийн ******* яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Ховд аймгаас 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 015 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн н/364 дүгээр тушаалаар 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 331543 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.
******* сумын 3-р бригадын 70 дугаар дансны цалингийн тооцооны хүснэгтэд *******гийн *******ы 1972 оноос 1990 он хүртэл авсан цалин, ажилласан хоног тодорхой бичигдсэн байна.
Хүсэлт гаргагч Х.*******тай хамт ажиллаж байсан гэх РД:, шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1971-1984 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд тооцооны нягтлан, туслах нягтлан бодогч зэрэг ажлыг, 1984-1990 он хүртэл 3 дугаар бригадын даргаар ажиллаж байсан. ...Х.******* нь 1972-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд тэмээчин байсан. ...насаараа тэмээ малласан хүн гэх,
мөн хамт ажиллаж байсан РД:*******, шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 1967 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажилд орж түүнээс хойш 30 жил мал маллаж байна. ...Х.******* нь 1972 оноос хойш нэгдэл тартал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчин, тэмээчин байсан. Насаараа нэгдлийн мал малласан хүн гэсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Х.*******ы хүсэлтийн шаардлага нотлогдож байна.
Харин хэдэн оны хэдэн сард нээсэн нь тодорхойгүй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагч Х.*******ы 1991 оноос 1994 оныг дуустал авч байсан цалин хөлс тэмдэглэгдэж, тамга дарагдаж баталгаажигдсан боловч түүний ажилласан байдлыг тогтооход ач холбогдолгүй хамааралгүй баримт болно.
Иймд хүсэлт гаргагч Х.*******ыг 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД:*******, *******ууд овогт *******гийн *******ыг 1972 оноос 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ************** багт малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА