| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00229/и/ |
| Дугаар | 471 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 471
| Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* хотхон ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ийн ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт холбогдох 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн *******3/2016//И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт хүнсний ногоо худалдан борлуулдаг Х.тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ХААН банкны тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.ын Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс явуулсан учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход Би муу ногоо явуулжээ. Та намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна гэсэн. Тэгээд би 20******* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.тай ярих гэсэн боловч утсаа авалгүй өдий хүртэл намайг хохироож явна. Төмс ачиж ирсэн жолооч Н. нь надад ууттай зүйл ачуулсан. Би доторх талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Иймд Х.аас төмсний үнэ 6,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Х.тай амаар тохиролцон утсаар ярьж төмс авахаар болсон байдаг. Ингээд тохиролцсоны үндсэн дээр Х. ын данс руу 6,000,000 төгрөг хийсэн байдаг. Ингээд Х. нь Улаанбаатар хот руу төмс ачуулсан байдаг. Төмсийг хүлээж авахад уг төмс нь ялзарч муудсан, зарагдах боломжгүй төмс байсан учраас хүлээж авалгүйгээр буцаасан байдаг. Тухайн үед Х.тай утсаар ярихад ачилтын улмаас төмс муудаж очсон байх би намар төмс гарахаар ачуулна гэсэн байдаг. Түүнээс хойш Х. нь төмс ачуулаагүй мөнгийг нь өгөлгүй өдий хүрсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв. Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц. надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой журмын дагуу, хэвийн темпратурт хадгалагдаж, ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй байсан. Улаанбаатарт уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц. үзэж байгаа. Би огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ц. нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хариуцагч Х. хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах талаар, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагчийн эрхийг хангах үүднээс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаануудыг хойшлуулж, шүүх хуралдааны зарыг дахин мэдэгдсэн байх боловч хариуцагч Х. нь 3 дахь удаагийн шүүх хуралдаанд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйбайна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц. нь 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.аас төмс худалдан авахаар амаар харилцан тохиролцож, хариуцагч Х.ын банк дахь дугаартай данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, зохигчдын тайлбараар /хх-26/ нотлогдож байх бөгөөд талууд төмс худалдах, худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлж, төмс явуулсан талаар маргаагүй болно. Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1-д амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол гэж тус тус заасантай нийцнэ. Талууд Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачуулсан төмсний чанар, доголдолын талаар маргах бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 253 дугаар зүйлийн 253.1-д худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ц.д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагчХ.аас төмсний төлбөрийг шаардах эрх үүсчээ. Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Ц. надтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж, Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. төмсийг хүлээн аваад ялзарч, муудсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Х. холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Х.аас 6,000,000 төгрөгийг /зургаан сая/ гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА
|
|