| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00443/и/ |
| Дугаар | 463 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 463
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймаг Буянт сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Буянт сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь Б.*******тай 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хуримаа хийж, гэрлэлтээ 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр батлуулсан. 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү А.*******г төрүүлсэн, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.г төрүүлсэн.
2010 оноос эхлэн хэрүүл маргаан гардаг болсон, хурим хийгээд жирэмсэн байхад анх зодсон, үүнээс хойш архи ууж, агсам тавьж эхэлсэн, гэрээс хөөдөг болсон. Бага хүүгээ гэдсэнд байхад чөмөгний ясаар толгойд цохиж, ухаангүй шахам хэд хоног эмнэлэгээр явж гайгүй болж байсан. Түүнээс хойш даамжирч эрүүл үедээ ч барьж аваад зоддог, хаалгаа түгжээд гэрээс гаргахгүй зодож цохиод, хэл амаар доромжилдог болсон.
Өөрийнхөө ах дүүд уурласнаа надад илэрхийлж ах нь согтуу ирж агсам тавихад надруу түлхүүр шидэж толгой хагалж байсан, 20 литрийн савтай сүүг саваар нь шидэж цохих, нуруун дээр дэвсэж, гэдэс рүү өшиглөх зэргээр байнга зоддог. Энэ өвөл ээж, ах , эгч нарынхаа хажууд хэд хэдэн удаа дараа цохиж зодож асуудал болж байсан. 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр согтуу манай аав, ээж бид нарт агсам тавиад намайг зодоод аав ******* боль гээд гэрээс гарах үед над руу хутга бариад аав салгаж авахад аавыг унагааж өрцөн дээр нь бүдүүн модоор хоолойг нь боож ухаан алдуулаад намайг унагаад гэр тойруулаад үснээс чирээд зодоод ээж Наранцэцэг салгаж авах гээд чадахгүй модоор хойноос нь нуруу руу нь цохиод аав босож ирээд салгаж авсан.
Өмнө нь Б.******* нь аавыг наадмаар болон овооны баяраар зодож байсан бөгөөд бүр хамрыг нь хугалж байсан. Манай хүүхдүүд ааваасаа их айдаг бөгөөд том хүүг ноднин 8 сард 5 настай байхад нь шанааруу нь хавтал цохиж гэмтээж байсан, хүү үнэхээр маш их айдаг болсон.
Архи уучихаад зодож, цохиод болохгүй болохоор цагдаа дуудаад шалгуулсан бөгөөд цагдаа нь дахиж нэг удаа л ийм асуудал гаргах юм бол салах аргагүй гэж хэлж байсан боловч одоо хүртэл арга хэмжээ авахгүй хохироож байна.
Өмнө нь би хоёр хүүхдээ бодоод хамт амьдрах бодолтой байсан тул гэр орныхондоо ааш авирыг нь нуугаад хэлдэггүй байсан.
Б.*******аас гэрийнхэн нь ч бүгд айдаг бөгөөд ганц хатуу үг хэлэх хүн байхгүй.
Б.******* нь 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр аав, ээжийн гэрт нь сотгуугаар очоод машинаар аавыг морьтой дайрахаар хөөгөөд морийг нь 2-3 удаа мөргөж унагаад, ээжийг явган машинаар хөөсөн.
Маш огцом ууртай уурлахаараа хэнийг ч хамаагүй зодож цохидог бөгөөд маш муухайгаар доромжилдог бөгөөд хүүхдүүд, эрүүл мэнд, сэтгэл санаа, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, хүүхдүүдийн болон миний аав, ээжийн сэтгэл санаа, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаад байна.
Иймд Б.*******, Б.******* бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын эзэмшлийн хашаа байшин, 6 ханатай гэр, портер машин, мотоцикль, нарны толь, сансарын антень, 189 толгой мал зэрэг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч миний бие нь нөхөр Б.*******тай эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь нөхөр Б.*******тай эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА