Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 465

 

 ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

           Нэхэмжлэгч: ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймаг, ******* сумын 5 дугаар баг ******* оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох 86,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн 4 дүгээр цэцэрлэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 09 дүгээр сарын 30-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ажилчидаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд Б.******* нь хамрагдаж UNO Dual маркийн гар утас 2 ширхэгийг 6 сарын хугацаанд сард 20000төгрөг төлөх нөхцөлтэйгээр нийт 120,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл Б.******* нь гэрээний үүргээ үл биелүүлэн үлдэгдэл 80,000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна.

Иймд Б.*******гаас төлбөрийн үлдэгдэл болох 80,000 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 86,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* ХХК-ний нэхэмжилж байгаа 86,000 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 86,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 86,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 86,000 төгрөг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь хувь 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 2275 төгрөг, хариуцагч Б.*******гаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МАРИНА