Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01901

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01901

 

 

,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,д холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,д 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 12 удаагийн гүйлгээгээр дансаар 9,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг зээлдүүлсэн.

Түүнчлэн 1,000,000 төгрөгийн барааг дараа төлбөр хийнэ гэхээр нь өгсөн. Одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа учир 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Амьдралын хэрэгцээндээ нэхэмжлэгчээс 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авч хугацаанд нь буцаан өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,гээс 6,458,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,гээс 118,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие тухайн үеийн амьдралын хэрэгцээндээ 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авч хугацаанд нь буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Мөнгө зээлж авсан талаар маргаагүй, бүх төлбөрийг эргүүлэн төлсөн.

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ,,,,,,,,,ын 5003048387 тоот дансанд 18,789,000 төгрөг хийлгэсэн. Мөн ,,,,,,,,,, нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 700,500 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АТМ-ээс 570,000 төгрөг тус тус авсан.

Түүнчлэн ,,,,,,,,,,ийн шаардсаны дагуу ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, н.,,,,,,,,,,,,, гутал хөнжил, н.,,,,,,,,, гэх хүмүүсийн данс руу мөнгө хийсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, тэдгээрийн банкны дансны хуулга зэрэгт үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 13,561,385 төгрөг болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн, үүнээс хариуцагч нь 3,542,000 төгрөг төлсөн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.

2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд шилжүүлсэн 14,561,385 төгрөгөөс өөр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хүлээн авсан эсэх асуудлаар анхан шатны шүүхэд талууд мэтгэлцээгүй.

 

3.1. Мөн шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.

 

3.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс хүлээн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Тухайлбал, хариуцагчийн данснаас ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, н.,,,,,,,,,,,, зэрэг гүйлгээний утгаар шилжүүлсэн болон АТМ-с 2 удаа бэлнээр мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан, эсхүл нэхэмжлэгчийн зааврын дагуу шилжүүлсэн гэх асуудлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Тиймээс энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

3.3. Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт мөнгөн хөрөнгөөс бус нэхэмжлэлийн дүнгээс хассан нь тооцооллын хувьд буруу байна.

Гэхдээ энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу гомдол гаргасан хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж дээрх алдааг залруулахгүй.

Иймд анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 6,458,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/04170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ