Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 055

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

     Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж ийн Б , Х овогт Э гийн Ү  нарт холбогдох эрүүгийн 1913000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, Д овогт Ж ийн Б , 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЛ00000000,

2.  Монгол Улсын иргэн, Х овогт Э гийн Ү , 1996 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЛ00000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ж.Б , Э,Ү  нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цагаас 00 цагийн хооронд тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даамал” төвийн хажуу талын засмал зам дээр тус сумын 3 дугаар багийн иргэн Я.М тэй хэрэлдэж маргалдаад, улмаар Я.М ийнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

     1. Шүүгдэгч Ж.Б  мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

     2. Шүүгдэгч Э.Ү  мэдүүлэхдээ: А ыг цохиод байхаар нь болиулах гэсэн боловч намайг нэг удаа цохисон. Тэгээд би нэг удаа цохисон. Тэрнээс  болж  зодоон гарсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай гэв

     Хоёр: Эрүүгийн 1913000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Я.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед Цэнгэл сумын төвд байрлах Беку гэдэг хүний биллярдны газарт байхад Ц  гэдэг залуу ирсэн юм. Тэгээд би Ц ын хамт Цэнгэл сумын төвд байрлах “Даамал” төвд очоод 2 шил архийг хувааж уугаад сууж байхад Спорт цогцолборын  багш болох Б  гэдэг хүн ирж мөн нэг шил архи гаргасан ба тэр архийг Спорт цогцолборт Б  багшийн өрөөнд очиж уусан юм. Тэгээд Ц  бид хоёр дахиад буцаад “Даамал” төвд очсон ба дахин архи уусан үгүй эсэхээ сайн мэдэхгүй байна. Тухайн үед би тасарсан нэг сэрэхэд ширээн дээр унтаж байсан юм. Тэгээд манай эгч Ж  ирээд явья гэхээр хүчрэхгүй байсан ба цагдаа нар ирж ар гэрт минь хүргэж өгсөн байна. Тэгээд би гэртээ ирээд сууж байхад Б  гэдэг залуу ирээд надаас мөнгө төгрөг гуйхаар нь би төв орж АТМ /бэлэн мөнгөний машин/-ээс аваад өгөхөөр дахиад Б гийн хамт сумын төв орсон юм. Тэгээд АТМ-ээс мөнгө гарахгүй байхаар нь би халаасанд байсан 40.000 төгрөгийг өгсөн юм. Тэгээд Б  бид хоёр “Даамал” төвд ороход Даамал төв тарж байсан ба хэдэн тува залуучууд байсан. Тэгээд Б  яваад өгсөн ба би “Даамал” төвд сууж байсан. Тэгээд хаах цаг нь болоод гарч ирж байхад “Даамал” төвийн амбаар дотор над руу нэг улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, хуучин цэргийн цоохор хувцас өмссөн залуу хоёр над руу дайрсан ба би тэд нараас түрүүлж гарч ирээд засмал зам дээр очоод машин зогсоох гэтэл машинууд зогсохгүй яваад байсан юм. Тэгж байхад нөгөө залуучууд араас орилж, хашхирч байсан. Тэгээд нэг мэдэхэд тэнд байсан залуус ирж намайг цохиж би газар унахад өшиглөөд байсан юм. Тухайн үед намайг Даамал төвийн амбаар дотор зодох гэж дайраад байсан хоёр залууг бол царайг нь харвал танина. Нэрийг нь мэдэхгүй нөгөө залуучууд араас орилж, хашхирч байсан. Тэгээд нэг мэдэхэд намайг цохиж би хойшоогоо савж засмал зам руу унасан юм. Тэд нар ирж намайг өшиглөж байсан юм. Намайг түрүүлж хэн цохисныг мэдэхгүй. Тэгээд би тэнд ухаан алдаад унасан ба нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед намайг зодож байхад манай эгч болох Ж , дүү К  нар ирж салгаж байсан. Тэр хүмүүс харсан байж магадгүй. Өөр хүн амьтан байсныг анзаараагүй. Тухайн үед миний биеийн аль хэсэгт, юугаар, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Тухайн үед би газарт унаад хэвтчихсэн байсан. Тухайн үед би толгойны дагз, дух хэсгээр гэмтэл авсан байсан. Мөн нүд маань хавдсан байсан.

     ...Би 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эмч Е ын машинаар Өлгий рүү явсан бөгөөд түүний машинд 20 литр бензин хийсэн юм. Би Е ад 40.000 төгрөг өгсөн. Өлгийд очоод А  гэдэг бариачид толгойгоо бариулахад 25.000 төгрөг өгсөн. Өлгийд 2-3 хоног орчим байгаад дахин буцаж Цэнгэл суманд ирэхэд 10.000 төгрөг өгсөн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг тушаасан. Түүнээс хойш дахин аймгийн төв орж А  гэдэг хүнд дахиад толгойгоо үзүүлсэн ба тухайн үед А  мөнгө аваагүй. Тухайн үед аймаг яваад ирэхэд 20.000 төгрөгийн зардал өгсөн. Нийтдээ 103.000 төгрөг гарсан юм. Яллагдагч нар миний гарсан 103.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-29 дугаар хуудас/,

2. Гэрч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өглөө ажил дээр ирсэн. Тэгээд өдөр нь М  Ц ын хамт орж ирээд архи уугаад байсан. Тэгээд орж ирсэн хүмүүсийг “гарцгаа” гээд хөөж байсан. Тэгээд Ц  тэр хоёр архиа уусны дараа Ц  М ийг явъя гэхэд М  явахгүй байсан. ...Тэгээд тэр хоёр гараад явсан байх. Орой 22 цагийн үед орж ирсэн тухайн үед бид нар хоол хийгээд, цэвэрлэгээ хийж бэлтгэлээ хийж байсан. Тэгээд энэ тэнд очоод суугаад кассан дээр ирээд архи асуугаад яваад байсан юм. Тэгээд бид нар Н  эгч, Э  ах бас хөдөөнөөс ирсэн Б , Ү , А , Н , Г  нарын хамт оноо гаргах гэж ширээгээ зассан юм. Тэгээд оноо гаргаад хүмүүсийг гаргачхаад хаалга цоожилж дотор тооцоо хийгээд бараагаа тоолоод үлдсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

3. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би тухайн өдөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орой 19 цагийн үед “Даамал” төв дээр байсан М ийг согтуу байхаар нь гэрт нь хүргэж өгсөн юм. Тухайн үед гэрт нь ээж, эгч нар нь байсан юм. Тухайн үед М ий бие болон нүүрэн хэсэгт ямар ч шарх, гэмтэл байгаагүй, зүв зүгээр байсан. Тэр үед М  хар өнгийн савхи өмсөж явж байсан ба зүүн талын суга хэсэг нь урагдсан байсан юм. Тухайн үед М ий нүүрэн хэсэгт ямар ч шарх, гэмтэл байгаагүй. Цус гарч байсан асуудал ч байхгүй. Тухайн үед М  нэлээн согтуу байсан юм. Би Б , Ү  нарыг танихгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад М тэй Цэнгэл сумын төвд байрладаг хэний билльярд гэдгийг сайн мэдэхгүй нэг билльярд руу ороход тэнд тааралдсан юм. Тэгээд М ий хамт гараад “Даамал” төв орж 2 шил архи уусан юм. Тэгээд “Даамал” төвд хэсэг сууж байгаад М  бид хоёр “Даамал” төвөөс гараад гудамжинд зогсож байхад Б  багш ирсэн ба Б  багш, М , бид гурав Б  багшийн ажилладаг тус сумын Спорт цогцолборт очиж нэг давхарт байдаг өрөөнд орж 1 шил архийг гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд Спорт Цогцолбороос гараад би шууд яваад өгсөн. Тухайн үед М  Даамлын хажууд байдаг зогсоол дээр ганцаараа үлдсэн юм. Б  багш Спорт цогцолборт ажил дээр үлдсэн юм. Тухайн үед өдөр нь архи уусан үед би М ийг явъя гэж зууралдаж захаас нь татаж ноцолдсон асуудал байхгүй. “Даамал” төвөөс зүв зүгээр гарсан юм. Тухайн үед “Даамал” төвд уг баарыг ажиллуулдаг Э  гэх баармен охин байсан юм. Өөр хүн амьтан байгаагүй. Тухайн өдөр М ий биед болон нүүрэн хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Тухайн өдрийн шөнө М  над руу утсаар залгаж “би зодуулаад эмнэлэгт ирсэн байна” гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд өглөө 10 цагийн үед М  рүү залгахад “би эмнэлэгт байна өчигдөр шөнө зодуулаад эмнэлэгт хүргүүлсэн, чи бид хоёр хаанаас салсан юм бэ” гэж асуугаад байсан. Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өдрийн цагаар М  бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед М  Даамал төв дотор Э  гэдэг хүнтэй зууралдаж, Даамал төвийн сандал ширээг эвдэж гэмтээсэн асуудал гараагүй. Тэнд М  бид хоёр архи ууж сууж байгаад хамт гараад яваад өгсөн. Тэгээд Б  багшийн хамт Спорт цогцолборт очоод М , Б  бид гурав архи уусан тэндээс гараад би шууд яваад өгсөн, Б  ажил дээрээ үлдсэн, М  “Даамал” төвийн хажууд үлдсэн байсан юм. Б , Ү  нарыг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Нэг нутгийн хүмүүс болохоор нэг нэгнийгээ сайн танина. Тухайн өдөр би Б , Ү  хоёртой уулзаагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

5. Гэрч Ж.К ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би Я.М ийг танина. Миний нагац ах болж ирдэг юм. Би ухаан орсон цагаас авхуулаад тэр хүний хажууд өссөн юм. Нэг, хоёрдугаар ангид орохдоо М  ахын /отгон ах гэж дууддаг/ гэрт байрлаж суралцаж байсан. Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 21 цаг өнгөрч байхад М  ах гэртээ ирэхгүй байхаар нь миний ээж болох Ж тай хамт М  ахыг хайгаад “Даамал” төвд очсон. “Даамал” төвд орж үзэхэд М  ах ганцаараа архи уугаад сууж байсан. Бид очоод дагуулж авч явах гэхэд хөлөн дээр тогтож чадахгүй, явж чадахгүй болохоор олон нийтийн цагдаа А  ирээд машинтайгаа бид нарыг гэрт хүргэж өгсөн. М  ах гэртээ ирээд хоол, ундаа идчихээд унтаж байхад утас нь дуугараад нэг хүнтэй ярьсан, хэсэг хугацааны дараа Б  гэх хүн гэрт орж ирээд М  ахтай цуг цай ууж байгаад хоёулаа хамт 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. Гарч явснаас хойш гэртээ ирэхгүй болохоор нь эмээ маань ээж бид хоёрт хандан М ийг сураглаад ирээрэй гэхээр нь ээж бид хоёр 00 цагийн үед М  ахыг сураглахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад харанхуйд ээж бид хоёр засмал замын дагуу алхаж явж байхад “Даамал” төвийн урд бид нараас 10 метрийн зайнд хэсэг бүлэг хүмүүс зодолдож байсан. Бид нар дөхөж очоод харахад нэг хүнийг 6-7 хүн зодож байсан. Тэр зодож байсан хүн нь миний нагац ах болох М  байсан юм. Тэгээд ээж бид хоёр очоод салгах гэхэд нөгөө залуучууд хүч өгөхгүй байсан юм. Тэгж байхад бид нар цагдаа дуудна гэж хэлэхэд тэр залуус зугтаад явсан юм. Тухайн үед М ийг зодож байсан залуучуудыг би танихгүй. Зарим нь Цагаан голын 4 дүгээр багийн залуучууд байх шиг байсан юм. Тэр залуус дотор улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, мөн алаг цоохор хувцастай залуус М  ахыг голчлон зодож байх шиг байсан. Би харахад улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, мөн цоохор хувцастай залуу хоёр М ий цээжин тус газар толгой хэсэг рүү нь өшиглөж байх харагдсан. Тухайн зодоон дуусаад нөгөө залуус зугтаад явсны дараа М  ах ухаан алдсан байсан ба нэг машин зогсоогоод эмнэлэгт хүргэсэн юм. Тухайн үед эмнэлэгт хүргэх үед М  ахын толгойноос нь цус гарсан байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

6. Гэрч Я.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тухайн өдөр орой 19-20 цагийн үед миний дүү болох М  нь гэрээс шинэ жилийн тоглолт үзнэ гээл гараад явсан юм. Тэгээд би бас сумын төв орж хүүхдүүдэд торт авч өгөх гэж дэлгүүрт ирсэн юм. Тэгээд М ийг харчхаад явъя гэж Даамал төв очсон юм. Тэгэхэд Тухайн үед М  Даамал төв дотор унтаж байсан ба М  явж чадахгүй байхаар нь олон нийтийн цагдаагийн ажилтан А ыг дуудаж гэрт хүргүүлж авсан юм. Тэгээд гэрт очоод М  сууж байхад Б  гээд залуу ирж мөнгө асуухаар нь М  АТМ /бэлэн мөнгө авах машин/-ээс мөнгө авч өгөх гэж төв рүү Б гийн хамт явчихсан юм. Тэгээд 00 цаг болох гэж байхад хөгшин ээж маань нөгөө М ийг олоод ирээч гэж хэлэхээр нь би хүү болох К ын хамт “Даамал” төв рүү ирж байсан юм. Тэгэхэд М  гарч ирээд засмал зам руу дөхөж ирсэн ба араас нь 6-7 залуу хүрч ирээд М ийг зодож эхэлсэн ба тухайн үед М  засмал зам дээр уначихсан байсан юм. Тэгээд хүү бид хоёр гүйж очоод салгаж авах гэхэд бид нарт хүч өгөхгүй байсан юм. Тэр үед би “Цагдаа дуудна” гэж орилоход нөгөө залуучууд зугтсан ба нэг гэрлээ асаасан машин хүрч ирсэн юм. Тэгээд би цагдаа руу залгах гэхэд сандраад цагдаагийн дугаарыг буруу бичээд залгаад байсан юм байна. Тэгээд тэндээс нэг машин зогсоогоод М ийг эмнэлэгт хүргэсэн юм. Тухайн үед М ийг зодсон залуучуудыг би танихгүй. Тэр үед хүү бид хоёр гүйж очиход М  засмал зам дээр хэвтэж байсан ба тэнд миний анзаарснаар улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, ногоон алаг куртик өмссөн залуу хоёр М ийг босож ирж байхад толгой цээж хэсэгт нь өшиглөж байсан ба М  газарт ухаан алдаж унасан юм. Тэнд байсан бусад залуус нь М ий хэвлий, хөлний хэсэгт нь өшиглөж байсан юм. М ийг голчлон зодсон хүн улаан юүдэнтэй цамц өмссөн залуу болон ногоон алаг куртик өмссөн залуу зодсон юм. Тэр хоёр би очиход М ий толгойн тус газар цохиж байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас/,

7. Гэрч С.М ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би шинэ жил тэмдэглэх гэж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Цэнгэл сумын төвд орж ирсэн юм. Тэгээд сумын төвд орж ирээд шинэ жил үзээд хэд хоносон ба 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээ тэмдэглэх гэж А , Н , Б  ах, Г , Ү  нарын хамт “Даамал” төвд 22 цаг өнгөрч байхад очоод ширээ засуулаад суусан юм. Тэр үед “Даамал” төвд нэлээн хэдэн хүмүүс сууж байсан ба тэр хүмүүсийг би танихгүй. Тэгээд шинэ жилээ тэмдэглээд сууж байгаад “Даамал” хаах цаг нь боллоо гээд бид нарыг гаргасан юм. Тэгээд бид нар Даамлын үүдэнд гарч ирсэн ба би хамгийн сүүлд нь гарч ирэхэд М  гэдэг хүн А ыг барьж аваад цохиж байсан юм. Тухайн үед А ын биеийнхээ аль хэсэгт цохисныг би анзаарч хараагүй. Тэгээд Ү  очоод М д “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд М  Ү ыг шанаан тус газар нэг удаа цохиод авсан юм. Тэгэхэд Ү  М ийг шанаа нь тус газар нэг удаа цохиод авсан юм. Тэгж байхад Б  ах очоод М ийг бээлийгээр нүүрэн тус газар нэг цохисон тэгээд дахиад цохих гэхэд М  өөрийгөө хамгаалах гэж хойшоо гэдийх үед хөл алдан явган хүний замаас засмал зам руу савж унасан юм. Тэр үед тэнд байсан Г , Н  бид нар очиж нэг нэг өшиглөж байхад засмал замаар нэг машин ирсэн ба бид нар зугтаад яваад өгсөн юм. Тэгээд бид нар гэр гэр лүүгээ харьсан юм. Тухайн үед тэнд байсан залуучууд М ий биеийн аль хэсэгт цохиж, өшиглөснийг би мэдэхгүй. Тухайн үед А  М д хүрээгүй хараад зогсож байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

8. Гэрч Ц.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би шинэ жил тэмдэглэх гэж хөдөө Цагаан голын эхэнд байдаг гэрээсээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А , Г , Өнөболд нарын хамт Цэнгэл сумын төвд ирсэн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоод шинэ жилээ гаргах гээд А , Г , Ү , Б , М  нарын хамт “Даамал” төвд очсон юм. “Даамал” төвд ширээ засаад оноо гаргах гэж суусан ба бид нар нэг шил шампанск, 2 сав 2,5 литрийн пивоноос уугаад суусан юм. Тэгээд шинэ жилээ тэмдэглэж дуусаад “Даамал” төвийн хаах цаг нь болоод бид нарыг гадагш гаргасан юм. Тэгээд бид нар даамлаас гарч ирэхэд манай урдаас М  гэдэг хүн ирсэн юм. М  ирээд миний хажууд явж байсан А ыг заамдаж бариад цохиод авсан юм. А ыг бид нартай хамт явж байсан Г  гэдэг залуу бариад авсан ба Ү  очоод “та яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд М  гэдэг хүнийг бариад авахад М  Ү ын цээжин тус газар нэг удаа цохиод авсан. Тэр үед Ү  зөрүүлээд М ийг цохиод авсан ба тухайн үед харанхуй байсан болохоор Ү  М ий биеийнхээ аль хэсэгт цохисныг би анзаарч хараагүй. Тэгээд Б  ирээд М ийг савхин бээлийгээр нүүр лүү нь цохих үед М  засмал зам руу хойшоо унасан юм. Тухайн үед хэн нь М ий биеийн аль хэсэгт өшиглөснийг би хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/,

9. Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би М  гэдэг хүнийг танихгүй. Зүгээр л гаднаас  мэднэ. Бид нар 22 цагийн үед “Даамал” төвд орж бүгдээрээ жоохон сууя гээд Н , Б , Ү , А , М  нарын хамт орсон юм. Ороод 2 сав пиво, 1 шил шампанск авсан. 22 цагаас 00 цаг хүртэл сууж байгаад “Даамал“ төв хаахаар болж бүгдээрээ тэндээс гарцгаасан. Гараад гэртээ харих гээд бүгдээрээ нэг зүг рүү явж байхад замын урдаас М  ирсэн. М  бид нараас зөрж явж байгаад хамгийн хойно явж байсан А ыг шууд барьж аваад заамдаж аваад гараараа нэг цохисон юм. А  хойшоо ухрахаар нь би очоод А ыг барьж авсан. Тэр үед Ү  ирж М ийг барьж аваад “та одоо яагаад байгаа юм бэ?” гэхэд М  Ү ын цээжин тус газар нэг удаа цохиод авахад Ү  зөрүүлээд М ийг нэг цохисон юм. Тэгэхэд Б  ах ирээд М ийг савхин бээлийгээр нүүр лүү нь нэг удаа цохиход М  хойшоо гэдийх гээд ухрахад явган хүний замаас засмал зам руу хойшоо хөл алдан биеийнхээ тэнцвэрийг алдаад савж унасан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

10. Гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би шинэ жил тэмдэглэх гэж хөдөө Цагаан голын эхэнд байдаг гэрээсээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Н , Г , Өнөболд нарын хамт Цэнгэл сумын төвд ирсэн юм. Тэгээд хэд хоног сумын төвд байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээ тэмдэглэх гэж Г , Н , Ү , Б  нарын хамт “Даамал” төвд очсон юм. Тэгээд “Даамал” төвд ороод 22 цагийн үед ширээ засаад бид хэд оноо гаргах гэж сууцгаасан юм. Тэгээд “Даамал” төвд оноо гаргачхаад сууж байхад “Даамал” төвийн хаах цаг нь болоод эзэн бид нарыг гаргасан юм. Тэгээд бид нар гарч ирэхэд М  хүрч ирээд миний нүд рүү аяархан цохисон ба тэр үед Г  ирээд “та яах гэж байгаа юм бэ?” гэж хэлэхэд М  намайг тавьчхаад Г ийг барьж аваад цээжин тус газар нэг цохисон ба тэр үед Ү  ирээд “Та боль л доо согтуу байна шүү дээ” гэж хэлэхэд М  Ү ад “чи намайг болиулдаг хэн бэ“ гэж Ү ыг цохих шиг болсон юм. Яг хаана нь цохисныг би мэдэхгүй. Тэр үед Б  ах ирээд М ий хацар луу бээлийгээр нэг удаа цохиод хоёр удаа цохих гээд аядах үеэр М  хойшоо гэдийж савж унасан юм. М  газар унангуут Ү , Б , Н , Г , М  нар өшиглөж байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,

     11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт:     

- Иргэн Я.М ийн биед тархины доргилттой, дагзанд хавдартай, шархтай, духны хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн нүдний салстад цус харвасан, хүзүү хоолойны урд хэсэг олон тооны тархмал замбараагүй байрласан цус хуралттай, баруун гуяд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

-    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Уг гэмтэл шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Я.М ийн биед хуучин гэмтэл тогтоогдоогүй.

-    Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

-    Иргэн  Я.М ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

- Сумын эмчийн тодорхойлолтыг хавсаргав гэх дүгнэлт / хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

12. Шүүгдэгч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед Г , М , Н , А , Ү  бид 6-лаа шинэ жилээ тэмдэглэх гэж “Даамал” төвд орсон юм. “Даамал” төвд ороход уг төвийг хариуцан ажиллуулж байгаа Э , Н  нар нутгийн дүү нар орж ирлээ гэж бидэнд тейкний хажууд байдаг өсгөгчийн цаана ширээ засаж өгсөн. Бид нар 1 шил 0,5 гр-ын Екс нэртэй архи, 2,5 литрийн “Брат” нэртэй пиво, 1 шил шампанск аваад ширээнд 6-уулаа, бидэн дээр нэмэгдэж Э , Н  нар суусан юм. Удалгүй 00 цагийн үед “Даамал” төв хаах цаг боллоо гээд бид нар бүгдээрээ гараад Төрийн банкны хажуугийн засмал зам дээр М тэй тааралдсан юм. М  А ыг шууд заамдаж барьж аваад “тува гөлөгнүүд” гэж хэлсэн. Тэгээд Ү  М ий хажууд очоод та болиорой гэж хэлээд түүний баруун талын гараас бариад зогсож байтал М  зүүн талын гараараа Ү ын баруун талын хацар руу нэг удаа цохиход нь Ү  зөрүүлээд М ий зүүн талын нүүрний хэсэг рүү гараараа цохисон. Ү  цохингуут М  хойшоо ухарсан бөгөөд би очоод М ий нүүр рүү нэг удаа бээлийгээрээ цохиод хоёр дахь удаа цохих гэхэд М  хойшоо ухрахдаа замын хашлаган дээрээс хар зам дээр гишгэхдээ бүдэрч хойшоо савж унасан юм. Тухайн засмал зам нь бид нарын зогсож байсан явган хүний замаас намхан болохоор М  хойшоо хий гишгээд унасан юм. М  хойшоо савж унангуут нь би түүний нуруу руу хоёр удаа, хөлөнд нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед би “Бакаль” загварын гуталтай байсан юм. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ү ын хамт Я.М ийнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ү  бид хоёр хохирогч М ий нэхэмжилсэн 103.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, цаашид ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Э.Ү ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед Г , М , Н , А , Б  бид 6-лаа шинэ жилээ тэмдэглэх гэж Даамал төвд очсон юм. Даамал төвд ороход уг төвийг хариуцан ажиллуулж байгаа Э , Н  нар нутгийн дүү нар орж ирлээ гээд бид нарт нэг ширээ засаж өгсөн юм. Бид нар 1 шил 0,5 гр-ын Екс нэртэй архи, 2,5 литрийн “Брат” нэртэй пиво, 1 шил шампанск аваад ширээнд 6-уулаа, бидэн дээр нэмэгдэж Э , Н  нар суусан юм. Уг архи пивыг бид нар бүгдээрээ уусан бөгөөд 23 цагийн үед М  гэдэг хүн согтуу орж ирээд ширээ, сандал өшиглөж явж байгаад гараад явсан. Удалгүй 00 цагийн үед Даамал төв хаах цаг боллоо гээд Даамал үйлчилгээний газрыг ажиллуулдаг Э , Н  нар тэнд байсан хүмүүсийг гаргаж явуулсан юм. Бид нар бүгдээрээ гараад Төрийн банкны хажуугийн засмал зам дээр М тэй тааралдсан юм. М  А ыг шууд заамдаж барьж аваад “тува гөлөгнүүд” гэж хэлсэн. Тэгэхэд нь Г  очоод А ыг М ээс холдуулах үеэр Г ийн цээж рүү нь М  гараараа цохисон. Би М ий хажууд очоод та болиорой гэж хэлээд түүний баруун талын гарнаас бариад зогсож байтал М  зүүн талын гараараа миний баруун талын хацар руу нэг удаа цохиход нь би зөрүүлээд М ий зүүн талын нүүрний хэсэг рүү гараараа цохисон. Намайг цохингуут М  хойшоо ухарсан бөгөөд Б  ах ирээд М ий нүүр рүү нэг удаа бээлийгээрээ цохиод хоёр дахь удаа цохих гэхэд М  хойшоо ухрахдаа замын хашлаган дээрээс хар зам дээр гишгэхдээ бүдэрч хойшоо савж унасан юм. М  хойшоо савж унангуут нь би түүний нуруу, цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Бусад нь бас очоод М ийг өшиглөж байсан бөгөөд хөл рүү нь өшиглөсөн байж магадгүй юм, яг хаана нь өшиглөж байхыг би анзаараагүй бөгөөд бүгдээрээ өшиглөж байсан юм. Тэгж байхад М ий эгч, болон дүү нь гээд нэг эмэгтэй, нэг залуу хүрээд ирсэн. Мөн нэг машин засмал замаар гэрлээ асаагаад ирж байсан ба гэрэлд нь өртвөл баригдана гээд бид нар зугтаад явсан юм.

     ...Би тухайн үед М  хойшоо савж газар унасны дараа очоод тэрний нуруу, цээжин тус газар өшиглөөд байсан юм. Тэр үед би “Timberland” загварын гуталтай байсан юм. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б ын хамт Я.М ийнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ж.Б  бид хоёр хохирогч М ий нэхэмжилсэн 103.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн юм. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, цаашид ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэхгүй, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98-99 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даамал” төвийн хажуу талын засмал зам дээр тус сумын 3 дугаар багийн иргэн Я.М тэй хэрэлдэж маргалдаад, улмаар Я.М ийнг бүлэглэж зодсон ба түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Я.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тэгээд би гэртээ ирээд сууж байхад Б  гэдэг залуу ирээд надаас мөнгө төгрөг гуйхаар нь би төв орж АТМ /бэлэн мөнгөний машин/-ээс аваад өгөхөөр дахиад Б гийн хамт сумын төв орсон юм. Тэгээд АТМ-ээс мөнгө гарахгүй байхаар нь би халаасанд байсан 40.000 төгрөгийг өгсөн юм. Тэгээд Б  бид хоёр “Даамал” төвд ороход Даамал төв тарж байсан ба хэдэн тува залуучууд байсан. Тэгээд Б  яваад өгсөн ба би “Даамал” төвд сууж байсан. Тэгээд хаах цаг нь болоод гарч ирж байхад “Даамал” төвийн амбаар дотор над руу нэг улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, хуучин цэргийн цоохор хувцас өмссөн залуу хоёр над руу дайрсан ба би тэд нараас түрүүлж гарч ирээд засмал зам дээр очоод машин зогсоох гэтэл машинууд зогсохгүй яваад байсан юм. Тэгж байхад нөгөө залуучууд араас орилж, хашгирч байсан. Тэгээд нэг мэдэхэд тэнд байсан залуус ирж намайг цохиж би газар унахад өшиглөөд байсан юм.

...Тухайн үед намайг зодож байхад манай эгч болох Ж , дүү К  нар ирж салгаж байсан. Тэр хүмүүс харсан байж магадгүй. Өөр хүн амьтан байсныг анзаараагүй. Тухайн үед миний биеийн аль хэсэгт, юугаар, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Тухайн үед би газарт унаад хэвтчихсэн байсан. Тухайн үед би толгойны дагз, дух хэсгээр гэмтэл авсан байсан. Мөн нүд маань хавдсан байсан.

     ...Нийтдээ 103.000 төгрөг гарсан юм. Яллагдагч нар миний гарсан 103.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-29 дугаар хуудас/,

- Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Би тухайн өдөр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орой 19 цагийн үед “Даамал” төв дээр байсан М ийг согтуу байхаар нь гэрт нь хүргэж өгсөн юм. Тухайн үед гэрт нь ээж, эгч нар нь байсан юм. Тухайн үед М ий бие болон нүүрэн хэсэгт ямар ч шарх, гэмтэл байгаагүй, зүв зүгээр байсан. Тэр үед М  хар өнгийн савхи өмсөж явж байсан ба зүүн талын суга хэсэг нь урагдсан байсан юм. Тухайн үед М ий нүүрэн хэсэгт ямар ч шарх, гэмтэл байгаагүй. Цус гарч байсан асуудал ч байхгүй. Тухайн үед М  нэлээн согтуу байсан юм. Би Б , Ү  нарыг танихгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад М тэй Цэнгэл сумын төвд байрладаг хэний билльярд гэдгийг сайн мэдэхгүй нэг билльярд руу ороход тэнд тааралдсан юм. Тэгээд М ий хамт гараад “Даамал” төв орж 2 шил архи уусан юм. Тэгээд “Даамал” төвд хэсэг сууж байгаад М  бид хоёр “Даамал” төвөөс гараад гудамжинд зогсож байхад Б  багш ирсэн ба Б  багш, М , бид гурав Б  багшийн ажилладаг тус сумын Спорт цогцолборт очиж нэг давхарт байдаг өрөөнд орж 1 шил архийг гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд Спорт Цогцолбороос гараад би шууд яваад өгсөн. Тухайн үед М  Даамлын хажууд байдаг зогсоол дээр ганцаараа үлдсэн юм. Б  багш Спорт цогцолборт ажил дээр үлдсэн юм. Тухайн үед өдөр нь архи уусан үед би М ийг явъя гэж зууралдаж захаас нь татаж ноцолдсон асуудал байхгүй. “Даамал” төвөөс зүв зүгээр гарсан юм. Тухайн үед “Даамал” төвд уг баарыг ажиллуулдаг Э  гэх баармен охин байсан юм. Өөр хүн амьтан байгаагүй. Тухайн өдөр М ий биед болон нүүрэн хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Тухайн өдрийн шөнө М  над руу утсаар залгаж “би зодуулаад эмнэлэгт ирсэн байна” гэж хэлээд утсаа салгасан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

- Гэрч Ж.К ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Би Я.М ийнг танина. Миний нагац ах болж ирдэг юм.

...Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 21 цаг өнгөрч байхад М  ах гэртээ ирэхгүй байхаар нь миний ээж болох Ж тай хамт М  ахыг хайгаад “Даамал” төвд очсон. “Даамал” төвд орж үзэхэд М  ах ганцаараа архи уугаад сууж байсан. Бид очоод дагуулж авч явах гэхэд хөлөн дээр тогтож чадахгүй, явж чадахгүй болохоор олон нийтийн цагдаа А  ирээд машинтайгаа бид нарыг гэрт хүргэж өгсөн. М  ах гэртээ ирээд хоол, ундаа идчихээд унтаж байхад утас нь дуугараад нэг хүнтэй ярьсан, хэсэг хугацааны дараа Б  гэх хүн гэрт орж ирээд М  ахтай цуг цай ууж байгаад хоёулаа хамт 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. Гарч явснаас хойш гэртээ ирэхгүй болохоор нь эмээ маань ээж бид хоёрт хандан М ийг сураглаад ирээрэй гэхээр нь ээж бид хоёр 00 цагийн үед М  ахыг сураглахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад харанхуйд ээж бид хоёр засмал замын дагуу алхаж явж байхад “Даамал” төвийн урд бид нараас 10 метрийн зайнд хэсэг бүлэг хүмүүс зодолдож байсан. Бид нар дөхөж очоод харахад нэг хүнийг 6-7 хүн зодож байсан. Тэр зодож байсан хүн нь миний нагац ах болох М  байсан юм. Тэгээд ээж бид хоёр очоод салгах гэхэд нөгөө залуучууд хүч өгөхгүй байсан юм. Тэгж байхад бид нар цагдаа дуудна гэж хэлэхэд тэр залуус зугтаад явсан юм. Тухайн үед М ийг зодож байсан залуучуудыг би танихгүй. Зарим нь Цагаан голын 4 дүгээр багийн залуучууд байх шиг байсан юм. Тэр залуус дотор улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, мөн алаг цоохор хувцастай залуус М  ахыг голчлон зодож байх шиг байсан. Тухайн зодоон дуусаад нөгөө залуус зугтаад явсны дараа М  ах ухаан алдсан байсан ба нэг машин зогсоогоод эмнэлэгт хүргэсэн юм. Тухайн үед эмнэлэгт хүргэх үед М  ахын толгойноос нь цус гарсан байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч Я.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тухайн өдөр орой 19-20 цагийн үед миний дүү болох М  нь гэрээс шинэ жилийн тоглолт үзнэ гээл гараад явсан юм. Тэгээд би бас сумын төв орж хүүхдүүдэд торт авч өгөх гэж дэлгүүрт ирсэн юм. Тэгээд М ийг харчхаад явъя гэж Даамал төв очсон юм. Тэгэхэд Тухайн үед М  Даамал төв дотор унтаж байсан ба М  явж чадахгүй байхаар нь олон нийтийн цагдаагийн ажилтан А ыг дуудаж гэрт хүргүүлж авсан юм. Тэгээд гэрт очоод М  сууж байхад Б  гээд залуу ирж мөнгө асуухаар нь М  АТМ /бэлэн мөнгө авах машин/-ээс мөнгө авч өгөх гэж төв рүү Б гийн хамт явчихсан юм. Тэгээд 00 цаг болох гэж байхад хөгшин ээж маань нөгөө М ийг олоод ирээч гэж хэлэхээр нь би хүү болох К ын хамт “Даамал” төв рүү ирж байсан юм. Тэгэхэд М  гарч ирээд засмал зам руу дөхөж ирсэн ба араас нь 6-7 залуу хүрч ирээд М ийг зодож эхэлсэн ба тухайн үед М  засмал зам дээр уначихсан байсан юм. Тэгээд хүү бид хоёр гүйж очоод салгаж авах гэхэд бид нарт хүч өгөхгүй байсан юм. Тэр үед би “Цагдаа дуудна” гэж орилоход нөгөө залуучууд зугтсан ба нэг гэрлээ асаасан машин хүрч ирсэн юм. Тэгээд би цагдаа руу залгах гэхэд сандраад цагдаагийн дугаарыг буруу бичээд залгаад байсан юм байна. Тэгээд тэндээс нэг машин зогсоогоод М ийг эмнэлэгт хүргэсэн юм. Тухайн үед М ийг зодсон залуучуудыг би танихгүй. Тэр үед хүү бид хоёр гүйж очиход М  засмал зам дээр хэвтэж байсан ба тэнд миний анзаарснаар улаан юүдэнтэй цамц өмссөн залуу, ногоон алаг куртик өмссөн залуу хоёр М ийг босож ирж байхад толгой цээж хэсэгт нь өшиглөж байсан ба М  газарт ухаан алдаж унасан юм. Тэнд байсан бусад залуус нь М ий хэвлий, хөлний хэсэгт нь өшиглөж байсан юм. М ийг голчлон зодсон хүн улаан юүдэнтэй цамц өмссөн залуу болон ногоон алаг куртик өмссөн залуу зодсон юм. Тэр хоёр би очиход М ий толгойн тус газар цохиж байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас/,

- Гэрч С.М ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тэгээд бид нар Даамлын үүдэнд гарч ирсэн ба би хамгийн сүүлд нь гарч ирэхэд М  гэдэг хүн А ыг барьж аваад цохиж байсан юм. Тухайн үед А ын биеийнхээ аль хэсэгт цохисныг би анзаарч хараагүй. Тэгээд Ү  очоод М д “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд М  Ү ыг шанаан тус газар нэг удаа цохиод авсан юм. Тэгэхэд Ү  М ийг шанаа нь тус газар нэг удаа цохиод авсан юм. Тэгж байхад Б  ах очоод М ийг бээлийгээр нүүрэн тус газар нэг цохисон тэгээд дахиад цохих гэхэд М  өөрийгөө хамгаалах гэж хойшоо гэдийх үед хөл алдан явган хүний замаас засмал зам руу савж унасан юм. Тэр үед тэнд байсан Г , Н  бид нар очиж нэг нэг өшиглөж байхад засмал замаар нэг машин ирсэн ба бид нар зугтаад яваад өгсөн юм. Тэгээд бид нар гэр гэр лүүгээ харьсан юм. Тухайн үед тэнд байсан залуучууд М ий биеийн аль хэсэгт цохиж, өшиглөснийг би мэдэхгүй. Тухайн үед А  М д хүрээгүй хараад зогсож байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Тэгээд бид нар даамлаас гарч ирэхэд манай урдаас М  гэдэг хүн ирсэн юм. М  ирээд миний хажууд явж байсан А ыг заамдаж бариад цохиод авсан юм. А ыг бид нартай хамт явж байсан Г  гэдэг залуу бариад авсан ба Ү  очоод “та яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд М  гэдэг хүнийг бариад авахад М  Ү ын цээжин тус газар нэг удаа цохиод авсан. Тэр үед Ү  зөрүүлээд М ийг цохиод авсан ба тухайн үед харанхуй байсан болохоор Ү  М ий биеийнхээ аль хэсэгт цохисныг би анзаарч хараагүй. Тэгээд Б  ирээд М ийг савхин бээлийгээр нүүр лүү нь цохих үед М  засмал зам руу хойшоо унасан юм. Тухайн үед хэн нь М ий биеийн аль хэсэгт өшиглөснийг би хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/,

- Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... М  бид нараас зөрж явж байгаад хамгийн хойно явж байсан А ыг шууд барьж аваад заамдаж аваад гараараа нэг цохисон юм. А  хойшоо ухрахаар нь би очоод А ыг барьж авсан. Тэр үед Ү  ирж М ийг барьж аваад “та одоо яагаад байгаа юм бэ?” гэхэд М  Ү ын цээжин тус газар нэг удаа цохиод авахад Ү  зөрүүлээд М ийг нэг цохисон юм. Тэгэхэд Б  ах ирээд М ийг савхин бээлийгээр нүүр лүү нь нэг удаа цохиход М  хойшоо гэдийх гээд ухрахад явган хүний замаас засмал зам руу хойшоо хөл алдан биеийнхээ тэнцвэрийг алдаад савж унасан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

- Гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ... Тэгээд бид нар гарч ирэхэд М  хүрч ирээд миний нүд рүү аяархан цохисон ба тэр үед Г  ирээд “та яах гэж байгаа юм бэ?” гэж хэлэхэд М  намайг тавьчхаад Г ийг барьж аваад цээжин тус газар нэг цохисон ба тэр үед Ү  ирээд “Та боль л доо согтуу байна шүү дээ” гэж хэлэхэд М  Ү ад “чи намайг болиулдаг хэн бэ“ гэж Ү ыг цохих шиг болсон юм. Яг хаана нь цохисныг би мэдэхгүй. Тэр үед Б  ах ирээд М ий хацар луу бээлийгээр нэг удаа цохиод хоёр удаа цохих гээд аядах үеэр М  хойшоо гэдийж савж унасан юм. М  газар унангуут Ү , Б , Н , Г , М  нар өшиглөж байсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,

     - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

     Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б , Э,Ү  нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Мөн тухайн гэмт хэрэг үед хохирогч Я.М  нь шүүгдэгч Э.Ү ын, иргэн Д.Г , Ц.Н , С.М  нар хохирогч Я.М ийн биед гэмтэл учруулахгүйгээр зодсон үйлдэлд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/. 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б , Э,Ү  нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цагаас 00 цагийн хооронд тус аймгийн Цэнгэл сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даамал” төвийн хажуу талын засмал зам дээр тус сумын 3 дугаар багийн иргэн Я.М тэй хэрэлдэж маргалдаад, улмаар Я.М ийнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

     Иймд шүүгдэгч Ж.Б , Э,Ү  нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Шүүгдэгч Ж.Б , Э,Ү  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.М ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нар нь хохирогч Я.М д хохирол болох 103.000 төгрөгийг төлсөн тул хохирогч Я.М ээс нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.

     3.Эрүүгийн хариуцлагын талаар.

     Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү хэмээн мэтгэлцсэн.

     Шүүх шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. Шүүгдэгч Ж.Б , Э.ҮҮ  нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн боловч энэхүү байдлыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байх нь зүйтэй байна.

     Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, мөн хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч нарын тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

     Шүүгдэгч, хохирогч нар нь олон нийтийн газарт архидан согтуурч, бие зөв авч чадаагүй нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

     4. Бусад асуудлаар.

     Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

     Битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч Ж.Б ын 1 тооны хар зүсмийн 9 настай “Т” тамгатай морь, 1 тооны хар зүсмийн 6 настай сарлаг үхрийг, шүүгдэгч Э.Ү ын 1 тооны хар зүсмийн 5 настай “Тува” тамгатай морь, 1 тооны халтар зүсмийн 6 настай сарлаг үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Д овогт Ж ийн Б , Х овогт Э гийн Ү  нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

     шүүгдэгч Э.Ү ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.М д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б ын 1 тооны хар зүсмийн 9 настай “Т” тамгатай морь, 1 тооны хар зүсмийн 6 настай сарлаг үхрийг, шүүгдэгч Э.Ү ын 1 тооны хар зүсмийн 5 настай “Тува” тамгатай морь, 1 тооны халтар зүсмийн 6 настай сарлаг үхрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарын иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

     7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Б , Э.Ү  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

     9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б , Э.Ү  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т