Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2023/07658/И |
Дугаар | 210/МА2024/01854 |
Огноо | 2024-10-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01854
2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2024/01854 |
,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/03891 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,
2,022,004,869.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч ,,,,,,,,,,,, нь Худалдаа, хөгжлийн банк ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/СС210510037-1 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ/СС210510037-1-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ/СС210510037-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ/СС210510037-1-9 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ/СС210510037-1-10 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ/СС210510037-1-11 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №БГ/СС210510037-1 тоот Баталгааны гэрээг байгуулан 3,000,000,000 төгрөгийн Монголбанкны Репо санхүүжилтийн зээлийг жилийн 10.50 хувийн хүүтэй, банкны эх үүсвэртэй зээлд шилжихэд 14.40 хувь хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
2023 оны 04 дүгээр сарын 18, 08 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлээр үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Ийнхүү хугацаа олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/СС210510037-1 тоот Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.
1.2. Анх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,998,080,000 төгрөг, үндсэн хүү 238,004,591.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,427,980.62 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 154,500 төгрөг, нийт 3,239,667,072.35 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,, нь үндсэн зээлд 908,088,200.83 төгрөг, хүүгийн төлбөрт 230,407,264.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,069,078.10 төгрөг, нийт 1,130,000,000 төгрөгийг төлсөн.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 2,021,850,369.17 төгрөг болон нотариатын зардал 154,500 төгрөгийг тус тус нэхэмжилж, барьцаа хөрөнгөөс ,,,,,,,,,,,,-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206066759 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1688/3 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууцыг чөлөөлсөн, бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид нарт нэхэмжлэгчийг нэхэмжлэл гарахаас өмнө зээлийн төлбөрийг төлж, зээлээ хаах маш олон боломж байсан боловч банкны зүгээс хариуцлагагүй хандсан.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэж байгаа боловч манай байшинг маш багаар буюу нэг байшинг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн. Банкнаас арай илүү дэмжээд, ажилтнууд арай илүү ажилласан бол зээлээ төлөх бүрэн боломжтой байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-иас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 2,007,387,471.91 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,617,397.26 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
- хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206066779 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1692/5 тоот хаягт байрлах 166,31 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066762 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1688/5 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066780 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1692/8 тоот хаягт байрлах, 166,31 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066761 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1688/4 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066757 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1688/1 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066755 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1690/5 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206066784 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1692/3 тоот хаягт байрлах 166,31 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууц,
- хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206041046 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 108 дугаар байр, 1701 тоот хаягт байрлах 117,67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
- хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203014559 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 12/1 дүгээр байрны Б-9 тоот хаягт байрлах 105,7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,
- хариуцагч ,,,,,,,,,,,,-д ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шим зэргийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,426,485.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,-иас улсын тэмдэгтийн хураамжид 10,194,887.36 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2024 оны 03 дугаар сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд бид зээлийн 453146839 тоот дансанд нийт 237,785,075 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгчээс зээлийн гэрээнд заасан дансанд төлсөн төлбөрийг хасалгүй 2,007,387,471,91 төгрөгийг ,,,,,,,,,,,,,-с гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдлыг үүсгэсэн.
4.2. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралд хариуцагч тал болох ,,,,,,,,,,,,,-ийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнөөс гадна хариуцагчид үндэслэлгүй нэмэлт төлбөр төлөх агуулга бүхий шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн.
4.3. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчлөлийн үеийн хөл хорио нь барилгын салбарын үйл ажиллагаанд бодит хүндрэл үүсгэж, Засгийн газрын тогтоолоор бүх нийтийг хамарсан бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тавигдаж, ажиллах хүч бараа материалын хангамж саатан, зээлдэгч үүргээ биелүүлэхэд хүндэтгэн үзэх хүнд нөхцөл байдлууд үүсч байсан. Энэ тухай удаа дараа Худалдаа хөгжлийн банкинд бичгээр мэдэгдэж байсан боловч хариу өгөөгүй. Дээрх хугацааны нэмэгдүүлсэн хүүг зээлийн үүргийн зөрчлөөс хасч тооцоогүй байна.
Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд төлсөн төлбөрийг гэрээнд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан. Өмгөөлөгчийн талаар сүүлийн шүүх хуралдаанд хариуцагч хүсэлт гаргаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан үндсэн зээл 2,998,080,000 төгрөг, үндсэн хүү 238,004,591.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,427,980.62 төгрөг, нотариатын зардал 154,500 төгрөг, нийт 3,239,667,072.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлсөн төлөлтийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцоод үндсэн зээлийн үлдэгдэлд 2,021,850,369.17 төгрөг, нотариатын зардалд 154,500 төгрөг буюу 2,022,004,869.17 төгрөг гаргуулахаар мөнгөн төлбөрийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-нд 3,000,000,000 төгрөгийг жилийн 10,50 хувийн хүүтэй /банкны эх үүсвэртэй зээлд шилжихэд жилийн 14,40 хувь/, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээг ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан.
3.1. ,,,,,,,,,,,, нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлөлтийг төлөөгүй тул ,,,,,,,,,,,,,, нь зөрчлийг арилгуулах шаардлагыг 2023 оны 04 дүгээр сарын 18, 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус зээлдэгчид хүргүүлсэн.
3.2. ,,,,,,,,,,,, нь гэрээний хэрэгжилтийн явцад үндсэн зээлд 1,920,000 төгрөг, хүүд 597,374,508.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,617,397.26 төгрөгийг тус тус төлсөн.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
Гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.
4.1. Зээлдэгч нь үүргийн зөрчил гаргасан, үүнтэй холбогдуулан банкны зүгээс зөрчлийг арилгах нэмэлт хугацааг удаа дараа олгосон тул шүүхээс дээрх гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалсан байна гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэсэн.
Энэ талаарх шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул үүнийг шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлтэй.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлсөн 1,195,576,743.18 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлд 908,088,200.83 төгрөг, хүүд 230,407,264.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,069,078.10 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээлд 12,200 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлд 30,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлд 25,000,000 төгрөг гэж хуваарилан суутгаснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,021,850,369.17 төгрөг болж үлдсэн нь нь талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөлд нийцсэн байна.
Энэ тохиолдолд хариуцагчийн төлсөн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх зохицуулалтыг хэрэглэж хуваарилахгүй.
Учир нь гэрээ цуцлагдахаас өмнө хуримтлагдсан байсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу суутгах ёстой тул дээрх дарааллыг баримтлахгүй болно.
4.3. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас урьд нэмэгдүүлсэн хүүд суутгасан 14,617,397.26 төгрөгийг хассан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн. Энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
4.4. Талууд ковид-19 цар тахал гарснаас хойш зээлийн гэрээг байгуулсан, түүнчлэн цар тахлын улмаас хариуцагч нь зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул холбогдох гомдлыг хангахгүй.
4.5. Иймд үндсэн зээлийн үлдэгдлийг 2,007,232,971.91 төгрөгийн хэмжээнд шүүхээс хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалж шүүхэд хандсан, үүнтэй холбоотойгоор нотариатын зардалд 154,500 төгрөг зарцуулсан учир энэ шаардлагыг хангасан шүүхийн шийдэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Мөн анхан шатны шүүх талуудын харилцан тохиролцож барьцаанаас чөлөөлсөн ,,,,,,,,,,,,-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206066759 дугаартай, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам гудамж, 1688/3 тоот хаягт байрлах 211,06 м.кв талбайтай, аялал жуулчлалын /90 хувийн гүйцэтгэлтэй/ зориулалттай хувийн орон сууцыг хасч, үлдэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн.
Үүнд зохигч гомдол гаргаагүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Хариуцагч талын өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 24, 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон.
,,,,,,,,,,,,-ийн өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, түүнд тов мэдэгдсэн боловч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, үүнтэй холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/03891 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,346,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ