Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 487

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

регистртэй, ******* ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.*******

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1975 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн ******* сумын малчнаар, 1983 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1993 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн хоршоонд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн нэндэлд 1975-1980 он хүртэл мал маллаж байсан, 1983-1995 он хүртэл Ховд аймгийн үйлчилгээний Камбинатад оёдолчин хийж байсан билээ. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч 1996 оны 07 дугаар сард болсон үерт орж орон гэргүй болсон ба хөдөлмөрийн дэвтрээ үерт алдсан тул миний 1975-1980 он хүртэл ******* сумын мал маллаж байсныг гэрчлэх Ч.Чулуунцэцэг, Л. нарыг гэрчээр асууж, мөн 1983-1995 он хүртэл Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.******* нь шүүх хуралдаанд шүүхэд гаргасан хүсэлтээ тайлбарлахдаа: Би 1975 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн ******* сумын малчнаар, 1983 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1993 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн хоршоонд оёдолчноор  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст х*******т авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* нь 1975 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн ******* сумын малчнаар, 1983 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1993 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн хоршоонд оёдолчноор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1336 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1317 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн социалист хөдөлмөрийн үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаартай тушаалаар М.*******г 1983 оны 09 сарын 01-ний өдрөөс оёдлын 2-р тасгийн хүүхдийн хувцасны бригадад оёдолчноор ажиллуулж эхэлсэн болох нь нотлогдож байна.

Ховд аймгийн үйлчилгээний комбинатын оёдолчин М.*******гийн 1983 оноос 1990 оныг дуустал авч байсан цалингийн тодорхойлолт,

М.*******г Ховд аймгийн -ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 04 сарын 18-ны өдрийн 02 тогтоолоор “VIII таван жилийн гавшгайч” цол тэмдгээр шагнасан үнэмлэх,

Хүсэлт гаргагч М.*******тай хамт ажиллаж байсан гэх РД:ПВ60060802, Чойжоогийн Чулуунцэцэг шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Ховд аймгийн ******* сумын эцэг эхийн хамт мал маллаж байсан. Би 1975- 1992 он хүртэл нэгдлийн малчин байсан. ...М.******* бид нар сургуульд хамт сурч байсан. М.******* нь 1975-1980 онуудад Ховд аймгийн ******* сумын малчинаар ажиллаж байгаад аймаг руу шилжин ажилласан. Аймгийн үйлчилгээнд ажилд орсон түүнээс хойш би мэдэхгүй” гэх,

хамт ажиллаж байсан гэх РД:ПВ42111306, Лхүндэвийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Ховд аймгийн ******* сумын 1970-1990 он хүртэл малчин байсан. ...М.******* нь 1975-1980 он хүртэл  Ховд аймгийн ******* сумын малчинаар хөдөө гарч ажилласан. Бог мал маллаж байсан” гэх,

хамт ажиллаж байсан гэх РД:, ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Ховд аймгийн нийтийн үйлчилгээнд 1979-1992 он хүртэл оёдолчиноор ажилласан.  Хувьчлал явагдаад үйлчилгээ хоршоо болсон. ...М.******* нь Ховд аймгийн нийтийн үйлчилгээнд 1983 онд Улаанбаатар хотоос шилжин ирж 1992 он хүртэл ажилласан. Оёдолчин хийж байсан. 1992 онд үйлчилгээ хоршоо болоход 1995 он хүртэл ажиллаж байгаад гарсан” гэх,

мөн хамт ажиллаж байсан гэх РД:, ын Нямжав шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Ховд аймгийн нийтийн үйлчилгээнд 1984-1992 он хүртэл оёдолчиноор ажилласан.   үйлчилгээ хувьчлагдаад хоршоо болсон ба тэнд 1994 он хүртэл ажиллаж байгаад гарсан. ...1984 онд би Улаанбаатар хотын оёдлын үйлдвэрийн нэгдлээс  Ховд аймгийн нийтийн үйлчилгээнд шилжин ирж ажилласан. Намайг ажил ороход М.******* тус үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан. Би хамт 1994 он хүртэл ажилласан нь үнэн” гэх,

гэрч Ч.Нямжавын 017909 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

гэрч Л.гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт Л.гийн 1971 оноос 1980 оныг дуустал авч байсан цалин хөлсний талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна.

Иймд хүсэлт гаргагч М.*******г 1975 оны 06 дугаар сараас 1980 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын малчнаар, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1991 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн хоршоонд оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний Х******* Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД:*******, ******* ******* овогт *******ын *******г 1975 оны 06 дугаар сараас 1980 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын малчнаар, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1991 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн хоршоонд оёдолчноор ажиллаж байсныг тус тустогтоосугай.

 2.Иргэний Х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МАРИНА