Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

   2019         04           24                                   2019/ШЦТ/318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

хохирогч Л.Д-,

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав /ҮД:1242/ Ж.Батмөнх /ҮД:2575/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1710008810174 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Ж- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Чойр суманд иргэн Л.Д-ад “жоншийг чинь БНХАУ руу гаргаж, бусдад зараад өгье” гэж хэлэн, түүний 20.000.000 төгрөгийн үнэ бүхий жоншийг авч, улмаар БНХАУ руу гаргаж, бусдад зарсан боловч мөнгийг нь өгөлгүй залилсан,

Мөн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Д-д “надад мөнгө зээлээч, би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Майхант-Уул гэдэг газраас “....” ХХК-ийн ашиглалтын талбайд жонш олборлох эрх авсан, эндээс мөнгө гарахаар мөнгөө төлнө, эхлэлтийн зардал хэрэгтэй байна” гэж хэлж түүнээс 10.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч Л.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....” хоршоо нь 2016 оны 09 дүгээр сард Дундговь аймгаас бичил уурхайн олборлосон жоншийг худалдах, худалдан авах гэрээгээр газар дээрээс нь аваад Чойр сум болон Хятад улс руу нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Гол борлуулалт нь Чойрт явагддаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос хоршооныхонтойгоо эхний олборолтын жоншоо гаргаж аваад эхний машины жонш 115 тонн болсон. Тухайн жоншийг Чойрт борлуулахаар явж байтал надтай хамт явсан Б-, О- нар Жаргалсайхныг сайн танидаг байсан. ...Тухайн үед Ж- надтай Хо гэдэг Өвөр монгол хүн танилцуулаад “энэ хүн жонш авдаг, жоншны бизнес эрхэлдэг. Гаалийн хашаанд миний талбай байдаг. Та ямар бодолтой байна” гэж асуухаар нь “ханш ийм байна, энэ ханшаар нь бодуул” гэхэд “би зуучлаад зарж өгнө” гэсэн. Тухайн өдөр нь 09 дүгээр сарын 13-ны өдөр байсан ба манай охины төрсөн өдөр байсан тул би хот руу буцсан. Надад санхүүгийн хүндрэл тулгараад жил гаран өнгөрч байна. Ж- надад “ирэх 7 хоногт үнэ, ханшаа тохиролцьё” гэхээр нь “би яаж очих вэ” гэхэд “би жоншоо худалдахаар болоод ууталж байна” гэхээр нь “одоо би очьё” гэхэд “нөгөө Хятад урагшаагаа явна гэсэн, би вагоны билет захиалчихаад байж байна” гэсэн. Би 7 хоногийн сүүлээр Ж-тай ярихад “нөгөө жоншоо ачуулчихлаа” гэсэн. Тухайн жоншийг .... гэх компанийн нэрээр ачуулсан байсан. Би мөнгөө авахаар Ж-тай уулзахад “удахгүй мөнгө орж ирнэ” гэхээр нь “би урагшаагаа явах уу” гэхэд “илүү зардал гаргаад яахав дээ, манай байнгын түнш юм чинь” гэсээр байгаад 10 дугаар сар өнгөрсөн. Мөнгө орж ирэхгүй байсан тул Ж- бид хоёр хооорондоо зөрчилдөж эхэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “Я- гэдэг хүнд мөнгөө алдчихсан” гэхээр нь “одоо яах вэ” гэхэд Ж- үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлээд “барьцаанд тавьж байгаад мөнгийг чинь гаргаж өгнө” гэсэн. Хэсэг хугацааны турш Ж-ын утас холбогдохгүй болсон. 2017 оны хавар миний байгуулсан хоршооний гэрээ хүчингүй болоод гэрээнүүд цуцлагдаж манай бүх үйл ажиллагаа зогссон. Ж- 2018 оны 02 дугаар сард “Дорноговь аймгийн Даланжаргалан суманд миний хамтран ажилладаг Ө- гэдэг хүний талбай байдаг юм. Уг талбайгаас жонш олборлох эрх авлаа” гэсэн. Би итгээд тухайн газар дээр нь очиж үзэхэд хэсэг хүмүүс гэр барьчихсан газар ухаад байж байсан. Гэтэл “үйл ажиллагааны зардалгүй болчихлоо, чанартай жонш гарч байгаа” гэсэн тул би мөнгөө авч болох юм байна гэж бодоод 10.000.000 төгрөгийг Ж-д зээлүүлсэн. 1 сарын хугацаанд жонш олборлосон байсан. Би “юу болж байна” гэхэд “олборлолт хийгээд Чойр руу гаалийнхан ачаад явсан” гэхээр нь болж бүтэж байгаа юм байна гээд очтол өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд Хятад руу жонш ачуулсан байсан. Энэ хэрэг 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ж-ы утас руу залгахаар утсаа авдаггүй байсан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Ж-ыг олж ирсэн байсан. Гэтэл Ж-ы ах, дүү, хамаатан садан нь намайг цагдаагийн байгууллагад барьж өгсөн мэтээр хандсан. Энэ асуудал дан ганц миний асуудал биш. Би уг ажлыг хийхдээ хамтарч ажилладаг хүмүүсээсээ мөнгө зээлж байсан боловч уг ажил бүтэлгүйтсэн. Үүнээс болж энэ байдал үүссэн. Бид хоёр хэрэг гарснаас хойш өнөөдөр уулзаж байна. Уг нь бид нэг нутгийн хүмүүс юм. Хэрэг шүүх рүү шилжсэнээс хойш энхэр нь надад 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.

 

Эрүүгийн 1710008810174 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын үед Говьсүмбэр аймагт “....” хоршооноос гэрээний дагуу жонш хүлээж авахаар амралтын өдөр явж байсан юм. Жоншоо хүлээж аваад гаалын хашааны гадаа байж байхад Дундговь аймгийн зүс таних Ж- гэх залуу ирж уулзаад “би бас жоншны худалдаа эрхэлж байгаа, миний хамтрагч Хятад хүн ирчихсэн байгаа” гэсэн. Хятад улсын иргэн Хо гэсэн байх одоо нэрийг нь сайн санахгүй байна уулзсан. Би 1 дэх өдөр нь хотод ажилтай байсан тул Хо гэх хүнтэй харилцан ярилцаад миний хоршооноос хүлээж авсан жоншийг ямар үнээр авах болон цаашид хамтран ажиллах талаар ярьсан. Ж- надад “гаалийн хашаанд миний жонш буулгадаг талбай байгаа, өнөөдөр амарчихсан байгаа, ажлын өдрүүдээр би Гаалийн хашаанд жоншийг чинь оруулаад үнэ тохироод авч өгөлцье” гэж аман байдлаар тохирсон. О-, Б- нар “Ж-ыг сайн танидаг хамтарч ажиллаж байсан” гэхээр нь ажлаа амжуулчихаад буцаж Говьсүмбэр аймагт ирээд “үнэ ханшаа тохирьё” гээд хамтрахаар болсон. Би хотод ирээд 1 дэх өдөр ажлаа амжуулчихаад Ж-тай холбогдоход “жоншийг чинь гаалийн хашаа руу оруулаад өөрийнхөө талбай дээр буулгачихсан, одоо ялгуулаад шуудайлуулж байна, одоогоор урдаас үнийн санал ирээгүй байна, ирэхээр нь хэлье, тэгээд хүрээд ирээрэй” гэсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа яриад “би вагонд ачуулчихлаа Хо байнга авахаар болсон, ачуулсан жоншийг 1 тонныг нь 320.000 төгрөгөөр тооцож авахаар болоод зардлуудыг хасаад 20.000.000 төгрөг цэвэр ирэх болж байна. Энэ бол өндөр үнэ ханш юм, би вагонд ачуулчихсан” гэхээр нь “та яагаад хэлж ярилгүйгээр ачуулчихдаг юм бэ” гэхэд “8 сард Төмөр замын ачаалал их байдаг болохоор вагон олдсон дээр нь гээд ачуулчихлаа, урагшаа Хятадын гааль дээр хүлээж авангуутаа мөнгийг нь шууд шилжүүлчихдэг юм, би Хо-д зөндөө жонш зарж байсан ямар ч асуудал байхгүй, 1-2 хоногийн дараа Эрээнд очно. Чи явах шаардлага байхгүй, дараа дараагийнхаа жоншийг цуглуулаад байж бай, их хэмжээгээр авна шүү” гэж надад хэлсэн. Би энэ талаар гаалиас лавлаж асуухад “Ж-ы жонш .... ХХК-ийн нэрээр 2 вагон ачуулж байна” гэсэн. ...20.000.000 төгрөг орж ирэхгүй болохоор нь удаа дараа Ж-ы ........, ......... гэх хоёр дугаарын утас руу залгаж асуухад “одоохон явуулна” гээд янз бүрийн шалтаг тоочиж байснаа “би өөрөө Хятад руу явъя” гэсэн. 2016 оны 09 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод уулзаад “би хүнд өглөгтэй байж байгаад мөнгийг чинь өөр хүнд өгчихлөө” гэж ярьснаас хойш маргаан эхэлсэн. ...2017 оны 02 дугаар сүүлээр Ж- надтай дахиж уулзан “Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхайгаас жонш олборлож төлбөрийг чинь барагдуулна, энэ уурхай нь “....” ХХК-ийн нэр дээр ашиглалтын лицензтэй бөгөөд Д- овогтой Ө- болон миний бие Ж- нар нь хамтран эзэмшдэг юм, эндээс жонш олборлож 20.000.000 төгрөгийг чинь төлнө, уг ажлыг эхлүүлэхийн тулд 10.000.000 төгрөгийн зээл нэмж авах хэрэгтэй байна, чи надад 10.000.000 төгрөг нэмж зээлүүлээд хурдан хугацаанд хэн хэнийхээ өрийг барагдуулж, өр ширгүй больё” гэж хэлээд Ө- дагуулан нотариатаар баталгаа гаргуулж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Ө- гэдэг хүнийг дам дамаа хүнээс Дундговь аймагт бизнес эрхэлж байсан бизнесмэн хүн гэж сонсож байсан болохоор итгээд тэр хүнээр нь давхар баталгаа гаргуулсан. ...Миний бие өр төлбөрөө авахын тулд газар дээр нь очиж судлахад гэр барьчихсан, контейнер, сав тавьсан, төнөг төхөөрөмж авч ирсэн, ажил хийх гэж бэлдчихсэн байдалтай байсан учир “энэ хүмүүсийн ажлыг явуулж байж би өөрийн өр төлбөрөө Ж- гэдэг хүнээс гаргуулан авах юм байна” гэж бодсон. Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-г газар дээр нь байлцуулан зээлийн гэрээ хийж 10.000.000 төгрөгийг бэлнээр нь өгч О-г Ж- нартай хамт Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхай руу явуулсан. Өр төлбөр төлөх хэмжээний жонш тухайн уурхайгаас олборлоод Говьсүмбэр аймгийн Гаалийн хашаанд цуглуулсан байхад нь 2017 оны 04 дүгээр сарын үед очоод жоншоо ачуулах гэтэл Ж- өөрийнхөө нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийчихсэн байхаар нь түүнээс “яагаад энэ гаалийн бүрдүүлэлт өөрийн чинь нэр дээр байдаг билээ, гэрээний дагуу надад жоншоо өгч, өр төлбөрөө барагдуулах ёстой биз дээ” гэхэд “урагшаа үнэ хүргэж зарах юм” гэхээр нь “хэзээ явах юм, хамт явъя” гэхэд “вагоны оочер ихтэй байгаа тул хэзээ явах нь тодорхойгүй байна” гэсэн. Би хоёр хоног хүлээгээд вагон байхгүй болохоор нь ажлаа бодоод Ж-д итгээд буцсан. Төмөр замаас вагонд ачуулсан эсэхийг нь лавлахад “хоёр вагон ачуулчихсан, хөдөлж байна” гэсэн мэдээг аваад Ж-д “урагшаа хамт явъя” гэхэд “би уурхай дээр ажиллана, мөнгө төгрөг нь асуудалгүй ороод ирнэ. Уурхай дээрээ олборлолтоо хийж байвал дээр” гэж хэлсэн. Тэгээд урагшаа хэн, хаана, ямар хүн авч явж байгааг мэдэхүй учир тийшээ явах шаардлагагүй болсон. Тэгээд мөнгөө нэхсээр өдийг хүрсэн. Би маш гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-52-р хуудас/,

 

Гэрч Р.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Л.Д- нь 2019 оны 09 дүгээр сард өөрийн олборлосон жоншоо худалдаж борлуулахаар Говьсүмбэр аймгийн Чойр сум руу Д-, Б- бид гурав хамт явсан. Би тэнд Ж- гэх нутгийн хүнтэй тааралдаад явж байгаа ажлынхаа талаар хэлэхэд Ж- хэдэн Хятад хүмүүстэй хамт явж байснаа “би жонш гаргадаг юм, эдгээр хятадууд өндөр үнээр худалдаж авдаг юм” гээд Д-ын жоншийг авахаар болсон. Ж- жоншоо вагонд ачуулчихаад “2-3 хоногтоо мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Үнэ ханшны талаар нарийн сайн мэдэхгүй байна. Тэр өдрөө Д- бид нар хот руу буцсан. Хэд хоногийн дараа Ж- руу холбогдоход “арай болоогүй байна” гэж байснаа утсаа авахаа больсон. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Ж- бид нартай уулзаад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхайгаас жонш олборлож төлбөрийг чинь барагдуулна, энэ уурхай нь .... ХХК-ний нэр дээр ашиглалтын лицензтэй бөгөөд Д- овогтой Ө- эзэмшдэг. Эхлэлтийн зардал 10 сая төгрөг хэрэгтэй байна, зээлбэл хамгийн эхний олборлолтоороо та нарын өр төлбөрийг барагдуулна” гэж хэлсэн тул манай дүү Д- 10 сая төгрөг зээлсэн. Би Д-тай хамт Дорноговь аймгийн Даланжаргалан суманд очиж олборлолтын ажил хийхэд нь хяналт тавихад 60 тонн жоншийг 1 сар гаруй хугацаанд олборлоод Чойр руу буулгахад өөрийнхөө нэр дээр Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өөрөө аваад гарсан боловч өр төлбөрөө төлөөгүй, дахиж утсаа авахгүй, холбогдохоо больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

Гэрч М.Я-дорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 онд он сар өдрийг нь сайн санахгүй байна. Б.Ж- надтай утсаар холбогдож Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт байх жоншны уурхайгаас хамтран жонш олборлож ашиг ольё гэснээ “хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, та надад 25.000.000 төгрөгөөр туслаач” гэхээр нь би эхнэр Дэлгэрбуянгийн Н-гийн Хаан банкны ........... тоот данснаас Б.Ж-ы 2-3 төрлийн дансанд 3 хувааж нийт 25.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Ж- надтай холбогдоогүй. 2016 оны намар санагдаж байна. Би Ж-тай утсаар холбогдоод “мөнгөө авмаар байна” гэхэд “та наад Хятадаасаа 50.000 юань ав” гэж хэлэхээр нь Хятад улсын иргэн Х-д хэлэхэд “надад одоогоор өгөх боломж муу байна, та надад дансаа үлдээчих, би хэд хоногоос араас чинь шилжүүлье” гэсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад нөгөө хятад Х- манай эхнэр Н-гийн .......... тоот дансанд 2017 оны намар 5000 юань, 20.000 юань тус тус шилжүүлж, монгол мөнгөөр ойролцоогоор 9.000.000 төгрөг авсан. Одоо Ж-аас 16.000.000 төгрөг авах авлагатай...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,

Зээлийн гэрээ /хх-ийн 41-43-р хуудас/,

Хилийн лавлагаа /хх-ийн 80-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ж- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Д- гэдэг хүнийг 2008 оны сонгуулийн сурталчилгааны ажлаар Дундговь аймаг Өндөршил суманд явж байхад нь танилцаад зүс мэдэх болсон. Би 2016 оны 09 дүгээр сард БНХАУ-ын иргэнтэй Говьсүмбэр аймгийн Чойрт явж байхад Д- найзтайгаа явж байгаад тааралдсан. Тухайн үед “уурхайгаас 80 орчим тонн жонш ирж байгаа, зараад өгөөч” гэхээр нь тус болох зорилгоор хамт явсан Хятад улсын иргэнд зарахаар болж гаалийн хашаанд буулгуулсан. Д- албан ажилтай яаруу явж байсан болохоор Улаанбаатар хот руу буцаад би жоншийг Хятад улс руу өөрийн нэр дээр бүрдүүлэлт хийж гаргасан. Гэхдээ 60 тонн буюу 1 вагон жоншийг ачуулж үлдэгдэл 10 гаруй жоншийг Д-ын хамаатан О-д сүүлд нь буцааж өгсөн. Би Д-ын жоншийг БНХАУ-ын иргэн Х- гэж дууддаг хүнд 1 тонныг 320.000 төгрөгөөр тооцож, нийт 19.200.000 төгрөг орчмоор бодож зарсан. Х- нь миний мөнгийг өмнө өртэй байсан Я-жавд миний зөвшөөрснөөр өгсөн. 2017 оны 02 дугаар сараас хойш Д-тай уулзаад учир байдлаа хэлж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах жоншны уурхайгаас олборлолт хийж өрийг чинь даръя гэж хэлээд 10.000.000 төгрөг авч уурхайд зарцуулсан. 60 тонн жонш олборлож өөрийн нэр дээр бүрдүүлэлт хийгээд БНХАУ руу чанартай жонш гарсан болохоор энэ мөнгийг ачилтын зардал болон бусад өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 138-139-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/, эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 131-133, 149-151-р хуудас/, бусад /хх-ийн 113-119-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Ж-, хохирогч Л.Д- нар нь танилын харилцаатай бөгөөд 2016 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Чойр суманд тааралдаж, шүүгдэгч Б.Ж- нь хохирогч Л.Д-ын 20.000.000 төгрөгийн үнэ бүхий жоншийг “БНХАУ руу гаргаж зараад өгье” гэж залилсан,

Мөн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч  Б.Ж- нь хохирогч Л.Д-ад “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Майхант-Уул гэдэг газраас “....” ХХК-ийн ашиглалтын талбайд жонш олборлох эрх авсан, эндээс жонш гарахаар урьд авсан жоншны мөнгөө төлнө, эхлэлтийн зардал хэрэгтэй байна” гэж итгүүлэн 10.000.000 төгрөг бэлнээр авч, хохирогчид нийт 30.000.000 төгрөгийг хохирол учруулж залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Л.Д-ын ...Би 2016 оны 09 дүгээр сарын үед Говьсүмбэр аймагт “....” хоршооноос гэрээний дагуу жонш хүлээж авахаар амралтын өдөр явж байсан юм. Жоншоо хүлээж аваад гаалын хашааны гадаа байж байхад Дундговь аймгийн зүс таних Ж- гэх залуу ирж уулзаад “би бас жоншны худалдаа эрхэлж байгаа юм, миний хамтрагч Хятад хүн ирчихсэн байгаа” гэсэн. Хятад улсын иргэн Хо гэсэн байх одоо нэрийг нь сайн санахгүй байна. Би 1 дэх өдөр нь хотод ажилтай байсан тул Хо гэх хүнтэй жонш ямар үнээр авах талаар болон цаашид хамтран ажиллах талаар ярилцсан. Ж- надад “гаалийн хашаанд миний жонш буулгадаг талбай байгаа, өнөөдөр амарчихсан байгаа, ажлын өдрүүдээр би гаалийн хашаанд жоншийг чинь оруулаад үнэ тохироод авч өгөлцье” гэж аман байдлаар тохирсон. Надтай хамт явж байсан О-, Б- нар “Ж-ыг сайн танидаг хамтарч ажиллаж байсан” гэхээр нь ажлаа амжуулчихаад буцаж Говьсүмбэр аймагт ирээд “үнэ ханшаа тохирьё” гээд хамтрахаар болсон. Би хотод ирээд 1 дэх өдөр Ж-тай холбогдоход “жоншийг чинь гаалийн хашаа руу оруулаад өөрийнхөө талбай дээр буулгачихсан, одоо ялгуулаад шуудайлуулж байна, одоогоор урдаас үнийн санал ирээгүй байна, ирэхээр нь хэлье, тэр үед хүрээд ирээрэй” гэсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа “би вагонд ачуулчихлаа Х байнга авахаар болсон, ачуулсан жоншийг 1 тонныг нь 320.000 төгрөгөөр тооцож авахаар болоод зардлуудыг хасаад 20.000.000 төгрөг цэвэр ирэх болж байна. Энэ бол өндөр үнэ ханш юм, би вагонд ачуулчихсан” гэхээр нь “та яагаад хэлж ярилгүйгээр ачуулчихдаг юм бэ” гэхэд “8 сард Төмөр замын ачаалал их байдаг болохоор вагон олдсон дээр нь гээд ачуулчихлаа, Хятадын гааль дээр хүлээж авангуутаа мөнгийг нь шууд шилжүүлчихдэг юм. Би Х-д зөндөө жонш зарж байсан ямар ч асуудал байхгүй, 1-2 хоногийн дараа Эрээнд очно. Чи явах шаардлага байхгүй, дараа дараагийнхаа жоншийг цуглуулаад байж бай, их хэмжээгээр авна шүү” гэж надад хэлсэн. Би энэ талаар гаалиас лавлаж асуухад “Ж-ы жонш “....” ХХК-ийн нэрээр 2 вагон ачуулж байна” гэсэн. ...20.000.000 төгрөг орж ирэхгүй болохоор нь удаа дараа Ж-ы ........., ......... гэх хоёр дугаарын утас руу залгаж асуухад “одоохон явуулна” гээд янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж байснаа “би өөрөө Хятад руу явъя” гэсэн. 2016 оны 09 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод уулзаад “би хүнд өглөгтэй байж байгаад мөнгийг чинь өөр хүнд өгчихлөө” гэж ярьснаас хойш маргаан эхэлсэн. ...2017 оны 02 дугаар сүүлээр Ж- надтай дахиж уулзаад “Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхайгаас жонш олборлож төлбөрийг чинь барагдуулна, энэ уурхай нь “....” ХХК-ийн нэр дээр ашиглалтын лицензтэй бөгөөд Д- овогтой Ө- болон миний бие Ж- нар нь хамтран эзэмшдэг юм. Эндээс жонш олборлож 20.000.000 төгрөгийг чинь төлнө, уг ажлыг эхлүүлэхийн тулд 10.000.000 төгрөгийн зээл нэмж авах хэрэгтэй байна. Чи надад 10.000.000 төгрөг нэмж зээлүүлээд хурдан хугацаанд хэн хэнийхээ өрийг барагдуулж, өр ширгүй больё” гэж хэлээд Ө-г дагуулан нотариатаар орж баталгаа гаргуулж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Ө- гэдэг хүнийг дам дамаа хүнээс Дундговь аймагт бизнес эрхэлж байсан бизнесмэн хүн гэж сонсож байсан болохоор итгээд тэр хүнээр нь давхар баталгаа гаргуулсан. ...Миний бие өр төлбөрөө авахын тулд газар дээр нь очиж судлахад гэр барьчихсан, контейнер, сав тавьсан, төнөг төхөөрөмж авч ирсэн ажил хийх гэж бэлдчихсэн байдалтай байсан учир “энэ хүмүүсийн ажлыг явуулж байж би өөрийн өр төлбөрөө Ж- гэдэг хүнээс гаргуулан авах юм байна” гэж бодсон. Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-г газар дээр нь байлцуулан зээлийн гэрээ хийж 10.000.000 төгрөгийг бэлнээр нь өгч О-г Ж- нартай хамт Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхай руу явуулсан. Өр төлбөр төлөх хэмжээний жонш тухайн уурхайгаас олборлоод Говьсүмбэр аймгийн гаалийн хашаанд цуглуулсан байхад нь 2017 оны 04 дүгээр сарын үед очоод жоншоо ачуулах гэтэл Ж- өөрийнхөө нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийчихсэн байхаар нь түүнээс “энэ гаалийн бүрдүүлэлт яагаад өөрийн чинь нэр дээр байдаг билээ, гэрээний дагуу надад жоншоо өгч, өр төлбөрөө барагдуулах ёстой биз дээ” гэхэд “урагшаа үнэ хүргэж зарах юм” гэхээр нь “хэзээ явах юм, хамт явъя” гэхэд “вагоны оочер ихтэй байгаа тул хэзээ явах нь тодорхойгүй байна” гэсэн. Би хоёр хоног хүлээгээд вагон байхгүй болохоор нь ажлаа бодоод Ж-д итгээд буцсан. Төмөр замаас вагонд ачуулсан эсэхийг нь лавлахад “хоёр вагон ачуулчихсан, хөдөлж байна” гэсэн мэдээг аваад Ж-д “урагшаа хамт явъя” гэхэд “би уурхай дээр ажиллана, мөнгө төгрөг нь асуудалгүй ороод ирнэ. Уурхай дээрээ олборлолтоо хийж байвал дээр” гэж хэлсэн. Тэгээд урагшаа хэн, хаана, ямар хүн авч явж байгааг мэдэхүй учир тийшээ явах шаардлагагүй болсон. Тэгээд мөнгө болсон уу гэж нэхсээр өдийг хүрсэн. Би маш гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-52-р хуудас/,

 

Гэрч Р.О-гийн ...Л.Д- нь 2016 оны 09 дүгээр сард өөрийн олборлосон жоншоо худалдаж борлуулахаар Говьсүмбэр аймгийн Чойр сум руу Д-, Б- бид гурав хамт явсан. Би тэнд Ж- гэх нутгийн хүнтэйгээ тааралдаад явж байгаа ажлынхаа талаар ярихад тэрээр хэдэн Хятад хүмүүстэй хамт явж байснаа “би жонш гаргадаг юм, эдгээр хятадууд өндөр үнээр худалдаж авдаг юм” гээд Д-ын жоншийг авахаар болсон. Ж- жоншоо вагонд ачуулчихаад “2-3 хоногтоо мөнгийг нь өгье” гэж хэлсэн. ...Хэд хоногийн дараа Ж- руу холбогдоход “арай болоогүй байна” гэж байснаа утсаа авахаа больсон. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Ж- бид нартай уулзаад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны уурхайгаас жонш олборлож төлбөрийг чинь барагдуулна, энэ уурхай нь .... ХХК-ний нэр дээр ашиглалтын лицензтэй бөгөөд Д- овогтой Ө- эзэмшдэг. Эхлэлтийн зардал 10 сая төгрөг хэрэгтэй байна, зээлбэл хамгийн эхний олборлолтоороо та нарын өр төлбөрийг барагдуулна” гэж хэлсэн тул манай дүү Д- 10 сая төгрөг зээлсэн. Би  Дорноговь аймгийн Даланжаргалан суманд очиж олборлолтын ажил хийхэд нь хяналт тавихад 60 тонн жоншийг 1 сар гаруй хугацаанд олборлоод Чойр руу буулгаад Ж- өөрийнхөө нэр дээр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд гарсан боловч өр төлбөрөө төлөөгүй, дахиж утсаа авахгүй, холбогдохоо больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Гэрч М.Я-доржийн ...Б.Ж- нь надтай утсаар холбогдож Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт байх жоншны уурхайгаас хамтран жонш олборлож ашиг ольё гэснээ “хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, та надад 25.000.000 төгрөгөөр туслаач” гэхээр нь би эхнэр Дэлгэрбуянгийн Н-гийн Хаан банкны ............. тоот данснаас Б.Ж-ы 2-3 төрлийн дансанд 3 хувааж нийт 25.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Ж- надтай холбогдоогүй. 2016 оны намар санагдаж байна. Би Ж-тай утсаар холбогдоод “мөнгөө авмаар байна” гэхэд “та наад Хятадаасаа 50.000 юань ав” гэж хэлэхээр нь Хятад улсын иргэн Х-д хэлэхэд “надад одоогоор өгөх боломж муу байна, та надад дансаа үлдээчих, би хэд хоногийн дараа араас чинь шилжүүлээд явуулъя” гэсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад нөгөө хятад Х- манай эхнэр Н-гийн ........... тоот дансанд 2017 оны намар 5000 юань, 20.000 юань тус тус шилжүүлж, монгол мөнгөөр ойролцоогоор 9.000.000 төгрөг авсан. Одоо Ж-аас 16.000.000 төгрөг авах авлагатай...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,

Зээлийн гэрээ /хх-ийн 41-43-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Б.Ж- яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 09 дүгээр сард БНХАУ-ын иргэнтэй Говьсүмбэр аймгийн Чойрт явж байхад Д- найзтайгаа явж байгаад тааралдсан. Тухайн үед “уурхайгаас 80 орчим тонн жонш ирж байгаа, зараад өгөөч” гэхээр нь тус болох зорилгоор хамт явсан Хятад улсын иргэнд зарахаар болж гаалийн хашаанд буулгуулсан. Д- албан ажилтай явж байсан болохоор Улаанбаатар хот руу буцаад би жоншийг Хятад улс руу өөрийн нэр дээр бүрдүүлэлт хийж гаргасан. Гэхдээ 60 тонн буюу 1 вагон жоншийг ачуулж үлдэгдэл 10 гаруй жоншийг Д-ын хамаатан О-д сүүлд нь буцааж өгсөн. Би Д-ын жоншийг БНХАУ-ын иргэн Х- гэж дууддаг хүнд 1 тонныг 320.000 төгрөгөөр тооцож, нийт 19.200.000 төгрөг орчмоор бодож зарсан. Х- жоншны мөнгийг өмнө өртэй байсан Я-жавд миний зөвшөөрснөөр өгсөн. 2017 оны 02 дугаар сард Д-тай уулзаад учир байдлаа хэлж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах жоншны уурхайгаас олборлолт хийж өрийг чинь даръя гэж хэлээд 10.000.000 төгрөг авч уурхайд зарцуулсан. 60 тонн жонш олборлож өөрийн нэр дээр бүрдүүлэлт хийгээд БНХАУ руу жонш гарсан боловч энэ мөнгийг ачилтын зардал болон өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 138-139-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

         Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: шүүгдэгч Б.Ж- нь хохирогч Л.Д-тай танилын харилцаатай бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь Говьсүмбэр аймгийн Чойр суманд тааралдсан байна. Шүүгдэгч Б.Ж- нь хохирогч Л.Д-ын жонш зарахаар явж байгааг мэдээд “Хятад улсын иргэн Х-тэй жоншны худалдаа хийж байгаа, жоншийг чинь зараад мөнгийг нь өгнө” гэж 20.000.000 төгрөгийн үнэ бүхий жоншийг нь авч БНХАУ руу гаргаж худалдсан боловч мөнгийг нь өгөлгүй иргэн М.Я-доржид төлөх өрөндөө шилжүүлэн өгсөн, мөн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...жонш олборлох эрх авсан, эндээс мөнгө гарахаар жоншны мөнгийг чинь төлнө, эхлэлтийн зардал хэрэгтэй байна” гэж 10.000.000 төгрөг авч жонш олборлож бусдад худалдсан боловч мөнгийг нь өгөлгүй өөрийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт хангалттай тогтоогджээ.

 

         Шүүгдэгч Б.Ж-ы хохирогч Л.Д-аас “жоншийг чинь зараад мөнгийг нь өгье” гэж эд зүйлийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулсан, мөн “уурхайгаас жонш олборлоход эхлэлтийн зардал 10.000.000 төгрөг шаардлагатай. Уурхайгаас жонш олборлоод урьд авсан жоншны мөнгийг чинь төлнө” гэж хохирогчийг залилан мэхэлж, нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” буюу “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.

         

          Тиймээс шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, Ж.Батмөнх нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

               Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ад 30.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Ж- нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 10.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг төлсөн ба үлдэх 19.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

                  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас 19.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Д-д олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

          Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг.

 

          Шүүгдэгч Б.Ж- нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөж байхад буюу 2016 оны 9 дүгээр сар, 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 онд шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа Эрүүгийн хуульд залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд болон доод хэмжээг хөнгөрүүлэн тогтоожээ.

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, хохирогч Л.Д-аас “хохирлоо хурдан хугацаанд төлүүлмээр байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Б.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, нийт 30.000.000 төгрөгийн хохирлоос 11.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 19.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дугаартай зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, 2015 онд тархины хагалгаанд орсон байнгын эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 2015 онд тархины хагалгаанд орж эмнэлгийн хяналтанд байгаа эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 840 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 840.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж-ыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан ба /хх-ийн 61-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-ийн 123-р хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ж- нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 56 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцоход шүүхээс оногдуулсан 840 нэгжтэй тэнцэх буюу 840.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. И овогт Б-ийн Ж-ы хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 840 /найман зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 840.000 /найман зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ж-ы цагдан хоригдсон 56 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 840 нэгжээр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- нь хохирогч Л.Д-ад 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг төлсөн ба шүүгдэгч Б.Ж-аас 19.000.000 /арван есэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Л.Д-ад олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР