Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 213/МА2024/00012

 

                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2024/00631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 8 дахь заалтад

...Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129.2-т тус тус заасныг баримтлан  эд хөрөнгө өмчлөх эрхийн ...... дугаарт бүртгэлтэй ........... хаягт байршилтай, 35,66 кв.м талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 54,000,000 төгрөгөөс  гэр бүлийн гишүүн 2 хүнд ногдох хэсэг 36,000,000 төгрөгийг хариуцагч С.Жамбалдоржоос гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэндуламд олгосугай гэснийг,

…Иргэний хуулийн 130 дугаар дугаар 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Жамбалдоржоос эрхийн Улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн, .............. хаягт байршилтай, 35,66 кв.м талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 54,000,000 төгрөгөөс  гэр бүлийн гишүүн Ж.Тэнүүн-Очирт 18,000,000 төгрөгийг, Ч.Цэрэндуламд 18,000,000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг үлдээсүгэй.

2. Хариуцагч С.Жамбалдорж, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-дэх хэсэгт зааснаар С.Жамбалдоржоос нөхөн гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                           Ч.БАЯРЦЭНГЭЛ