| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00407/и/ |
| Дугаар | 473 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 473
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Д.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд ******* ******* ******* ХХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө /23 цагийн үед/ ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* 28 айлын орон сууцанд цахилгааны масс гарч манай Samsung брэндийн Cmedia маркийн 2 хаалгатай хөргөгч, TCL маркийн 49 инчийн лед зурагтнууд шатаж ажиллагаагүй болсон. Энэ талаар ******* луу ХХК болон Эрчим хүчний газар хандахад одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч өгөхгүй байна.
Иймд буруутай аж ахуйн нэгж байгууллагыг тогтоож 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзалыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийн 50 хувь болох 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд ******* ******* ******* ХХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийн 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА