Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 470

 

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн 153/2016//И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Уранцэцэг, үрчлэн авагч Б.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаА.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн ******* нь 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Ж.*******г төрүүлсэн. Тухайн үед би аймагт суралцаж байсан тул өөрийн эцэг Б.*******д хүү Ж.*******г үрчлүүлсэн бөгөөд одоо хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо өндөр настай хөдөө малчин учир хүү Ж.*******г өөрийн нэр дээр буцааж авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Үрчлэн авагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 06 дугаар сарын 29-нд охин Ж.*******ийн хүүхэд, ач хүү *******г үрчилж авсан юм. Тухайн үед манай охин сурч байсан. Дахин сургуульд явахаар болсон тул би өөрийн нэр дээр авсан. Ж.******* одоо ээж Ж.*******, аав н.c нарын хамт амьдарч байгаа. Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна гэв.

Үрчлэн авагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 06 дугаар сарын 29-нд охин Ж.*******ийн хүүхдийг үрчилж авсан нь үнэн. Одоо үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлтийн шаардлага: Ж.******* нь хүү Ж.*******г эцэг Б.*******, эх С.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт хүү Ж.*******гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч /үрчлэгч/ Ж.*******, үрчлэн авагч Б.*******, С.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3-д заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.

Хүсэлт гаргагч /үрчлэгч/ Ж.******* нь 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү *******г төрүүлсэн бөгөөд хүү Ж.*******г 2010 оны 06 дугаар сарын 29-ны өдөр эцэг Б.*******, эх С.******* нарт үрчилсэн, одоо хүү Ж.******* нь төрсөн эхтэйгээ хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон үрчлэгч, үрчлэн авагч нарын шүүх хуралдаанд гарсан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч /үрчлэгч/ Ж.*******ийн хүсэлтийг хангаж, 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******г 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.*******д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******г 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.*******д үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******г төрсөн эх Ж.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА