Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 102/2023/01608/И |
Дугаар | 210/МА2024/01735 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01735
2024 09 09 210/МА2024/01735
Х СӨХ-нынэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/03050 дугаар шийдвэртэй, Х СӨХ-нынэхэмжлэлтэй, А.А, С.Э нарт холбогдох,
Х СӨХ-ны тэмдэг гаргуулах, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, уг хурал болон С.Э-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, Х СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, Д.О /цахимаар/, хариуцагч С.Э, А.А, хариуцагч А.А-гийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Х СӨХ-ны удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдан гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас А.А-г чөлөөлсөн. Хурлаас гарсан тогтоолыг түүнд баталгаат шуудангаар гардуулсан. Гэтэл А.А нь СӨХ-ны тэмдгийг хүлээлгэж өгөхгүйгээр Х СӨХ болон удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд саад учруулж мөнгөн хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөр, харуул хамгаалалтын болон ажилчдын цалин, хог ачилтын төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн тул хариуцагч А.А-гийн хууль бус эзэмшлээс Х СӨХ-ны тэмдэг гаргуулна.
1.2. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал, С.Э-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Учир нь С.Э нь өөрийгөө 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар удирдах зөвлөлийн гишүүн болон даргаар сонгогдсон гэх боловч тухайн өдрийн хуралд 40 хүрэхгүй хүн оролцсон, ирц бүрдээгүй. Иймээс уг хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийи 7.1-т Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдиин хурал байна, 8 дугаар зүйлийн 8.1-т Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.4-т Энэ хуулийн 9.2. 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж дахин хуралдуулах хугацааг товлоно гэж зааснаар хүчин төгөлдөр бус юм.
Мөн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй. Бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаагүй, хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр урьдчилан танилцуулаагүй, бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл гараагүй, хурлын тэмдэглэлийг хуурамчаар нөхөн бүрдүүлсэн, С.Э нь Блю скай хотхонд орон сууц өмчилдөггүй. Харин Д.Э би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 04 тоот тогтоолоор Х СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар даргаар хуулийн дагуу сонгогдсоноос хойш 2 жил гаруй хугацаанд СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан. Хариуцагч нь өөрийгөө хуулийн дагуу сонгогдсон удирдах зөвлөлийн дарга гэх боловч түүнийг удирдах зөвлөлийн даргаар сонгосон тогтоол, шийдвэр байдаггүй.
Иймд хариуцагч А.А-гаас Х СӨХ-нытамга тэмдэг гаргуулах, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал, С.Эг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.А-гийн хариу тайлбарын агуулга:
2.1. Х СӨХ-ны2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор намайг гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол хүчинтэй байгаа, чөлөөлсөн шийдвэр гараагүй. Мөн 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах эрх бүхий этгээдүүд хуульд зааснаар зарлан хуралдуулаагүй.
Иймд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас томилогдсон удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй, мөн удирдах зөвлөлийн дарга гэх Д.Э нь Х СӨХ-ны удирдах эөвлөлийн дарга биш тул СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй.
2.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, холбооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т гагцхүү бүх гишүүдийн хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх, сонгох эрх олгогдсон тул холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6-д бүх гишүүдийн хуралд оролцогчдын ирц 51 дээш хувиар бүрдсэн тохиолдолд тухайн хурлыг хүчинтэйд тооцно, 5 дугаар зүйлийн 5.7-д удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар байвал удирдах зөвлөлийн дарга шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл 5 хүн тохиролцоод оршин суугчдаар гарын үсэг зуруулж удирдах зөвлөлийн гишүүн болох талаар хууль болон холбооны дүрмэнд байхгүй.
2.3. Блю скай хотхонд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон С.Э даргатай удирдах зөвлөл ажиллаж байгаа, намайг удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй. Д.Э нь СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан холбооны дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг хувийнхаа данс руу шилжүүлэн авах, гүйцэтгэх захирал томилж түүний хувийн дансанд СӨХ-ны төлбөрийн мөнгийг татан төвлөрүүлэх, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 хүн цуглаад СӨХ-ны удирдах зөвлөлийг өөрчлөх тогтоол гаргаад, дараа нь оршин суугчдаар гарын үсэг зуруулсан нь хууль зөрчиж, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэжээ.
3. Хариуцагч С.Э-гийн хариу тайлбарын агуулга:
Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар удирдах зөвлөлийн даргаар сонгогдсоноос хойш бүх гишүүдийн хурал хуралдаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, холбооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу гагцхүү бүх гишүүдийн хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх, сонгох эрх олгогдсон.
Гэтэл удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал А.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад Д.Э СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан холбооны дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг хувийнхаа данс руу шилжүүлэн авах, гүйцэтгэх захирал томилж түүний хувийн дансанд СӨХ-ны төлбөрийн мөнгийг татан төвлөрүүлэх, бүх гишүүдийн ээлжит бус хурал гэх хууль бус хурал зарлаж, хуралдуулсан. Д.Э нь Х СӨХ-ныудирдах зөвлөлийн дарга биш тул СӨХ-г төлөөлөх, гүйцэтгэх удирдлагаас холбооны тэмдэгийг нэхэмжлэх эрхгүй. Миний бие хуульд заасан журмын дагуу Х СӨХ- ны удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардпага үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч С.Э-гийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал гомдлоо ярихаар орж ирсэн Блю скай хотхоны 17 оршин суугчийн уулзалтын дараа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оршин суугч Д.Э, Б.М нар орж ирээд шинээр удирдах зөвлөл байгуулахаар шийдлээ, хуучин хүмүүсийг бүгдийг нь болиулна гэж хэлээд гарсан. Гэтэл 11 дүгээр сарын 27-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдсан мэтээр тогтоол үйлдэж, өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон болгож оршин суугчдаас санал авах хуудсаар өгсөн нийт сууц өмчлөгчдийн саналын дүнг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол үйлдэн, тухайн өдрийн уулзалтад байгаагүй оршин суугч О.Мэндсайханыг хурлын тэргүүлэгч болгон гарын үсэг зуруулсан. Д.Э нь хууль бус тогтоолыг баталгаажуулах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гишүүдийн 51 хувь хүрэхгүй ирцтэй бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан үйлдэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг зөрчснөөс гадна Х СӨХ 198 гишүүнтэй байхад хуульд зааснаар 101 гишүүн оролцох байхад ирц бүрдээгүй 30 гаруй хүний ирцтэйгээр хурлыг эхлүүлсэн.
Д.Э нарын 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т заасныг, мөн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар батлагдсан Х СӨХ-ныдүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 4.6-т бүх rишүүдийн хуралд оролцогчдын ирц 51 дээш хувиар бүрдсэн тохиолдолд тухайн хурлыг хүчинтэйд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн. Д.Э нар бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон гэж оршин суугчдыг төөрөгдөлд оруулж гэрээр нь явж гарын үсэг зуруулж, эрхгүй атлаа эрхтэй мэт СӨХ-ны удирдах зөвлөлийн үүргийг хууль бусаар хэрэгжүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолоор удирдах зөвлөлд байхгүй Б.Дг гишүүнээс, гүйцэтгэх захирал А.А-г ажлаас нь чөлөөлсөн, хувийн данс ашиглан оршин суугчдаас СӨХ-ны төлбөрийг авах зэргээр СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг доголдуулан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль болон дүрмийг зөрчсөн.
Үүссэн зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхээр 2 ч удаа санал тавьж, СӨХ-ны дүрмийн 5.7-д заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүнээр ороод ир гэсэн боловч Д.Э нь ...оршин суугчдын тамгыг оршин суугчдад өгчих гэсэн нь асуудлыг эв зүйгээр болон хууль дүрмийн дагуу шийдэх боломжгүй болсон тул удирдах зөвлөлийн даргын хувьд шүүхэд хандсан. Учир нь гүйцэтгэх захирал нь СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг тул холбооны тэмдгийг түших эрхтэй. Харин удирдах зөвлөлөөс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тохиолдолд холбооны тэмдэг, эд хөрөнгө, баримт бичиг зэргийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалттай байхад эрхгүй этгээд буюу хууль ёсоор удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоогүй атлаа СӨХ-ны тэмдэгийг гүйцэтгэх захирлаас авахаар шаардаад байгаа нь хуульд нийцэхгүй.
Иймд хариуцагч Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, СӨХ-ны 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
Оршин суугчдаас хурал хийх талаар санал авч бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу явуулсан. Хуульд зааснаар гуравны нэгээс дээш санал аваад гурван ч удаа хурал хийсэн. Манай СӨХ-ны өрөө нийтдээ 16 м.кв талбайтай, 10 хүн орвол багталцахгүй. Зарим хүмүүс хаалга, гражны гадаа хуралдаад хамгийн сүүлд нь Морьтон гэх кофе шопд 9 хүн цуглаад групп чатаараа лайв хийгээд 110 хүн болж хурлаа хийж гарын үсэг зурж баталгаажуулсан.
Улмаар удирдах зөвлөлийн гишүүүд сонгогдон тул хариуцагч нар хүлээн зөвшөөрч тамгаа дарсан. С.Э нь удирдах зөвлөлөөс чөлөөлөгдөх хүсэлтийг хоёр ч удаа гаргасан, мөн А.Ад ажлаа хүлээлгэж өгсөн байсан. Манай оршин суугч нар өөрсдөө хүрч ирээд гарын үсэг зураад зураад баталгаажуулаад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явагдсан. Одоо бидэнд СӨХ-ны тамга байхгүй тул явуулж буй үйл ажиллагаа хууль бус гэж харагдаж байна гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд 10.3, 10.8.2, 12.4.9 дэх заалтыг баримтлан хариуцагч А.А-гаас Х СӨХ-ны тэмдэгийг гаргуулж, нэхэмжлэгч Х СӨХ-ны удирдах зөвлөлд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал, С.Эг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах хэсгийг, Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгах тухай хариуцагч С.Э-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч С.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А-гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч С.Э-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүхийн шийдвэрт Х СӨХ-ныудирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, удирдах зөвлөлийн гишүүнээс н.О, Б.Х нарыг хасч, дүрмийн 5.7 дахь заалтыг үндэслэн Ш.Б-д. Д.Н-н нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, У.Бг удирдах зөвлөлийн даргын үүргээс чөлөөлж, С.Э-г удирдах зөвлөлийн даргаар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээс Ш.Б-дийг хасч, дүрмийн 5.7- д заасныг үндэслэн Б.Г-г зөвлөлийн гишүүнээр сонгож шийдвэрлэсэн байна. Тус СӨХ-ны 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас баталсан дүрмийн 5.2-т Удирдах зөвлөл нь Блю скай хотхоны оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн 5 гишүүнтэй байна гэж, 5.7-д Удирдах зөвлөл нь бүрэн эрийнхээ хугацаанд бүрэлдэхүүнээ тодорхой шалтгаанаар 30 хүртэлх хувийн өөрчлөлт оруулж болох бөгөөд үүнийг удирдах зөвлөлийн дарга шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Дүрмийн дээрх 5.7 дахь заалтыг баримтлан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон н.О, Б.Х нарыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ш.Б-дийг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын хурлаас удирдах зөвлөлийг н.Д, Д.Э, Б.М, С.Э, н.Цэнгэл гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгосон.
2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар сонгосон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс С.Э, Б.М нар үлдэж, бусад 3 гишүүн СӨХ-ны дүрмийн 5.7 дахь заалтын дагуу солигдсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд 10.3-т Удирдах зөвлөлийн гишүүн нийцээгүй, төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхын саналаар сонгогдоно гэсэн заалтыг зөрчсөн. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн 3 гишүүн гарснаар С.Э даргатай удирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, шүүх дээр талуудын хэн аль нь маргаагүй асуудал болох Х СӨХ-ны2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар дүгнээд миний гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7.2. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдсан мэтээр өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон болгож оршин суугчдаас санал авах хуудсаар өгсөн нийт сууц өмчлөгчдийн саналын дүнг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №04 тоот Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол үйлдэн, тухайн өдрийн уулзалтад байгаагүй оршин суугч О.Мэндсайханыг хурлын тэргүүлэгч болгон гарын үсэг зуруулсан. 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах эрх бүхий этгээдүүд уг хуулийн 8.1, 8.3-т зааснаар зарлан хуралдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 8 дугаар зүйлийн 8.1-т Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 9.4-т "Энэ хуулийн 9.2. 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно, 8.3-т Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна, 8.5-т Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байхад уг үйлдлүүдийг нь шүүх хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна гэж зааснаар 71 гишүүний санаачлагаар 2022.11.27, 2022.11.30, 2022.12.03- ны өдрүүдэд үргэлжлүүлэн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулжээ.
Эдгээр 71 хүний гарын үсгийг хариуцагч талаас хуурамч гэж маргасан боловч түүнийгээ баримтаар нотлоогүй болно. Шүүхээс хэдийгээр ковидын үеийн нөхцөл байдал арилсан хэдий ч ханиад томууны улиралд сууц өмчлөгчид биечлэн болон цахимаар оролцож, цаасаар санал асуулга явуулж шийдвэр гаргасныг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.8-д Урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Дээрх 3 өдөр үргэлжилсэн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас Х СӨХ-ныудирдах зөвлөлийн гишүүнээр Д.Э, Ч.Д. Д.А, Б.Х, Б.М нарыг сонгож, удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22/09 тоот тогтоолоор Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар сонгожээ.
Улмаар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дээрх удирдах зөвлөлийг улируулан сонгосон байх тул 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэж, Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон гэж үзэв гэж дүгнэн хууль бус этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч А.А-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхээс хэдийгээр ковидын үеийн нөхцөл байдал арилсан хэдий ч ханиад томууны улиралд сууц өмчлөгчид биечлэн болон цахимаар оролцож, цаасаар санал асуулга явуулж шийдвэр гаргасныг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж хуульд заагдаагүй үндэслэлээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дээрх 3 өдөр үргэлжилсэн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас Х СӨХ-ныудирдах зөвлөлийн гишүүнээр Д.Э, Ч.Д. Д.А, Б.Х, Б.М нарыг сонгож, удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22/09 тоот тогтоолоор Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дээрх удирдах зөвлөлийг улируулан сонгосон байх үзэж, Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон гэж үзлээ. Хариуцагч А.А нь хуульд зааснаар тамга тэмдэгээ өгөх үүргээ биелүүлээгүй байх тул СӨХ-ны тэмдэгийг гаргуулахаар Х СӨХ-г төлөөлж, удирдах зөвлөл шаардаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иймд Х СӨХ-ныүндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Агаас Х СӨХ-ны тэмдэгийг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэлээ гэжээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл ээлжит болон ээлжит бус хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хуралдаагүй, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас томилогдсон удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй, мөн өөрийгөө удирдах зөвлөлийн дарга гэх Д.Э нь Х СӨХ-ныудирдах зөвлөлийн дарга биш тул СӨХ-г төлөөлөх эрхгүй байгаагаас гадна нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч этгээд нь Х СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд нэхэмжлэлд Х СӨХ-ныудирдах зөвлөлийн дарга Д.Э гэх этгээд гарын үсэг зурж, шүүхэд нэхэмжлэлийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байхад бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлаас сонгогдоогүй этгээдийг Х СӨХ-ныудирдах зөвлөлийн дарга мөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхээс Д.Э даргатай удирдах зөвлөлийг хуулийн дагуу сонгогдсон гэж дүгнэсэн учир Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгах тухай хариуцагч С.Э-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардпагаас хальж, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, С.Э даргатай удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар маргаагүй асуудлаар ийнхүү дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
9.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4, 8.1, 8.3, 8.4, 8.5, 9.2, 9.4, 10.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй, С.Э даргатай удирдах зөвлөлийн гишүүд хууль бусаар сонгогдсон тул шаардах эрхгүй. Мөн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар С.Э, М.М, О. Б.Х нарыг сонгосон гэх боловч удирдах зөвлөлийн хуралд оролцсон гишүүд болох Б.Г, У.Б, Д.Н-н нар сууц өмчлөгчдийн олонхын саналаар сонгогдоогүй, тэднийг сонгосон бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр байхгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасантай нийцээгүй талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн бөгөөд хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
9.2. Блю скай хотхоны оршин суугчдын санаачлагаар 2022 оны 11 сарын 27, 2022 оны 11 сарын 30, 2022 оны 12 сарын 03-ны өдрүүдэд бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Х СӨХ-ныудирдах зөвлөлийн гишүүнээр Д.Э, Ч.Д, Д.А. Б.Х, Б.М нарыг сонгож удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22/09 тоот тогтоолоор Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар сонгож, мөн 2023 оны 03 сарын 19-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дээрх удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 -т зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасанд нийцсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Мөн Д.Э нь СӨХ-ны өдөр тутмын ажлыг 2 жилийн турш авч явж хэвийн үйл ажиллагааг хангаж ирсэн бөгөөд Х СӨХ-ныбүх гишүүдийн хурлын 2022 оны 12 сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дэх заалтаар удирдах зөвлөлийн 5 гишүүнийг шинээр сонгож, 2 дахь заалтаар өмнөх 5 гишүүн болон С.Э-г чөлөөлсөн. Д.Э нь удирдах зөвлөлийн даргын ажлыг хүлээн авсаны дараа гүйцэтгэх захирал А.А-тай хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал бий болсон учир түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х СӨХ-ныгүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн. А.А нь дээрх шийдвэртэй маргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр ба хуульд заасны дагуу удирдах зөвлөлд холбооны тэмдэгийг хүлээлгэж өгөлгүй СӨХ-ны гишүүдийн хөрөнгөөр хийлгэсэн СӨХ-ны өмч болох тэмдэгийг авч зугтсан.
9.3. А.А нь Х СӨХ-нытэмдэгийг хууль бусаар авч явж, зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтан Л.Бархасбадь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0080006 дугаар шийдвэрээр шийтгэл оногдуулж, Х СӨХ-нытэмдэгийг ажлын байранд хадгалах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаварыг арилгахыг А.Ад даалгаж шийдвэрлэсэн. А.А нь уг шийдвэрийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний 128/ШШ2024/0028 дугаартай шийдвэрээр түүний гомдлыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2024/0100 дугаартай магадлалаар А.Аг Х СӨХ-нытэмдэгийг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0093 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон.
Иймд хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Х СӨХнь хариуцагч А.А-д холбогдуулан Х СӨХ-ны тэмдэг гаргуулах, хариуцагч С.Э-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, уг хурал болон С.Э-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч С.Э нь Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, Х СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Н.М нь Х Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа Х Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/-ны удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар А.Аг томилж, түүнтэй 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. /1-р хх-ийн 44, 2-р хх-ийн 67, 88/
3.2. Мөн У.Б тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн болон даргаар 2021 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 28-ны Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурлыг даргалсан байна. Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хуралд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр оршин суугч 198 өрхөөс биечлэн 67, онлайнаар 34, нийт 101 өрхийн төлөөлөл ирснээр 53 хувийн ирцтэй хуралдаж, уг хурлаас тогтоол болон тэмдэглэл гарсан.
Дээрх бүх гишүүдийн ээлжит бус хурлаас гарсан тогтоол болон тэмдэглэлд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулсан, бүх гишүүдийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн дарга даргалсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.7-д заасантай нийцжээ.
3.3. Тус СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүд болох Н.М, М.Ц, Б.Д, М.А нарыг, мөн хяналтын зөвлөлийн гишүүд болох Г.Ү, Д.Н-н нарыг тус тус чөлөөлж, шинээр удирдах зөвлөлийн гишүүнээр С.Э, М.М, н.О, Б.Х нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр О.М, н.Т нарыг тус тус сонгож, өмнөх удирдах зөвлөлийн дарга У.Б-г хэвээр үлдээсэн. Уг хурлаас удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасныг зөрчөөгүй байна. /2-р хх62-63, 66/
3.4. Түүнчлэн, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал 53 хувийн ирцтэй хуралдсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчөөгүй тул энэ өдрийн Х СӨХ-ныбүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчинтэй тул тус хурлаас удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
3.5. Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор У.Б-г удирдах зөвлөлийн даргын, н.О, Б.Х нарыг удирдах зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлж, С.Э-г удирдах зөвлөлийн даргаар, Д.Н-н, Ш.Б-д нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгосон. Үүний дараа удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын 10 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүн Ш.Б-д нь орон нутагт шилжин явах болсон үндэслэлээр түүнийг удирдах зөвлөлийн гишүүнээс хасч, Б.Г-г сонгосон байна. /2-р хх61/
3.6. Дээрх байдлаар тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, нөхөн сонгосон нь Х СӨХ-ныдүрмийн 5.7-д удирдах зөвлөл нь бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүндээ 30 хүртэлх хувь буюу зөвхөн 1 гишүүнийг сольж өөрчлөлт оруулж болох-оор заасан байхад нийт удирдах зөвлөлийн 3 гишүүнийг сольсон нь хуульд нийцээгүй гэх анхан шатын шүүхийн дүгнэлт буруу юм. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд удирдах зөвлөл, түүний эрх, үүргийн талаар зохицуулахдаа удирдах зөвлөлийн гишүүнийг тодорхой шалтгааны улмаас чөлөөлж оронд нь өөр гишүүн сонгохыг хуулиар хориглоогүй байна. Өөрөөр хэлбэл, тус СӨХ-ны дүрмийн 5.7 дахь заалт нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. /2-р хх-57-60/
Иймд анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн 3 гишүүн гарснаар С.Э даргатай удирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг дээрх байдлаар залруулав.
3.7. Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурлаар удирдах болон хяналтын зөвлөлийг сонгосон шийдвэр хүчинтэй гэж дүгнэн, нэхэмжлэлээс 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурал, С.Э-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.
4. Д.Э нь өөрийгөө Х СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.10.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж маргасан бөгөөд Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар болон удирдах зөвлөлийн 09 дугаар тогтоолуудыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /1-р хх5-6/
4.1. Х СӨХ-ныбүх гишүүдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолд ...Х СӨХ-ныудирдах зөвлөлийн гишүүнээр Д.Э, Ч.Д, Д.А, Б.Х, Б.М нарыг сонгож, удирдах зөвлөлийн гишүүн С.Э, Б.Д, У.Б, Б.М нарыг чөлөөлсөн... байна. Мөн Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай тогтоолд ...удирдах зөвлөлийн даргаар Д.Э-ыг сонгож, удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас С.Эг чөлөөлсөн... байна. /1-р хх5-6/
4.2. Гэтэл өмнө дурдсанчлан Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор удирдах зөвлөлийн гишүүн болох Б.Д-г чөлөөлсөн байсан, мөн удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор У.Б-г удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Э-г удирдах зөвлөлийн даргаар сонгосон тул Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг үндэслэлгүй гэж үзнэ.
4.3. Х СӨХ-ны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №03/2022 дугаартай удирдах зөвлөлийг сонгох санал хураалтын дүнгийн тэмдэглэлд ...сууц өмчлөгчид нэг дор олноор хурал хийх өрөө тасалгаа байхгүй, өвлийн улирал тул ханиад томуу, цар тахал үргэлжилж байгааг харгалзан удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулгыг сууц өмчлөгчид хүргүүлэн санал авах ажлыг 2022 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхэд 198 сууц өмчлөгч өрхөөс 104 нь санал хураалтад оролцсоны 3 өрх татгалзсан санал, 101 өрх нэр дэвшигчдийг дэмжиж зөвшөөрсөн санал өгсөн. Иймд сууц өмчлөгч Д.Э, Ч.Д, Д.А, Б.Х, Б.М нарыг Х СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон гэжээ.
4.4. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан гэх бүх гишүүдийн хурлын ирц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4 дэх хэсэгт тус тус заасан бүх гишүүдийн хурлын ирцэнд хүрэхгүй байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 68-127 дугаар талд авагдсан санал асуулга авах хуудас гэх баримтад зурагдсан оршин суугчдын гарын үсэг давхацсан байх ба гарын үсгийг давхардуулахгүйгээр тоолбол 101 оршин суугчдын ирцэнд хүрэхгүй байна.
4.5. Түүнчлэн, гэрч Э.Т-гийн ...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар удирдах зөвлөлийг сольсон, удирдах зөвлөлийн даргаар одоо Д.Э байгаа гэх, гэрч Н.М-ийн ...С.Э удирдах зөвлөлд байхгүй, Д.Э удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон... гэх, гэрч Б.Д-гийн ...Д.Э-ыг 12 дугаар сард бүх гишүүдийн хурлаар сонгон гарын үсэг зурж баталгаажуулсан... гэх, гэрч У.Б-гийн ...би онлайнаар хуралд орсон тул гарын үсэг зурах боломжгүй байсан. Уг хурлаар удирдах зөвлөл сонгогдохоор болж, удирдах зөвлөлийн дарга С.Э нь бие муу байна гээд ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон... гэх агуулга бүхий мэдүүлэг нь бүх гишүүдийн хурлын ирцийг нотлохгүй. /1-р хх246-249, 2-р хх6-14/
4.6. Нөгөөтэйгүүр, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдийг хожим буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар зөвшөөрсөн талаар санал авсан нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчинтэйд тооцох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар 101 оршин суугч оролцсон байхыг шаардана.
4.7. Дээрхээс дүгнэвэл, Х СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын ирц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ирцэнд ирээгүй тул бүх гишүүдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар тогтоол болон удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар тогтоолууд хуульд нийцээгүй тул Д.Э-ыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бүх гишүүдийн хурал хуульд заасан ирцэнд хүрсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
5. Х СӨХ-ныудирлах зөвлөлийн дарга С.Э-гийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор тус СӨХ-ны 2022 оны 6-10 дугаар сарын орлого, зардал, мөнгөн гүйлгээ, ерөнхий журнал болон бусад холбогдох санхүүгийн тайланд хийсэн хяналтаар хангалтгүй гэж дүгнэгдэж, ажилдаа хариуцлагагүй хандсан гүйцэтгэх захирал А.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул А.А-г нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирал гэж үзэх боломжгүй. /1-р хх8/
5.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар 12.4.9 дэх хэсэгт гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан.
5.2. Иймд, Д.Э нь Х СӨХ-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хариуцагч А.Ад холбогдох тус СӨХ-ны тэмдэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын ...2022 оны 12 дугаар сарын 10-ны бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус, Д.Э нь Х СӨХ-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй... гэх давж заалдах гомдлыг хангав.
6. Давж заалдах шатны шүүхээс ...Д.Э нь тус СӨХ-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй... гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч С.Эгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х СӨХ-ныгаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Эгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/03050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.А-д холбогдох Х СӨХ-ны тэмдэг гаргуулах, хариуцагч С.Эд холбогдох 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаагүй болохыг тогтоож, уг хурал болон С.Э-г удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Х СӨХ-ныбүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х СӨХ-нынэхэмжлэл, Д.Э-ы хууль бус үйлдлийг таслан зогсоож, СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдахгүй байж, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч С.Э-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.А-гаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.Э-гаас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ